Showing posts with label мэдээллийн технологи. Show all posts
Showing posts with label мэдээллийн технологи. Show all posts

Tuesday, December 11, 2007

Хятад, Ирак, Энэтхэг, Пакистанаас блогспотруу орох нь


эхийг Мика-гийн блогоос.

Хятадаас (Энэтхэг, Пакистан, Ирак бас бус орнууд байдаг гэсэн) гадагшаа ханддаг нилээд хэдэн сайт хаалттай байдаг. Жишээ нь БЛОГСПОТ, ВОРДПРЕСС, ФЛИКЕР гэх мэт.
Саяхан гэхэд ЮТУБЭ хаалттай байж байгаад онгойсон. Энэ нь ч Хятадад байдаг мань мэтийг их баярлуулсан даа хөөрхий..
Миний хувьд БЛОГСПОТруу орж чадахгүй учир блогоо бичихэд нэг хэсэг үнэн хүндрэлтэй тулгарч байлаа. Тийм ч учраас янз бүрийн арга хайж, боломжийг илрүүлэх санаатай нилээд олон юмыг оролдож туршиж үзсэн. Гэвч ямарч ахиц гарахгүй байсан учир блогоо нүүлгэе ч гэж бодож байсан удаатай... Тэгээд удаан хайсны эцэст БЛОГСПОТоор чөлөөтэй тэнэж болох гарц олсон юм.
Энэ удаа "ХААЛТТАЙ" орнуудад суугаа блогчиддоо 2 янзын арга зааж өгөхөөр бэлдэв.
1. БЛОГГЕР-р дамжин өөрийн блогт бичлэг нэмэх, блогныхоо царай зүсийг харах, сэтгэгдлүүдэд хариу бичих.
2. ИНБЛОГС-р дамжин бусдын блогыг унших, сэтгэглдээ үлдээх.
Эдгээр нь зөвхөн блогспот дээр үйлчлэнэ гэдгийг анхаараарай.

БЛОГГЕР-р дамжин өөрийн блогт бичлэг нэмэх, блогныхоо царай зүсийг харах, сэтгэгдлүүдэд хариу бичих.
Хэдэн сарын өмнө БЛОГСПОТруу орож болохгүй ч БЛОГГЕРлуу ордог болохыг нь мэдээд блогоо тасралтгүй бичиж ирсэн. Энүүгээр байдаг зарим нэг хүмүүс блогоо бичиж чадахгүй учир хаасан гэж сонсож байсан. Тиймээс яаж бичлэг нэмэх болон өөрийн блогыг харж болохыг журмын нөхөддөө зураг хөрөгтэй нь зааж өгье гэж бодлоо. Их амархан шүү..
1. Эхлээд БЛОГГЕРруу орох хэрэгтэй.

2. БЛОГГЕР-н нүүр хуудасруу орно. Тэгэхээр нэг иймэрхүү байдалтай харагдана.

3. Layout гэсэн дээр дараарай.

4. Урьдчилан харах буюу Preview гэсэн дээр дарна.

5. Ингээд л таны блог яг одоо ямар байна гэдэг нь шууд харагдах болно.

6. Танд бичсэн сэтгэгдлүүдэд хариу бичих. Та өөрин блогоо үзэж чадах болсон учраас сэтгэгдлийнхээ тоог харж болно гэсэн үг.


Скролоороо сэтгэгдэлүүд дээр нэг дарахад дахин нэг цонх нээгдэх ба тэнд танд үлдээсэн сэтгэгдэлүүд гарч ирнэ. Ингээд л та бусдад комент үлдээдэгтэй адил өөрийн уншигчдад хариу бичиж болно гэсэн үг юм..

ИНБЛОГС-р дамжин бусдын блогыг унших, сэтгэглдээ үлдээх.
Ямар нэгэн баяр ёслолоор ч юмуу, ганц нэг аз нь тохиосон үед БЛОГСПОТ-г нээж бид нарыг (ялангуяа Ига мань 2-ийг.ккк) "жаргаадаг" байлаа. Орсон дээр нь гээд Зараа-н хэлдэгээр хурууныхаа хурдыг шалгаж, харахыг хүсч байсан блогуудруугаа хальт мульт шагайдаг байлаа гэж.. Гэхдээ одоо ингэх хэрэггүй боллоо.
Зөвхөн http://www.inblogs.net/ энэ линкрүү ороод доорх байдлаар бичихэд л болно.

