Saturday, March 31, 2007

Шинэ сайт

Нэгэн оны өмнө чухам өөрчлөлт шинэчлэлтийн их хөдөлгөөний тоосонд дарагдсан эх орны минь шинжлэх ухааны салбаруудыг шинэ хэмээх тодотголтой энэ цаг үед дэлхийн хэмжээнд зэрэгцүүлэн авч ирэх нь залуус бидний хувьд үүрэг хэмээн үзэж дэлхийн өнцөг булангаас байгалийн шинжлэх ухаанаар сурч, хөдөлмөрлөдөг хэсэг залуус нэгдэн ТЕССЕРАКТ КЛУБ-ыг Монгол орны ирээдүйн шинжлэх ухааны хөгжлийн төлөө хэмээх нэгэн сэтгэлийн үзүүрээс байгуулцгаасан нь энэ юм. Тус клубын залуус бидний ихийг бүтээн, эрдмийг түгээх их аяны маань нэгээхэн хэсэг, шинжлэх ухааны багаахан голомт "тессеракт" цахим хуудаснаа саатсан таньд сэтгэлийн учигаас талархан буйгаа илэрхийлье. Тухлан саатна уу!

Сайт админ Гантуяагийн Чингис (OIMS)

гэсэн байна, Амжилт хүсье ТЕССЕРАКТ-ынханд. Дэлгэрэнгүй..

Friday, March 30, 2007

Бүсгүйчүүдийг компьютерийн хэлээр...

- Хэзээд бүх зүйлийг санаж байдаг бүсгүйг Hard disk бүсгүй
- Таныг эргэж харах хооронд таны тухай мартах бүсгүйг RAM бүсгүй
- Хүн бүр түүний юу ч хийж чаддаггүйг мэдэх боловч түүнгүйээр хэнч амьдарч чадахгүй байх бүсгүйг Windows бүсгүй
- Бүхнийг хийж чадна гэж хичнээн өөрөө хэллээ ч таны зөвхөн дөрвөн хэрэгцээг хангах бүсгүйг Excel бүсгүй.
- Ямар ч зүйлийг гойд сайн хийж чадахгүй ч ядахдаа хөгжилтэй байж чадах бүсгүйг Screen saver бүсгүй
- Таны хэрэгцээтэй үед ямагт завгүй байдаг бүсгүйг Server бүсгүй.
- Дандаа таагүй зүйл хийдэг хөөрхөн бүсгүй Multimedia бүсгүй.
- Ямагт хурданаас хурдан байдаг бүсгүйг CD ROM бүсгүй.
- Хэлсэн арван зүйлийнх нь найм нь ач холбогдолгүй байх бүсгүйг Email бүсгүй.
- Зарим үед эхнэр гэргий гэж нэрийддэг, таныг санамсаргүй байхад өөрөө ирж өөрийгөө install хийдэг бүсгүйг Virus бүсгүй Дэлгэрэнгүй..

Энэтхэг хит - Dhoom 2 - Dhoom Again

Энэтхэг залуусыг байлдан дагуулж буй Dhoom 2 кино намайг 2 сарын өмнө энд ирэхэд яг кино театруудаар гарч эхэлж байсан.. Киноны дуу нь бас нэлээн хит болоод байгаа, би хүртэл эндхийн MTV-р гарахад нь дагаж дуулдаг болчоод байгаа. Dhoom 2 киноны soundtrack Dhoom Again-ыг таны мэлмийд баръя.
Dhoom гэдэг нь хиндигээр зугаа, наргиа гэсэн утгатай.
Dhoom Machatha гэхээрээ цоглог бай (enjoy it, be happy) л гэсэн үг юм шиг байгаам..

Хүмүүсээ цоглог байцгаагаарай!

Дэлгэрэнгүй..

Үсгийн байрлал чухал биш

Нгэн Анлигийн их сулгулгуйрин сдлачаид салдулгаа ялувуаад vнэгд vэгс яамр далааралтай бйах нь яамр ч хаагмvй гсээн дvлтэгнэнд хчрvээ. Гол нь vийгн энхий блоон сvлvийн хёор vэсг л бйарднаа бйах ётосй. Бсуад нь друын бйалраалар бйарлаж блоно. Yниvй шгалтаан нь хvн vсэг блгоноыг нэг нгээр нь бус хари vийгг бvлхэд нь ушнигдат бйдааг аэжэ.

Гээсн юм яхауу мсэсэжээр ирэлэ. Нэрэээ тйим ч юуму? Энэ билчэгйиг та бүэрн ушниж олйогж часдан уу? тйим бол тэр дүлтэгнйиг нь дихан балатала.. Дэлгэрэнгүй..

Thursday, March 29, 2007

Дахиад нэг сургааль

Р.ЧОЙНОМ-ын бас нэг Бяцхан сургаалыг нь хүргэж байна.
Чойнотын шүлгэнд дэндүү дуртай шүү, ер нь дургүй хүн бараг байхгүй байхаа..

"Бяцхан сургаал"

Тунгааж бодоогуй юухамд ч гэсэн
Туйлын дүгнэлт битгий хий!
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд, сүүлд нь дуугар.

Хүний амьдралд чухаг мөртөө
Хүүхдэд хэлдэггүй сургаал гэж бий.
Хүй ертөнцөд элбэг мөртөө
Хүүхэнд хэлдэггүй үг гэж бий!

