Sunday, December 28, 2008

Амьдралын сайхан амт


Амтлахаар амтагддаг шд.. Ямар гэжүү?

Найз нараа тойруулж суулгачаал, идээ будаа бишээ салат ундаа дарсаар дүүрэн ширээг голд нь суусан би чимээд л..
Бүгд миний төлөө гэж цуглаад, надад зориулж дуу дуулаал, надад зориулж бэлэг өгөөд л..
Амьдралын амтыг бичих төдийд нулимс цийлэгнэх гэжийнэ.

Одоо л энэ бичлэгийг хийхгүй бол дараа гэхэд 28 гэдэг өдөр өнгөрцөн байх болно. Уул нь хайртай эжий аав 2 маань ирэх болоогүйм байхдаа гээд намайг л хүлээж суугаа даа. Гялс биччээд тэр 2 дээрээ очиж үнсүүлнээ. Бас л надад зориулж хийсэн хоол, надад зориулсан сэтгэлийн үгс.. Дахиад л нулимс цийлэгнэж байна. Амьдралын амт ийм гоё шд...



Өмнө нь би амьдралын энэ сайхан амтуудыг хайхардаггүй, анзаардаггүй байсын болуу? Яагад гэнэтхэн оойрноос ингэж сонин гайхалтай мэдрэмжүүд төрөөд байгаан болоо..

Амьдралын сайхан амтыг
Амьсгалах тоолондоо мэдэрч
Аз жаргал, сэтгэл догдлол хоёрыг
Америк биш Монголдоо би мэдэрнэ
Дэлгэрэнгүй..

Monday, December 22, 2008

Гоё юмааа



Хээи, Хүмүүсээ амьдрах гоё юмааа.
Үнэхэээр гоё!!!

Хараач, Та нар амтлаад, сонсоод, хэлээд, бодоод, мэдрээд үздээ.

Ямммар гоё гээч...

Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном.
Аз жаргалыг би бусдаас хайр хvлээхийн нэр гэж ойлгоном!

Өнөөдөр үнэхээр гоё өдөр байлаа. Сэтгэл дундуур, урвайх зүйл нэг ч байсангүй, гадаа хүйтэнд такси олдохгүй даараад зогсч байхдаа ч амьдралын амтыг мэдэрсэн гоё өдөр байлаа.

8-наас шинэ ажилдаа орсон. Шинэ ажил маань одоохондоо байлдааны бэлэн байдалд гэдэг шиг нээх их ажилтай ч юм шиг, нээх их завтай ч юм шиг л байна.
Ойрд бас блог гэдэг гайхалтай зүйлээр учирсан андуудтайгаа амьд явахын жаргалыг улам илүүгээр амталж байна.
Өнөөдөр үнэхээр гоё өдөр байнаа. Ойрын хэдэн сар хөдлөөгүй сэтгэл хөдлөлийг мэдэрлээ. Ямар сайндаа урд нь байнга холбогдож, байнгын оролцогч нь болсон UBS-н "зүрхнээс зүрхэнд" нэвтрүүлэгтээ шууд холбогдоод амьд явахын жаргалыг дахин мэдэрлээ.
Энгийн үедээ үргэлж хэлэхийг хүсч, үргэлж үнсүүлэхийг хүсдэг амьд бурхан эжийдээ үнсүүлж, таньдаа хүү нь хайртай, төрүүлж өсгөж өдий зэрэгт хүргэсэн таньдаа баярлалаа гэж хэлж үнсдэг тэр өдөр удахгүй болох гэжийнэ. Дахиал би амьдралд илүү хайртай болжийно.

Амьдрал үргэлж сайхнаараа
Алтан нарааан мандсан хэвээрээ
Дэлгэрэнгүй..

Friday, December 5, 2008

Сайн уу, блог минь

Нэг мэдсэн чинь блогтоо салхи оруулаагүй хэдэн сар ч болцым дээ.
Олон ч юм болж өнгөрлөө дөө.

10 сарын эхээр гэр нүүж, хотын төвд ирэн ажилдаа ойртсон. Машинаа тавиад өглөө оройд ажил гэрийн хооронд алхаж байсныгаа ч бичиж амжаагүй байтал ажил маань ч дуусч дараагийн ажилд орох болцон сууж байх юм.
Шинэ ажилд ирэх 7 хоногоос орно. Энэ 7 хоног гэр зуур л амарч байна. Хүйтэн болохоор гадагшаа гарахаас ч дургүй хүрээл..

Шинэ жил боллоо. Гадуур хаа сайгүй уур амьсгал нь ороод сайхан болчижээ. Нэг л сэтгэл догдлоод.. Төрсөн өдөр ч ойртоол. гэснээс Бүх блогчдын шинэ жилийг зохион байгуулж байгаа. 12 сарын 20-нд Marselle гэдэг газар болохоор болсон байна. Нийт блогчид өргөнөөр оролцохыг урьж байна. Дэлгэрэнгүйг эндээс.

Ойрд нэг л сэтгэл догдлоод ямар нэг гоё, сайхан зүйл болох гээд байгаам шиг байхын. Шинэ жил болох гээд тэгснүү, шинэ ажилд орох гээд тэгснүү, төрсөн өдрийнхөө хамгийн гоё бэлгийг урьдчилаад мэдцэнээс болсон уу бүү мэд, нэг л сонин.
Өөр олон юм бичмээр байгаа ч нэг л төсөөрчиж ээ, хэхэ.

Ирэх долоо хоногоос блогоо амьтай байлганаа.
Дэлгэрэнгүй..

Thursday, October 9, 2008

Шудрaга ёс гэж алга..

7 сарын 1 гэдэг Монголын түүхэн дэх нэгэн толбот хар өдөр...
5 хүний эрдэнэт амь насыг бүрэлгэсэн буруутангаа олж чадаагүй байж сонгуулийн үр дүнд бухимдаж, бусдыг даган баясаж чулуу нүүлгэснийх нь хариуд 4-7 жилийн ял сонсгож байна.
Ядаж өдөөн турхирсан, эсвэл нийгэмд ийм бухимдал бий болгохуйц сонгууль явуулсан, бүр эсвэл сонгуулиа луйвардсан этгээдүүдэд ямар ч хариуцлага тооцоогүй байна. Чадахгүй л дээ, чадал чансаатай хүмүүс рүү халдаж чадахгүй.
..Харин эрх зүйн мэдлэггүй, хөрөнгө бэлгүй, өөрийгөө өмгөөлөх ч чадваргүйгээр нь нөгөө л залуус хохироод дуусах нь шиг байна.
Шүүх хурал дээр насанд хүрээгүй хүүхдийг нүүрээ гараагаа тагласан хүүхдийн зураг барьчаад "энэ чи мөн биз дээ" гээд ял тулгаж байгаа нь ямар ч эрүүл хүний ой ухаанд буухааргүй байлтай. Тэгээд тэр ял тулгаж байгаа нь прокурор ч биш улсын ШҮҮГЧ хүн шүү.