Жишээ нь: http://www.inblogs.net/mikarito гэхэд Mika's Blog -руу орно.
Зөвхөн энэ хэдэн үйлдлийг хийхэд л та БЛОГСПОТ дээр байрлах бусдын блогруу чөлөөтэй орж, мөн сэтгэгдэл үлдээж болох юм. Яг л шууд үзэж байгаа мэт ямар ч хүндрэл гарахгүй. Сайхан байгаа биз?

Жич: Энэхүү бичлэгийг хүссэн бүх хүмүүс өөрийн сайт дээрээ Mika's Blog -ийн нэрийг дурьдан хуулбарлан тавьж болно.

Хятад, Ирак, Энэтхэг, Пакистанд суугаа Монголчууд таны сайтруу ихээрээ хандах болтугай. Дэлгэрэнгүй..

Tuesday, July 10, 2007

Интернэт ашиглан мөнгө олъё - 2



Товч тайлбар
Cashsurfers - серфинг спонсор. Реферал level: 4. Суртчилгааны самбар нь зөвхөн доороо байрлалтай. Самбар ашиглалтын хязгаарлал: өдөрт 4 цаг. 1 цаг = 100 мин. 1 цагт 1200 оноо авна. 1200 оноо = $0.001-$0.25-ын хооронд хэлбэлздэг. Онооны үнэлгээний түвшин сар болгон $0.001-$0.25-ын хооронд хэлбэлзэн өөрчлөгдөнө. Таны цуглуулсан оноо сар бүр тухайн үеийнхээ онооны үнэлгээн түвшин дээр бодогдоно. Төлбөрийн хэлбэр: чекээр, PayPal-аар. Төлбөрөө авч болох хамгийн бага хэмжээ: 40$(гадаадын гишүүд), 20$(Америкын гишүүд).

Бүртгүүлэх - энд дарахаар бєглєх хуудас гарна.


User name - Гишүүнчлэлийн нэр
First name - Нэр
Last name - Овог
Email address - Email хаягаа бич
Verify email address - Email хаягаа давтан бич
Old email address - Хоёрдогч Email хаягаа бич
Address line 1 - Чек хүлээн авах газрын хаяг (Хороолол, дүүрэг, байр, хаалганыхаа дугаарыг бич)
Address line 2 - Хаягын үргэлжлэл
City - Хотын нэр
State - Хоосон орхиж болно (Америк улсад амьдардаг хvмvvст зориулагдсан юм)
Other State - Мөн адил
Country - Амьдарч байгаа орныхоо нэрийг сонго
ZIP/Postal code - Шуудангийн дугаар
Gender - Хүйс
Year of birth - Тєрсєн он, сар, єдєр

I have read and agree with the Terms and Conditions. - Гишvvний гэрээг зєвшєєрч байна. (Заавал тэмдэглэ)

Дараа нь Sign Up For Cashsurfers Now товчлуурыг дар. Хэрэв бөглөх хуудас дутуу юм уу буруу бөглөгдсөн эсвэл таны гишvvний нэр давхардсан тохиолдолд алдааг улаанаар тэмдэглэн танд зааж өгөх болно. Хэрэв бүх юм зүгээр бол таны email-рүү нууц код илгээгдэнэ. Та email-рүүгээ ороод, Cashsurfers.com-оос ирсэн email-ээс өөрийн нууц кодоо(Your password) хараарай. Cashsurfers.com-руу дахин ороод "Member Sign In" цэсийг дараад гишүүний нэрээ нууц кодтойгоо оруулаад нэвтрэн ор. Хэрвээ та бүртгэлийн мэдээлэлээ дахин засах хэрэг гарвал Account цэсээр ороод засаж болно.

Самбарыг татан авах Энд дарах буюу Download цэсрүү ороод Download the CashSurfers CashBar Now гэснийг дараад программаа татаж аваад суулгаарай.

