Showing posts with label мэдүүштэй. Show all posts
Showing posts with label мэдүүштэй. Show all posts

Thursday, October 9, 2008

Шудрaга ёс гэж алга..

7 сарын 1 гэдэг Монголын түүхэн дэх нэгэн толбот хар өдөр...
5 хүний эрдэнэт амь насыг бүрэлгэсэн буруутангаа олж чадаагүй байж сонгуулийн үр дүнд бухимдаж, бусдыг даган баясаж чулуу нүүлгэснийх нь хариуд 4-7 жилийн ял сонсгож байна.
Ядаж өдөөн турхирсан, эсвэл нийгэмд ийм бухимдал бий болгохуйц сонгууль явуулсан, бүр эсвэл сонгуулиа луйвардсан этгээдүүдэд ямар ч хариуцлага тооцоогүй байна. Чадахгүй л дээ, чадал чансаатай хүмүүс рүү халдаж чадахгүй.
..Харин эрх зүйн мэдлэггүй, хөрөнгө бэлгүй, өөрийгөө өмгөөлөх ч чадваргүйгээр нь нөгөө л залуус хохироод дуусах нь шиг байна.
Шүүх хурал дээр насанд хүрээгүй хүүхдийг нүүрээ гараагаа тагласан хүүхдийн зураг барьчаад "энэ чи мөн биз дээ" гээд ял тулгаж байгаа нь ямар ч эрүүл хүний ой ухаанд буухааргүй байлтай. Тэгээд тэр ял тулгаж байгаа нь прокурор ч биш улсын ШҮҮГЧ хүн шүү.

Монголд шүүх мөнгөтэйд үйлчилдэг, мөнгөтэй хүн хүчтэй, шударга ёс гэж хаана ч байхгүй гэсэн ард түмний ойлголтыг улам бататгасан л явдал болоод байна.

Шудрaга ёс гэж алга..

Нөгөө олон хүний эрхийн байгууллагууд, нөгөө олон иргэний хөдөлгөөнүүд хайчцан бэ? Түрүүчээсээ ял сонсоод байгаа энэ залуус, хүүхдүүд шиг ганц худагт байгаа 7 сарын 1-ний хэрэгт холбогдолтой гэгдэх залуус ялгаа байхгүй ял сонсоод явах нь байна шүү.

Ямар нэгэн юм хийгээчээ.
Дэлгэрэнгүй..

Friday, September 12, 2008

Дундговь - Бага Газрын Чулуу

Сүм Хөх Бүрдээс 9-ний өглөө УБ рүүгээ буцах замдаа СХБ-ээс 21 км зайтай байдаг БАГА ГАЗРЫН ЧУЛУУ гэдэг янзан бүрийн сонин содон хэлбэр дүрстэй хад чалуу, рашаантай, байгалийн үзэсгэлэнт газар очлоо. Дундговьт ийм үзүүштэй газар байдаг гэж огт санаагүй шүү.
ИХ ГАЗРЫН ЧУЛУУ гэдэг нь 80 гаруй км зайтай гэсэн байхаа, БАГАтайгаа адилхан тал дунд бөөн чулуу байдаг гэсэн. Тэнд нь том байгалийн тайзтай, Равжаа гуай тоглолтоо хийдэг байсан гэсэн, одоо ч гэсэн тоглолт болдог юм шиг байлээ.

Бусад зургийг эндээс үзнэ үү.

Данзан Равжаагийн нутаг, дуу хуурын өлгий нутаг, хамгийн сайхан айрагтай, малынх нь мах нь хүртэл амттай нутаг гэж мэддэг байсан бол Бага газрын чулуу гэдэг сайхан газрыг нь мэддэг болсондоо байртай байна.
Боломж байвал зориод очиж үзэх газрын нэг шүү.


Дэлгэрэнгүй..

Thursday, September 11, 2008

Дундговь - Сүм Хөх Бүрд

Саяын хагас бүтэн сайнд Дундговь аймгийн Адаацаг суманд байдаг Сүм Хөх Бүрд гэдэг газар ажлаар оччоод ирлээ. Энэ газар нь Ноён хутагт Данзан Равжаагийн уран бүтээлээ туурвидаг байсан газрын нэг нь байсан гэх, бүр эртний манжийн үеийн дайснаас хамгаалах бэхлэлтийн цайз байсан гэх 2 яриа байдаг газар юм байна. Нуурын дунд тэр их чулууг зөөж аваачин асар их арга ухаан, архитехтурын өндөр шийдлээр барьсан дурсгалт газар байлээ.
Та нар өөсрдөө бусад зургаас хараарай.

Дэлгэрэнгүй..

Tuesday, August 26, 2008

Монгол Улс 31-т биш 3-т шүү, илүү илүү

Монгол Улс медалийнхаа чанараар 31-т зогссон.
Тэгвэл 2.6хан сая хүн амтай улсын хувьд 205 орноос хүн амын тоо болон медалийн чанарын харьцуулалтаараа 3-т зогссон байна.
Эдийн засгийн гол үзүүлэлт болох Дотоодын Нийт Бүтээгдэхүүн болон медалийн чанарын харьцуулалтаар 4-т зогсч байна.

Энэ бол үнэхээр түүхэнд бичигдэх агуу амжилтын алтан хуудас мөнөөс мөн юмааа.

нэг ийм сайт байна.
ИЛҮҮ ИЛҮҮ. Дэлгэрэнгүй..

Өөө Ваканохо минь дээ.


Яах гэж тэгэв дээ.
Цаадах чинь хар тамхичин байсан байшд.

Японы мэргэжлийн сумогийн бөх Ваканохо буюу ОХУ-н иргэн Сослан Александрович Гаглоев Токио хотын Роппонги гээд алдартай зугаа цэнгээний дүүрэгт 6-р сард явж байгаад түрийвчээ унагачиж. Цагдаа нар түрийвчийг олоход дотор нь марихуна байсан нь асуудал үүсч, цагдаа нар түрийвчийн эзнийг олж, дэвжээн дээр нь очин өрөөнд нь нэгжлэг хийхэд мөн л марихуна соруултайгаа олдсон байна. Японы хуулиар бол 5 жилийн хорих ял өгдийн гэнэ. Одоо дөнгөж 20той энэ залуугийн ирээдүй ч бүрхэг байна даа.

Сумогийн холбооноос энэ сарын 21-нд яаралтай хуралдаан хийн түүнийг хөөх шийдвэр гаргасан байна. Түүний дэвжээний эзэн Магаки нь сумогийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн байсан ба энэ хэргийн дараа ажлаасаа саналаараа халагджээ. Өмнө нь бас шинэ залуу сумочын нэлээн хүнд бэрттэл нь зодож байсан эвгүй нөхөр гэнэ шүү.

Энэ хэрэг нь холбоонд бол мэдээж томоохон цохилт болж байгаа нь тодорхой. Үүнээс үүдээд гадаад сумочидтой зан авир, биеэ авч явах байдал гээд л ихээхэн тулж ажиллах болж байгаа юм шиг байна даа.

Хөөрхий зайлуул, харь нутагт сэтгэл санааны их л хэцүү орчинд тэсэлгүй хар тамхинд орсон байхдаа. Марихуна гэдэг чинь хамгийн хүнд нь гээ биздээ? нөгөө кинон дээр гараад байдаг хамраараа сордог нунтаг цагаан..
Манай монголд бас энэ нь ороод ирцэн гэсэн.. Манайхаан, битгий саваагүйтэж татаж үзээрэй. 1 л үзвэл салж чадахаа больдог гэсэн шүү..

Муу юм холуур холуур.
Дэлгэрэнгүй..

Monday, July 21, 2008

Төлөвлөгөөнийхөө дагуу гэнээ

Ашгүй ашгүй.
20-нд Японы сумо бөхийн холбооны удирдах зөвлөлийн хурал болж, 8 сарын сүүлээр болох Монгол башог цуцлах яриа гаргаад байсныгаа больж, төлөвлөгөөнийхөө дагуу явуулна, харин ямар нэг аюултай байж болзошгүй зүйл байвал тухайн үед нь шууд цуцлах бэлтгэлтэйгээр хувилбаруудыг бодолцож ажиллана гэлээ.
УБ хотын захирагчаас Японы сумогийн холбоо руу "энд аюулгүй байна" гэсэн утгатай албан бичиг хүртэл явуулсан юм байна. Дагваа ч гэсэн "Монголчууддаа сумо үзүүлэх нь бидний мөрөөдөл. Ашгүй ашгүй" гэжээ.

Заа, одоо билэтнийхээ мөнгийг олж эхлэхгүй бол 60000-200000 гэсэн шд. Дэлгэрэнгүй..

Friday, July 18, 2008

Үймээний гайгаар сумо ч гэсэн..

7 сарын 1-ний үйл явдлаас болоод Монголд ирэх байсан жуулчид, Монголын клмпанитай хийх гэж байсан гадаадын компаний гэрээнүүд гээл CANCEL-дагдсан зүйл олон. Дараагийнх нь миний болон та бидний маш их хүсэн хүлээж байсан МОНГОЛ БАШО бас cancel-дагдах нь байна.