Монголд шүүх мөнгөтэйд үйлчилдэг, мөнгөтэй хүн хүчтэй, шударга ёс гэж хаана ч байхгүй гэсэн ард түмний ойлголтыг улам бататгасан л явдал болоод байна.

Шудрaга ёс гэж алга..

Нөгөө олон хүний эрхийн байгууллагууд, нөгөө олон иргэний хөдөлгөөнүүд хайчцан бэ? Түрүүчээсээ ял сонсоод байгаа энэ залуус, хүүхдүүд шиг ганц худагт байгаа 7 сарын 1-ний хэрэгт холбогдолтой гэгдэх залуус ялгаа байхгүй ял сонсоод явах нь байна шүү.

Ямар нэгэн юм хийгээчээ.
Дэлгэрэнгүй..

Thursday, September 25, 2008

Утгагүй байна


Гудманд залуус үнсэлдэхээн больжээ, гунигтай байна.
Гутал тосолж хөгжим тоглох ч хүн алга, уйтгартай байна.
Хайрын шүлгийг уншихаа ч болчихож, харамсалтай байна.
Хаврын бороонд догдлохоо ч байчихаж, өрөвдөлтэй байна.

Салалт ойрдоо ихсэх юм гэнэ, сонирхолтой байна.
Сайндаж эвлэрэх нь багасах юм байх, хачирхалтай байна.
Эрчүүд дурлалыг BAR-наас хайцгааж
Эмэгтэйчүүд хайрыг буудлаар түгээцгээж
Эргэн тойрон хүсэл мөрөөдөлгүй хүмүүстэй
Ингэж амьдрах утгагүй байна
Дэлгэрэнгүй..

Friday, September 12, 2008

Дундговь - Бага Газрын Чулуу

Сүм Хөх Бүрдээс 9-ний өглөө УБ рүүгээ буцах замдаа СХБ-ээс 21 км зайтай байдаг БАГА ГАЗРЫН ЧУЛУУ гэдэг янзан бүрийн сонин содон хэлбэр дүрстэй хад чалуу, рашаантай, байгалийн үзэсгэлэнт газар очлоо. Дундговьт ийм үзүүштэй газар байдаг гэж огт санаагүй шүү.
ИХ ГАЗРЫН ЧУЛУУ гэдэг нь 80 гаруй км зайтай гэсэн байхаа, БАГАтайгаа адилхан тал дунд бөөн чулуу байдаг гэсэн. Тэнд нь том байгалийн тайзтай, Равжаа гуай тоглолтоо хийдэг байсан гэсэн, одоо ч гэсэн тоглолт болдог юм шиг байлээ.

Бусад зургийг эндээс үзнэ үү.

Данзан Равжаагийн нутаг, дуу хуурын өлгий нутаг, хамгийн сайхан айрагтай, малынх нь мах нь хүртэл амттай нутаг гэж мэддэг байсан бол Бага газрын чулуу гэдэг сайхан газрыг нь мэддэг болсондоо байртай байна.
Боломж байвал зориод очиж үзэх газрын нэг шүү.


Дэлгэрэнгүй..

Thursday, September 11, 2008

Дундговь - Сүм Хөх Бүрд

Саяын хагас бүтэн сайнд Дундговь аймгийн Адаацаг суманд байдаг Сүм Хөх Бүрд гэдэг газар ажлаар оччоод ирлээ. Энэ газар нь Ноён хутагт Данзан Равжаагийн уран бүтээлээ туурвидаг байсан газрын нэг нь байсан гэх, бүр эртний манжийн үеийн дайснаас хамгаалах бэхлэлтийн цайз байсан гэх 2 яриа байдаг газар юм байна. Нуурын дунд тэр их чулууг зөөж аваачин асар их арга ухаан, архитехтурын өндөр шийдлээр барьсан дурсгалт газар байлээ.
Та нар өөсрдөө бусад зургаас хараарай.

Дэлгэрэнгүй..

Tuesday, September 2, 2008

Уралдаан 2


Саяын бүтэн сайнд N1 авто клубын машины цуглаан болж, уралдаан болдог газар луугаа салхи татуулан давхилаа. Зохион байгуулагчдын 2 машины ард 3-т очсон гэдэг чинь 1т орсон гэсэн үг, тээ? 一度180キロ、それ以外は140-150キロ..

5 сард болсон цуглааныг бодвол маш цөөхөн машин ирсэн, сүүлд сонсох нь ээ, 5 ард 400 орчим машин ирсэн байсан гэсэн. Энэ удаад 100 орчим л байсан байх. Гоё гоё машинууд нь ч харагдсангүй. Маргааш нь 9 сарын 1 байсан болохоор хүн бага ирсэн байх гэж таамагласан. Мөн зараа муу тараасын болуу гэж бодлоо.

Хашаа руу 1т орсон чинь хүний хэл ам хүрчьүү яав, хашаагаар ороол зогсоол орох замд хашаан дээгүүр татдаг өргөстэй төмөр утас дугуйнд орооцолдчдог байшд, 4, 5 зоогдцон.. Запас дугуй хийгүй.. бас хагархай.. Оооо шээт. Хий нь бүрэн гарахаас нь өмнө гялс багахангайн төв рүү очиж дугуй засвар орж амжсан. Дугуйгаа нөхүүлчээд буцаад очсон чинь машинууд уралдаж эхлэнэ лээ. 5 сарынхыг бодвол нэг гоё юм нь нуль шороо биш, бас жоохон өвстэй байсан. Тээл 5 сарынхтай адилхан аксент гарч ирж туг сүлждэг тэмцээнд нь түрүүлээл.. гэхдээ уралдаанд оролцчихоор хүн амьтан байхгүй, дандаа над шиг үзэгчид байсан нь нэг л сонирхолгүй байлаа. Хэдэн зураг юу ч гэсэн доор оруулчья.



Дэлгэрэнгүй..

Monday, September 1, 2008

Елөөсөө бидний баял даа

Алтан навч хийслээ дээ
Аяны шувууд буцлаа даа
Есөн салын нэгэн боллоо
Елөөсөө бидний баял даа

Номхон морио уналаа даа
Номтой цүнкээ үүллээ дээ
Ээждээ үнсүүлээд аавыгаа дагаад
Эрдэм сурахаар явлаа даа

Сайхан цагаан байшинтай
Гоёхон олон күүкдүүдтэй
Сургуульд олоод багшаал заалгаад
Сурагч болох нь баялтай

гэжж, анх сургуульд орохдоо энэ л өдөр дуулж байж билээ.