Өнөө үдэш голсон хоол
Өглөө босоход эрдэнэ болдог.
Өсөхийн цагт хайхраагүй янаг
Өтлөхийн үед бурхан гэгддэг.

Зун цагт новш болсон юм
Зудтай өвөл аминд орох ч бий.
Хот газар булаацалддаг зүйл
Холын хөдөөд, хог дээр хэвтэх ч буй.

Хадтай газар хадуур хэрэггүй,
Модтой газар савар хэрэггүй,
Морьтой хүнд бензин хэрэггүй,
Машинтай хүнд ташуур хэрэггүй,

Аргалын эвэр тэмээнд хэрэггүй,
Адууны сүүл ямаанд хэрэггүй,
Архины лонх шувуунд хэрэггүй,
Алтан бөгж сармагчинд хэрэггүй.

Бөөгийн хэрэгсэл ламд гай,
Бөхийн зодог эхнэрт лай,
Бурхан тахил чөтгөрт дараа,
Буу саадаг чавганцад төвөг.

Байгаль болоод хүний ёсонд
Байх байр, зохицох зохицол гэж бий.
Амьдрал болоод номын ёсонд
Арцаж болдоггүй орон зай гэж бий.

Хэн бүхэн, балчир хүүхдийг өхөөрдөвч
Хээр тааралдвал айж зэвүүцнэм зээ.
Хэвтэж байхдаа, амьтны яс сонин ч
Хэл ороод босож ирвэл, аюул гэдэг тэр!

Ууланд байхдаа мод гэдэг үзэсгэлэн ч
Унтаад босоход, гэрт ургасан байвал ямар вэ?
Усанд байхдаа загас гэдэг хөөрхөн ч
Уртын замд шөнө, морьтой загас таарвал ямар вэ?

Оронд тэврэхэд бүсгүй хүн тааламжтай ч
Олны газар тэр шалдан харагдвал ямар вэ
Од мичид, огторгуйдаа чимэг,
Ойчоод ирвэл нь дэлхий юу болох вэ?!

Хөлийн оймсыг гарт өмсгөвөл ямар вэ?
Хөхөөний дуугаар нохой донгодвол ямар вэ?
Хөхний даруулгыг нүдэндээ зүүвэл яах вэ?
Хөрсний анжсаар дээл эсгэвэл яах вэ?

Зохицохгүй юмыг зохицуулах гэвэл
Зовлон болохоос ашиг болохгүй.
Зохицох ёсон гэвч, дотроо бас
Зориуд тааруулсан өөрийн цагтай.

Yлгэрлэвээс, өглөө галлах эхнэр
Yд өнгөрөөж босвол хэрэг юун.
Yе рхэж явсан нөхөр, туслах тусаа
Yхсэн хойно санавал, тус юун.

Yелзүүр залууд гоёж явсан гоёл
Yсэн бууралтахад инээдэм төдий.
Yймээний жил, түмнийг аварсан зэвсэг
Yе нь өнгөрөхөд түүхийн дурсгал төдий.

Учир иймээс, амьд сэрүүн цагтаа
Урьд хойныг нь бодож юм бүхнээ зохицуул.
Улс амьтны ёс горимыг дагаж
Ул суурьтай, зүйн дотор яв!

Бусдыг хэлэхээсээ өөрийг урьтаж шинж.
Буруу зөвөө, ухаант хүнээс асуу.
Цагийн юмыг цаг алдалгүй хэрэглэ.
Цагаас урьтаж элдэвт битгий сүйд! Дэлгэрэнгүй..

Wednesday, March 28, 2007

Арай ч дээ, үнэхээр гашуун бас гаслантай

Өдөр алгасахгvй шахам хэвлэлийн хуудаснаас хоолойг нь хэрчиж, амийг нь хороожээ, хэн болох нь танигдахгүй эзэнгvй цогцос олдлоо, шатааж алжээ, дүүжилж vхлээ гэх мэтийн сэтгэл хирдхийлгэсэн мэдээ мэдээллvvд бидний эргэн тойронд хєвєрсєєр. Доодчуул нь дөч тавьхан мянган тєгрєг, хэдэн халтар vнэт эдлэлийн тєлєє нэгнийхээ амийг санаанд оромгvй хэрцгийгээр хєнєєж байхад дээдчvvл нь зиндаа зиндаагаараа луйвар хийж, ард тvмнээрээ даажигнана. Тэд нисдэг тэрэгээр ан хєєж, улсынхаа банкнаас их хэмжээний мєнгє гулгуулан тэрбум тэрбумаар нь казино тоглох нь байдаг л зvйл мэт.

Дансандаа, сейфэндээ хэдэн зуун сая, тэрбумаар нь мєнгийг хурааж, бvр тив алгасан хор найруулах болсон томчуудын шунал хэрээс хэтэрч, улс орныхоо ирээдvйг хэдэн зуун жилээр тодорхойлох ашигт малтмалуудаа харийнхантай хувааж идсэн шигээ даажинтай нь аргагvй инээмсэглэн алхана. Энэ бол Монголын єнєєгийн дvр тєрх.