Японд байхдаа ядаж ганц удаа сумо очоод үзчдэг байж гэсэн харууслыг минь дэвтээгээд зогсохгүй, хүчин чармайлт гаргавал японы болон монголынхоо сумочидтой хамт зургаа даруулах ч боломжтой байсан энэ монгол башо-гийн билет 60000-200000 төгрөгөөр 3000-хан хүний суудалтай Аса циркийн билетийн кассаар 8 сарын 1-нээс зарагдах төлөвлөгөөтөй байсан. Би ч яаж ийж байгаад амьдралд ганц олдох боломж ч байж магад тул авна гээд тэр өдрийг тэсч ядан хүлээж байсан юмсан. Одоо ч худлаа биздээ.

Өчигдөр буюу 7 сарын 17-нд Японы Сумогийн Холбооны удирдлагууд 7 сарын 1-ний үйл явдалтай холбогдуулан бөхчүүдийн аюулгүй байдлыг хангах гэдэг шалтгаанаар зарим нь хойшлуулж ер нь Монголд явуулах уу үгүй юу гэдгийг дахин эхнээс нь судлах хэрэгтэй, зарим нь болих хэрэгтэй гэжээ. Энэ талаар албан ёсны хариуг 20-нд хурлаараа хэлэлцэн мэдээлэх юм байна.
Гэтэл гал дээр тос гэгчээр өчигдөр бас Кёкүшюзан Батбаяр сумогийн холбоонхонтой уулзаж, Монголын одоогийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн байна. Мэдээлэлдээ "нийслэлийн иргэдийн 30% нь маргаашийнхаа амьдралыг ч мэдэхгүй" гэжээ. Мөн энэ удаагийн УИХ-ын 76 гишүүний 66 нь иодорхой болсон. Үлдсэн 10 гишүүний хувьд Монгол башогийн өмнө буюу 8 сарын эхээс дунд хүртэлх хугацаанд дахин сонгууль явуулахаар болсон. Тэхээр хүндхэн амьдралтай хүмүүст энэ сонгуулийн үр дүн маш чухал, дахиад үймээн самуун гар болзошгүй гэжээ. Үүнд нь Дагвадорж уур хилэнгээ барьж чадалгүй "энэмуу п*****" японоор бол КОНО ЯРОО гэсэн байна.

За нэг иймэрхүүл юм болоод байна даа. Ямар ч байсан энэ жилдээ зохиогдохгүй байх гэж бодож байна.

Эх сурвалжыг майничи сонин, никкан спорт-аас авав. Дэлгэрэнгүй..

Monday, July 7, 2008

Асуулт Фото Аялал 2008

Шааал өөр юм биччхье.
Өчигдөр буюу 7 сарын 6-нд жил бүр asuult.net-ээс уламжлал болон зохиогдож байгаа Асуулт Фото Аялалд гэрэл зураг сонирхогч 70, 80 орчим залуусын хамт Монгол Цэргийн Музей, тэрэлж гэсэн газруудаар яваад ирлээ. Сая photoblog дээр блог нээлээ. Нээх олон зураг дараагүй ч дарсан хэдэн зургаараа анхны постоо бичиж байгаадаа баяртай байна. Гэрэл зураг их сонирхдог, гэхдээ анхан шатны сонирхогч л доо. Цашид улам гоё гоё зураг дарахыг хичээнээ.

Заавар, зөвлөгөө, шүүмжийг харамгүй хайрлана гэж найдаж байна. Дэлгэрэнгүй..

Wednesday, July 2, 2008

СОНГО + УЙЛ = СОНГУУЛЬ

За, тэхээр нэлээн удаан юм бичсэнгүй, завсарлалаа. Өчигдрийн үймээн, самуун намайг өөрийн эрхгүй хатгаад байна, хэдэн бодлоо сарааччихья.
Бүх л мэдээллийн хэрэгслээр юу болж өнгөрснийг харсан, сонссон, уншсан байх. Олон юм нуршаад яахав. Товчхон дүгнэмээр байна.

1. Эрдэнэт хүний амь нас, соёлын үнэт өв хөрөнгүүд, хотын үзэмж болсон барилгууд, гэмгүй хүсүүсийн машин тэрэг шатаж, устгагдсан нь туйлын харамсалтай.

2. Энэ балмад үйлдлүүдийг хийсэн ухамсар дорой залуучууд сэтгэлийн хөөрлөөр кайф аван барин үйлдсэн нь харамсалтай.

3. Эвийн замаар асуудлыг шийдэх оролдлого хийлгүй, жагсагчдын өөдөөс гал нээсэн нь хамгаас буруу алхам болсон, тэгснээр тэнд байсан хүмүүсийн цусыг улам хөөргөсөн.

4. Талбай дээр шударга бус сонгуулийг эсэргүүцэж цуглаан хийсэн Элбэгээ болон МАХН-н гадаа хүмүүсийг цуглуулсан Магнай, Батзандан, Жагаа зэрэг нөхдийг хооронд нь ялгаж салгаж ойлгох хэрэгтэй байх. Болсон үйл явдлыг нүдээрээ хараагүй байж нэг талын мэдээлэлд дулдуйдалгүйгээр үнэлэлт дүгнэлт өгөх хэрэгтэй байх.

5. Онц байдал зарлах тухай зарлигаар МҮОНРТ-ээс бусад радио, ТВ-н үйл ажиллагааг зогсоодог нь ард иргэдийн тархийг угаах, бодит тэнцвэртэй мэдээллийг алдагдуулах зорилго агуулсан гэж шууд үзэж байна.

6. Сонгуулийн Ерөнхий Хороо нэн даруй сонгуулийн дүнг зарлаж, Ерөнхийлөгч дахин сонгууль явуулах шийдвэр аль болох хурдан гаргах хэрэгтэй. Удах тусам жирийн иргэдийн дунд хүртэл хагарал, зөрчлүүд улам даймжрах болно.

Ерөнхийдөө бол ингэж л харж сууна (хувийн таамаг, сэжиг, хардлага, сэтгэгдлүүдээ аль болох бичихийг хүссэнгүй). Сая өдрийн хоолоо идчээд хоолоо шингээнгээ үймээн болсон газрыг нэг тойрч алхаад ирлээ.
АК барьсан цэргүүд энд тэндгүй байхыг харах эвгүй л байлаа.





Дэлгэрэнгүй..

Monday, May 12, 2008

Амралтын өдөр... Парад, Уралдаан..

Зээ хө, тэхээр амралтын 2 өдрөө маш сайхнаар, магадгүй хамгийн гоёор өнгөрүүллээ.

5 сарын 10. Бямба
Яасан гэхээр хагас сайнд нь их дэлгүүрийн урд машинууд цуглаад хотоор парад хийж явах юм гэнэ гэж найзаасаа дуулаад давхиал очлоо. Янзан бүрийн машин байнаа, намайг ч дунд нь оруулахгүй байлгүй гэсэн шүү юм боджийтол энүү гэмээр машинууд ч дугаар авцан байжына, тэхээр нь яодын гээд зохион байгуулж байгаа хүн дээр нь очоод 32 гэсэн дугаар аваад машинаа бүртгүүлчлээ. Нийт 60 дугаар авчирсан гэсэн, дугаар нь сүүл рүүгээ дуусаад дугаар авч чадаагүй машинууд нь хамгийн хойно нь явах юм болов оо. Би ч угаасаа иймэрхүү юманд зүрх
хөөрчдийн болохоор цуваа гарахыг хүлээлээ. Эхлээд маршлын гүүрэн дээр очиж яг дугаараараа 1 эгнээнд ороод, дараа нь бүх авто үзлэг болж байгаа газраар явсан. Бүгд аваараа асаагаал, гэрлээ асаагаал 1 эгнээгээр явахад ямар гоё кайфтай байсан гээч. Онцлог нь би яг голд нь байсан болохоор урагшаа ч хойшоо ч харсан үнэхээр сүртэй харагдаж байлээ дээ. За тээд бичвэл зөндөө юм байна дөө.

5 сарын 11. Ням
Өглөө нь өчигдрийн дууссан газраа цуглаад цуваагаар яваад багахангайн тийшээ хотоос 80 км гаруй газар, хуучин Монголын агаараас хамгаалах хүчний ганц анги нэгтгэл байсан газар очсон. Очих хүртэлх зам нь ч гоё юм байлээ. Зүгээр гичгээл 140, 150...
140тэй гишгэж байсан чинь хажуугаар яндан хийгээд, далавч хийгээд моторыг нь янзалцан аксент сүнк гээл гардаг байшд, ичих ч шиг..
Сүүлд машинууд хойноос нэмэгдэж ирээл байсан, цувааны төгсгөлийг хашаа руу оруулж дуусахад 100 лав гарцан гэжийсэн, лав нэг 130-аад машин байсан байхаа. Хаа байсан 10 жилийн хүүхэдтэй ч таарах ч шиг, Японд байсан залуу ч таарах ч шиг.. за тэр яахав. Тээл 2 2-оороо хоорондоо боцоо тавих нь тавиал уралдаж өгсөн дөө. Тэнд байсан хамгийн гоё машин нь саарал өнгөтэй Porsche, 2 дах гоё нь хөх өнгөтэй Nissan T Z (зургийг нь авч амжсангүй), дараачийн гоё нь саарал өнгөтэй Mitsubishi Lancer Evolution VII (зургийг нь авч амжсангүй). Би ч бас яаж зүгээр байхав нэг хиймороо сэргээгээд нэг бэнзтэй уралдсан. Цагаан өнгөтэй нэг пажиро жиип ландыг бол залгихгүй залгих шиг болсон.. Бас туг тойрох тэмцээн болсон. Туг тойрохдоо яг адмлхан хэмжээгээр зассан зам дээр 2 машин 2 тйишээ зэрэг гараад буцаж түрүүлж бариандаа ирэх тэмцээн. Энд нэг цагаан аксент хэд хэдэн машинтай халз үзээд түрүүлсэн шүү. Энгийн аксент гэдэг утгаараа хүмүүсийг нэлээд шуугиулж байлээ. Бичлэгийг дижитал аппаратаараа хийсэн тул бичлэгийн шаардлага хангахгүй, хөдөлгөөнтэй байгаад хүлцэл өчье. Дэлгэрэнгүй..