Өглөө ажилдаа явах замд форм өмссөн, цүнх үүрсэн хүүхдүүдийг хараад бүүр сэтгэл хөдлөөд нулимс цийлэг. арай биш юмаа. Одооны хүүхдүүийн форм, цүнх энэ тэр бол лайтай айн. Маны үед чинь чибарушкатай, өөрөөсөө том цүнх үүрдэг байлаа шд. Форм нь гэж бас янзтай.. Хичээл тараал баавгайн чихдээл хамаг товчыг нь мулт мулт.. хажуу гаран дээрх эмблээмийг нь мулт мулт авдаг байж билээ. Хаа очиж тасалсан товчоо өөрөө оёчдог уран байж.
Одооны хүүхдүүд чинь сургууль орохдоо гар утастай, айн. Каак айн. Би тэгсэн чинь оюутан болжээж аав ээжийгээ найрч арайх гэж С4 гээд лантуу шиг юм авч байж билээ. Одоо тэгсэн чинь 1-р ангийн бацаан "ээж хийчээл тарчлаа, би пийсийдлээ" гэцэн лайтай утас гаргаж ирээд ярьжийшд..
Дэлгэрэнгүй..

Tuesday, August 26, 2008

Монгол Улс 31-т биш 3-т шүү, илүү илүү

Монгол Улс медалийнхаа чанараар 31-т зогссон.
Тэгвэл 2.6хан сая хүн амтай улсын хувьд 205 орноос хүн амын тоо болон медалийн чанарын харьцуулалтаараа 3-т зогссон байна.
Эдийн засгийн гол үзүүлэлт болох Дотоодын Нийт Бүтээгдэхүүн болон медалийн чанарын харьцуулалтаар 4-т зогсч байна.

Энэ бол үнэхээр түүхэнд бичигдэх агуу амжилтын алтан хуудас мөнөөс мөн юмааа.

нэг ийм сайт байна.
ИЛҮҮ ИЛҮҮ. Дэлгэрэнгүй..

Өөө Ваканохо минь дээ.


Яах гэж тэгэв дээ.
Цаадах чинь хар тамхичин байсан байшд.

Японы мэргэжлийн сумогийн бөх Ваканохо буюу ОХУ-н иргэн Сослан Александрович Гаглоев Токио хотын Роппонги гээд алдартай зугаа цэнгээний дүүрэгт 6-р сард явж байгаад түрийвчээ унагачиж. Цагдаа нар түрийвчийг олоход дотор нь марихуна байсан нь асуудал үүсч, цагдаа нар түрийвчийн эзнийг олж, дэвжээн дээр нь очин өрөөнд нь нэгжлэг хийхэд мөн л марихуна соруултайгаа олдсон байна. Японы хуулиар бол 5 жилийн хорих ял өгдийн гэнэ. Одоо дөнгөж 20той энэ залуугийн ирээдүй ч бүрхэг байна даа.

Сумогийн холбооноос энэ сарын 21-нд яаралтай хуралдаан хийн түүнийг хөөх шийдвэр гаргасан байна. Түүний дэвжээний эзэн Магаки нь сумогийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн байсан ба энэ хэргийн дараа ажлаасаа саналаараа халагджээ. Өмнө нь бас шинэ залуу сумочын нэлээн хүнд бэрттэл нь зодож байсан эвгүй нөхөр гэнэ шүү.

Энэ хэрэг нь холбоонд бол мэдээж томоохон цохилт болж байгаа нь тодорхой. Үүнээс үүдээд гадаад сумочидтой зан авир, биеэ авч явах байдал гээд л ихээхэн тулж ажиллах болж байгаа юм шиг байна даа.

Хөөрхий зайлуул, харь нутагт сэтгэл санааны их л хэцүү орчинд тэсэлгүй хар тамхинд орсон байхдаа. Марихуна гэдэг чинь хамгийн хүнд нь гээ биздээ? нөгөө кинон дээр гараад байдаг хамраараа сордог нунтаг цагаан..
Манай монголд бас энэ нь ороод ирцэн гэсэн.. Манайхаан, битгий саваагүйтэж татаж үзээрэй. 1 л үзвэл салж чадахаа больдог гэсэн шүү..

Муу юм холуур холуур.
Дэлгэрэнгүй..

Monday, August 18, 2008

Сайны хажуугаар саар аа гэж..

Юуны өмнө нийт Монголчууддаа олимпын алтан медалийн эзэд болсонд нь баяр хүргэе.

Өчигдөр захын тэнд явжысан чинь нэг аххүүгийн машаан шатаад.. цахилгааны масс гэнээ.
хажууд нь нээх зураг хөргийг нь аваад байлтай биш..
Аххүү хөөрхий уйлаал, дээгүүрээ нүцгэн, доогуураа нэг муу бэлтгэлийн өмдтэй, гар утас, түрийвч, хамаг бичиг баримтаа шатаалгачихаж, гал команд дуудаад 30 минутын дараа хамаг юм нь, бүр машааны дугаарны төмөр атгын чинээ болтлоо хайлж шатсаны дараа ирсэн.
Ув улаан нүдтэй болтлоо уйлсан ах яахаа ч мэдэхгүй, дэмий л нааш цаашаа холхино. Тэр хавьд шавсан олон тэгсгээл явцгааж байсан, яагаад ч юм би өмнөөс нь дагаж уйлчих гээд их эвгүйн байлээ. 20000тын нэг дэсвгэрт ахын гарт нь атгуулаад "жоохон ч гэсэн сэтгэлийн юм, аххүү сэтгэлээр унаж болохгүй шүү, хүн амьтан бэртээгүй, өөрөө эрүүл байна гэдэг чухал шүү, болно дөө" гэж хэлэхэд ёстой их баярлалаа, ахын дүү гэсэн. Тэр үгэнд нь чин сэтгэл шингэсэн байсан, би өөрөө бүр баярласан. Төд удалгүй тэнд зөндөө удаан саатсанаа анзаарч дахин нэг сэтгэлээр унах зүйлгүй шүү аххүү гэж хэлээд явсан.

Сайны хажуугаар саар аа гэжж.. Дэлгэрэнгүй..

Wednesday, August 6, 2008

Хөдөөнөөс ирэв, ажилдаа оров..

Зэээ, хэдэн найзуудтайгаа 7 сарын 25ны Баасан гарагын өглөө гараад 8 сарын 3ны Ням гарагын үүрээр УБ-дээ буцаж ирсэн аяллынхаа хэдэн зурагнуудаас энд хийлээ. Хөвсгөл далай руу явахдаа аймгийн төв Мөрөнгөөс өөр унаа хөлсөлж явсан юм. Өөрсдийнхөө машинд камерныхаа баттерэйг мартсан мунхаг би далайн хэдэн зургийг найзаасаа авч орууллаа.

УБ - Хужирт - Улаан цутгалан - Төвхөн хийд - Чулуутын гол - Хоргын тогоо - Тэрхийн цагаан нуур - Хөвсгөл - Булган - Эрдэнэт - УБ гэсэн маршрутаар майхантай аялав.

Ухаан орохоосоо шахуу аавыг дагаж жил бүр хөдөө явдаг байсан болоод ч тэрүү жилдээ ядаж 1 удаа хөдөө явахгүй бол болдгүй би чинь ноднин зун явж чадаагүй нормоо энэ жил бөөндөөд сайхан л зугааллаа.

