Wednesday, October 31, 2007

Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ

нэг хэсэг баахан болохгүй бүтэхгүй бухимдсан уурссан бичлэг биччиж, энэ сарын сүүлийн бичлэг болгоод ганц дуртай шүлгээ хийчье

О.Дашбалбар Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ

Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла!
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул,
Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх!
Архинд орсон нэгийгээ шоолж бүү инээ,
Аяа, чиний аав чинь ч байж мэднэ шүү.
Амжиж, чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг!
Ачийг чинь тэд бас бүү мартаг.

Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд
Гарцаагvй түүнийг нь олж хэл.
Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдөр
Газар дээр нэг бус удаа тохиолдоно.

Чамд дурласан сайхан хөвгүүнийг
Чанга хатуу үгээр битгий гомдоо, бүсгүй минь
Чамайг хайрласных нь хариуд хайрла!
Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж ч болох шүү
.

Бидний амьдрал ав адилхан,
Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч
Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч
Бидний зам дээр ав адилхан учрал тохиолддог!
Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж
Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөн аргад!

Өнөөдөр чи инээж, нөгөөдөх уйлдаг ч
Өөр нэг өдөр чи гуньж, цаадахь чинь дуулна.

Өлгий, авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор
Өөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла!
Өргөн хорвоод хүн хайраар л дутаж болохгүй!

Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном.
Аз жаргалыг би бусдаас хайр хvлээхийн нэр гэж ойлгоном! Дэлгэрэнгүй..

Monday, October 29, 2007

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих үү?

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье л гээд байдаг, гурил гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид нь үнээ зохиомлоор хэт өсгөөл, өсгөх өсгөхдөө жинг нь багасгаал үнээ нэмээд байхын, 1 кг гээд бичцэн гурил нь, боов нь 1кг-дээ хүрдэггүйн байлээшд, 850гр хийчээл 1кг-н мөнгө аваад байгаа байхгүй юу. 650гр-н боов нь яс юман дээр 550 гр байх жишээтэй. 5, 6 ширхэгээс дахиад нэгийг гаргачиж байгаам чинь, энэ зөрүүнээс үйлдвэрлэгчид зохиомлоор нэмжийгаа ашиг дээрээ нэмээд ямар их ашиг олж байгаа болоо?.. 100гр гээд бичцэн аарц хүртэл 85гр байдаг гэсэн. За, талхан дээр бол бүр ярилтгүй.. өчигдөр ТВ-р энэ талаар гарчийлээ, энийг ямар байгууллага нь хянаж шалгадын болоо?

Миний бодлоор шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах хороо гэдэг байгууллага үнэн хэрэгтээ зүээр л нэг прогноз судалгаа хийдэг, эрхийн хязгаарлагдмал байгууллагын эрхийг нь нэмж өгөөд, энэ үндэсний үйлдвэрлэгчдийг жоохон зохицуулахгүй бол... Маргааш талхны үнэ 1000 болоход жоохон илүүдэл гараал, хэсэг хүн өлсөөл, талх нь борлогддогоороо борлогдож л таараа... харин ямар ч хяналт зохицуулалт байхгүй

Юмны үнэ багахан ч гэсэн нэмэгдэхэд орлого багатай буюу орлогогүй хүний нуруун дээр уул овоолсон юм шиг амьдрал нь хүндрэнэ... Дэлгэрэнгүй..

Monday, October 22, 2007

Хариуцлага алдсан сайд дарга нартаа хариуцлага тооцоочээ

"Сүйрэл" нэтрэй МИ8-ын сүйрлийн тухай нэвтрүүлэг С1 ТВ-р хэд хэдэн удаа гарлаа. Хэд хоногийн өмнө үзсэн, өчигдөр бас үзлээ. Энхсайханы ёжтой инээхийг хараад золтой л зурагтаа аваад шидчихсэнгүй. Амь эрсэдсэн хүмүүсийн нэрийг мэдэгдэхээс өмнө ар гэрийнхэн нь санаа зовжийгаагаа хэлэхэд ямар муухай инээсэн гээч, энэ нэвтрүүлгийг үзсэн хүн байвал надтай адилхан уурссан нь гарцаагүй. Сайдаа та юундаа инээгээд байгаан бэ гэж уйлан хэлэхэд дахиж инээжийлээ, би лав тэр хүмүүсийн оронд байсан бол сандал аваад шидцээн...
Уйллаа. Амь эрсэдсэн хүмүүсийн нэрийг дуудахад ар гэрийнхэнийх нь уйлах, орилохыг харахаар өөрийн эрхгүй нулимс бөмбөрчийлээ.

Хэсэг хэвлэлээр шуугиал юу ч болоогүйм шиг нам гүм болчдог... Арай л улам цайм юмаа...

Энэ бүхнийг маш сайн найруулан тавьж, зарим аль хэдийн мартцан байгаа хэсэг нөхдүүдэд сануулга болгон, нэвтрүүлэг болгон гаргаж байгаа С1-ийн хамт олонд үнэхээр баярлалаа гэмээр байна..