Самбартай ажлах
Таны самбарын зүүн захад харагдаж байгаа x + - гэсэн 3 тэмдэг байгаа. x - самбарыг хаах. + - Самбарын цэс. - - Самбарыг нуух (нуусан тохиолдолд оноо авахгүй). Жижигхэн ногоон гэрэл самбар идвэхтэй ажиллаж байгааг заана. Хэрэв улаан байвал эсрэгээрээ (оноо цуглуулахгүй гэсэн үг). Энэ тохиолдолд хулганаа хөдөлгөх хэрэгтэй. Самбар хулганы хөдөлгөөнийг мэдэрдэг болохоор хулгана хөдлөхгүй удах юм бол самбар идвэхгүй болно. Хулгана хөдөлснөөс хойш самбар дээрх реклам солигдосны дараа ногоон асах болно шүү. Самбар тодорхой хэмжээний зайтай танд ямар нэгэн санал болгосон(Offers) цонх үүсгэн гаргаж ирдэг. Хэрэв энэ нь танд яршигтай байвал хянах гэрлийн доор байгаа чагтыг авчаарай. Дахин үүсгэхээ болино. Компьютераа асаах болгонд самбар автоматаар өөрөө ажилдаг. Энэ нь төвөгтөй байвал самбарын цэсрүү ороод Auto-Run on Startup гэсний чагтыг авчаарай. Мөн заримдаа элдэв янзын юм асуусан жижигхэн цонх гарч ирдэг. Энэ үед нь зүгээр л "Cool" гэдэг дээр нь дараад өгөөрөй. Энэ нь зүгээр л таныг компьютерынхаа ард байн уу? үгүй юу? гэдгийг л шалгаж байгаа асуудал.

Хамтрагч
Та реферал линкээ Referrals цэсээр ороод харж болно. Жишээ нь: миний нэр Bilgee, байхад http://www.cashsurfers.com/signup.asp?referrer=Bilgee ийм линк байх ёстой. Таны хамтрагчын(level 1-4) Offers-оос авсан мөнгний 10%-тай нь тэнцэх мөнгө танд дээр нэмэгдэнэ (хамтрагчаас хувь хасагдана гэсэн үг биш үү). Мөн таны хамтрагчын(level 1-4) самбар дээрх реклам солигдох бүрд танд 1 оноо нэмэгдэнэ.

Statistics хуудасны тайлбар
Та энэ цонхноос мөнгө төгрөг, оноо бүртгэлтэй холбоотой бүхнээ харж болно.


Your Referrals: - Таны нийт хамтрагчын тоо
Your Points: - Таны нийт оноо
Your Hours: - Таны нийт цаг
Level 1 Points: - Таны хамтрагчаас ирсэн оноо
Level 2 Points: - Таны хамтрагчын хамтрагчаас ирсэн оноо. г.м
Level 3 Points: -
Level 4 Points: -
Total Points: - Нийт оноо
*Recent Payrate: - Одооны Үнэлгээний түвшин

Эцэст нь хэлхэд Special Offers-оор мөнгөө арвижуулж болох боловч энэ нь голдуу Америк болон Канадын гишүүдэд зориулагдсан байдаг. Хэрэв Таны төлбөр 40$ хүрсэн бол Payments цэсээр ороод төлбөрөө авах хүсэлтээ тавьж болно.

За ингээд миний хэлэх зүйлс ерөнхийдөө дууслаа . Хэрвээ танд санал хүсэлт болон ямар нэгэн ойлгомжгүй зүйлс мөн асуух зүйлс байвал Comment үлдээгээрэй, эсвэл чаатанд бичээрэй.

Хэрвээ та оролдоод үзэхээр шийдсэн бол энд даран бүртгүүлээрэй.

Энэ нь миний өмнө танилцуулж байсан AGLOCO-той төстэй юм. Тэхдээ тэрнээс илүү найдлага тавьж байгаа. Илүү магадлалтай санагдаж байгаа.
За амжилт хүсье залуусаа. Дэлгэрэнгүй..

Monday, June 4, 2007

Юм хөгжнөө гэж...

Биднийг хүрээлэн байгаа юмс, техник технологи улам л боловсронгуй болоод байхымаа.

Юм хөгжөөл байхын, тэмээн жин цувдгаараа цуваал, харин бидний зарим нөхөд суугаал байхын, уул нь суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг дээ, зарим нь суух нь байтугай ухраал байхымаа...

за тэр ч яахав, гадаа ямар халуун байнаа...

Дэлгэрэнгүй..

Thursday, April 26, 2007

Юм хөгжнөө гэж...

Ойрд гэрээ санаад байгаамуу, эндэх амьрал таалагдахгүй байгаамуу яг яагаад байгаан чөтгөр бид 2 бүү мэдээ...
Миний хуучин ПС-ний кэйборд дээр нэг ийм товч байсан, ганц дараал Монгол руу явчина, Ctrl+Z гэж undo хийгээл буцаад байсан газраа ирчинэ. Күй мөн, амар байжээ. Юм хөгжнөө гэж....