Хөдөө майхантай унтаж яваад дасцан чинь хотод ирээд хэд хоног бөгчимдөөд унтаж чаддаггүй ээ, шөнө болгон л 3, 4 хүртэл хөрвөөж байх шиг байна.

Ажил ч гэж агуу их байна шүү. Лүнгийн гэдэг тодотголтой алдартай 100 км зам байнаа, тэрийг нэг засчуул ч сайхаан сайхан. Хөдөө нутаг сайхан шүү. сэтгэгдлээ гоё илэрхийлэх гэсэн чинь тохирох гоё үг ч олдохгүй байна. Та нар өөрсдөө тээл мэдэж байгааз дээ тээ, хэхэ.

Ирэх 1 дэх өдөр сэтгэл догдлуулсан чухал өдөр... Дэлгэрэнгүй..

Monday, July 21, 2008

Төлөвлөгөөнийхөө дагуу гэнээ

Ашгүй ашгүй.
20-нд Японы сумо бөхийн холбооны удирдах зөвлөлийн хурал болж, 8 сарын сүүлээр болох Монгол башог цуцлах яриа гаргаад байсныгаа больж, төлөвлөгөөнийхөө дагуу явуулна, харин ямар нэг аюултай байж болзошгүй зүйл байвал тухайн үед нь шууд цуцлах бэлтгэлтэйгээр хувилбаруудыг бодолцож ажиллана гэлээ.
УБ хотын захирагчаас Японы сумогийн холбоо руу "энд аюулгүй байна" гэсэн утгатай албан бичиг хүртэл явуулсан юм байна. Дагваа ч гэсэн "Монголчууддаа сумо үзүүлэх нь бидний мөрөөдөл. Ашгүй ашгүй" гэжээ.

Заа, одоо билэтнийхээ мөнгийг олж эхлэхгүй бол 60000-200000 гэсэн шд. Дэлгэрэнгүй..

Friday, July 18, 2008

Үймээний гайгаар сумо ч гэсэн..

7 сарын 1-ний үйл явдлаас болоод Монголд ирэх байсан жуулчид, Монголын клмпанитай хийх гэж байсан гадаадын компаний гэрээнүүд гээл CANCEL-дагдсан зүйл олон. Дараагийнх нь миний болон та бидний маш их хүсэн хүлээж байсан МОНГОЛ БАШО бас cancel-дагдах нь байна.

Японд байхдаа ядаж ганц удаа сумо очоод үзчдэг байж гэсэн харууслыг минь дэвтээгээд зогсохгүй, хүчин чармайлт гаргавал японы болон монголынхоо сумочидтой хамт зургаа даруулах ч боломжтой байсан энэ монгол башо-гийн билет 60000-200000 төгрөгөөр 3000-хан хүний суудалтай Аса циркийн билетийн кассаар 8 сарын 1-нээс зарагдах төлөвлөгөөтөй байсан. Би ч яаж ийж байгаад амьдралд ганц олдох боломж ч байж магад тул авна гээд тэр өдрийг тэсч ядан хүлээж байсан юмсан. Одоо ч худлаа биздээ.

Өчигдөр буюу 7 сарын 17-нд Японы Сумогийн Холбооны удирдлагууд 7 сарын 1-ний үйл явдалтай холбогдуулан бөхчүүдийн аюулгүй байдлыг хангах гэдэг шалтгаанаар зарим нь хойшлуулж ер нь Монголд явуулах уу үгүй юу гэдгийг дахин эхнээс нь судлах хэрэгтэй, зарим нь болих хэрэгтэй гэжээ. Энэ талаар албан ёсны хариуг 20-нд хурлаараа хэлэлцэн мэдээлэх юм байна.
Гэтэл гал дээр тос гэгчээр өчигдөр бас Кёкүшюзан Батбаяр сумогийн холбоонхонтой уулзаж, Монголын одоогийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн байна. Мэдээлэлдээ "нийслэлийн иргэдийн 30% нь маргаашийнхаа амьдралыг ч мэдэхгүй" гэжээ. Мөн энэ удаагийн УИХ-ын 76 гишүүний 66 нь иодорхой болсон. Үлдсэн 10 гишүүний хувьд Монгол башогийн өмнө буюу 8 сарын эхээс дунд хүртэлх хугацаанд дахин сонгууль явуулахаар болсон. Тэхээр хүндхэн амьдралтай хүмүүст энэ сонгуулийн үр дүн маш чухал, дахиад үймээн самуун гар болзошгүй гэжээ. Үүнд нь Дагвадорж уур хилэнгээ барьж чадалгүй "энэмуу п*****" японоор бол КОНО ЯРОО гэсэн байна.

За нэг иймэрхүүл юм болоод байна даа. Ямар ч байсан энэ жилдээ зохиогдохгүй байх гэж бодож байна.

Эх сурвалжыг майничи сонин, никкан спорт-аас авав. Дэлгэрэнгүй..

Monday, July 7, 2008

Асуулт Фото Аялал 2008

Шааал өөр юм биччхье.
Өчигдөр буюу 7 сарын 6-нд жил бүр asuult.net-ээс уламжлал болон зохиогдож байгаа Асуулт Фото Аялалд гэрэл зураг сонирхогч 70, 80 орчим залуусын хамт Монгол Цэргийн Музей, тэрэлж гэсэн газруудаар яваад ирлээ. Сая photoblog дээр блог нээлээ. Нээх олон зураг дараагүй ч дарсан хэдэн зургаараа анхны постоо бичиж байгаадаа баяртай байна. Гэрэл зураг их сонирхдог, гэхдээ анхан шатны сонирхогч л доо. Цашид улам гоё гоё зураг дарахыг хичээнээ.

Заавар, зөвлөгөө, шүүмжийг харамгүй хайрлана гэж найдаж байна. Дэлгэрэнгүй..

Thursday, July 3, 2008

Иргэний нийгмийн мэдэгдэл

Мэдээллийн тэнцвэрт байдал алдагдсан энэ цаг үед аль болох олон хүн уншаасай гэсэндээ бүрэн эхээр нь энд хуулж оруулав.

Иргэний нийгмийн мэдэгдэл

2008 оны 7-р сарын 1-ний өдөр болсон олон нийтийн жагсаал цуглааны дараа бий болсон нөхцөл байдал нь хүчирхийлэлд хүрч хэд хэдэн хүний амь нас эрсдэн, олон хүний эрүүл мэнд хохирч, соёлын үнэт зүйлс, байгууллага, иргэдийн өмч хөрөнгө устсан явдалд гүнээ харамсаж байгааг илэрхийлж байна. Энэ нь олон жил Монголын нийгэмд бугшсан шударга бус явдал, авилгын эсрэг нийгмийн тодорхой хэсгийн уур бухимдалын туйлширсан илрэл гэж үзэж байна.

Нийгэмд эмх замбараагүй байдал үүссэн эгзэгтэй үед улс төрийн намууд өөрийн явцуу эрх ашгийг урьтал болгож, хүний амь нас, хүний эрх, эрх чөлөөг огоорч, улс төрийн ашиг хонжоо хайж байгаад харамсаж байна.