Friday, May 9, 2008

Биширмээрээ..


Үнэхээр хэлэх ч үг алга, ямар аймар авъяастайн бээ.. ёстой биширмээрээ Дэлгэрэнгүй..

Friday, March 14, 2008

Валинтений баярын талаар..

Удаан юм бичсэнгүй шүү. Юм бичихгүй байхад л орж ирээд байдаг байсан хүмүүст гялайлаа.

Японд 2 сарын 14-нд эмэгтэйчүүд нь эрэгтэйдээ шоколад өгдөг, хосууд эсвэл сэтгэлээ илчлэх гэжийгаа бол нөгөө залуудаа өөрийн гараар зүрхэн хэлбэртэй шоколад хийж өгдөг. Ажлын газрынхаа бүх эрчүүдэд шоколад өгөх жишээтэй.
3 сарын 14-нд эрчүүд нь 2 сарын 14-нд шоколад өгсөн хүндээ л буцааж өгнө.

Монголд ёсыг нь сайн мэдэхгүй байж заавал япончуудыг дуурайх гээд байх шиг... Уул нь хайр дурлалдаа умбаж байгаа хүмүүс нь л бие биедээ бэлэг өгвөл зүгээр байх. Хажуугаар нь сэтгэлийн углуургаа илчлэх гэсэн хүмүүст далим гарч байгаа ч юм шиг, эсвэл хомрогонд нь ч хавчуулагдаад байх шиг...
Бүр сүүлдээ синглүүдийн баяр болгоцон бөөн бөөнөөрөө л энд тэнд.. Ялангуяа охид хүүхнүүд их гадуур их явжаагаам шиг байсан. Дэлгэрэнгүй..

Thursday, February 7, 2008

Цагаан сар, хар нулимс

За дахиад нэг юм хуулж оруулахгүй бол санаа амрахгүй нь. Ойрд зав муутай шинэ бичлэгүүд оруулж амжихгүй байгаа хэдий ч энэ 2 нийтлэлийг 1 өдөр, 1 цаг 1 минут ч алдалгүй олон хүнд хүргэе гэсэн хуслээр битүүн гэж нэрлээд байгаа 7-ны энэ өдөр ажлынхаа сандлаас бөгс өндийлгүй сууж байна.
Тэрбиш 20 жилийн турш өөрөө зохиоцон юм шиг цаг тооны бичиг гэж нэрлээд бизнес хийж байгааг мунхаг хүн биш бол одоо ойлгох цаг болсон байхаа.
Монголчууд зан заншил, шашин 2ыг ялгалгүй холиод л байх шиг...

эхийг эндээс авав.


Цагаан сараар золговол жилдээ багтаж үхэх гэнэ. Золголтоо хорин дөрвөн цагаар зөрүүлж орхивол шүү дээ. Нарийн эд байгаа биз? Гэр бүлээрээ гайтай 24 цагийг нь зөрүүлж орхивол голомт нь цайрах аж. Улсаараа ийм зөрөө гаргавал... еэ ванд лхам минь, аягүй бол дэлхий сөнөх бололтой. Энэ бүхнийг ягштал мэддэг хэд энэ талаар зурагтаар ярьж ард түмнээ сэрэмжлүүлж байна. Хариуд нь шар улааныг тунаруулсан бүлгийнхэн гарч ирж зад эсэргүүцэв. Харин ч эхний хэдийн зааж өгсөн өдөр золговол гай барцад болох гэнэ. Үүнийг маш олон төрлийн шинжлэх ухаан баталсан аж. Шинжлэх ухаан ярьж байх хооронд нь Эйнштэйний нэр хэд хэдэн удаа хавчуулагдаад амжив.
Хүн төрлөхтөн хэдийнээс эхлэн цаг хугацааг тоолж эхэлсэн юм, бүү мэд. Лавтай эртний вавилон, ассир, шүмэр, египтчүүд өөр өөрийнхөөрөө тоолдог байж. Дүрсээ байнга өөрчилж байдгийн хувьд сар илүү баримжаатай байсан учраас сарны тоолол өргөн дэлгэрчээ. Гэхдээ сарны мөчлөг 29,5 хоног болохоор энэ хагас өдөр нь хоёр сарын дотор бүтэн хоногийн зөрөө болчих учраас засварын программ хэрэгтэй. Энэ засварыг газар газар янз бүрээр хийнэ. Иймээс сараар баримжаалсан хуанли иргэншил соёл бүрд өөр өөр байдаг аж. Нарны “засварын программ” тун ялимгүй. Гэхдээ л мянга гаруй жил өнгөрсний дараа бүтэн арав хоногоор зөрүү гарч байсан тул Юлианы хуанлийг дундад зууны үед Ромын пап Григорийн лүндэнгээр зассан учир “Григорийн хуанли” гэх нэр гарсан байна. Өнөөдөр бүх дэлхий даяараа энэ хуанлийг албан ёсоор хэрэглэдэг. Оросууд 1918 он хүртэл хуучин Юлианы календарьтай байсан учир Ленин үнэндээ ноябрь сард төрийн эргэлт зохион байгуулсан боловч түүхэнд “октябрийн хувьсгал” нэрээр үлджээ.

Тоолол болгон зөв. Тоолол бол байгалийн хууль биш. Өдөр шөнө, өвөл зун болдог, дэлхий нарыг тойрдог, өөрийг нь сар тойрдог, энэ бүхэн өөрийн мөчлөгтэй нь байгалийн явдал. Нэгэнт хорвоо хүнд тохируулж орчдоггүй болохоор хүн өөртөө зориулж ойлгомжтой хялбар тоолол зохиохоос өөр аргагүй. Ингэхээр нар сар одны орчлыг түшиглэж тоолол зохиох, баримтлах, цаг хугацааг хэмжих нь хүний явдал. Хүссэн хэн ч өөрийн тоолол шинээр зохиогоод гэртээ өөрөө мөрдөөд явж болно, гагцхүү бусадтай энэ хэмжүүрээрээ ярихаар л жаахан үл ойлголцол гарах байх. Иймээс бусдаар хүлээн зөвшөөрөгдсөн тоолол хэрэгтэй болно. Бидний метр гэж яриад байгаа нь Си системийн уртын хэмжүүр. Үүнийг тохойгоор хэмжсэн ч, фүтээр илэрхийлсэн ч, лигээр ярьсан ч зарчмын ялгаагүй. Биенд нь шилжүүлээд ойлгочиж болно. Нийтээр хүлээн зөвшөөрөгдөх асуудал нь харин янз янз. Өдгөө дэлхий даяараа албан ёсоор Си системийг хүлээн зөвшөөрсөн нь хоорондоо ойлгоцох эвийг нь бодсон хэрэг. Ялгаагүй, та 38 размерийн гутал өмсдөг бол Си системээр 25, англи системээр 6 номер болж орхино. Хэнийг нь буруу гэж хэлэх аргагүй, алийг нь ч шинжлэх ухааны аргаар буруутгах бололцоогүй. Цагийн тоолол ч адил. Хүсвэл шинэ оноо зун ч солилцуулж болно, намар ч тэмдэглэж болно. Хүний түүхэнд ийм тохиолдол бишгүй нэг тохиосон. “Январь” гэдгийг өөр тооллын уламжлалтай бид нар л “нэгдүгээр сар” гээд нэрлэчихсэн болохоос цаанаа ийм утга байхгүй.

Тоололд харин түүхэн утга бол бий. Зуунаар биш жарнаар тоолон жил болгонд амьтны нэр өгдөг уламжлал нүүдэлчдээс гарсан гэдэг. Тодорхой хэлбэл түрэгүүд ийм юм бодож олжээ. Гэхдээ тухайн жилийг хулгана гэж нэрлэснээс болоод хулгана ихээр үржих, хүний амьдрал хулганыхтай төстэй болох зэрэг байгаллаг утга огт байхгүй. Зүгээр л цэвэр бэлгэдлийн чанартай. Хятадууд нэн эртнээс сарны тоолол хэрэглэдэг байсан, харин амьтнаар он жилийг бэлгэдэн нэрлэх ёс тэдэнд хожим шингэжээ. Хятад тооллыг монголчууд “шар зурхай” гэнэ. Манжийн мэдэлд байхдаа монголчууд албан ёсоор шар зурхайг дагадаг байв.