Саяхан авсан лаптопны маань гар нь ийм...


Удахгүй монитор, процессорыг нь бас эвхдэг гарах юм гэнэлээ. Юм хөгжнөө гэж..

Бага байхад манайх гэртээ Pentium3 компьютертай болоол өдөр шөнөгүй балбаал, компьютер гэдэг юмны сайхныг биширч байсан үе саяхан мэт, Гэтэл өнөөдөр компьютер ямар хурдтайгаар хөгжиж, шинэчлэгдэж байгааг ёстой чөтгөр бид 2 бүү мэдээ.

За, энэ дөнгөж саяхан авсан принт скрийн



Цаана чинь юм хөгжөөд байна, ямар нэгэн юм хийгээчээ гэдэг шиг дагаад хөгжихгүй бол, глобалчлагдахгүй бол болохгүй нь ээ.
Сая нэг найздаа хайсан юмыг нь өгчих санаатай upload хийгээд өгсөн чинь татаж авч ч мэдэхгүййн, Интернетийг зүгээр нэг мэйлээ шалгаад, мэссэнжэрдээд гардаг жижигхэн зүйл төдий ашигладаг цагийг халмаар байна...
Өнгөрсөн долоо хоногт нэг найз маань чи хэтэрхий их интернетэд суужийна, бодит байдлаас тэгж хөндийр ч болохгүй гэнэ, тэр cyber ертөнцөөр чинь хоолоо олж иддэг хүмүүс байна, тэр тогоон дотор чинь бодитой амьралл буцлах үе ч байна. Каблийг нь салгаад хаячвал зүгээр л нэг дөрвөлжин авдар ч гэсэн эндээс итгэл үнэмшил, ухаарал бодрол олж авдаг, эндээс амьдрах цог цаль жавхаагаа олж авдаг..
Энэ юу бичээд хадуураад байнаа гэж боджийнуу, би өөрөө ч тэгж боджийно, өөрийгөө... Дэлгэрэнгүй..

Friday, April 20, 2007

Интернэт ашиглан мөнгө олъё - 1

Зүв зүгээр сууж байгаад мөнгөтэй болъё

Мөнгөнд дургүй хэн байхав. Блог тэнэж яваад http://bajicsms.wordpress.com блогоос мөнгө хийх тухай уншлаа, бас бүртгүүллээ. Уг эх сурвалж нь caak.wordpress.com дээр байсан юм байна. Үнэхээр итгмээргүй санагдав. Тиймээс юмыг яааж мэдхэв. Та нарч бас энэ сайтаар баяжих ч юм билүү. Ийшээ ороод бүргүүлээрэй, тэгээд дороо хүн элсүүлээрэй. Таныг бүртгүүлэхэд нэг ийм хаяг өгнө. Тэгээд таны энэ хаяг дээр чинь дарж ороод бүртгүүлэхэд л таны доор хүн элсэнэ. Одоо яг гол нь шүү сайтар тогтож уншаарай !!!

Та өөрөө сард 5 цаг интернетийг хэрэглэвэл сарын 150 доллар авах боломжтой бөгөөд, энэ нь ердөө өдөрт 10 минут суувал хангалттай юм. Одооноос эхлээд зөвхөн интернет хэрэглээд маш их мөнгө олж олох боломжтой болж байна.

4 сарын 2-ноос 4 сарын 16-ны хооронд ашиглах тест явагдаж дууссаны дараа хэн ч татан суулгах боломжтой болно. Танаас ямар ч мөнгө унахгүй. FREE. сард 5 цаг, нарийвчилбал өдөртөө 10 мин интернет ашиглавал сард хамгийн бага нь 150 доллар, дээшлээд хэдэн сая доллар олох боломж байна. Энэ нь AGLOCO юм. Одоо болтол таны интернетээр webshopping, online худалдаа, зар, блог үйлчилгээ зэргээс үүссэн орлогыг бүгдийг нь хэдхэн хүмүүс авдаг юм. Гэтэл одооноос...