Үүссэн нөхцөл байдалд төр, засаг бодитой дүгнэлт хийж, зохистой арга хэмжээг шуурхай авч чадсангүй. Цагдаа, иргэдийн дунд мөргөлдөөн болсон нь зөрчлийг тайван замаар зохицуулах, жолоодох сэтгэл, ур чадвар цагдаа, хүчний байгууллагын удирдлагад илт дутсантай холбоотой гэж үзэж байна.

Онц байдал зарласантай холбогдуулан хүний салшгүй эрхэд зарим хязгаарлалт хийгдэж байгааг зайлшгүй шаардлагатай гэж үзэхгүй байна. ОНҮРТ-ээс бусад радио, телевиз болон мэдээллийн сайтуудыг хааж, төрийн цензур тогтоож, иргэдийн мэдээлэл авах, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарласаныг зайлшгүй шаардлага гэж үзэхгүй байна.

Ийм онцгой байдлын үед баривчлан саатуулагдсан хүмүүсийн ар гэрээс эрүү шүүлтээс ангид байх хүний салшгүй эрх зөрчигдөж байгаа тухай мэдээлэл ирж байгаа нь бидний сэтгэлийг түгшээж байна. Баривчлагдан саатуулагдсан 700 гаруй гэх иргэний хүний эрхийн зөрчилд хяналт тавих боломжийг иргэний нийгмийн байгууллагуудад олгож тэдгээр иргэдийн өмгөөлүүлэх эрхээ эдлэх нөхцлөөр хангахыг шаардаж байна.

Зугатаж байгаа иргэний араас хөөж амь насыг нь хөнөөсөн жигшүүрт хэрэг үйлдсэн этгээдийг яаралтай тогтоохыг мөн шаардаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Онц байдал зарлах тухай зарлигийг үйл явдалд газар дээр оролцож байсан болон ажиглаж байсан хүмүүст төрийн зүгээс зохих ёсоор хүргээгүй байж хүч хэрэглэснийг хүний эрхийн ноцтой зөрчил гэж үзэж байна.

Хүний эрхийг дээдлэн асуудлыг шийдвэрлэх тайван арга зам Монголын нийгэмд байгаа гэдэгт итгэх итгэл суларсныг болсон явдал тод харууллаа. Иймээс ардчиллын үндсэн институциудыг бэхжүүлэх, чөлөөт шударга сонгуульд итгэх иргэдийн итгэлийг сэргээхийн төлөө төр засаг, улстөрийн бүх хүчин, иргэд, иргэний нийгмийн байгууллагууд эрчимтэй хамтран ажиллахыг уриалж байна.

Нээлттэй нийгэм форум
Хүний эрх, хөгжил төв
Глоб интернэшнл
Филантропи хөгжлийн төлөө төв
Хүний эрх хууль төв
Монголын эмэгтэйчүүдийн сан
Ардчиллын төлөө олон улсын иргэний нийгмийн чуулганы Азийн төлөөлөгч
Хүний эрх, ардчиллын судалгааны төв
Хүчирхийллийн эсрэг үндэсний төв
Иргэдийн альяанс төв

2008 оны 7-р сарын 2-ны өдөр Улаанбаатар хот Дэлгэрэнгүй..

Мэдээллийн тэнцвэрт байдлын төлөө

Ийм байдлаар 4 хоног ганц талын мэдээллээр бөмбөгдөхөд юу үлдэх вэ?
Ху-гийн эсрэг байсан хүсүүс ч "Энхрий хайрт нам засаг минь" гээд гүйгээд очиж мэдэх нь байна. Худлаа зүйлийг 1000 ярихад үнэн болдог шүү дээ.
Вэбсайтуудын сэтгэгдэл бичих хэсгийг хүртэл хаачихлаа. Сэтгэгдэл бичиж болж байгаа ганцхан сайт нь NEWS.MN байна. Яг энэ асуудлаар ч гэсэн бичсэн байна. ЭНД

Баривчлагдаад эрүүдэн шүүгдэж байгаа хүмүүсийн эрх, эрх чөлөөг ноцтой зөрчиж байна. Энэ тухай "Онц байдлын тухай" хуулинд ч тусгасан байна. Даанч харамсалтай нь
Онц байдлын үед хүч, галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэхдээ хууль зөрчсөн, бүрэн эрхээ хэтрүүлсэн, түүнчлэн албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу энэ хуулийн 18 дугаар зүйлд заасан иргэний эрх, эрх чөлөөний баталгааг зөрчсөн цагдаагийн ба цэргийн алба хаагч, төрийн албан хаагч нь хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ.
гэж л байна. Яг ямар хариуцлага хүлээлгэхийг нь эрхэм гишүүд маань хууль батлахдаа тусгаж өгөөгүй бололтой. Магадгүй мунхаг би ойлгоогүй ч байж болно л доо.

Энэ бүхний дараа мэдээллийн тэнцвэрт байдал алдагдсан гэдгийг бүрэн ойлгоод, ухамсарлаад, ялгаж салгаж чадах хүн нь хэд билээ?
Юу ч гэсэн нүдэн балай, чихэн дүлий хэд хоног гүрийхээс. Дэлгэрэнгүй..

Wednesday, July 2, 2008

СОНГО + УЙЛ = СОНГУУЛЬ

За, тэхээр нэлээн удаан юм бичсэнгүй, завсарлалаа. Өчигдрийн үймээн, самуун намайг өөрийн эрхгүй хатгаад байна, хэдэн бодлоо сарааччихья.
Бүх л мэдээллийн хэрэгслээр юу болж өнгөрснийг харсан, сонссон, уншсан байх. Олон юм нуршаад яахав. Товчхон дүгнэмээр байна.

1. Эрдэнэт хүний амь нас, соёлын үнэт өв хөрөнгүүд, хотын үзэмж болсон барилгууд, гэмгүй хүсүүсийн машин тэрэг шатаж, устгагдсан нь туйлын харамсалтай.

2. Энэ балмад үйлдлүүдийг хийсэн ухамсар дорой залуучууд сэтгэлийн хөөрлөөр кайф аван барин үйлдсэн нь харамсалтай.

3. Эвийн замаар асуудлыг шийдэх оролдлого хийлгүй, жагсагчдын өөдөөс гал нээсэн нь хамгаас буруу алхам болсон, тэгснээр тэнд байсан хүмүүсийн цусыг улам хөөргөсөн.

4. Талбай дээр шударга бус сонгуулийг эсэргүүцэж цуглаан хийсэн Элбэгээ болон МАХН-н гадаа хүмүүсийг цуглуулсан Магнай, Батзандан, Жагаа зэрэг нөхдийг хооронд нь ялгаж салгаж ойлгох хэрэгтэй байх. Болсон үйл явдлыг нүдээрээ хараагүй байж нэг талын мэдээлэлд дулдуйдалгүйгээр үнэлэлт дүгнэлт өгөх хэрэгтэй байх.