Харин 1747 онд Ишбалжир хэмээх гэлэн нэгэн тоолол зохиосныг “төгсбуянтын тоолол” гэнэ. Тэр үеийн монголчуудын төвлөрөл байсан Хөх нуур орчимд юм болов уу. Улаанбаатар энэ үед нүүж явсан учир Туулын хөвөөнөөс 300 гаруй км-ын зайд байлаа. Гэлэн тоолол зохиохдоо хятадын уламжлалт тооллын алгоритмыг өөрчилж, ердөө л өнөө 29.5 өдөр гэдгийн бутархайг шилжүүлж тооцохдоо “засварын программ”-ыг шинэчилжээ. Тэрээр битүүнд саргүй (сар алга болно гэж байхгүй л дээ, нартай хамт мандчихаар энгийн нүдэнд харагдахгүй байгаа хэрэг), харин 15-нд заавал тэргэл сартай байхаар тооцсон учир үүндээ баригдаад зарим өдөр давхцана, зарим нь алгасна. Ингэхээр бичиг цаас тооцоо энэтэр гэхгүй календарийн баримжаа шууд тэнгэр дээр гараад ирдэг учир нүүдэлчдэд нэн тохиромжтой байсан бололтой. Битүүн, арван таван гэсэн ойлголт хятад тоололд үгүй. Бичиж үлдээсэн судартаа “тэрслүүдийн зурхай одондоо мэргэн тул авч хэрэглэв” гэж тодотгожээ. Энэ нь сарны хөдөлгөөнийг байрлах одоор нь тодорхойлох лалын тооллын аргыг оруулав гэсэн санаа. Тэрслүүд гэдэг нь лал гэсэн төвд үгний орчуулга. Лалынхан астрологиос эхлээд астроном хүртэл маш сайн судалсан уламжлалтай. Манж Хятадын эзэрхийллийг эсэргүүцсэн бэлгэдэл нь хийгээд илүү дутуу тооцоо байхгүй шууд тэнгэр хараад хэлж болдог практик ач холбогдлоосоо болоод монгол ардууд өргөнөөр хэрэглэж эхэллээ. Энэ нь Хятадын цагаан сараас заримдаа нэг өдрөөр, заримдаа нэг сараар зөрнө. Ингээд “Монголын цагаан сар” гэсэн шинэ нэр гарчээ. Манай цагаан сар хятадынхаас арай өөр гэсэн санаа. Ингэхээр Тэрбишийн зурхай гэж байхгүй, Ишбалжирын зохиосон Төгсбуянтын тоолол л гэж бий. Шинжлэх ухааны академиас ХХI зууны турш энэ тоолол Григорийн тоололтой яаж таарч байгааг үзүүлсэн хүснэгтэн ном гаргасан юм. Үүнийг жил бүр шинээр тогтоох хэрэг байхгүй, хүсвэл ХХХ зуун дуустал, бүр цаашлуулаад ч хүснэгтлээд гаргасан ч болно. Залхуурахгүй бол та гэртээ сууж байгаад 4008 он хүртлэх календарь бүтээж болно, ингэлээ гээд таныг хэн ч профессор доктор гэхгүй. Үүнтэй яг л ижил юм хийсэн буюу хийх гэж санаархагчид өөрсдийгөө цоллодог нь харин сонин. Григорийн тоололд дөрвөн жил тутамд нэг хоног нэмдэг засварын программтай. Лалын, хятадын, монголын, маяагийн, инкын календариудын алгоритм нь өөр учир засварын программууд нь бас зөрөөтэй.

1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо зараллаа. Төгсбуянтын зурхайг албан ёсоор хэрэглэж байх Богд хааны лүндэн буув. Харин 1915 оны Хиагтын Гурван улсын хэлэлцээнд энэ тоолол бөөн маргаан үүсгэжээ. Хятадууд Монголын нийслэл, Монголын хаан, монгол тоолол гэсэн гурван зүйл дээр тас эсэргүүцэж Хятадынхыг дагахыг шаардаж байв. Эцэст нь хааныг орос хэлээр “повелитель” гэж байхаар тогтов. Тэд мөн Төгсбуянтын тооллыг тас эсэргүүцэж өөрсдийн шар зурхайг дагахыг шаардав. Энэ удаа монголчууд ялж монгол тооллоо Гадаад Монголд албан ёсны байлгахаар болов. Гэвч гэрээний эх барих хувилбар болох франц хувь дээр монгол тооллыг зориуд орхигдуулсан байсан юм. 1921 оны 7-р сард Ардын засгаас Төгсбуянтыг тооллыг баримтлах тогтоол гаргалаа. 1924 онд Бүгд найрамдах улс болоод оныг “олноо өргөгдсөний” гэж байсныг “Монгол улсын төд дүгээр он” гэж нэрлэж байхаар болов. Монгол улсын тоолол болон Төгсбуянтын хуанли нь Григорийн тоололд орсон 1940 он хүртэл албан ёсоор мөрдөгддөг байжээ. 1944 онд Гандан хийдийг дахин сэргээхэд тооллыг Төгсбуянтынхаар явуулж байх шийдвэр гарсан байдаг. Ингэхээр Төгсбуянтын хуанли нь зөв буруутайдаа биш, тусгаар тогтнолын утгатай ажгуу. Аль ч тоолол шинжлэх ухааны утгаараа буруу байдаггүй учраас Төгсбуянтын хуанлид гажууд юм юу ч байхгүй. Сарны тооллоор явдаг хятадынх, лалынх, инк нарынхаас зөрдөг үү гэвэл зөрнө. Яг л төө, фүт, дициметр хоорондоо зөрдөг шиг. Тэгээд яачихаав, биенд нь шилжүүлээд л ойлгочихоно шүү дээ! Гол нь энэ бол монголынх. Эцэг өвгөд маань зориуд хятадынхаас зөрүүлсэн юм. Тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид маань энэ зөрүүг нь баримталж олон улсын гэрээ хэлэлцээрт зүтгэж байж оруулсан юм. Соёмбо шиг л тусгаар тогтнолын маань бэлэг тэмдэг. Хэдийгээр бид албан ёсоор Григорийн тоолол баримтладаг ч цагаан сар болон зарим өдрийг тэмдэглэхийн тулд хуучин тоолол хэрэг болдог. Чухам ямар тоолол баримтлахыг төрөөс 1911, 1921, 1924, 1944 онуудад хоёргүй нэг утгаар зааж өгчээ.

Өдөр гаригт сайн муу гэж байдаггүй. Ингэж ярьдаг нь хятадууд дөрөвийн тооноос, монголчууд долоогоос, европынхон арвангураваас цэрэвдэг шиг мухар сүсгийн угшилтай цэвэр бэлэгдлийн утгатай. Тэр дундаа үсээ засуулдаг, найр хийдэг, мал гаргахад муу гэх мэтийн утга санаа өдрүүдэд огт байхгүй. Үүнийг зөвхөн зурхайчид л зохиодог юм. Зурхайч, янхан хоёр бол дэлхийн хамгийн уугуул мэргэжил. Од сар харж байгаад юм зохиож хэлэн хүний сэтгэл үймүүлэн хэдэн мөнгийг нь салгадаг этгээдүүд аль дивангарын үед байжээ. Тэднийг Европ зүгт астрологичид гэнэ. Тэдний дунд зах зээлийн хүчтэй өрсөлдөөн байсан учир од гаригийн хөдөлгөөнийг их сонирхдог судалдаг тэмдэглэдэг байлаа. Энэхүү уран панаал нь хожим астрономын шинжлэх ухаан үүсэхэд ихээхэн тус болсныг хэлэх нь зүйтэй. Химийн шинжлэх ухаан буй болоход альхимичид хэмээх жатга үзүүлж хүн хуурагчид их тус болсонтой адил юм. Химийн ухаан буй болсноор альхимичдийг тоохоо больсны нэгэн адил астрономын ухаан хөгжсөнөөр астрологичид зүй ёсоор тэтгэвэрт гарсан юм. Зурхай ч, альхими ч шинжлэх ухаан огтоос биш.