AGLOCO нь A GLOBAL COMMUNITY-ийн товчилсон хэлбэр ба үүний эзэд нь үүнд элссэн гишүүн та болох юм. AGLOCO нь бидний интернетэд үзэж байгаа бүх үйл хөдлөлийн үнэ цэнийг бодох ба тэр үнэ цэнийг хэрэглэгч нар огт өгөх хэрэггүй юм. Аль хэдийн бид интернетэд орлого оруулж байгаа юм. Үнэт цаас: AGLOCO нь хойшдоо өсөн дэвшиж Лондонгийн хөрөнгийн биржэд наймаалагдах бодлоготой. Биднийг вэб хэрэглэж байх хугацаанд viewbar (самбар) хэрэглэхэд л stock otpion-ийг олох боломжтой. Энэ нь бас хүн үзүүлэх бөгөөд сүлжээний бизнес биш юм. Яагаад гэвэл танаас ямарч мөнгө авахгүй. Ма хийгээд л үз. Үүнд 5дах давхрага хүртэл чинь ашиг бодогдох болно. Тиймээс та хурдан хүн элсүүлэхийг бод. Тооцоо хийж үзье гэвэл: хэрэв би 5 хүн үйлчилгээнд элсүүлээд тус бүр 2 хүн орууллаа гэхэд сард 5 цаг асаалттай байлаа гэхэд 198 доллар олох боломжтой. Бага гэж бүү бод. Танд ахиад олон хүн элсүүлэх боломж байна. Үнэгүй шүү дээ. Англи хэл сайн мэдэхгүй гэж санаа зовох хэрэггүй. Вэб хаяг руу нь ороход хэрэв мэддэг бол солонгос, япон, орос гээд олон хэлнүүд байгаа.
Таньд алдах юм байхгүй шүү дээ, зүгээр л эргэлзэлгүй бүртгүүл. Баярлалаа.
Энд дараад шууд гишүүн болно уу.
1. Энгийн бас хурдан.
2. Бүхэлдээ үнэгүй.
3. Таны мэдээлэл зөвхөн таных байх болно.
4. Интернетийн дараагйи үеийн хэрэглэгч болох.
5. Битгий хоцроорой.
6. Таны интернет - Таны мөнгө.
Өөрөөсөө доош хүн элсүүлэх.

Хүн элсүүлж өөрийхөө хүрээг байгуул.
Мөнгө олох боломжоо ихсэг.
Интернетийг хамтдаа эзэмшиж мөнгө хийцгээе.
“Viewbar” самбарыг татаж авах.

Удахгүй та татаж авч болно. (4 сарын 29-с хойш) Эндээс!
Энгийн, өргөн хэрэглээтэй, таны мэдээлэл-таных.
Ингэж харагдана:



Одоо Та Өөрийн Компанитай боллоо.

Орлого олох.
Бэлэн мөнгө авах ба өөр ашиг ч бас байгаа.
Дансаараа мөнгө авч болно.
Viewbar-ийг хэрэглэсэн цагаараа болон таны доороос гишүүнээр элссэн хүмүүсийн Viewbar хэрэглэсэн цагаар та мөнгө авна.

Ийм тохиолдолд та мөнгө авахгүй:
- Шинээр гишүүн болоход.
- Viewbar-ийг хэрэгдэхгүй хүмүүсийг элсүүлэхэд.
- Зар сжрталчилгаан дээр товчлуур дарснаар, ингэх шаардлагагүй.
Viewbar-ийг татаж аваад зүгээр интернет хэрэглэдгээрээ хэрэглэхэд л хангалттай!!!

Өөрийнхөө доороос элсэн орох хүмүүсийн тоог нэмэгдүүлэхэд дараах аргуудыг ашиглаж болно:

Монголчуудын өргөнөөр хэрэглэдэг Yahoo Group-үүдээр өөрийн гишүүний дугаараа илгээх (Энэ хуудас дээр байгаа бүх мэдээллийг ашиглаж болно)
Найз нөхөдд рүүгээ e-mail явуулах.
Yahoo Messenger ашиглан өөрийн гишүүний дугаараа явуулах.
Энэ блогтой адил AGLOCO Blog нээх (Энэ хуудас дээр байгаа бүх мэдээллийг ашиглаж болно).
Мэдээлж болох бүх боломжийг ашиглах.

Баярлалаа.

Ийшээ яг одоо ороод бүртгүүлээрэй Дэлгэрэнгүй..

