Tuesday, August 25, 2009

Амьд арзайж, мэнд мэлтийж байна

Зиак, Билгээ гэдэг хүн ямар ч байсан амвд арзайж, мэнд мэлтийж, хорвоогийн цөөхөн ч гэсэн хэсэгхэн тоосыг хөдөлгөж л явна.
Блогтоо кочлоогүй, бичлэг үйлдээгүй энэ хугацаанд их ч юм болж өнгөрлөө. Ажлаасаа 5 сард гараад нэлээн хэсэг хугацаанд хөдөө гадаа явлаа, хөдөө явахаас өмнө энэ тэрүүгээр дэмий баахан л сэлгүүцлээ.


Одоо шинээр ажилд орох гээл байжына. Заа тэр ажил ч яахав. Авгай хүүхэдтэй болллоо, 2 ч хүүхэдтэй боллоо гээл хадуурахгүй юу хэхэ. Авгай авч амжаагүй л байна. Найз охинтой ч болоогүй. Энэ хугацаанд дэмий гонзгой хэвээрээ л байлаа.
Амирлан маань харин эрэгтэй дүүтэй болсон. Саяхан бас миний сайн найз хүүтэй болсон. Хүмүүсийн амьдрал буцлаад л байхын, ...

Одооноос гайгүй ойр ойрхон блогтоо орж байнаа.
Нээрээ энэ төв зам хаагаад дээрээс нь оюутнууд цуглаад эхэлсэн чинь замын түгжрээ гэдэг юм чинь ямар аймар юм бэ. Метр яваал 10 минут зогсохын. Арай л аймар юм. Маргаашнаас явган гардымуу.

му авсан зургуудыг сонирхохыг хүсвэл энд дар.

Амьдрал үргэлж сайхнаараа

4 comments:

  1. Chamaig ochij avahaar shiidlee. Miniih bolooroi. za?

    ReplyDelete
  2. 8 saraas hoish amid mend l bgaa daa huurhii

    ReplyDelete

сэтгэгдлээ үлдээнэ үү