5. Онц байдал зарлах тухай зарлигаар МҮОНРТ-ээс бусад радио, ТВ-н үйл ажиллагааг зогсоодог нь ард иргэдийн тархийг угаах, бодит тэнцвэртэй мэдээллийг алдагдуулах зорилго агуулсан гэж шууд үзэж байна.

6. Сонгуулийн Ерөнхий Хороо нэн даруй сонгуулийн дүнг зарлаж, Ерөнхийлөгч дахин сонгууль явуулах шийдвэр аль болох хурдан гаргах хэрэгтэй. Удах тусам жирийн иргэдийн дунд хүртэл хагарал, зөрчлүүд улам даймжрах болно.

Ерөнхийдөө бол ингэж л харж сууна (хувийн таамаг, сэжиг, хардлага, сэтгэгдлүүдээ аль болох бичихийг хүссэнгүй). Сая өдрийн хоолоо идчээд хоолоо шингээнгээ үймээн болсон газрыг нэг тойрч алхаад ирлээ.
АК барьсан цэргүүд энд тэндгүй байхыг харах эвгүй л байлаа.





Дэлгэрэнгүй..

Monday, May 12, 2008

Амралтын өдөр... Парад, Уралдаан..

Зээ хө, тэхээр амралтын 2 өдрөө маш сайхнаар, магадгүй хамгийн гоёор өнгөрүүллээ.

5 сарын 10. Бямба
Яасан гэхээр хагас сайнд нь их дэлгүүрийн урд машинууд цуглаад хотоор парад хийж явах юм гэнэ гэж найзаасаа дуулаад давхиал очлоо. Янзан бүрийн машин байнаа, намайг ч дунд нь оруулахгүй байлгүй гэсэн шүү юм боджийтол энүү гэмээр машинууд ч дугаар авцан байжына, тэхээр нь яодын гээд зохион байгуулж байгаа хүн дээр нь очоод 32 гэсэн дугаар аваад машинаа бүртгүүлчлээ. Нийт 60 дугаар авчирсан гэсэн, дугаар нь сүүл рүүгээ дуусаад дугаар авч чадаагүй машинууд нь хамгийн хойно нь явах юм болов оо. Би ч угаасаа иймэрхүү юманд зүрх
хөөрчдийн болохоор цуваа гарахыг хүлээлээ. Эхлээд маршлын гүүрэн дээр очиж яг дугаараараа 1 эгнээнд ороод, дараа нь бүх авто үзлэг болж байгаа газраар явсан. Бүгд аваараа асаагаал, гэрлээ асаагаал 1 эгнээгээр явахад ямар гоё кайфтай байсан гээч. Онцлог нь би яг голд нь байсан болохоор урагшаа ч хойшоо ч харсан үнэхээр сүртэй харагдаж байлээ дээ. За тээд бичвэл зөндөө юм байна дөө.

5 сарын 11. Ням
Өглөө нь өчигдрийн дууссан газраа цуглаад цуваагаар яваад багахангайн тийшээ хотоос 80 км гаруй газар, хуучин Монголын агаараас хамгаалах хүчний ганц анги нэгтгэл байсан газар очсон. Очих хүртэлх зам нь ч гоё юм байлээ. Зүгээр гичгээл 140, 150...
140тэй гишгэж байсан чинь хажуугаар яндан хийгээд, далавч хийгээд моторыг нь янзалцан аксент сүнк гээл гардаг байшд, ичих ч шиг..
Сүүлд машинууд хойноос нэмэгдэж ирээл байсан, цувааны төгсгөлийг хашаа руу оруулж дуусахад 100 лав гарцан гэжийсэн, лав нэг 130-аад машин байсан байхаа. Хаа байсан 10 жилийн хүүхэдтэй ч таарах ч шиг, Японд байсан залуу ч таарах ч шиг.. за тэр яахав. Тээл 2 2-оороо хоорондоо боцоо тавих нь тавиал уралдаж өгсөн дөө. Тэнд байсан хамгийн гоё машин нь саарал өнгөтэй Porsche, 2 дах гоё нь хөх өнгөтэй Nissan T Z (зургийг нь авч амжсангүй), дараачийн гоё нь саарал өнгөтэй Mitsubishi Lancer Evolution VII (зургийг нь авч амжсангүй). Би ч бас яаж зүгээр байхав нэг хиймороо сэргээгээд нэг бэнзтэй уралдсан. Цагаан өнгөтэй нэг пажиро жиип ландыг бол залгихгүй залгих шиг болсон.. Бас туг тойрох тэмцээн болсон. Туг тойрохдоо яг адмлхан хэмжээгээр зассан зам дээр 2 машин 2 тйишээ зэрэг гараад буцаж түрүүлж бариандаа ирэх тэмцээн. Энд нэг цагаан аксент хэд хэдэн машинтай халз үзээд түрүүлсэн шүү. Энгийн аксент гэдэг утгаараа хүмүүсийг нэлээд шуугиулж байлээ. Бичлэгийг дижитал аппаратаараа хийсэн тул бичлэгийн шаардлага хангахгүй, хөдөлгөөнтэй байгаад хүлцэл өчье. Дэлгэрэнгүй..

Friday, May 9, 2008

Биширмээрээ..


Үнэхээр хэлэх ч үг алга, ямар аймар авъяастайн бээ.. ёстой биширмээрээ Дэлгэрэнгүй..

Monday, May 5, 2008

Цалингаа нэмүүлэх үү?

Сонин, телевиз гээл бүх л мэдээллийн сувгаар газрын тосны үнэ нэмэгдээл байх тухай гарч байгаа байх.. 7 сар гэхэд одоо 1 баррель нь 114 ам.дол байгаа газрын тос 150 ам.дол болох тухай өчигдөр Баяр ерөнхий сайд UBS-р ярьж байна лээ. Тэр үед бензиний үнэ одоогийнхоос багадаа 120 орчим төгрөгөөр нэмэгдэнэ гэх шиг болсон. Гэдэг нь дахиал юмны үнэ нэмэгдэнэ гэсэн үг үү? Тэрийг нь дагаад төрийн албан хаагчын цалин бас л нэмэгдэх л байх л даа. Гэхдээ хувийн хэвшилд ажилладаг хүмүүс нь яах вэ? Захиралдаа цалингаа нэмүүлье гэж шаардлага, хүсэлт тавих уу? Юмны үнэ нэмэгдэх болгонд цалингаа нэмүүлье гээд байж болохгүй л байх л даа. Яавал дээр вэ? Хэсэг гүрийж байгаал нэг хүсэлтээ тавиал нэмүүлээд байх уу?

Энэ талаар санал солилцмоор байна, хүмүүсээ бичээд байгаарай. Дэлгэрэнгүй..

