Tuesday, April 3, 2007

Gardenia Internationale Confluence 2007 International Students Meet

гээд нээх сайхан арга хэмжээнд өнгөрсөн хагас сайнд оролцоод ирлээ. Garden City College гэдэг их сургууль жил бүр зохион байгуулдаг олон улсын оюутнуудын энэхүү өдөрлөгт тэнд сурдаг 2, 3 оюутнаас гадна Бангалор хот дах бусад сургуулиудын Монгол оюутнууд цугларч байгаа гэдгийг сонсоод найзтайгаа очлоо. Тэр сургуулийн хашаагаар ороход ихэнх гадаад орнуудын далбааг өлгөсний дунд Монголын маань далбаа намираастайг хараад мэргэжлийн зурагчин биш ч гэлээ өөрийн эрхгүй зургийг нь дармаар санагдсан. Монголчуудынхаа барааг харалгүй удсан (хамт сурдаг 4-өө бол өдөр болгон л, ёстой "залхатлаа" л харжийна) надад нэг дор 20-оод Монгол хүн харах ямар гоё байсныг эхлээд тэмдэглэчи. Тэдэнтэй танилцаж ярилцаж, орон орны сонирхолтой үзүүлбэр арга хэмжээнүүдийг үзэж, дараа нь тэнд ирсэн бүх хүмүүс (ойролцоогоор 200, 300 орчим лав байсан байхаа) тусгай бэлдэж зассан олон төрлийн хоолноос босоо хүлээн авалт шиг зогсоогоороо хооллоцгоолоо. Бас л нүсэр юм болох юмаа.

Хамгийн сонирхолтой арга хэмжээ гэхиймүү, үзүүлбэр гэхиймүү.. орон орны оюутнууд үндэснийхээ хувцастай загвар үзүүлж үзэгчдийн дундуур алхах байлаа. Зургийг энд бас энд дарж үзнэ үү Хамгийн содон сонин гоё харагдаж байсан нь Монгол бүжгийн хувцастай охин! Охин нь ч хөөрхөн, хувцас нь ч харц булаамаар... залуучууд хамт зургаа авахуулаал нэлээн эрэлттэй байсан. Би мэдээж зугээр байсангүй Монголтойгоо зургаа авахуулаад амжсан, бас нэг Мозамбек охинтой зургаа авахуулж амжсан шүү, хэхэ. Нэлээн илэн далангүй, шулуухан охин санагдсан...
Бас нэг тэмдэглүүштэй нь өнгөрсөн 3 сарын 2нд Бангалор дах Монгол оюутнуудын Холбоогоо байгуулж даргаар нь сонгогдсон Дашаа хэмээх залуу Best International Outgoing Student-р шалгарч, Банглор дах гадаад оюутнуудын холбооны дэд ерөнхийлөгч Золзаяа хэмээх бүсгүй шилдэг эмэгтэй дэд ерөнхийлөгчөөр шалгарсан юм. Бахархах баярлах сэтгэл үнэхээр дүүрэн байлаа.

Шагнал гардуулах ёслолууд дууссаны дараа тайзан дээр үндэсний хувцасны жинхэнэ заргвар үзүүлбэр болсон боловч харамсалтай нь камерны маань цэнэг дуусч 2 нүдэндээ л дурсамж болгохоос арга байсангүй. Хойд, урд хөршөөс авахуулаад нэрийг нь ч дуулаагүй өч төчнөөн орны залуус байсан. 40, 50-аад орон байснаас ихэнх нь Африкийн орон байх шиг санагдсан. Загвараа үзүүлэхдээ өөр өөрсдийнхөө мэндлэх ёсоор мэндэлж үзүүлсэн нь их таалагдсан. Хамгийн сонирхолтой нь Гаанын 2 залуу хоорондоо мэндлэхдээ гар барьчаад өөд өөдөөсөө толгойгоо зөрүүлээд гар дээрээ газар 3 удаа суниаж байна лээ.

Ингэж тэгсээр бидний хэсэг Монголчууд нэгнийд нь очиж залуучуудын ярьдгаар "ганц юм"..яахаар арга хэмжээ дуусахаас өмнө тэндээс гарч явахад цаг аль хэдийн 22:00 өнгөрсөн байлаа. Гарсан нь ч зөв болсын.. шоорттой явцаныг хэлэх үү нар жаргаснаас хойш 2 хөл маань шумуулны хоол хангалттай болсым чинь.

Нэлээн буу халцгааж бас ууж суусны эцэст харих такси олдохоо байдгийн даваан дээр гэртээ шөнийн 2 цаг өнгөрч байхад ирж, үхсэн юм шиг нам унтав.

Үс гэж лайтай ургасан байсан шүү, хэндээ ч сайхан харагдахав гээд гаднах төрхөндөө анхаарахгүй гүйгээд байсан чинь гэнэт ийм арга хэмжээнд очоод олон монголчууд, олон ганган залуучуудыг хараад өөрийн эрхгүй ичиж байлээ. Тэгээд маргааш нь шууд үсчин орж үсээ мангар богинохон болгоцон. Болгоцон ч гэж дээ, эндхийн үсчингүүд үс засаж мэдэхгүймаа, нээрээ. Бараг л худалч хүнд жижиг түмпэн толгой дээр тавьж байгаад тойруулж хайчлах нь холгүй хяргана шүү дээ.

Сайн хүн явсан үзсэнээ, муу хүн идсэн ууснаа гэдэг билүү нээрээ, муухай уусан идсэнээ биччилээ. Тэхдээ зөндөө үзсэн харсанаа бичсэн юм чинь гайгүй биз дээ?

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдлээ үлдээнэ үү