Tuesday, April 17, 2007

Онигоо

Зарлал

Нарийн бичиг ажилд авна. Шаардлага:
- Нүд 6-12 pixel resolution
- Гар багадаа 2,4MHz хурдаар шивдэг байх
- 160GB HDD
- 512MB санах ой тогтоолттой
- GF, Wife форматуудыг хурдан хөрвүүлэх чадвартай
- Sofa 10.1, OntheDesk 7.0, IntheCar 1.4 зэрэг программууд дээр маш чадварлаг ажилладаг байх..



Программчин эр ажлаасаа тарж ирээд эхнэртэйгээ ярилцаж байна. Нөхөр:
- Good evening dear, Im now iogged in. Эхнэр:
- Чи талх авсан уу?
- Bad command or filename is not found.
- Би чамайг ажилдаа явахад чинь л захисан биз дээ.
- Error, Abort? or cancel?
- Мартаснаас шинэ зурагт авах юм болоод байсан яасан бэ?
- Variable not found…
- Тэгвэл ядаж надад зээлийнхээ картыг өгчих. Би өөрөө дэлгүүр явъя.
- Sharing Violation. Access denied…
- Чи надад хайртай юмуу эсвэл тэр өөрийнхөө компьютерт хайртай юмуу. Эсвэл бүр намайг доромжлоод байгаа юмуу.
- Too many parameters…
- Чам шиг юмтай хэрэггүй л сууж дээ.
- Data type mismatch…
- Чи ер нь дүйнгэ нөхөр л дөө…
- Its by Default.
- Ингэхэд цалин чинь буусан уу?
- File in use… Try after some time..
- Ингэхэд чи ер нь намайг хэн гэж бодоод байгаа юм бэ?
- Unknown Virus! Дэлгэрэнгүй..

Tuesday, April 10, 2007

WINDOWS VISTA AERO VS LINUX UBUNTU



энийг үзээд танд Windows-ээсээ салах бодол төрж байна уу?
You Tube-ээс яаж видео үздэгийг надаар buffer-лэж дуусахаар нь үзээрэй гэж хэлүүлэлтгүй мэднэ гэж найди. Дэлгэрэнгүй..

Wife 1.0 програмын тухай

Сайн байна уу?

Өнгөрсөн жил би Girlfriend 7.0 гэдэг программаа Wife 1.0 болгож апгрэйд хийсэн юм. Гэтэл энэ программ маань гэнэтийн урьдчилсан тооцоонд ороогvй Child 1.0 гэдэг апликэйшныг автоматаар vvсгээд байна. Энэ апликэйшн нь автоматаар апдэйт хийгдэн Child 2.0, 2.1 гэх мэт vргэлжлэх өндөр магадлалтай бєгєєд асар их зай эзэлдэг юм байна.
Мөн Wife 1.0 программ суусныхаа дараа бусад программд шууд нөлөөлж системийн vйл ажиллагааг бие даан хянах боллоо. Ингээд миний Poker Night 10.3, Football 5.0 , Going to the pub 7.5, Softball 3.6 зэрэг апликэйшнvvд маань байнга гацдаг болсон. Бас заримдаа өөрийн хамгийн дуртай Girlfriend 7.0 дахин ажиллалуулах гэхээр Wife 1.0 санах ойд резидентээр суучихаад эсвэл background-д давхар ажиллаад болохгvй байна. Тэгээд un-install хийх гэхээр болохгvй юм. Надад туслаач!!!

Гvнээ хvндэтгэсэн
Асуудалд орсон хэрэглэгч

ХАРИУ

Эрхэм Хэрэглэгч минь ээ,

Энэ бол байнга эрчvvдийн гомдоллож байдаг асуудал юм. Ихэнх эрчvvд Girlfriend 7.0 программаа Wife 1.0, болгож апгрейд хийхдээ Wife 1.0-ийг зvгээр л нэг ютилити юм уу эсвэл нэг энтертэйнмэнт программ гэж боддог юм шиг байгаа юм. Yнэн хэрэгтээ Wife 1.0 бол бие даасан YЙЛДЛИЙН СИСТЕМ бөгөөд нэгэнт суусан тохиолдолд устгагддагvй, ан-инстол хийгддэггvй ба буцааж Girlfriend 7.0 –ийг суулгах ямарч боломжгvй болгодог юм.

