Tuesday, August 26, 2008

Өөө Ваканохо минь дээ.


Яах гэж тэгэв дээ.
Цаадах чинь хар тамхичин байсан байшд.

Японы мэргэжлийн сумогийн бөх Ваканохо буюу ОХУ-н иргэн Сослан Александрович Гаглоев Токио хотын Роппонги гээд алдартай зугаа цэнгээний дүүрэгт 6-р сард явж байгаад түрийвчээ унагачиж. Цагдаа нар түрийвчийг олоход дотор нь марихуна байсан нь асуудал үүсч, цагдаа нар түрийвчийн эзнийг олж, дэвжээн дээр нь очин өрөөнд нь нэгжлэг хийхэд мөн л марихуна соруултайгаа олдсон байна. Японы хуулиар бол 5 жилийн хорих ял өгдийн гэнэ. Одоо дөнгөж 20той энэ залуугийн ирээдүй ч бүрхэг байна даа.

Сумогийн холбооноос энэ сарын 21-нд яаралтай хуралдаан хийн түүнийг хөөх шийдвэр гаргасан байна. Түүний дэвжээний эзэн Магаки нь сумогийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн байсан ба энэ хэргийн дараа ажлаасаа саналаараа халагджээ. Өмнө нь бас шинэ залуу сумочын нэлээн хүнд бэрттэл нь зодож байсан эвгүй нөхөр гэнэ шүү.

Энэ хэрэг нь холбоонд бол мэдээж томоохон цохилт болж байгаа нь тодорхой. Үүнээс үүдээд гадаад сумочидтой зан авир, биеэ авч явах байдал гээд л ихээхэн тулж ажиллах болж байгаа юм шиг байна даа.

Хөөрхий зайлуул, харь нутагт сэтгэл санааны их л хэцүү орчинд тэсэлгүй хар тамхинд орсон байхдаа. Марихуна гэдэг чинь хамгийн хүнд нь гээ биздээ? нөгөө кинон дээр гараад байдаг хамраараа сордог нунтаг цагаан..
Манай монголд бас энэ нь ороод ирцэн гэсэн.. Манайхаан, битгий саваагүйтэж татаж үзээрэй. 1 л үзвэл салж чадахаа больдог гэсэн шүү..

Муу юм холуур холуур.

2 comments:

  1. Харин тийм, Сумо бөхийн холбооныхон нэлээн цохилтонд орж, зарим нэг хатуу үгтэй, үндсэрхэг үзэлтэнгүүд Сумо-г ер нь дан Ёпоончуудын спорт байлгасан нь дээр, гадаадынхныг авахаа боливол таарна гэсэн үг ч гарч байсан.
    Муу юманд юундаа дурладаг байнаа.
    ТВ-ээр тэхдээ Белморканал гарч харагдана билээ, дотор нь хийчихсэн байсан юм байх даа...

    ReplyDelete
  2. saya Mongolbashod irsen l bsan sht ee

    ReplyDelete

сэтгэгдлээ үлдээнэ үү