Энд улс тєр, ард тvмний эрх ашиг гэж ярихын хэрэг ч алга. Нэг ёсондоо Монгол гэдэг улс дээр дооргvй луйварчдаар дvvрсэн газар болжээ гээд хэлчихэд хатуудахгvй л болов уу. Болжмор хvртэл бор талхныхаа єєдсийг хувааж иддэг байхад монголчууд бид унаж байгаа нэгнээ тvлхэж, vхэж байвал гvйцээчихээд явдаг vзэл бодол, vндэс суурь аль хэдийнээ бий болохоор барахгvй яг л эхээс тєрєхдєє аваад тєрчихсєн ааш мэт шигдчихэж.

Ард тvмний толгой дээр сууж байгаа адгийн луйварчид, хvн чанарын боолуудын тухай хvн бvр амандаа гаслах болсон энэ vед тэр жишээг тvр орхиё. Харин ард тvмэн єєрсдєє адгийн амьтад болж хувирсан ганцхан жишээг энд дурдах гэсэн юм. Єнгєрсєн гуравдугаар сарын 6-ны єдєр Улаанбаатар хот тэр аяараа эмэгтэйчvvдийн баярын уур амьсгал орчихсон байх vе. Эл єдєр Налайх дvvрэгт бага насны гурван хvvхэд гэртэйгээ шатаж, нас барсан харамсалтай явдал болсон билээ.


Vнэрлэх vрээсээ хагацсан гэр бvлд орох орон бэлэглэсэн онцгой байдлын сайдын тухай мэдээллийг бид ємнє нь хvргэж байсан. Хэрэг гардаг єдєр хохирогч хvvхдvvдийн аав нь ажилдаа явж, ээж нь гурван хvvхдээ гэртээ тvгжээд гадагшаа гарсан байжээ. Гал асч эхлэхэд хажуу айлынх нь хvvхэд дуудлага єгсєн ч хэтэрхий хожимдсоноос хvvхдvvдийн амь насыг аварч чадаагvй гэдэг. Гэвч байдал тухайн vед єєр байсан талаар тэр хавийн хvмvvс шуугиж, бас нэг нэгнээ зэмлэн харуусч байна. Цахилгааны утаснаас vvдсэн гал vvднээсээ эхэлж дvрэлзэж эхэлсэн бєгєєд ойролцоо явсан хоёр залуу хаалгыг эвдэх гэтэл хажууханд нь зогссон хижээл насны эрэгтэй “Боль боль та хоёр ингэж байж єєрсдєє асуудалд орно шvv, хэрэггvй” гээд болиулсан байдаг.

Нєгєєтэйгvvр шатсан айл худгаас холгvйхэн байдаг. Гал командынхан ирээгvй байх vед худаг дээр 20-иод хvн усаа авангаа гал хэр зэрэг дvрэлзэн асаж байгааг харсаар зогссон байх юм. Худаг дээр ус авч байгаа тэр олон хvнээс нэг нь ч очоод арвын хувингаар ус хийчих сэтгэл гаргаагvй нь даанч харамсалтай. Энэ бол амьдрал. Ийм амьдрал, хэзээ ч хэнд ч ахиад тохиолдохгvй гэх газаргvй. Тэр дотор хvvхэд бий болов уу, очоод шалгачихья, ядаж хувин ус аваачаад хийцгээчихье гэх хvн тэдний дундаас нэг ч гараагvй нь бvр ч гутармаар. Хэдийгээр хvvхдvvдийн ээж яаран ирж, дvрэлзэж байгаа гал дундуур хvvхдvvдээ аврахаар ухасхийж орсон ч олоогvй. vхтэл vр харам гэгчээр толгойтой vсээ хуйхлуулаад гарч ирсэн байдаг. Тэр vед vvднээсээ эхлэн дvрэлзсэн галыг хараад ирсэн хоёр залуу хаалгыг нь эвдээд орчихсон бол, гайтай хєгшин хоёр залууг болиулаагvй бол, худаг дээр байсан тэр олон хvн нийлээд ус цацчихсан бол балчирхан гурван хvvхэд єдийд амьд vлдэх байсан гэдэг бодол сэтгэлээс огт гарахгvй нь. Цоожлоод гарсан ээж, амь тэмцэж байхад нь хараад зогсох хvмvvсийн буруугаас хорвоогоос одсон тэр балчирхан хvvхдvvдийн том нь дєнгєж дєрєвхєн настай.

Хvний хорвоо дээр мэндлээд дєрєвхєн жилийг vзэж байгаа хуруухан чинээ Г.Энхжин охин хоёр настай ихэр дvv нарынхаа нvvрийг доош харуулаад, єєрєє цээжээрээ дээрээс нь дарж тэвэрсэн байдалтай нас барсан байжээ. Жаахан боловч дvv нартаа аминаасаа илvv хайртай бяцхан охин гал гарах vед чадахаараа орилж, аргагvйн эрхэнд хоёр дvvгээ шатаачих вий гэсэндээ элгээрээ тэвэрч хэвтсэн нь. тэр биз. Хорвоог бvрэн таньж чадаагvй хvvхэд хvртэл єєрийгєє золиослоод дvv нараа аврахыг бодож байхад бид тэр дєрвєн настай хvvгийн ухаанаас ч долоон дор сэтгэхvйтэй, асуудалд, хэл аманд єртчихнє гэдэг арчаагvй сэтгэлгээгээр амиа хоохиолж явдагаа хvлээн зєвшєєрєхєєс ч яалтай Бид Монголчууд, Чингисийн vр сад, халуун сэтгэлтэй эх орончид гэж цээжээ дэлдэх дуртай хvмvvс. Хаана байна тэр халуун сэтгэл, монгол зан чанар чинь. Хятадууд гэж бид муулах дуртай улс.