Friday, April 18, 2008

Шударга бус өрсөлдөөн буюу шулах ажиллагаа

Уул нь Шударга Бус Өрсөлдөөнийг Хянан Зохицуулах Газар гэдэг сүрдмээр гоё нэртэй Засгийн Газрын ТОХИРУУЛАГЧ агентлаг байдын. Вэб хаяг нь http://www.ursulduun.mn
Энэ газар үнэхээр хуйвалдагч хувалзнуудыг хуйвалдан тохиролцож байгаад зохион байгуулалттай зэрэг үнээ нэмдэг бусармаг балиар ажиллагааг нь зохицуулж чаддаг сан бол сайхан л даа. Тэхдээ энэ газрын буруу ч гэж юу байхав, энэ тогтолцоо, эрх зүйн орчин нь хүчин мөхөсдөөд л байх шиг байгаам.

2000 онд батлагдсан Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулинд заасан аж ахуйн нэгжийг торгох дээд хэмжээ нь ердөө л 100000-250000 төгрөг.

Өөрөөр хэлбэл хэдэн том талх нарийн боовны үйлдвэрүүд хоорондоо яриал "за маргаашнаас бүх бүтээгдэхүүндээ 1000 1000 төгрөг нэмье" гэхэд ШБӨХЗГ-с тэр үйлдвэрүүдийг дээд тал нь 250000ХАН төгрөгөөр л торгоно, өөр яаж ч садахгүй гэсэн үг. Шатахуун импортлогч нар ч гэсэн наанаа "Орост шатахууны үнэ нэмэгдсэн болохоор" гээл мунхаглуулаал ам тагласан болчино. Цаагуураа "ирэх 1дэхийн өглөө 04 цагт самбар дах үнээ шинэчлээд бүгд 30 30 төгрөг нэмий шүү" гээл тохиролцож байж болох.. Дэлгэрэнгүй..

Thursday, April 17, 2008

Шаардлагагүй мэдээлэл нь шаардах хуудас болж байна

Сонин захиалдаггүй ч гэсэн хаа тааралдсан газраа гарчиглачдаг, гүй ядаж тэргүүн нүүрний гарчигуудыг харчдаг хүн ч юмны үнэ нэмэгдэх юм байна гээд хар таамаг авахаар БАЛИАР, ХЭРЭГГҮЙ мэдээллийг эхний нүүрэндээ тавихаа болимоорымаа.
Жишээ нь өнөөдрийн өдрийн сонинын тэргүүн нүүрний хамгийн дээр нь "Газрын тосны үнэ дахин нэмэгдэв" гэсэн гарчигтай маш богинохон, үнэн худал нь мэдэгдэхгүй, ядаж мэдээг бэлтгэсэн сэтгүүлчийн ч нэргүй мэдээлэл байна. Тэр Нью-Иоркийн хөрөнгийн бирж дээр газрын тосны үнэ нэмэгдсэн ч бай, нэмэгдээгүй ч бай, монголын шатахуун импортлогч хуйвалдагч хувалзнууд үнээ нэмэхээр бол нэмдгээрээ л нэмнэ, энэ мэдээллийг олж авч ашиглахаа хүрвэл өдрийн сонинтой сонингүй олоод л авна.

Энэ мэдээллийн юу нь болохгүй байна вэ гэхээр энгийн ард иргэд хараад "өөө, дахиал бинзений үнэ нэмэгдэх байхдаа, тэгээл юмны үнэ дагаал нэмэгдэх байхдаа" гэсэн логикийн хувьд алдаатай ч, монголын амьдралд бичигдээгүй хууль мэт болсон бодлууд төрнө. Тэр энгийн ард иргэд дотор нь жирийн хурганы арьс нөмөрсөн ченж гэдэг өлөгчин гичий чононууд нуугдаал явжыгаа.

1 литр бинзен 40 төгрөгөөр нэмэгдэхэд талхыг нэг нэгээр нь зөөгөөд, 1 талх зөөхөд 1 литр бинзен зарцуулдаг мэт болгоол 100 төгрөг нэмэгдээл... юу вэээээ 1 талх 840 төгрөг өөөө?

нөгөө өлөгчин гичий чононууд нөөцийн махнаас кг махыг 2100-р аваал 4200-р заржышд... хахаха, инээд ч хүрэх шиг.

Ер нь тэр дэлхийн зах зээл дээр юу яаж өсч байгаа нь мань мэтэд ямар падлий байнаа?
Нөгөө гичий чоно хурганы арьс нөмрөөл хоньнуудын дунд байж байхад нь "одоо чоно ирж та нарыг иднэ гэнэ шүү, бэлдээд байж байгаарай" гэсэнтэй ялгаагүй л юм болоод байх шиг. Тэгэнгүүт нь нөгөө хурганы арьс нөмөрсөн гичийнүүд нь дотроос нь, гаднаас нь том чононууд хот руу нь дайраал... Тарга тэвээрэг муутайнууд нь үхэж үрэгдээл, арай гайгүй сэргэлэн нь нэгнийхээ ард нуугдаж бусдыгаа барьж өгөөл..
Зиа зиа, сайхан хадуурахжына. Дэлгэрэнгүй..

Tuesday, March 25, 2008

Дурсгалын дэвтэр

Дурсгалын дэвтэр гэж нээх гоё нандин дэвтэр байдаг шүү. Зарим царайг нь шахуу мартцан 10 жилийнхнээ тэр дэвтэрийг сөхөж, бичсэнийг нь уншиж байж л санадаг (үнэн орон гаран наасн.) 6 билүү 7 дугаар ангид байхдаа нээх олон утгатай утгагүй асуултаар дүүрэн дурсгалын дэвтрээ ангийнхнаараа бичүүлж авсан маань одоо эргээд сөхөхөд үнэхээр дурсгалтай...
Тэр дотор бичээстэй байсан АНХНЫ ХАЙР гэдэг шүлгийг би хэзээ ч мартадгүй, байнга цээжинд явдаг 8 мөрт. Яагаад гэхээр тэр охин миний 10 жилийн минь шохоорхол, дурлал минь байсым.

Анхны хайр

Анхны хайр алаг нүдний харцаар илэрч
Амьдрал дунд жаргал зовлон хослуулавч
Ариухнаас ариун сэтгэл зүрхний эгшиг

Ахин тохиохгүй хайрын 2 ОД

Дөлж холдсон 2 биений халуун илч

Дөхөхөөс цэрэвсэн ичингүйрлийн дээд туйл

Даанч харамсалтай эмзэг хос зүрх

Дахин ургахгүй зуурдын цэнхэр ЯРГУЙ.

Бид 10 жилд байх үед ч "хөөрхөн" байж дээ. Гуйна гээл.. Нэг өдөр орцонд нь дуудаж гаргаж ирчээл үерхэе гэж гуйгаал сүйд болоол, зөвшөөрөхгүй бол оруулахгүй гээл.. ЗА гэхээр нь үерхлийн баталгаа болгоод үнсүүл гээл.. хүчээр хацар дээр нь үнсээл. Би бас аймар тэнэг харгис байжээ, хэхэ. одоо бодсон чинь та нар намайг шоолжынуу? Энэнээс тэнэг юмнууд зөндөө л болдог байлаа.

