Tuesday, March 25, 2008

Дурсгалын дэвтэр

Дурсгалын дэвтэр гэж нээх гоё нандин дэвтэр байдаг шүү. Зарим царайг нь шахуу мартцан 10 жилийнхнээ тэр дэвтэрийг сөхөж, бичсэнийг нь уншиж байж л санадаг (үнэн орон гаран наасн.) 6 билүү 7 дугаар ангид байхдаа нээх олон утгатай утгагүй асуултаар дүүрэн дурсгалын дэвтрээ ангийнхнаараа бичүүлж авсан маань одоо эргээд сөхөхөд үнэхээр дурсгалтай...
Тэр дотор бичээстэй байсан АНХНЫ ХАЙР гэдэг шүлгийг би хэзээ ч мартадгүй, байнга цээжинд явдаг 8 мөрт. Яагаад гэхээр тэр охин миний 10 жилийн минь шохоорхол, дурлал минь байсым.

Анхны хайр

Анхны хайр алаг нүдний харцаар илэрч
Амьдрал дунд жаргал зовлон хослуулавч
Ариухнаас ариун сэтгэл зүрхний эгшиг

Ахин тохиохгүй хайрын 2 ОД

Дөлж холдсон 2 биений халуун илч

Дөхөхөөс цэрэвсэн ичингүйрлийн дээд туйл

Даанч харамсалтай эмзэг хос зүрх

Дахин ургахгүй зуурдын цэнхэр ЯРГУЙ.

Бид 10 жилд байх үед ч "хөөрхөн" байж дээ. Гуйна гээл.. Нэг өдөр орцонд нь дуудаж гаргаж ирчээл үерхэе гэж гуйгаал сүйд болоол, зөвшөөрөхгүй бол оруулахгүй гээл.. ЗА гэхээр нь үерхлийн баталгаа болгоод үнсүүл гээл.. хүчээр хацар дээр нь үнсээл. Би бас аймар тэнэг харгис байжээ, хэхэ. одоо бодсон чинь та нар намайг шоолжынуу? Энэнээс тэнэг юмнууд зөндөө л болдог байлаа.

10 жилийн дурсамж ч үнэхээр сайхан шүү. Бацаан байхад тоглодог байсан тоглоомнуудыг одоо бодохоор бас нэгэн бодлын бахархмаар ч юм шиг. Охидуудтай чартаадана, дээсдэнэ, эрзээндэнэ (энэ ч арай биш юмаа), ундааны төмөр бөглөөг нүдэж байгаад бөглөөдөнө, зоосон мөнгийг шааригаар цохиж тоглоно, чихрийн саасыг гоё дэлгэж байгаад алгаараа хүчтэй цохиж эргүүлж бас тоголдог байсым байна, тэвэгдэнэ, тэвэгдээд орчны бүх буланг гутлын хар мөр гаргачдаг байж билээ, баавгайн чихдэнэ, сургуулийн үүдэнд багана дээр буландана гээл тоочоод байвал дуусахгүйн байна. Энэ бүхнээр бахармаар санагджына. Одооны хүүхдүүд бөглөөдөнө гэхээр ойлгох болуу? коонтор страйкаасаа өөр юм мэдэх болуу?

15 comments:

  1. ha ha neeree tiin. minii dursgaliin devter ali deer alga bolchihson. bsan bol boon dursamj bh bsan bh daa.

    Harin bi surguulidaa deeguurt tootsogdoh bogloochin bsan shuu :P

    ReplyDelete
  2. хэхэхэ, Дурсгалын дэвтэр гэж нээрээ гоё юм байсийшүү.

    муу саддист, үерхэхийг гүчээр тулган шаардагч, охин хүүхэд л болсон хойно гэртээ орохын тулд зөвшөөрөх л болно, зөшөөрсөн бол хацраа шүлсдүүлэх л болох нь... хэдэн охины хацрыг хүчээр үнссэнээ хэл чи

    ReplyDelete
  3. би саддисталсан нь ганц тэр л охин, тээд ч үнсэхдээ шүлсддэггүй зао, хэхэ.

    Тээл үнсцэн аймар додьгор гэрлүүгээ хариал, маргаашнаас нь нөгөөх нь надруу нэг нүдээрээ ч харахаа байчиж байгаам чинь..
    Ганц хоногийн настай үерхэл хэхэ.