Гэтэл тэд адгийн наад зах нь Эрээний зах дээр хvртэл нэгнээ ємєєрч, хаацайлан бvгд шаваад хэрvvл хийж хэн нэгэнтэй нь муудалцсан хvнийг бараг зодох шахдагийг нь ч бид гайхаж ирээд л ярьдаг. Тэдэнд бидэнд байхгvй зан чанар, сэтгэхvй байдаг аж. Улс тєр, ардчилал, єнєєгийн нийгэм, би, бид гэж ам амандаа шуугихаасаа ємнє луйварчдаас ч долоон дор болсон хvн чанараа эргэж нэг єнгийх цаг нь болжээ ард тvмэн минь. Энэ нийтлэлийг уншаад та хэн нэгний хvн чанарын тухай, гал гарч байхад хараад зогсож байсан хvмvvсийн тухай гайхан, гаслах хэрэггvй. Энэ бол бидний амьдралын ганцхан жишээ. Тэр адгийн хvн чанаргvй хvмvvс чинь та бас бид бvгдээрээ шvvдээ.

гэсэн нэлээн юм бодогдуулсан нийтлэл саак дээр байхаар нь хамаг биеийн үс сэрдхийн байж уншихдаа тэсэлгүй энд copy paste хийчлээ. Күмсүүд нэгийг бодож хоёрыг тунгаацгаана уу!!

Би хэрвээ тэр худаг дээр зогсч байсан бол тэгэх байсан, ингэх байсан гэж л лав битий бичээрэй!!! Дэлгэрэнгүй..

Monday, March 26, 2007

Ус чандмань эрдэнэ буюу Энэтхэг крант коланы чанар


Саяын 5 дах өдөр гэрт ирсэн чинь гал тогооны ус гоождоггүй, жирийн үед зурагт ч үзүүлэхгүй шоржигонож дуугараад хаагддаггүй байсан ус маань байдаггүй ээ. Ус цэвэршүүлэгчэн дэх ус маань ч дуусч байна. Амралтын өдрүүдээ ашиглаад хувцас хунараа угаадаг баатар болсон чинь угаалгын машин луу ордог усны цоргоноос бас л ус гоождоггүй.
Яг амралтын өдөр таарч байсныг хэлэх үү оффист мэдээж хэн ч байхгүй... хоолоо хийж цайгаа уухын тулд шороон дундуур хутгалдан барин машин зам дагаж алхан дэлгүүр орж цэвэр ус худалдаж аваад харилаа. Дэлгүүр орохын тулд заваан зам дагаж замын хажуугаарх муу усны нүхний (явган хүний замаа дагуулаад муу усны нүх нь хог, хархаар дүүрэн ертөнцийн "тансаг" үнэрийг ялгарууланхан ил урсаж байдаг болно) дээгүүр алхаж буй замтайгаа ээлжлүүлэн харж өмхий үнэрийг нь хажуугаар өнгөрөх баик, машинаас боссон шороо тоостой холин барин амьсгалж явах хэрэгтэй болохоор хамгийн дургүй тэхдээ зайлшгүй хийх зүйлүүдийн нэг маань...
Тэгсэн ашгүй хажуу өрөөнд амьдардаг найзынд угаалгын маүиныг нь ашиглаад юмаа угааж болох нь.. угаалаа.. угаах ч гэж дээ би биш угаалгын машин л угааж байгаа юм чинь.. хувцсаа хийгээд тохиргоог нь хийчээд кино үзчээд ирсэн чинь... урьд нь будаг гардаггүй байсан улаан подволк маань бусад хувцаснуудыг янагийн ягаан туяатай болгоцон сууж байдын байна.. хайран юм, энэмуу улаан подволк! бишээ энэ муу ус тасралт, тасраагүй байсан бол ядаж гэртээ тус тусад нь угаачиж болох л байсан шд.. яаг яс юман дээр залхуугийн л гай байхгүй юу!
Энэтхэгийн крантнаас ус уувал амиа хорлохтой л адил байх.. ганц удаа ус буцалгахад л ус буцалгагчны ширэм цав цагаан бүрхүүлтэй болчино.. Тэр цагааныг нь юу ч гэдйин.. би ямар мэргэжлийн хүн биш мэдкүүм байна, лавл хор мор нь л ялгарч байгаа нь байх..

Өнөө өглөө оффис боид (Office boy - Энэтхэгт оффист кофе бэлдэх, юм канондох зэрэг жижиг сажиг ажил хийлгэдэг хүмүүсээ ингэж дууддын) ус байхгй гэж хэлсэн чинь "-өө, би өнгөрсөн 5 дахд цэвэрлэгч та нарын өрөөг цэвэрлэж байгаад крант нь хаагдахгүй байна гэхээр нь доогуур нь хаацын" гэдэг байгаа..
Энэтхэг дэх усны үнэ цэнийг мэдрүүлсэн амралтын өдрүүд байлаа.. Дэлгэрэнгүй..

