Showing posts with label кино. Show all posts
Showing posts with label кино. Show all posts

Monday, March 17, 2008

Кино

За, нэг ийм сонирхолтой байж магад кино шинээр гарч байгаа юм байна. Нэг бодлын Bridge to Terabithia гэдэг үлгэрийн кинотой төстэй юм шиг байна.
The Spiderwick Chronicles гэдэг кино АНУ-д сар гарангийн өмнө буюу 2 сарын 14-нд нээлтээ хийсэн, хойд хөршид маань 3 сарын 20-нд нээлтээ хийх юм байна. Тэхээр бараг бүх зүйлээ орос порталуудаас копи пээст хийж тавьдаг монгол порталууд дээр камрип нь энэ сарын сүүлээр гэхэд бараг тавигдчих байх. Би энэ киног тэсч ядан хүлээж байна. Трэйлэрийг нь үзсэн, их сонирхолтой санагдсан. За тээд хүлээх л үлдлээ.

Дэлгэрэнгүй..

Friday, March 30, 2007

Энэтхэг хит - Dhoom 2 - Dhoom Again

Энэтхэг залуусыг байлдан дагуулж буй Dhoom 2 кино намайг 2 сарын өмнө энд ирэхэд яг кино театруудаар гарч эхэлж байсан.. Киноны дуу нь бас нэлээн хит болоод байгаа, би хүртэл эндхийн MTV-р гарахад нь дагаж дуулдаг болчоод байгаа. Dhoom 2 киноны soundtrack Dhoom Again-ыг таны мэлмийд баръя.
Dhoom гэдэг нь хиндигээр зугаа, наргиа гэсэн утгатай.
Dhoom Machatha гэхээрээ цоглог бай (enjoy it, be happy) л гэсэн үг юм шиг байгаам..

Хүмүүсээ цоглог байцгаагаарай!

Дэлгэрэнгүй..

Tuesday, March 13, 2007

Кино






кинонд "нугасгүй" би бээр саяын бүтэн сайнд хийсэн ажил гэвэл "Ghost Rider", "Code name:The Cleaner", "Pan's Labyrinth"-г үзлээ.. Англи хэлэндээ сайн биш болохоор яриагаар нь биш дүрсээр нь л хальт ойлгосон болох юм даа, манай гэрээс хүнсний дэлгүүр орох замд кино зараад зогсч байдаг нэг залуу байдын. Хажуугаар нь өнгөрөх болгондоо энэтхэг балай дуулж бүжиглэсэн кинонууд л байгаа байх гээд тоодоггүй байсан харин энэ удаад тэгсэнгүй зогсоод сонирхсон чинь дажгүй кинонууд байдын байлээ, бас хямдхан.. хууль бусаар олшруулсан бичлэгийн шаардлага хангах хангахгүй 400 500гаад юм байх шиг байна, жишээ нь Ghost Rider 60 рупи Happy Feet 50 рупи гэх мэт. 50 гэдэг монголоор 1500 төгрөг юмуу даа, нэлээн хэдийг авсан. Одоо үзээд байж дээ Дэлгэрэнгүй..