Thursday, October 18, 2007

Нэг л бишээ

Миний санахын 3, 4 жилийн өмнө бол ингэж их жагсаал, цуглаан, өлсгөлөн болдоггүй л байсан сан...

ТВ-ээр ч, сонингоор ч ихэнхдээ л хар бараан мэдээнүүд, дандаа болохгүй бүтэхгүй...
Нэг хэсэг нь их баян баян, сайхан сайхан юм эдэлж хэрэглээл, гоё машин унаал... Нэг хэсэг нь болохгүй байна гэж жагсаал, өлсгөлөн зарлаал.. Өлсгөлөн гэснээс энэ зунаас хойш хэдэн ч өлсгөлөн болов доо? ХЗХ-ны нэг хэсэг, МҮОНРТ-ийн нэг хэсэг, Бөмбөгөрийн нэг хэсэг, хамгийн сүүлд нь Дамчаа гуай өлсгөлөн зарлах шив. Дунд нь өөр олныг орхисон ч байж магад, ажил хаялт жагсаал цуглааныг нь оруулбал за тээд маш олон байгаа байх. Жишээ нь гэхэд Дагвадоржийг 2 башё барилдуулахгүй гэдгийг эсэргүүцэж хүртэл Япон Элчингийн гадаа жагсаад байх шиг байсан шүү.. Тэр ч арай хэтэрсэн байхаа. Япон Элчин Японы Мэргэжлийн Сумо Бөхийн Холбоо 2 өөр байгууллага шүү дээ.
Жагсаал цуглаан, өлсгөлөнгийн аргаар асуудлыг шийддэг моод дэлгэрчвүү гэмээр л байхын, Яалтчгүй, шаардлагатай асуудлыг яахав гэхэд ингэчвэл асуудал шийдэгдчинэ гэдэг ойлголттой болж цаашдаа энэ нь улам газар авах вий дээ...
Арга ч гүй дээ, энгийн хүмүүсийн амьдрал улам л хэцүүдээд, эрх ямбатнууд нь улам л мунхаг улайм цайм аашлаад байхаар...

1 comment:

  1. харин тэхх... яаамаар юм дээ.. За за Монгол хүн амны билгээр гэж сайхан байнөө. Сайхан ч болноо :)

    ReplyDelete

сэтгэгдлээ үлдээнэ үү