Товч намтар буюу "миний халууралт"

1984 оноос 1985 он солигдох шинэ жил болох гээл цас бударсан үдэш ээж маань оройн мэдээ үзээд хэвтжийсэн чинь би 3 хоног тэсчийгаад 31-нд төрчихгүй төрнө гэсээр байгаад 28 нд Улаанбаатар хотын 1-р төрөхт төрцөн гэсэн.. :P
1991 oны хаврын 1 өдөр цэцэрлэгээ тарчаад 6 настай байжээж сургуульд орно гэж уйлсаар байгаад ерөнхий боловсролын 56-р дунд сургуулийн бэлтгэл ангид орж номын хаалгыг татсан даа гэжж..
8 төгстлөө 56-д бусдын л адил суралцаж байгаад 99 онд тэр жил нь нээгдээд 1 жил болоод буцаад дампуурцан нэгэн хувийн сургуульд элсэж харин тэр сургуулийн ачаар 10-тaa суулгүй 10-ийн улсын шалгалтаа өгч, дээд сургуульд конкурсдах эрх олж аван, бас нэг ХАРАЙЖ 2000 онд 4-өө Японд очиж төгсөнө, 2 дипломтой төгсөнө энээ тэрээ гэсэн их л уран цэцэн цуурхалтай нэгэн хувийн дээд сургуульд аав ээжийг ятган байж 15 настайдаа ОЮУТАН болж орвоо гэж.. Юун Японд төгсөх! битий горьд гэдэг байгаа..
Яваандаа япон Монгол талууд түнжин хагарч жирийн л нэг өндөр төлбөртэй сайхан нэрнээс цаашгүй хувийн сургууль болвоо, ер нь ч анхнаасаа л тийм л байсан л дөө.
Яахав 1-р курс төгсөх хавар бүх оюутнуудын дунд авсан шалгалтанд нь тэнцэж япон талын хөрөнгө оруулагчдын буянаар Япон гэдэг орноор 10 хоног зугаалуулж, Диснейлэнд гэдэг газар нь шавайгаа ханатал бүтэн өдөр тоглох азтай 10 оюутны 1 нь болсон нь мартагдашгүй дурсамж. Тэрнийхээ шанд "анхны юм, шинэ тутам байгуулагдсан" гэсэн мунхаг үгээр түрий барьсан мэргэжлийн туршлагагүй "сургууль"-ийн туршилтын туулай нь болсондоо, мэргэжлийн мэдлэг хомс ч гэлээ өөрийнхөө хэмжээнд өдий олон сайн муу нөхөдтэй болгож өгсөнд нь, өөрийнхөө хэмжээнд гадарлахаар Япон хэлтэй болгож өөрийнхөө хэмжээнд хангалттай Япон оронтой "зууралдуулж" өгсөнд нь,
шилжилтийн насны 4 жилийг минь уйлуулж дуулуулж уярааж ухааруулж өгсөн оюутан насны минь 2дох гэр болохоор сургуульдаа би хорсож харамсч чадалгүй дурсаж, баярлаж явдаг юм.

Хүн болгон л оюутан насаа гэж гээл уртаар санаа алдаж ирээл яхьдаг байсан болоод ч тэрүү яагаад ч юм Оюутан гэхлээр л нэг л тасархай юм шиг л санаж бодож, хурдхан л Оюутан болох юмсан гэсэн бодол дотроо тээсээр оюутан болчихоод тэр сайхан амтыг нь амсалгүй 4-р курсээ төгсөх дөхчөөд, тэр амтыг нь хожим сүүлд нь мэдэрдийм шиг байна лээ.. Эсвэл би л ганцаараа тэгж бодож байж ч болох..

Ангийнхнаасаа холдоно, амьдрал толгой дээр бууна гэж бодох тоолонд л асар нимгэн боловсролтойгоо мэдэрдэг байлаа. Одоо ч бараг ялгаа алга дөө..

Ай хөөрхий...
яах гэж энийг бичиж байгаагаа ч мэдэхээ байлаа.. яг халуурсан байхаа..

эмх замбараагүй энэ өгүүлбэрүүдээс та юу ойлгож чадсын бол доо...? таньд ямммар ч хэрэг болохгүй ч уншсан бол баярлалаа.. эмх замбараагүй, найруулгагүй, ойлгомжгүй, хэрэггүй мэдээллээр алтан цагийг чинь үрсэн бол боловсрол нимгэн намайг уучил. Дэлгэрэнгүй..

Saturday, March 24, 2007

Хакүхо Озэки маань Япон охинтой гэрлэжээ


Тэхдээ Япон охинтой... магадгүй амтай болгон л ямар азтай аавын охин нь Хакүхо Даваажаргалтай суух болоо гээл ярьдаг байсан байх, гэтэл энэ 2 сарын сүүлээр Вада Саёоко гэдэг Япон охинтой Тоокёо хотын Сүмида дүүргийн захиргаанд гэрлэлтээ баталгаажуулжээ. Тэр 2 одоогоос 3 жилийн өмнө нэг үдэшлэг дээр найз нь танилцуулж өгч, жилийн өмнөөс үерхэж эхэлсэн гэнэ. Хакүхо өөрөө хүчтэй дурлаад, "найрсан", анхны хайр нь гэсэн маягийн нийтлэл Японы нэг сайтан дээр бичигдсэн байна. Уул нь Монголд найз охинтой энэ тэр гээд шуугиад байгаагүй билүү? 26-ны Даваа гариг буюу Сумо дууссаны дараачийн өдөр гэрлэсэн тухайгаа нийтэд зарлах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Юутай ч Ёкозуна болоод улам сайн барилдаарай л гэж ерөөе дөө.