    ReplyDelete
  4. Арван жил нээрээ хамгийн гоё шүү. Бүхэл бүтэн арван жил нэг ангид, нэг хүүхдүүдтэй ... ангийхныгаа саначихлаа ... манай ангийхан хамгийн коллективтай, дэггүй, сахилгагүй хэрнээ сурлагатай хүүхдүүд байж билээ
    буцаад арван жилдээ очоод хөвгүүдийнхээ хүслээр охин орцонд нь дуудаж гаргаж өгмөөр санагдчихлаа.
    би чинь арван жилд охин орцонд дууддаг ажилтай байсан ш дээ нээрээ. Хөвгүүд надад итгээд үерхэхийг хүссэн охиноо дуудуулна, би нээх идэвхитэй охин дуудах дуртай амьтан.
    инээдтэй байжэээ гэж

    ReplyDelete
  5. 10 жил гэж гоё шүү би ч бас дурлаж шохоорхож байсан гэхдээ их тэнэг зориг муутай байсан юм.
    Бага байхад бөглөөгөөр овоо хэдэн жил тоглосон доо
    хармаалж явсаар кармаа цоорчихдог байса шт.

    ReplyDelete
  6. Hello, My friend!
    Mor a excellent posting. Nice photos. thank you.


    NURIN JAZLIN
    MURDERED. 9 YEARS OLD. WHY? ARE WE HUMAN?
    .
    Please!
    TO AVOID SUCH A TRAGEDY HAPPENING AGAIN, AND FOR THE SALVATION OF OUR CHILDREN, WE ARE DOING A WORLDWIDE CAMPAIGN, DISPLAYING THE IMAGE OF NURIN JAZLIN JAZIMIN IN BLOGS ALL OVER THE WORLD ON 25TH APRIL 2008. LET'S NOT FORGET NURIN JAZLIN.

    ReplyDelete
  7. хэхэ нээрээ сайхан дэвтэр байж билээ. Минийх хүнд явжидий ш дээ.

    аааа чи ганцхан өдрийн үерлээ бас ашиглаад үнсчихсэн л байна ш дээээ :P

    ReplyDelete
  8. хамгийн сүүлд чи хэзээ тэвэгдсэн бэ? баавгайн чих ч бас янзийн шдээ. маний дурсгалын дэвтэр дээр дурсгалын үгс гэхээсээ илүү манай ангийнхны ямар хэлээрч бисэн юм бүү мэд баахан хадны сүг зурагнууд л бадгийшд.

    ReplyDelete
  9. Сэтгэгдэл бичсэн хүмүүстээ баярлалаа.

    тэвэг.. хамгийн сүүлд 8р ангидаа юмуу даа. орцны ханыг ч ёстой нэг падан хар болгодог байж билээ.

    ReplyDelete
  10. bi ch humuusiin dursgaliin devteriig saraachij suusnuu gehees uuruu neej suid bolj bgaaguin bnooo.odoo joohon haramsaj bh chin he he.neeree odoonii huuhduud pcnees uur yu ch medkui naasan yum hugjnuu gej geedl ingetleech hugjih gejdee surguuli geriinhee gadaa rezin dens charta ntr togolj bgaa huuhed erduusuu haragdahkuil bgaamdaa

    ReplyDelete
  11. anhnii hairiin shulegch yostoi ynztai unen bn shu he he.ariun ariun geheed anhnii hair shig ariuhan ni haa bn....

    ReplyDelete
  12. Chinii blogiig unshaad gertee ochij dursgaliin devter huuchinii albumuudaa uzmeer sanagdchihlaa. Chi harin gaigui bsan bn shd. Namaig manai angiin huuhed bvr nohoitoogoo orzond ircheed unsuulehgui bol dairuulna gej surduuldeg bsan shd hehehe

    ReplyDelete
  13. сэтгэгдэл бичсэнд баярлалаа.
    Chansy гэж миний таньдаг хүн мөн үү? мсжр-т ороод ирдээ.

    ReplyDelete
  14. батбилэг төн үү өөрөө

    ReplyDelete

сэтгэгдлээ үлдээнэ үү