Гэвч, хэдийгээр XXI зуун гарсан боловч буурай хоцрогдсон газар зурхайчид амь бөхтэй оршсоор төдийгүй орлого олз арвинтай байсаар. Энэ бол нийгмийн хоцрогдол дээр суурилан паразитлаж амьдардаг ядарсан бизнес юм. Зурхай нь тоолол зохиох болон баримтлахаас шал өөр утгатай. Энэ нь тэнгэр гариг эрхэсээс болж хүний хувь заяа хэрхэн өөрчлөгдөхийг мэргэлж өгдөг, түүгээрээ каландарь, хүснэг зохиогоод зардаг золигийн заль мэх л дээ. Өнгөрснийг мэддэг хүн тааралддаг гэдэг. Үүнийг шинжлэх ухаан тайлбарлаж чаддаггүй. Өнгөрсөн юм ямар нэг долгион ч юм уу, үлдээдгийг хэдэн сая тохиолдолд зарим нэг увьдастай хүн мэдэрч чаддаг байж магадгүй гэж ярьдаг. Тун ховор тохиолдох ийм увьдас Монголоор дүүрэн байна гэдэг бол харин итгэхийн аргагүй хэрэг. Тэгээд ч туйлдаа хүртэл хөгжсөн шинжлэх ухааны бяд дутаж байхад хагас бичигтэй улаан шараар эрээлж гоёсон луйварчин юугаа мэдэх билээ дээ. Ирээдүйг бол урьдчилж мэдэх ямар ч боломжгүй. Шинжлэх ухааны прогнозлох арга зүйг энд хэлээгүй нь мэдээж. Од гаригийн орчил хөдөлгөөн хүний хувь заяанд нөлөөлдөг байж болох ч үүнийг урьдчилан тооцоолох боломж үгүй аж. Үүнийг “Хайзэнбэргийн тодорхойгүйн зарчим” гэнэ. ХХ зууны гурван том нээлтийн нэг гэгддэг. Хайзэнбэрг үүнийг электроны байршил дээр баталсан боловч түгээмэл шинжтэй юм.

Төгсбуянтийн тооллоор өнөөдөр төдний өдөр, энэ нь шар зурхайн төдний өдөртэй таарна, лалын тооллоор ийм өдөр болно энэ бүхэн нь Григорийн буюу нийтийн тооллоор ийм өдөр болой гэх бол нэг хэрэг. Энэ бол хятадаар хуанли, европоор календарь хэмээх цаг тооны бичиглэл. Энэ өдөр бол хар өдөр, үсээ засуулж болно, айл ухвал баригдахгүй, эхнэрээ зодох нь зүйтэй, учир нь нар сарны хөдөлгөөн таарч сугар гаригтай явалдаж улаан нохой одтой таарч байна гэх мэт бол зурхай. Үүнд нь итгэдэг ард түмнийг өнөөгийн хэлээр хоцрогдсон бүдүүлэг гэдэг аж. Ийм мэрэг төлөг хөгжингүй орнууд ч элбэг. Гэхдээ үүнд нь ард түмнээрээ итгэж баримтладаггүй, илүүтэй зугааны шинжтэй байдаг. Зурхайчид юу ч гэж тууж магадгүй, дээр нь их олуулаа учир хоорондоо их зөрөөтэй. Зах зээлээ булаацалдаж маргаж хэрэлдэх нь сүүлийн хориод жилд Монголд бүр гаарсан үзэгдэл боллоо. Сүүлдээ хүн амьтныг үхнэ хатна гэж сүрдүүлдэг болоо шив дээ. Ухаан нь 2008 оны ердийн каледарь дээр өдөр хоногуудыг бөөсөө алдаггүй өдөр, аянд явдаг өдөр, хурьцал тэвчих өдөр гээд биччихсэн байвал хэн ч гайхаж таарна. Яахаараа монгол тооллын календарь дээр зурхайчид ийм мангар юм биччихээр гайхах байтугай шүтээд байдаг байнаа? Хонины арьс нөмөрсөн чоно гэгчээр ичих ч үгүй шинжлэх ухааны нэр, цаашлаад Чингис хааны нэрийг барихыг нь яана! Аргын тооллоор календарь гаргадаг компаниуд өнгө үзэмж зураг хөргөөрөө өрсөлддөг. Билгийн тооллын хуанли үйлдвэрлэгчид хоорондын тоогоо зөрүүлэхээс гадна хүний өдөр судрыг мэргэлж өдөр хоногийг сайн муугаар нь ялгаж, хүний сэтгэл рүү юм хийж өрсөлдөнө. Эцсийн бөлөгт цаг тооллын аль системийг баримтлах тухай асуудал байгаа юм биш, зах зээлд борлогдох үйлтэй 200 орчим сая төгрөгийн мэрэг төлгийн эзэн хэн болох тухайд л зодоон цохио болоод буй хэрэг шүү дээ. Ингэж билгийн цагаан сарыг хэрүүлийн хар нулимс болгож хувиргана.

Зурхай юутай ч буддын шашинтай ямар ч хамаагүй эд. Будда өөрөө сургахдаа “хүний хувь төөргийг сарны тохиол, од мичидийн хөдөлгөөнөөр мэргэлж тааварлахыг эгнэгт цээрэлбэл зохилтой” гэжээ. 2500 жилийн өмнө Энэтхэгт одоогийнхоос цөөнгүй зурхайч - луйварчид байсан бололтой. Чанарын биш гэхэд тоон утгаараа дэлхийн хамгийн боловсролтой орон гэх монголчууд бичиг үсэгтэй нь эргэлзээтэй, ядахнаа хүзүүгээ угаагаад хумсаа авчихдаггүй мөртөө бурхан буг эйнштэйн вангагийн нэр барьсан өвчтэй солиотой, зальтай хомхой сувьдаг тэнэг юмнуудыг дэмжин мөнгө төгрөгөөр тэтгэж явааг юу ч гэж тайлбарлах юм билээ дээ? “Өдөр цаг бүхэн өлзий буян, од гариг бүхэн онцгой сайн, муу сэтгэлээ ялагч бүхэн зовлонгүй, мунхагийн нойроос сэрэгч бүхэн чадал төгөлдөр” гэж Будда сургасан нь “Найман гэгээ” сударт бий. Энэ судрыг сургаар ишлэн худал цуурах зурхайч нарт тийм л их мөнгө хэрэгтэй юм бол та нэг сайхан санал тавиач. Юу гэхээр календарь зарж хэдэн цаас цуглуулах гэж зовж яс булаацалдсан нохой шиг хоорондоо архиралцаж байхаар казинод очиж ямар тоо гарахыг нь шууд хэлээд л баяжаач. Эсвал Бэн Ладэний нуугдсан газрыг хэлж өгвөл 50 сая доллар өгнө гэж америкчууд амлаад байна шүү дээ, цаана чинь. Дэлгэрэнгүй..

НУУХЫГ НЬ АВАХ ГЭЭД НҮДИЙГ НЬ СОХОЛЖ БАЙНА

эхийг эндээс авав.
Б.Баасанг бодохоор баас ч хатах ч шиг..
Залхууралгүй заавал уншаарай.


МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН ШИНЭ УДИРДЛАГЫН ШИНЭ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ

Хамгийн шударга ажиллах учиртай УМХГ шударга бус хүмүүс, үйл явдлаар дүүрчээ. Шинэхэн дарга Ц.Шийрэвдамбыг дагаж гарсан энэ бараан үйл явдлын зах зухаас өгүүлье. УМХГ-ын дэд дарга, газрын даргаар ажилласан ч, ажилдаа тэнцэлгүй хоёр ч удаа халагдаж байсан Б.Баасан гэгч Ц.Шийрэвдамба даргыг дагаж ирснээр энэ бүхэн эхэлжээ. Шинэ удирдлагууд төрийн ажилд хувийн ашиг сонирхол, жалга дов, найз нөхдийн журмаар хэтэрхий увайгүй хандахыг ёстой нэг үзүүлж байна, тэнд. УМХГ, НМХГ-ын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийг хэнийг ч оролцуулахгүйгээр дур мэдэн хийж гүйцэтгэсэн нь тус газрын хамт олны дунд ихээхэн бухимдал төрүүлэв. Уг нь төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 5.1.3-д “албан хаагчийг зөвхөн мэдлэг, боловсрол, мэргэжил, туршлага, мэргэшлийн ур чадварын үндсэн дээр нээлттэй өрсөлдөөний зарчмаар томилно, ажлын үр дүнг бодитойгоор үнэлнэ”, “Төрийн алба нь мэргэшсэн тогтвортой байна” гэсэн заалт бий. Энэ нь бүхнийг мэдэгч, “төр бол би” гэсэн үзэлтэй Б.Баасанд огтоос хамаагүй бололтой. Нэр нь сэвтээгүй, шударга, ёс суртахууны доголдолгүй, өндөр мэргэжил боловсролтой, арвин их дадлага туршлагатай байх шалгуурыг баримтлан УМХГ-т салбарын хяналтын асуудал хариуцуулахаар улсын 80 байцаагч үлдээсэн гэдгээ УМХГ-ын шинэхэн дарга Ц.Шийрэвдамба сүржигнүүлэн мэдэгдсэн. Ачир дээрээ эдгээр хүний бараг тал хувь нь авлига, хээл хахуулийн гэмт хэрэгт орооцолдож, албан тушаалаа ашиглан, байцаагчийн ёс зүйн алдаа гаргаж байсан гай хөөтэй нөхөд байв аа, хөөрхий. Ажлын хариуцлага алдаж, ажлаас чөлөөлөгдсөн, зарим нь бүр дунд сургуулийн боловсролтой хүмүүсийг нөгөө итгэл хүлээлгэсэн Б.Баасан түшмэл нь авч үлдсэнийг, тэр мэдээгүй дүр үзүүлэн сууж байх юм. Эсвэл мэдэн будилаад байна уу. Ухаангүй ноёнд урагшгүй албат гэгч үзэгдлийг Ц.Шийрэвдамба, Б.Баасан нар УМХГ-т архагшуулах нь. Хонгор сумын асуудлаас болж УМХГ-ын даргын үүрэгт ажлаа Д.Батбаатар өгсөн. Үүний адилаар шат шатанд нь хариуцлага тооцно гэж байсан авч дээрхи асуудлыг шууд хариуцдаг Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын улсын албаны дарга Б.Саран, Эрүүл мэндийн хяналтын улсын албаны дарга Д.Оюунчимэг нар харин ч гавьяа байгуулсан аятай шагнуулж, албаны даргаа үргэлжлүүлэн хийх болжээ. Мөн “хонгор үзэгдэл”-д хяналтын чиглэлээр шууд холбогдох учиртай Ерөнхийлөгчийн зөвлөх З.Түмэнжаргалын дүү З.Отгон болон Г.Итгэл нар ажлаа үргэлжлүүлж, бүр УМХГ-ын төв аппаратад ажиллахаар дэвшдэг байна. Яагаад гэвэл тэд нөгөө Б.Баасангийн талын хүмүүс ажээ. Д.Оюунчимэг нь мэргэжлийн хяналтын байгууллага нэгдсэн тогтолцоонд орж ажилласан таван жилд ажил хийдүүлсээр, байнгын “өвчтэй шахуу” зургаа дахь жилдээ албаны дарга хийж буй нэгэн. Өмнө нь ажлын алдаа гаргасан үндэслэлээр хоёул ажлаас халагдаж байсан Ерөнхий сайдын нутгийн угшилтай Г.Нанзад албаны даргаар, түүний хүү О.Амгаланбаатар албаны орлогч даргаар томилогдож байх жишээтэй. Системдээ 1700 гаруй хүнтэй мэргэжлийн хяналтын газарт энэ хоёроос илүү боловсрол мэдлэгтэй, төрийн албыг шударгаар хашаад явах хүн байхгүй юм байна л даа. Ер нь Б.Баасангийн нөлөөгөөр энд ээж, хүүгээс гадна, эгч дүү, хүргэнтэйгээ, ах дүү нар гэх мэтийн хамаатан садангууд цугларах болов. Цус нэлээн ойртож байгаа бололтой. Саяхнаас Сахилгын шийтгэлтэй дотоод хяналт, мониторингийн мэргэжилтэн Д.Цэрэнлхам нь хуучин хэлтэстээ нэр цэвэр гэж ганцаар үлдсэн бол албан тушаалаа ашиглан аж ахуйн нэгжийг дарамтлан мөнгө босгодог үйлдлээрээ ажлаас халагдаж байсан Дэд бүтцийн хяналтын улсын албаны нефтийн барилга байгууламж хариуцсан байцаагч Н.Уранчимэг нь Б.Баасангийн хүн болох тул мөн л ахлах байцаагч болж үлдсэн байх юм. Мэргэжлийн хяналтын байгууллага бий болсон цагаас ажилласан, дадлага туршлагатай, төрийн залгамж чанарыг аваад явж чадах нарийн мэргэшсэн улсын байцаагчдыг дүүрэг рүү цөлж, танил талаа харан Б.Баасангийн гарын дор дураар авирлахад нь хүлцэнгүй байх боловсон хүчний сонголт хийсэн нь харамсалтай. Тухайлбал, байгаль орчны хяналтын салбарт олон жил ажилласан, мэргэшсэн хүмүүсийг дүүрэгт хуваарилаад Далай аварга Г.Өсөхбаярын хүргэн ах Г.Чинзориг гэгч улстөржсөн нөхрийг авч үлджээ. НМХГ-ын хэлтсийн дарга Д.Ургамал нь Булган аймгийн МХГ-аас хусагдсан нэгэн. Даргыгаа шүүхдэж ажлаас нь халуулсны шагналд Б.Баасангийн ивээлд багтаж УМХГ-т дэвшин ажиллаж байв. Богино хугацаанд төрийн алба хашиж байхдаа хамт олондоо хүлээн зөвшөөрөгдөлгүй энэ тэр болж байсныг нь олон хүн мэдэх. Дараа нь НМХГ-т хэлтсийн дарга байсан бол сая УМХГ-т албаны дарга болж суга томров. Багануур дүүрэгт гарсан метилийн спирттэй архины асуудалд байнгын хяналт тавих үүрэгтэй хэлтсийнх нь дарга байсан нөхөр шүү дээ. Ажлаа сайн хийсэн гэж шагнуулж байгаа нь энэ юм болов уу. Иймэрхүү шударга бус томилгоонуудыг ажихул үнэхээр хөх инээд хүрэм. НМХГ-ын даргаар Шадар сайдтай нэг ангийн гэх тодотголтой Л.Бямбасүрэнг томиллоо. Багануурт гарсан архины хордлоготой холбоотойгоор шат дараалан арга хэмжээ тооцно гэж тунхагласан боловч тухайлан яг энэ салбарыг гардан хариуцаж байсан хэргийн эзэн НМХГ-ын дэд дарга Л.Бямбасүрэнг дэвшүүлэн дарга болгож бантан хутгав. Ноос, ноолуурын ченж байгаад саяхан улсын байцаагч болсон О.Нарантуяаг хэлтсийн дарга болгосонд хүн бүр хүлээн зөвшөөрч чадахгүй шоконд орсон байх юм. Түүнийг хаанаас шидсэн чулуу юм бол доо гэж хүмүүс хачирхаж сууна. МАХН-ын хойч үе гэж гэнэнээр өөртөө итгэдэг Ж.Энхбаяр гэдэг залуу тамгын газрын дарга нь болсон байна лээ. Түүнийг Ц.Шийрэвдамба, Б.Баасан нарын бараан үйлийг баталгаажуулж буй гар хөлийнх нь зарц юм байна гэдгийг хүмүүс нэгэнт гадарласан. Шилэгдэж үлдсэн гэх зарим салбарын байцаагч нь сахилгын шийтгэлтэй, хэзээ хаана сургууль төгссөн нь тодорхойгүй, өмнө нь халагдаад эргэж ирсэн эрээвэр хураавар эрхмүүд байх. Сурвалжилж үзвэл үйлчлэгч, бага ангийн багш зэрэг ажлыг л хийж байсан хүмүүс нарийн мэргэжлийн хяналтын салбарын ажлыг удирдах болж. Эрийн сайнаар үлдсэн юм шиг маадгар алхаж яваа гэнэ лээ. Харин Б.Баасан тэргүүн өөртэй нь хэл ам хийсэн хүмүүсийг буцаан үлдээж, гаргасан тушаалаа зассан юм билээ. Мөн УМХГ-ын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа албан өрөөндөө архи ууж, мөрийтэй тоглож байгаад дотоод хяналтаар баригдан сахилгын арга хэмжээ авахуулаад нэг сар ч болоогүй байсан Л.Нямдэлэгийг жалгын үзэл гарган СБД-ийн МХГ-ын даргаар тавиатхав. Өөрийн талын хүн болох Ш.Оюунчимэгийг Сонгино хайрхан дүүргийн МХГ-ын даргаар томилсон байна. Төрийн албаны тангараг өргөөгүй хүмүүсийг халж байгаа гэсэн боловч ар өврийн хаалгагүй 5-6 хүнийг халж, үлдэх 14-15 хүнд халдаж чадаагүй сурагтай. Хэл ам гаргана гэж айсан уу, Иргэний хөдөлгөөний намын дарга Ж.Батзандангийн ахад лав халдаж зүрхлээгүй юм билээ. Тэр нөхөр нь төрийн албаны тангараг өргөөгүй юм гэсэн.

Нөгөөтэйгүүр Нийслэлийн мал, газар тариалан, ашигт малтмалын орд газаргүй дүүргүүдэд хуваарилсан байгаль орчин, геологи, уул уурхай, мал эмнэлэг, ургамал, хорио цээрийн салбарын байцаагчдын ажлын байрыг нь бэлтгэж өгөөсэй билээ. Тэд юу хянах юм бол. Сайд, дарга, эрх мэдэлтнүүдийн ах дүү, эсвэл Б.Баасангийн нэг нутгийн, найз нөхөд, нэг бол жалга довны гэгдэх боловсрол нимгэн, өрөвдмөөр хүмүүсээр УМХГ дүүрлээ. Ерөөс үе үеийн сайд, дарга нар улстөржиж, эрх мэдлээ ашиглан орон тоо нэмсээр данхар толгойтой болгосны хариуцлагыг шударга төрийн албан хаагчид үүрч болохгүй байх аа. Ийм хүмүүсээр бүрдсэн багийг авч үлдсэн, бүх эрх мэдлийг Б.Баасанд даатгасан Ц.Шийрэвдамба болон өндөр эрх мэдэлтэй Ба ноёны хийсэн шударга бус томилгоонуудыг Засгийн газрын тэргүүн анзаарч байдаг болов уу.