10 жилийн дурсамж ч үнэхээр сайхан шүү. Бацаан байхад тоглодог байсан тоглоомнуудыг одоо бодохоор бас нэгэн бодлын бахархмаар ч юм шиг. Охидуудтай чартаадана, дээсдэнэ, эрзээндэнэ (энэ ч арай биш юмаа), ундааны төмөр бөглөөг нүдэж байгаад бөглөөдөнө, зоосон мөнгийг шааригаар цохиж тоглоно, чихрийн саасыг гоё дэлгэж байгаад алгаараа хүчтэй цохиж эргүүлж бас тоголдог байсым байна, тэвэгдэнэ, тэвэгдээд орчны бүх буланг гутлын хар мөр гаргачдаг байж билээ, баавгайн чихдэнэ, сургуулийн үүдэнд багана дээр буландана гээл тоочоод байвал дуусахгүйн байна. Энэ бүхнээр бахармаар санагджына. Одооны хүүхдүүд бөглөөдөнө гэхээр ойлгох болуу? коонтор страйкаасаа өөр юм мэдэх болуу? Дэлгэрэнгүй..

Tuesday, March 18, 2008

Баяр уу? Шалтаг уу?

Юуны өмнө Сүх жанжины байгуулсан ардын арми - Зэвсэгт хүчин байгуулагдсаны 87 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

Хэнд гэж үү? Өвөөдөө, эмээдээ энэ 2 буурал маань насаараа цэргийн албанд хүчин зүтгэсэн хүмүүс.
Цэрэг, цагдаа, хилийн, тагнуулын гээд зэвсэгт хүчинтэй холбоотой сургуульд сурдаг, албанд зүтгэдэг эрэгтэй хүмүүст мэдээж, дээрээс нь мань мэтийн алба ч хаагаагүй эрчүүдийн оронд МУ-нхаа төлөө зүтгэж байгаа, зүтгэхээр шамдаж байгаа бүх бүсгүйчүүлдээ баярын мэнд хүргэмээр байна.

Өглөөнөөс хойш "Эр цэргийн албанд зүтгэсэн, зүтгэж байгаа, ирээдүйд зүтгэх, зүтгэхийг хүсч байсан ч чадаагүй, зүтгэснээс бараг ялгаагүй алин боловч “амьдралын төлөөх албанд амь хайргүй зүтгэж яваа” Эрхэм танд 03-18-ны баярын мэндийг дэвшүүлье." гэсэн мсж-нүүдэд би булагдах нь ээ. зүтгэхийг хүсч байсан ч чадаагүй, зүтгэснээс бараг ялгаагүй гэдэг үг дургүйцэл, эгдүүцэл хүргэх шиг. За энэ ч яахав. Дөнгөж сая ажлын өрөөний цонхон доогуур цэргийн парад явж өнгөрлөө, ялалтаа байгуулчаад эх орондоо эргэж ирж байгаа цэргүүд шиг л гоё харагдаж байлээ шүү. Ялангуяа урд талын үлээвэр найрал хөгжим үнэхээр сүр жавхлантай, сэтгэл сэргэм юутай таатай. (хальт хадуурав)


Гол сэдэвтээ оръё. Юү гэхлээр: Хараал байхнээ сүүлийн үед зүгээр л Эрчүүдийн баяр юм шиг ойлголт газар авчээ. Зарим хүмүүс нь эрэгтэй хүнд зориулсан 1 ч өдөр, баяр байхгүй шд гэж магадгүй ч нөгөө хэсэг нь тэртээ тэргүй эрчүүд өөрсдийгөө аргалаад байнга л баярлажыдаг гэх байх л даа. Японд аавын өдөр, ээжийн өдөр гэж байдаг шиг Монголд бас нэг мөсөн ийм өдрүүд гаргачмаар юм дөө, нээрээ тэхээр бас ирээдүйд аав болох юм чинь гээд баярлаад явчдым болуу. Баяр гэхээр л ууж идэж унаж сунаж баймааргүй л байгаам даа, уул нь. Энэ өдөр гэлтгүй ер нь ямар нэг баярыг манайхан (хотод) өөрт нь хамаатай ч бай, хамаагүй ч бай их өргөн дэлгэр, нүсэр тэмдэглэдэг болсон байна.
Ажлын газрынхаа, ангийнхаа эрчүүдийг баярлуулна гээл бөөн хөл хөөрцөг болцгоохын. "Мартаар хоолонд оруулсым чинь, адилхан хоолонд оруулчы, хүн болгонд нь нэг нэг пиив, дунд нь нэг хар чингис байхад болышд.. " иймэрхүү яриа автобус, такси, таны ажлын өрөө гээл хаа сайгүй сонсогдож байгаа байх. Магадгүй та өөрөө ч ярьж яваа байх..


Гэхдээ энэ өдөр эр хүйстэн болгоны баяр биш, эсвэл мартын 8-ны "хариу" баяр ч биш. Сархад гударч, би цэргийн алба хаасан хүннн эсвэл би цэргийн хүннн, аррррр гэж цээжээ дэлдэн дүрэмт хувцас гутаах баяр ч бас биш. Эсвэл хэн нэгэн айлын охинд эр чадлаа гайхуулах гэж өөр хэн нэгнийг биеийн хүчээр дийлэн, ааг омог агсамаа гайхуулдаг баяр ч бас биш. Би арчаагүй байдалд хамгаас дүргүй. Түүний дотор 2 юмыг нэн ялангуяа тэвчдэггүй. 1. эмэгтэй хүн яадгаа алдаад согтуу найгаад, бөөлжихийг харах
2. дүрэмт хувцас нөмөрчөөд согтуу гулдайх эрсийг харах.


Нанчилдаангүй найр гэж юу байдын гэдэг шиг, өнөөдөр ч овоо олон зодоон нүдээн гарах байх даа, хөөрхий.

БААТАРЛАГ эрс минь тогтож хайрлаарай.
Дэлгэрэнгүй..

Monday, March 17, 2008

Кино

За, нэг ийм сонирхолтой байж магад кино шинээр гарч байгаа юм байна. Нэг бодлын Bridge to Terabithia гэдэг үлгэрийн кинотой төстэй юм шиг байна.
The Spiderwick Chronicles гэдэг кино АНУ-д сар гарангийн өмнө буюу 2 сарын 14-нд нээлтээ хийсэн, хойд хөршид маань 3 сарын 20-нд нээлтээ хийх юм байна. Тэхээр бараг бүх зүйлээ орос порталуудаас копи пээст хийж тавьдаг монгол порталууд дээр камрип нь энэ сарын сүүлээр гэхэд бараг тавигдчих байх. Би энэ киног тэсч ядан хүлээж байна. Трэйлэрийг нь үзсэн, их сонирхолтой санагдсан. За тээд хүлээх л үлдлээ.

Дэлгэрэнгүй..