Миний бодлоор энэ Засгийн Газрын үед хэзээ ч урьд өмнө үзэж харж сонсож тохиолдож байгаагүй их завхайрал, назгайрал, хараа хяналтгүй байдал, үл тоомсорлол, хүнд суртал, авилга (мэдээж), ард түмнийг гутаан доромжлол, хүмүүсийн амьдралын доройтол, ядуурал, эдийн засгийн уналт, инфляцийн өсөлт гээд тоочоод баршгүй олон сөрөг үзэгдэл байна.

Энэ хариуцлагагүй сайд дарга нарт хариуцлага тооцох цаг болсын бишүү?
Хэзээ болтол энэ бодлогогүй, зохицуулалтгүй, ирээдүйгүй амьдралын нарийхан хар замаар ард түмэн замнах ёстойн бээ? 1кг гурилыг 800 төгрөгөөр авч хэрэглэнэ гэж юу байсын бэ, төр гэж ер нь яг юу хийдэг байгууллага вээ, 50 хувийн ашиг дундаас нь саагаад байгаа байгууллагуудад зориулсан хууль ч юмуу гаргаачээ!!! бухимдал маань дээд цэгтээ хүрэх гэжийнэ шүү.

намайг дандаа л болохгүй бүтэхгүй харанхуй юм бичдэг гэж бүү бод, угаасаа энэ нийгэм харанхуй байна, бүр түнэр харанхуй!! Ямар ч сонины дотор 60-90 хувь нь улс төр, хар бараан харанхуй баларсан зүйл байгаа, ТВ-ээ асаагаад мэдээ хар! Болжийгаа бүтэж байгаа зүйлийн талаарх мэдээ хэдэн хувь нь байна гэдгийг эрх биш тунгаах буй за. Дэлгэрэнгүй..

Friday, October 19, 2007

Дэмий юм дэмий шдээ

Замын хашлага зарим зарим газраа жоохон бутарсныг эс тооцвол яагаачгүй байхад тэрийг үнэтэй чулуун хашлагаар сольж замын түгжрээ нэмээл, хүйтэнд хүмүүсийг ажиллуулаал, шаааааааал дэмий мөнгө урсгаал байж яадын болоо, өөр мөнгө угаачих юм олдохгүй л байгаан байх даа... Дэлгэрэнгүй..

Thursday, October 18, 2007

Нэг л бишээ

Миний санахын 3, 4 жилийн өмнө бол ингэж их жагсаал, цуглаан, өлсгөлөн болдоггүй л байсан сан...

ТВ-ээр ч, сонингоор ч ихэнхдээ л хар бараан мэдээнүүд, дандаа болохгүй бүтэхгүй...
Нэг хэсэг нь их баян баян, сайхан сайхан юм эдэлж хэрэглээл, гоё машин унаал... Нэг хэсэг нь болохгүй байна гэж жагсаал, өлсгөлөн зарлаал.. Өлсгөлөн гэснээс энэ зунаас хойш хэдэн ч өлсгөлөн болов доо? ХЗХ-ны нэг хэсэг, МҮОНРТ-ийн нэг хэсэг, Бөмбөгөрийн нэг хэсэг, хамгийн сүүлд нь Дамчаа гуай өлсгөлөн зарлах шив. Дунд нь өөр олныг орхисон ч байж магад, ажил хаялт жагсаал цуглааныг нь оруулбал за тээд маш олон байгаа байх. Жишээ нь гэхэд Дагвадоржийг 2 башё барилдуулахгүй гэдгийг эсэргүүцэж хүртэл Япон Элчингийн гадаа жагсаад байх шиг байсан шүү.. Тэр ч арай хэтэрсэн байхаа. Япон Элчин Японы Мэргэжлийн Сумо Бөхийн Холбоо 2 өөр байгууллага шүү дээ.
Жагсаал цуглаан, өлсгөлөнгийн аргаар асуудлыг шийддэг моод дэлгэрчвүү гэмээр л байхын, Яалтчгүй, шаардлагатай асуудлыг яахав гэхэд ингэчвэл асуудал шийдэгдчинэ гэдэг ойлголттой болж цаашдаа энэ нь улам газар авах вий дээ...
Арга ч гүй дээ, энгийн хүмүүсийн амьдрал улам л хэцүүдээд, эрх ямбатнууд нь улам л мунхаг улайм цайм аашлаад байхаар... Дэлгэрэнгүй..

Wednesday, October 17, 2007

Бодол

ямар удаа вэ, бичлэг нэмээгүй..

Их ч юм болж өнгөрлөө дөө гэжж..

Күй ээ, энэ хужаа нар бүр арай л даварчий шүү, магадгүй тэр бухимдал намайг энд дахин бичлэг хийлгэж байгаа байх. Хужаа дугаартай машинтайгаа хаа байсан увсад очцон нөгөө айхтар мөнгөн усаар алт олборлоод нутгийнхныг нь дээрэлхээд байжийвал яасын!!! хараа хяналт гэж юм байдымуу? хөдөө ч гэсэн уул нь замын цагдаа, пост байдаг биз дээ, тэрний хаагуур нь тойроод гарчдын? эсвэл нүдээ аниад гараа тосоод гаргачдымуу?