Б.Баасанд таалагдаагүй хүмүүсийг өөрчлөхийн тулд зарим салбарын хяналт УМХГ-т байхгүй болж байна шүү дээ. Түүний хонзон авч буй аятай төрийн албыг шударгаар хашиж байгаа хүмүүсийг албан тушаалаас нь өөрчлөх, халах, халагдаад явсан хариуцлагагүй нөхдийг буцааж бөөнөөр нь албан тушаалд томилох зэрэг зохисгүй байдал гаргаж буйд цэг хатгах цаг болжээ. Дэд даргаар ирсэн Б.Баасан УМХГ-ыг өөрийн хувийн компани аятай үйл ажиллагаа явуулж буйг нь таслан зогсоовол яасан юм бэ. Ерөнхий сайд С.Баяр үүрэгдэв үү, Б.Баасан бялдуучлав уу, ямар ч атугай УМХГ-ыг Хөвсгөлийнхнөөр дүүргэлээ.Б.Баасанг УМХГ-т байсан цагт ажил үйлс нь хөл дээрээ зогсоно гэдэг шиг худал үлгэр ертөнцөд хаа ч үгүй, харин ч унана. Түүнийг ажиллаж байсан үеийг цухас сөхөхүл энэ нь тод харагдана.
Б.Цогнэмэх Дэлгэрэнгүй..

Monday, January 14, 2008

Өнөөдөр Насанд хүрсэний баяр


Японд 20 нас хүрч байж насанд хүрсэнд тооцогддог. 20 хүрээгүй хүнд архи тамхи хориотойгоос гадна, олон нийтийн газар тамхи татаж байгаад цагдаад баригдвал сануулах арга хэмжээ авна, эцэг эхэд нь мэдэгдэнэ, цаашлаад арга хэмжээ нь хүндрэнэ. Гэмт хэрэг хийсэн хүн 20 хүрээгүй бол тэр хүний нэрийг олон нийтэд бүтнээр нь мэдэгдэж болохгүй. Гар утас авахад 20 хүрээгүй бол заавал эцэг эхийн зөвшөөрсөн бичиг хэрэгтэй. Би чинь анх 19тэйдөө очсон болохоор намайг Монгол руу аав ээж рүүгээ тэр бичгийг нь факсдаад гарын үсэг зуруул энэ тэр гээд утас авахад хэцүү байлаа. Бас цагийн ажил хийхээд насанд хүрээгүй гээд энгийн хүний цалингаас 50 еэнээр бага байна. Гэх мэт олон юм байна.
Жил бүрийн 1 сарын 14нд Японы өнцөг булан бүрт "Насанд хүрсэний баяр" буюу 成人式 (сэйжиншики) -г улс даяар амралтын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Тухайн хотын удирдлага баяраа тэмдэглэж буй залуусыг хүлээн авч уулзан, том зааланд албан ёсны мэндчилгээнүүд хөвөрсний дараа гарч ирээд зад зад архидаж,
балай авцгаана даа, харин ч нэг. Монгол шиг 30 хүрсэн ч аав ээжийнхээ дэргэд хүүхдээрээ байжыдаггүй болохоор 20 хүрээ л бол архи, тамхи чөлөөтэй, эсрэгээрээ эцэг эх нь насанд хүрсэнд нь баяр хүргэж хундага тулгана. Тур өдөржигөө тухайн хот, суурин, тосгон нь өнгө өнгийн кимоно өссөн охидууд, юката болон костюм өмссөн залуусаар дүүрээд хавар цэцэг дэлгэрч байгаам шиг л өнгө нэмнэ.

Монголд тусгайлан ийм өдөр гаргаж тэмдэглэдэггүймаа гэхэд хэзээ болтол жоохон хүүхэд шиг араас нь санаа зовж, жоохон оройтонгуут нь л араас нь байн байн залгаал, хаагуур хэнтэй юу хийж байгааг нь хянаж цагдаад л байдаг эцэг эхчүүд нь хүүхэдтэйгээ насанд хүрсэн хүн шиг ярилцаж ойлголцдог болоосой. Дэлгэрэнгүй..

Thursday, January 10, 2008

Блог танилцуулья

Глобал Удирдагч гээд нэг нэвтрүүлэг UBS-р гардагийг зарим нь мэдэж байгаа байх, хөтлөгч нь Глобал Удирдагч Сангийн дэргэдэх Глобал Удирдагч Дээд Сургуулийн захирал, бас бус олон гуншинтай залуу бий. Тэр залуугийн блог гэж танилцуулахаасаа илүү миний оюутан цагийн, мөн одооны ч гэсэн хамгийн сайн найз Жаагийдаа саяхан хэд хоногийн өмнө блог нээж өгч энэ зах хязгааргүй кибер ертөнц рүү татан оруулснаа зарлан тунхаглах гэсийм.

Та бүхэн бичсэн, бодсон зүйлсээс нь нэгийг ухаарч, хоёрыг тунгаах буй за.
http://jadambaagiin.blogspot.com Дэлгэрэнгүй..

Thursday, December 13, 2007

Утсаа алдчихлөөө

Энэ мэдээлэл технологийн эрин үеп гар утасгүй хэд хонож чадах бол?
Өчигдөр орой утсаа алдчихлөө. Утасныхаа хойноос зогсоо зайгүй гүйгээл байхым гэж хүртэл зүүдэлжийлээ шд, өглөө босоод нэг л хоосон, дутуу оргиол, чи минь хаана байййна? хариулж надад хэлээд өгөөч гээл дуулмар хүртэл болох юм, хэхэ. Тэди-г онгойхоор очиж жоохон эргэлдэж үзнээ, юмыг яаж мэдэхэв, явжаах ч юм билүү.

Дотроо жоохон ч гэсэн онгойлгох үүднээс тэр утас авсан хүмүүсийг ганц хараачы, муусайн хар новшнуудаа, гар нь татаж, мөсөн дээр халтирч гараараа тулж унаад гараа хугалаасай, машины урдуур орж мөргүүлмэр.

Утсанд ч нээх харамсахгүй л байна, гол нь хар залуугаараа ой тогтоолт нь муудаад ганц ч хүний дугаар цээжлээгүй надад дотор нь байгаа мэдээлэл юу юунаас илүү чухал байна. Намайг таньж мэддэг хүмүүс мсжр-р утсаа хэлж өгөөрэй.
Ирэх жилийн барцад нь энүүгээр гарчыгаа гээл тайвшрахаас.
Хүмүүсээ болгоомж сэрэмж илүүдэхгүй шүү. Дэлгэрэнгүй..

Tuesday, December 11, 2007

Хятад, Ирак, Энэтхэг, Пакистанаас блогспотруу орох нь


эхийг Мика-гийн блогоос.

Хятадаас (Энэтхэг, Пакистан, Ирак бас бус орнууд байдаг гэсэн) гадагшаа ханддаг нилээд хэдэн сайт хаалттай байдаг. Жишээ нь БЛОГСПОТ, ВОРДПРЕСС, ФЛИКЕР гэх мэт.
Саяхан гэхэд ЮТУБЭ хаалттай байж байгаад онгойсон. Энэ нь ч Хятадад байдаг мань мэтийг их баярлуулсан даа хөөрхий..
Миний хувьд БЛОГСПОТруу орж чадахгүй учир блогоо бичихэд нэг хэсэг үнэн хүндрэлтэй тулгарч байлаа. Тийм ч учраас янз бүрийн арга хайж, боломжийг илрүүлэх санаатай нилээд олон юмыг оролдож туршиж үзсэн. Гэвч ямарч ахиц гарахгүй байсан учир блогоо нүүлгэе ч гэж бодож байсан удаатай... Тэгээд удаан хайсны эцэст БЛОГСПОТоор чөлөөтэй тэнэж болох гарц олсон юм.
Энэ удаа "ХААЛТТАЙ" орнуудад суугаа блогчиддоо 2 янзын арга зааж өгөхөөр бэлдэв.
1. БЛОГГЕР-р дамжин өөрийн блогт бичлэг нэмэх, блогныхоо царай зүсийг харах, сэтгэгдлүүдэд хариу бичих.
2. ИНБЛОГС-р дамжин бусдын блогыг унших, сэтгэглдээ үлдээх.
Эдгээр нь зөвхөн блогспот дээр үйлчлэнэ гэдгийг анхаараарай.

БЛОГГЕР-р дамжин өөрийн блогт бичлэг нэмэх, блогныхоо царай зүсийг харах, сэтгэгдлүүдэд хариу бичих.
Хэдэн сарын өмнө БЛОГСПОТруу орож болохгүй ч БЛОГГЕРлуу ордог болохыг нь мэдээд блогоо тасралтгүй бичиж ирсэн. Энүүгээр байдаг зарим нэг хүмүүс блогоо бичиж чадахгүй учир хаасан гэж сонсож байсан. Тиймээс яаж бичлэг нэмэх болон өөрийн блогыг харж болохыг журмын нөхөддөө зураг хөрөгтэй нь зааж өгье гэж бодлоо. Их амархан шүү..
1. Эхлээд БЛОГГЕРруу орох хэрэгтэй.

2. БЛОГГЕР-н нүүр хуудасруу орно. Тэгэхээр нэг иймэрхүү байдалтай харагдана.