Уул нь Монгол охинтой суугаасай гэж их бодож байсан юмсан... Яджаахад юун ч яаруу суудын бэ дэ гэсэн өнгөц бодол тэр нийтлэлийг уншиж байхад толгойд эргэлдэж байлаа.
Одоо бол битий л Японы иргэн болчоосой гэж л боджийно.

би лав "үндэсний үйлдвэрлэл"-ээ дэмжиж МОНГОЛ охинтой л сууна гэж боддог... тэхдээ
Ирээдүйгээ бодож төсөөлөхөд амархан мэдэхэд хэцүү хойно доо, тээ? Дэлгэрэнгүй..

Thursday, March 22, 2007

Шоучин

Түмэн олноо “өр”-нөөс нь салгаж
Түрийвчээ зузаалсан баатар эр
Төрийн тамга өвөртлөн түмнээ умартсан
Төрийн тэргүүн нь шоучин

Ноёдын эгнээнд орох гэж
Намаа хахиулддаг баатар эр
Төрийн сэнтийд залрах гэж түмнээ хулхидсан
Төрийн түшээ нь шоучин

ай хөөрхий, дараа жил дахиал баахан хөрөнгө мөнгө зарж шоу тоглолтууд зохион байгуулж, шинэ шинэ шоучид гарч ирнэ дээ... тэр шоудах мөнгөөрөө ядаж нэг ч гэсэн илүү сайн үйл бүтээгээсэй билээ.. Дэлгэрэнгүй..

Tuesday, March 20, 2007

Хvvхнvvд хэрэв программ хангамж байсан бол...

сая нэг залуугийн блог хэсч яваад ийм хөгжилтэй юм оллоо.. Бүсгүйчүүд зөвөөр ойлгоорой.

Хэрэв хvvхнvvд программ хангамж бол залуучууд юзерvvд буюу хэрэглэгчид байж таарна.
-хэрэв хvvхэн тантай унтчихаад хариуд нь юу ч нэхээгvй бол freeware хувилбар болж таарна.
-хэрэв хvvхэн тантай vнсэлцэж, хєхєє оролдуулахаас єєр зvйл зєвшєєрєхгvй байгаа бол демо хувилбар болж таарна.
-хэрэв хvvхэн тантай секс хийчихээд дараа нь «буцалтгvй тусламж болгож таван цаас, vгvйдээ гэхэд сvvтэй шоколад байвал єгчих» гэж байгаа бол donationware.
-хэрэв хvvхэн тантай секс хийж байснаа хорин минутын дараа гэнэт болиод vргэлжлvvлэхийн тулд «таван цаас, vгvйдээ гэхэд сvvтэй шоколад байвал єгчих» гэж байгаа бол trial хувилбар болж таарна.
-хэрэв хvvхэн тантай секс хийхийн ємнє, ид ажлын дундуур болон дараа нь «таван цаас, vгvйдээ гэхэд сvvтэй шоколад байвал єгєх ёстой шvv» гэж сануулаад байгаа бол shareware хувилбар болж таарна.
-хэрэв хvvхэн тантай секс хийж байхдаа ээж нь гурилтай шєл, цуйван хоёрыг ямар амттай хийдэг талаар яриад байгаа бол adware блок.
-хэрэв хvvхэнтэй унтсаны дараа таны нэг газар улайгаад, загатнаад байгаа бол та вирус авсан нь гарцаагvй. Vvнийг «антивирус»-аар эмчилнэ.
-хэрэв та ямар нэг юм болох тоолонд хvvхэнд «таван цаас, vгvйдээ гэхэд сvvтэй шоколад єгнє» гэж тохиролцсон бол энэ нь программ хангамжинд ямар ч хамаагvй vvнийг биеэ vнэлэх гэдэг юм.
-хэрэв хvvхэн тань руу залгаж хєх томруулах мэс засал хийлгэсэн, ирж барьж vзэхгvй юмуу гэж байгаа бол vvнийг vнэгvй шинэчлэл хийгддэг лицензийн программ хангамж гэнэ.
-хэрэв хvvхэн таныг «Hf4o2-sd3z8-KS30d-wn2k92» гэсэн нууц vг хэлсэн нєхцєлд унтана гэж байгаа бол vvнийг мєн л лицензийн программ хангамж.
-хэрэв хvvхэн таныг дурын vг хэлсэн тохиолдолд унтана гэж байгаа бол vvнийг «UNiVERSAl CRАCK by TSRh TЕАM» гэнэ.
-хэрэв хvvхэнтэй анх танилцахдаа vлдээсэн утасны дугаараар дvv охин нь тань руу утасдаад байвал vvнийг программ хангамжийг боловсруулагчаас явуулж байгаа спам гэнэ.
-хэрэв та таван найзынхаа хамт нэг хvvхэнтэй танилцаад нэг хvнээс «таван цаас, сvvтэй шоколад» єгчихєєд ээлжээр тестэлж vзэхээр болж, та гуравт нь явж байгаа бол vvнийг байгууллагаас авсан лиценз, харин та байгууллагын хэрэглэгч болж таарна.
-хэрэв та хvvхэнтэй элдэв долоон юмгvй шууд унтахыг хvсч байхад цаад хvvхэн чинь танд шvлэг уншиж, бvжиг бvжиглэж, ноосон оймс яаж нэхдэгээ vзvvлэхээс нааш унтахгvй гээд байгаа бол vvнийг «Microsoft.» компаниас явуулж байгаа ухаалаг бодлого гэнэ. Дэлгэрэнгүй..