Өмнөговьд 16 метр чулуужсан мод хаа байсан 6 сард олдчоод байхад тэрийг нэг Геннис энэ тэрт нь бүртгүүлээд хамгаалалтандаа авчиж болдгүй л юм байхдаа, Геннисын одоогийн амжилт нь 11 метр гэсэн. Нутгийн хэдэн залуучууд Хятадууд тэр байтугай юм хийгээд байхад бид нар яагаад болдгүйен гэцэн ямар ч зөвшөөрөлгүй тэр модыг нь ачаад аваад явах гэжийлээ шд, хятадуудад дамлаал зарышд, өөр яахав дээ тэрэнгээр..

Сүүлийн үед нэг муухай ханиад гадуур яваад байлээ шүү, халдсаныхаа дараа хэсэг биед нь нуугджыгаад гарч ирдэг юм шиг байна, эхлээд хоолой эрвэгнэнэ, толгой өвдөнө, нус гоожно, дахиад нус гоожно, бас дахиал гоожно, яг одоо нусаа татаал суужийна.

Хөөөөе, энэ юмны үнэ арай дэнджийнаа, Бензины үнэ 30-70 Төг нэмэгдлээ гэнэ, Газрын тосны хэрэг эрхлэх газраас энэ нь юмны үнэ өсөх шалтгаан биш, дунд нь үнийн хөөрөгдөл үүсгэж байна гэнээ, уул нь тийм л дээ, тэхдээ яг яс юман дээр нэмэгдээл байгаа байхгүй юу. Тэр төсвийн ажилчдын цалинг нэмнэ гэх сургаар нь л гэхэд 2 удаа нэмэгдсэн, одоо 11 сараас төсвийнхний цалин нь нэмэгдсэн болонгуут дахиал өснө дөө аягүй бол.. Дунд нь хувийн секторынхон хэцүүдэж байшд, надаас авахуулаал.. Бараг худалч хүнд солонгост 1 сар амьдрах мөнгөнөөс илүү зардал гарч байгаа байх шүү, Солонгос байтуга японд 1 сар амьдрах мөнгөөр Монголд 1 сар амьдрах болох гээд байх шиг байна, авчийгаа цалин нь хэд билэээ...

Хэсэг хугацаанд Монголдоо байгаагүй байсан болохоор ч тэр юмуу, энэ машины түгжрээнд дасахгүй нь ээ, ямар аймар юм бээ!!! Яджаахад такси нь цөөрциймүү эсвэл такси барьдаг хүн нь олширцымуу, ямбий амбаар нь ч олдохгүйен.

Уул нь хөдөөнөөс орж ирсэн хүмүүс нь тухайн хотдоо төлөвшиж, суурьшиж, соёлждог баймаар... Манайх болохоор эсрэгээрээ. улам л бүдүүлэг, соёлгүй, мал оруулж ирээд зам дээгүүр тууж байгаа аятай л байхын, Хогоо хаях, замын хөдөлгөөнд оролцох 2оос харахад л хангалттай. Голдуу хөдөөнөөс орж ирсэн хүмүүс, оюутнууд л зам гарахдаа мал лугаа... Хотоо хөдөө болгоол, зарим хотын уугуул нь хөдөөнийхөн дундаа уусаал..

Хот төлөвлөлтийн бодлого алдагдцан энэ Улаанбаатарт машин хүн нь багтаж ядаад чихцэлдээд, бүгд л бие биенийхээ урдуур орох гэж зүтгээд түгжрээ үүсгээл...
Монгол Улсын нийслэл нь Хар хорин хот. гээл хуулиндаа өөрчлөлт оруулаал Хар хорины хот байгуулалтын бодлогыг маш сайн боловсруулаад, замын сүлжээг нь сайн, хангалттай өргөн гаргаж өгөх хэрэгтэй. Альваа дэд бүтцийн үндэс нь зам, замын сүлжээ!!! Японд, Энэтхэгт миний үзсэн хотуудын замын сүлжээ яг хотынхоо төвд дөрвөлжин шугамтай дэвтэр шиг сүлэилдсэн байдын байлээ. Туулын хөндийгөөс том Хар хорины хөндийд эхлээд замыг нь сайн гаргаад өгчвөл ирээдүйд УБ-с том, сайхан нийслэл бий болно гэдэгт итгэлтэй байна. Хэрэв Хар хорин луу нийслэл нүүвэл:
- хүн амын бөөгнөрөл, машины түгжрээ шууд шийдэгдэнэ.
- Хар хорин орчим болон УБ-Хархорины хоорондох дэд бүтэц цөөн хэдэн жилийн дотор асар хурдтай хөгжинө.
- УБ-ын агаарын бохирдлыг маш их хэмжээгээр багасгана.
- хүн амын өсөлтөд мэдэгдэхүйц хурдтай өөрчлөлт орно.
гээл тоочоод баршгүй олон ач холбогдолтой гэж мөхөс би бодном.

Ёооё ямар их юм биччивээ

Хүсвэл бусдад хүндэтгэлтэйгээр энд ярилцаж болно шүү. Дэлгэрэнгүй..