3. Layout гэсэн дээр дараарай.

4. Урьдчилан харах буюу Preview гэсэн дээр дарна.

5. Ингээд л таны блог яг одоо ямар байна гэдэг нь шууд харагдах болно.

6. Танд бичсэн сэтгэгдлүүдэд хариу бичих. Та өөрин блогоо үзэж чадах болсон учраас сэтгэгдлийнхээ тоог харж болно гэсэн үг.


Скролоороо сэтгэгдэлүүд дээр нэг дарахад дахин нэг цонх нээгдэх ба тэнд танд үлдээсэн сэтгэгдэлүүд гарч ирнэ. Ингээд л та бусдад комент үлдээдэгтэй адил өөрийн уншигчдад хариу бичиж болно гэсэн үг юм..

ИНБЛОГС-р дамжин бусдын блогыг унших, сэтгэглдээ үлдээх.
Ямар нэгэн баяр ёслолоор ч юмуу, ганц нэг аз нь тохиосон үед БЛОГСПОТ-г нээж бид нарыг (ялангуяа Ига мань 2-ийг.ккк) "жаргаадаг" байлаа. Орсон дээр нь гээд Зараа-н хэлдэгээр хурууныхаа хурдыг шалгаж, харахыг хүсч байсан блогуудруугаа хальт мульт шагайдаг байлаа гэж.. Гэхдээ одоо ингэх хэрэггүй боллоо.
Зөвхөн http://www.inblogs.net/ энэ линкрүү ороод доорх байдлаар бичихэд л болно.

Жишээ нь: http://www.inblogs.net/mikarito гэхэд Mika's Blog -руу орно.
Зөвхөн энэ хэдэн үйлдлийг хийхэд л та БЛОГСПОТ дээр байрлах бусдын блогруу чөлөөтэй орж, мөн сэтгэгдэл үлдээж болох юм. Яг л шууд үзэж байгаа мэт ямар ч хүндрэл гарахгүй. Сайхан байгаа биз?

Жич: Энэхүү бичлэгийг хүссэн бүх хүмүүс өөрийн сайт дээрээ Mika's Blog -ийн нэрийг дурьдан хуулбарлан тавьж болно.

Хятад, Ирак, Энэтхэг, Пакистанд суугаа Монголчууд таны сайтруу ихээрээ хандах болтугай. Дэлгэрэнгүй..

Friday, November 9, 2007

1140 1180

Юун тоо вэ гэж гайхаж байна уу?

Зарим хүмүүс уржигдраас 1140 гэдэг тоог харж байгаа байх, ялангуяа жолооч нар. 1 литр Аи92 бинзен 1140 боллоо. 2007 он гарсаар 5 удаа бензиний үнэ өссөн гэжий шүү. Бинзений үнэ өсөхөөр дагаад юмны үнэ нэмэгддэг юм шиг үндэслэлгүй боловч бичигдээгүй хуультай болсон мэт... Бинзений үнэ 120 төгрөгөөр нэмэгдэхэд 450 км зам туулж 5 тонн мах оруулж ирэхэд 1 кг маханд 3.5 төгрөг оногдоно, энэ тэхээр махны үнэ нэмэгдэх үндэслэл болж чадах уу? талх үйлдвэрээсээ гараад дэлгүүрт хүрэх хот доторх зайнд 1 талханд 1 төгрөг ч хүрэхгүй өртөг ногдож байгаа нь талхны үнэ өсөхөд нөлөөлөх ёсгүй. Литр бинзений үнийг 1 ЛИТР гэдэг утгаар нь 1 КГ МАХ, эсэвэл 1 ШИРХЭГ ТАЛХ гэдэгтэй адилхан 1 цул, бүхэл зүйл мэт ойлголтоор хүмүүс ойлгоод тэрийг нь далимдуулж нөгөөдүүл нь үнээ нэмээд байх шиг байгаа юм. 1 Литр бинзен 120 төгрөгрөөр нэмэгдэхэд талх сайндаа л 5 төгрөгөөр нэмэгдвэл их юм болох ёстой. Эсрэгээрээ 1 литр бензинээр хэдэн талхыг хэдэн км зөөж чадах вэ гээд бодож үзэх хэрэгтэй л байх. Энэ бүхнийг тооцож ч садахгүй, бинзений үнэ өссөн болохоор гэдэг ганцхан, бас үндэслэл болж чадахааргүй тэнэг шалтагт нь итгэдэг мунхаг иргэдийг хуурч бухимдуулсаар, энэ бүхнийг хараад анализ хийгээд яаж ч арга хэмжээ авч чадахгүй байгаа иргэдийг бас л бухимдуулсаар байх уу, иргэд бухимдаж байна, би ч бас иргэн
Заримдаа бодоод байхад, бинзен оруулж ирдэг компаниуд яг л нэг покер тоглож байгаам шиг санагддын. Гартаа барьсан моднууддаа бүгд итгэл дүүрэн нэгэн зэрэг бооцоонуудаа нэмээл тоглоомонд оролцоол (нэгэн зэрэг л үнээ нэмдэг болцон шд, урьд хэзээ нэгэн цагт НИК-ийг баримжаалж аялдан дагалддаг байсан сан) Хэн ч гэсэн бооцоогоо нэмж ихийг олохыг л бодно.

2005 онд таксины 65 компани байж байгаад энэ онд 27 болтлоо буурсан гэжий шүү. Тэдний 1180 хан такси нийслэл хотод маань явжийна гэнэ шүү. Хаана л бол такси, аваар осол л бол хоорондоо үйлчлүүлэгчээ булаалдсан таксинууд байдаг байсан цаг саяхан. Хэн хүнгүй анзаарч байгаа байх, такси барихад үнэхээр хэцүү болсон. Би монголд ирчээд анхандаа тэгж л их хүмүүс баяжчаад бүгд такси бариад байгаан байх гэсэн бас үгүймаа. Цөөрсөн шалтгаан нь мэдээж бинзений үнэ нэмэгдсэнтэй холбоотой. Хүмүүс ядуураад, эсвэл таксиг жигшээд суухгүй байгаад байгаан биш. (тэхдээ арай л аймар салж унах гэжийгаа, хүн алаад хийцэн юм шиг үнэртэй төмөр авдарнууд байды шүү) Үнэтэй болцон бинзенээ энэ байнгын түгжрээн дунд нормалдсаар байгаад дуусгана, үйлчлүүлэгсээс авах мөнгө нь ихэнхдээ 1000 дотор, цаашлаад 2000. Өчигдөр такси такстай болох талаар ярьжийлээ. Эхний км-т 500 дараачийнхаас нь 300 гэж. Тийм болвол харин салоноо сайхан цэвэрлээд соёлтой үйлчлэнэ гэжийлээ. Энэ миний бодлоор зөв шүү. Японд эхний км-т 650 еэн (6500 төгрөг орчим) дараачийнхаас нь 300 ч билүү байдын. Би нэг л удаа сууж үзсэн. Яалтчгүй, хүйтэн бороотой, автобус зогсцон, өөр хот руу явчаад ирсэн болохоор bike-аа гэртээ орхицон байсан, 2800 еэн билүү гарсан санагджийна. Бас дээд зэргийн цэвэрхэн, соёлтой, бүр бүгд костюм өмсдөг гээл бодчих. Бүх юм нь автомат. Мэдээж тоолуур нь, бас баримт болгож авахуйц билл нь гараад ирнэ, бүр хаалга нь хүртэл автоматаар хаагдаж нээгдэнэ. Дандаа Toyota CROWN эсвэл COMFORT л явдаг. Харин халтуурны машин гэсэн ойлголт байхгүй. Монголд такси гэдэг юмыг нэг тансаг хэрэглээ болгомоор санагдаад байдын. Мөнгөтэй хүн нь сууна л биз. Ойрдоо ажил тараал гэр лүүгээ алхдаг болоод байгаа, алхахаар нээх даарахч гүйн байлээ, такси нь олдохгүй, түгжрээтэй, нийтийн тээвэр нь асар шахцалдаантай, карманд хулгайчын гар зугаалаастай.

Өө, нээрээ. Өчигдөр ТВ-д нэг эд анги нь дэлбэрээд Монгол ТВ-ийн антенийг ашигладаг зарим ТВ-үүд эфирээ явуулах боломжгүй болжээ. МҮОТ, UBS, TM, Боловсролын Суваг, SBN эд нар л гарна лээ. Заримдаа энэ олон ТВ юун дээр оршин тогтнодогийг таахад ч бэрх юм.. Дэлгэрэнгүй..

Monday, November 5, 2007

Хүсэлт - Санал асуулганд оролцоорой

Миний блогоор орж ирсэн хэн бугай нь ч гэсэн он солигдохоос өмнө хажууд байрлах санал асуулганд өргөнөөр оролцож өөрт тохирох аль нэгийг нь заавал сонгоно уу?

Хуучийн санал асуулгыг нь хусах цаг нэгэнт болсон гэж бодоод авах гэтэл блогспот маань өөрөө санал асуулгатай болцон байна.. Тиймээс цаашид ч гэсэн байнга янзан бүрийн санал асуулгаар та бүхнийг залхаах болохоо амлая. Дэлгэрэнгүй..