Saturday, March 17, 2007

Миний хамгийн дуртай шүлэг

"Бяцхан сургаал"
Булаг усны цутгалан сөргөж ордог жамгүй,
Буунаас гарсан сум сөөргөө ирдэг замгүй,
Булт олны ёсыг ганц бие зогсоохгүй,
Буруу зөв хоёрыг нэгэн дор шийдэхгүй.
Бузрын нүх уруу өөрийгөө еерөө түлхэх хэрэггүй,
Буян завшаан хоёроос мэдсээр зугтах хэрэггүй!
Алт алт гэвч алт хэвээрээ ургадаггүй,
Арслан, заан гэвч хүчтэн хэвээр төрдөггүй,
Амьд байгалийн хуулийг хүний хүү тэрсэхгүй,
Алс одоо хоёрыг ганцхан орой шийдэхгүй,
Алдаа ослоос айж биеэ тамлах хэрэггүй,
Алдсан хойноо харин түүнээ давтах хэрэггүй.
Би л айдаггүй хүн гэж сармагчин мэт загнасаар
Бие амьдрал хоёроо дэмий сүйтгээд ч яахав.
Алдаж буруүтах вий гэж юм бүхнээс айсаар
Ахиж олдохгүй насаа аргамжилж хүлээд ч яахав,
Наргих ёстой газраа наргисан шиг нарги!
Найман настай балчир шиг бодох юмгүй жарга!
Сэргэх ёстой газраа сэргэсэн шиг сэргэ!
Сэхээ муутай юмсыг ниргэсэн шиг ниргэ!
Хүсэл бүтээл хоёртоо эзэн нь болж сур!
Хүн урьд нь бүтээснийг заавал давуулахыг зорь!
Мэдлэг бүхнээс амсаж, мэдэхийн дайтай мэд,
Мэдсэн хүний дэргэд ч, мэргэдийн дайтай зэрэгц
Өөрөө тамхи татдаг бол бусдаас битгий гал гуй!
Өрөөл чинь хэрэв гуйвал ялихгүй битгий харамла!
Өвөр түрий хоосон бол шалигийн зүйлс бүү шохоорх!
Өр зээл ихтэй бол нэгэн газар бүү суу!
Архинд хэрвээ дүртай бол уухын эрдмийг бас сур
Амьтан бүхний түрүүнд унахын эрдмийг бүү үзүүл!
Аяган дахиа хоословч лонхон дахиа хоослолгүй
Ахиад маргааш өглөө нь дотор засахаа бод!
Эхнэрт хэрэв дуртай бол энхрийлэхийн эрдмийг сур!
Эрэгчин адгуустэй адилхан зайдагнахаа бүү яар!
Энэ шөнө өнгөрөвч ертөнцийн маргааш олон,
Эргээд хэзээ ч магадгүй уулзана гэдгээ бод
Ав! гэсний нь эоргоор хүнээс юм авахдаа чи
Авдар савыг нь хоослоод бүгдийг нь авахгүйн учир
Аль! гэсний нь зоргоор хүнд юмаа өгөхдөө чи
Ар талд нь бас өөрт үлдээхээн бод!
Өөрийн нутагт явахдаа хүний хүнийг хайрла!
Хүний газар явахдаа нутгийн нэрийг хайрла!
Эцэг нь үгүй хүүхэд эхээс төрөх ёсон байвч
Нутаг нь үгүй хүн хорвоод байдаг учиргүй!
Өөрөө цадах тусмаа өлөн хүнийг өрөвд!
Өлсөх цагтаа харин цатгаланд бүү хонзогно!
Өнгөтэй хувцас өмсөөд тостоос холуур яв!
Өөрөө тостой бол харин өнгөтөөс бүү дөл!
Нэг идэх хоол бол хугас өдрийн хань,
Нэг өмсөх хувцас бол хагас жилийн хань,
Нэг олдох нэр бол хамаг насны хань
Нэр үлдэж,бие үхдэгийг бүү март!


1975—8—18
Р.ЧОЙНОМ

10 жилд шүлэг унших дуртай болёон үеэс л ямар үнэн үгтэй СУРГААЛЬ вэ гээл дахин дахин уншдаг байж билээ... Дэлгэрэнгүй..

Thursday, March 15, 2007

Өөрийнхөө нэртэй шивээстэй болмоор байна уу?




Өөрийнхөө нэртэй шивээсийг энд хийлгэж болно. Эхнийх дээр нь миний нэр байгаа дараагийнх дээр нэрээ Латин үсгээр бичнэ үү.
Богино тусмаа сайн.
Боловсорч дуусахад бага зэрэг хугацаа шаардаж магад гэдгийг анхаарна уу.
Энийг Батзоригийн блогноос аваад, нэмж бага зэрэг засварлав.