Та Wife 1.0 гарын авлагын АНХААР –ХYYХЭД БА ТЭТГЭМЖ гэсэн хэсгийг сайтар унших ёстой гэж юуны өмнө зөвлөе. Wife 1.0 – ээ хэвээр нь хадгалсан нь ямагт эрсдэл бага байдаг бөгөөд "Yes Dear" буюу “Тэгье Хонгор минь” гэдэг апликэйшныг суулгавал програмуудын хооролд зөрчилдөөн vvсэх нь бага байдаг.

Ер нь хамгийн зөв vйлдэл бол C:I-AM-SORRY! коммандыг байнга хэрэглэж байх хэрэгтэй. Ингэснээр систем тогтвортой байхад сайнаар нөлөөлдөг.

Хэдийгээр Wife 1.0 бол маш гайхамшигтай vйлдлийн систем боловч нэлээд нарийн тохиргоо vйлчилгээ хэрэгтэй байдаг бөгөөд Угаах Цэвэрлэх 3.0, Хоол Хийх 1.5, Санхvv барих 4.2 зэрэг программууд дагалдан нэг багц болж ирдэг. Гэсэн хэдий ч эдгээр программуудийг ажиллуулахдаа маш болгоожтой байхгvй бол болохгvй. Учир нь алдаа гарсан тохиолдолд систем Хэрvvл Тэмцэл 9.5 програмыг шууд ажиллуулж өөрийгөө тогтворгvй байдалд оруулдаг. Нэгэнт ийм байдал vvссэн бол Wife 1.0 vйлдлийн системийг хэвийн байдал оруулахийн тулд зарим нэг нэмэлт програмуудыг зайлшгvй худалдан авах хэрэгтэй болдог. Эдгээр нь Flowers 2.1 ба Diamonds 5.0 зэрэг болно.

АНХААР!!! Ямарч тохиолдолд Secretary With Short Skirt 3.3 апликэйшныг суулгаж болохгvй. Энэ апликэйшн Wife 1.0 vйлдлийн системийг дэмжиж ажилладаггvй ба vйлдлийн системийг дахин засаршгvйгээр гэмтээх аюултай гэдгийн ямагт санаж байх хэрэгтэй.

Амжилт хvсье!
Техникийн тусламжийн хэлтэс

Энэ талаарх зарим комент:

- wife 1.0 гэдэг программ чинь 30 жилийн дараа нэр нь автоматаар солигдоод Эмээ 1.0 болдог юм байна лээ шүү.

- Full format then just install single 3.0 and seeking 2k7

- би 6 жилийн өмнө Girlfrend 7,0-оо апгрэйд хийж Wife 1,0 болгосон. Эхний жил Wife 1,0 дангаараа сайн ажиллаж байсан. Дараагийн жил н Child 1,0 автоматаар суусан. Тэр vеээс Girlfrend 7,0, Wife 1,0 хоёрыг давхар суулгаад vзмээр санагдаад туршиж vзсэн. Гацахгvй сайхан ажиллаж байна лээ. Хамгийн гол нь давхар ажиллуулж болохгvй шvv.

- бас Гар Утас фолдерт үүссэн log file-уудыг байнга цэвэрлэж байх хэрэгтэй шүү.

- би wife1.0-тай бас gf-19.0-тэй гацахгүй сайн л аэиллаж байна. Харин Kaspersky-тэй байхгүй бол Child2.0 суух аюултай шүү.

- Kaspersky заримдаа алдаа заагаад байдаг юмаа. Norton суулгавал ямар ч Child 2.0 бий болохгүй.

- Минийх Girlfriend 3.0 шд, хэн нэгэнд нь 7.0 нь full-ээрээ байхгүй биз?

- wife 1.0 дээрээ НуА 1.0 эсвэл НуА 2.0 beta version гээд резидент программууд суулгаж болно ш дээ. Антивирусаар илрvvлж магадгvй шvv харин болгоомжтой байгаарай !!!!