Миний нэр:

Нэрээ оруулна уу:






Дэлгэрэнгүй..

Tuesday, March 13, 2007

Кино






кинонд "нугасгүй" би бээр саяын бүтэн сайнд хийсэн ажил гэвэл "Ghost Rider", "Code name:The Cleaner", "Pan's Labyrinth"-г үзлээ.. Англи хэлэндээ сайн биш болохоор яриагаар нь биш дүрсээр нь л хальт ойлгосон болох юм даа, манай гэрээс хүнсний дэлгүүр орох замд кино зараад зогсч байдаг нэг залуу байдын. Хажуугаар нь өнгөрөх болгондоо энэтхэг балай дуулж бүжиглэсэн кинонууд л байгаа байх гээд тоодоггүй байсан харин энэ удаад тэгсэнгүй зогсоод сонирхсон чинь дажгүй кинонууд байдын байлээ, бас хямдхан.. хууль бусаар олшруулсан бичлэгийн шаардлага хангах хангахгүй 400 500гаад юм байх шиг байна, жишээ нь Ghost Rider 60 рупи Happy Feet 50 рупи гэх мэт. 50 гэдэг монголоор 1500 төгрөг юмуу даа, нэлээн хэдийг авсан. Одоо үзээд байж дээ Дэлгэрэнгүй..

Monday, March 12, 2007

Монголчууд бид ЭВтэй байхдаа ХҮЧТЭЙ

бага зэрэг чангалж байгаад сонссон чинь үс босдог байшд (鳥肌立つ), хэхэ гарын үс шүү..
энэ клипийг бүх Монголчууддаа, ялангуяа харийн нутагт нутгаа санаж буй нутаг нэгтнүүддээ зориуллаа. хэхэ нээх өөрөө зохиоцон юм шиг үү

Дэлгэрэнгүй..

Friday, March 9, 2007

нэг ийм клип оллоо IceTop-76

уул нь бол хориглогдсон гэж сонссон..
клип нь байдгийг сая л мэдлээ, үзлээ..

Дэлгэрэнгүй..

Thursday, March 8, 2007

Олон улсын Эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе!



Ээждээ, эмээдээ бас бүх таньдаг эмэгтэй хүмүүстээ...

энэ өдөр бол зүгээр нэг эмэгтэй хүний баярын өдөр биш.. дэлхий нийтээр эмэгтэй хүний эрхийг хамгаалах өдөр, хаа нэгтээгээс яагаад энэ өдрийг тэмдэглэх болсныг уншиж байсан ч, одоо африк билүү хаанах билээ нэгэн эрх нь зөрчигдөж нас барсан эмэгтэйн дурсгалд зориулж тэмдэглэх болсон гэдгээс өөр юм санадаггүй ээ,

Баярын мэнд хүргэе гээд энэ эмэгтэйчүүдээ хүндэлдэггүй энэтхэгчүүдэд хэлмээр санагдавч, 3 сарын 8 гэж юуны, ямар учиртай өдөр вэ гэдгийг мэдэх хүн даанч алга... эмэгтэй хүмүүс нь хүнд хүчир ажил хийдгийг нь гайхаад олохгүй л байна, толгой дээрээ 20, 30 кг хүнд зуйл тавьчаал алхаж байхад нөхөр нь урд нь хээв нэг гар хоосон алхаж байх жишээтэй, барилга хог шорооны ажлыг бас эмэгтэйчүүд нь! тэгсэн мөртлөө ресторанд нь дан эрэгтэй зөөгч нар, учир нь тэр нь боловсон буюу цэвэрхэн ажил болохоор.. орой үдэш пааб, баар, ресторанд эмэгтэй хүний бараа харахгүй шүү, дан эрчүүл! учир нь эмэгтэйчүүд нь гэртээ хүүхдээ хараал хоолоо хийгээл суугаа, харин эрчүүд нь найз нөхөдтэйгөө чанга чанга инээлдэн буу халангаа пивоний бөглөө мулталж урлаггүй гүзээнүүдээ нэмж суугаа.. тэдний буруу ч гэж юу байхав, шашин нь ийм хойно зааза, ээж рүүгээ ярьж мэнд хүргэе, хөөрхий харж суугаа байлгүй, өөр одоо хэнд ч мэнд хүргэхэв дээ..

энийг уншсан бүсгүй болгонд Happy Марта 8!
Дэлгэрэнгүй..

Monday, March 5, 2007

анхны бичлэг

хэдэн сарын өмнөөс л блог бичье гэж бодоол байсан бодоол байсан бодохоос цаашгүй явсаар он ч солигдоод, 3 сар гарцан явжийшд. Залхуу Билгээ гэж... юутай ч блогоо эхэллээ, эхлэлийг нь тавихгүй бол хэзээ ч эхлэхгүй нь дээ гэж бодоод худлаа үнэн ямар ч л байсан эхэллээ.

Миний тэмдэглэлүүд хичнээн цаг хугацаа, орон зайг туулан таньд хүрч уярал, ухаарал, бухимдлын алиныг авчрахыг би таашгүй ээ...гэсэн хэхэ, энэ Балхаа яг миний хэлэх гэсэн үгийг мэдчээд түрүүлээд хэлцэн байхаа...
Дэлгэрэнгүй..