- Чи ч харьцангуй гайгуй байна. Заримдаа Wife 1.0-г дагаж Хадам Эх 10.5.6 болон Хадам Эцэг 0.2 beta тестингийн программ давхар суудаг юм. Тэд мөн resource идээд байдаг шvv. Чиний Money.inf файл процессд хэр ачааллаж байна? Wife 1.0-ийн хажуугаар Girlfriend x.x ямарч хувилбар нь яаж ч суухгvй. Хааяа яахав Demo version элдэв юм явч болно л доо, гэхдээ вирус авах магадлал маш өндөр. Wife 1.0 программ уг нь дажгуй. Анх суулгахдаа Advanced тохиргоог нь сайн хийхгvй бол хэтэрхий их resource өгчих аюултай. Хааяа нэг Uninstall хийнэ шvv гэчээд байвал хэсэгтээ л гайгvй болно. Хvндэтгэсэн, SUN Solaris Сервер



Заа бас нэг англи хэрэглэгчийн захиа:

FW: B/F 5.0


Dear Tech Support:

Recently I upgraded from Boyfriend 5.0 to Husband 1.0 and noticed that the new program began making unexpected changes to the accounting software, severely limiting access to wardrobe, flower and jewelry applications that operated flawlessly under Boyfriend 5.0. No mention of this phenomenon was included in the product brochure.

In addition, Husband 1.0 uninstalls many other valuable programs such as DinnerDancing 7.5, CruiseShip 2.3, and OperaNight 6.1 and installs new, undesirable programs such as PokerNight 1.3, SaturdayFootball 5.0, Golf 2.4 and ClutterEverywhere 4.5. Conversation 8.0 no longer runs, and invariably crashes the system. Under no circumstances will it run DiaperChanging 14.1 or HouseCleaning 2.6. I've tried running Nagging 5.3 to fix Husband 1.0, but this all purpose utility is of only limited effectiveness. Can you help, please!!

Sincerely, XXX




Dear XXX:

This is a very common problem women complain about, but it is mostly due to a primary misconception. Many people upgrade from Boyfriend 5.0 to Husband 1.0 with no idea that Boyfriend 5.0 is merely an ENTERTAINMENT package. However, Husband 1.0 is an OPERATING SYSTEM and was designed by its creator to run as few applications as possible.

Further, you cannot purge Husband 1.0 and return to Boyfriend 5.0, because Husband 1.0 is not designed to do this. Hidden operating files within your system would cause Boyfriend 5.0 to emulate Husband 1.0, so nothing is gained.

It is impossible to uninstall, delete, or purge the program files from the system, once installed. Any new program files can only be installed once per year, as Husband 1.0 has severely limited memory. Error messages are common, and a normal part of Husband 1.0.

In desperation to play some of their "old time" favorite applications, or to get new applications to work, some women have tried to install Boyfriend 6.0, or Husband 2.0. However, these women end up with more problems than encountered with Husband 1.0.

Look in your manual under "Warnings: Divorce/Child Support." You will notice that this program runs very poorly, and comes bundled with HeartBreak 1.3. I recommend you keep Husband 1.0, and just learn the quirks of this strange and illogical system.

Having Husband 1.0 installed myself, I might also suggest you read the entire section regarding General Partnership Faults [GPFs]. This is a wonderful feature of Husband 1.0, secretly installed by the parent company as an integral part of the operating system.

Husband 1.0 must assume ALL responsibility for ALL faults and problems, regardless of root cause. To activate this great feature enter the command "C: I THOUGHT YOU LOVED ME". Sometimes Tears 6.2 must be run simultaneously while entering the command. Husband 1.0 should then run the applications Apologize 12.3 and Flowers/Chocolates 7.8.

TECH TIP!
Avoid excessive use of this feature. Overuse can create additional and more serious GPFs, and ultimately YOU may have to give a C: I APOLOGIZE command before the system will return to normal operations. Overuse can also cause Husband 1.0 to default to GrumpySilence 2.5, or worse yet, to Beer 6.0.

Beer 6.0 is a very bad program that causes Husband 1.0 to create FatBelly files and SnoringLoudly wave files that are very hard to delete. Save yourself some trouble by following this tech tip!

Just remember! The system will run smoothly, and take the blame for all GPFs, but because of this fine feature it can only intermittently run all the applications Boyfriend 5.0 ran. Husband 1.0 is a great program, but it does have limited memory and cannot learn new applications quickly.

Consider buying additional software to improve performance. I personally recommend HotFood 3.0, Lingerie 5.3 and Patience 10.1. Used in conjunction, these utilities can really help keep Husband 1.0 running smoothly.

After several years of use, Husband 1.0 will become familiar and you will find many valuable embedded features such as FixBrokenThings 2.1, Snuggling 4.2 and BestFriend 7.6.

A final word of caution! Do NOT, under any circumstances, install MotherInLaw 1.0. This is not a supported application, and will cause selective shutdown of the operating system. Husband 1.0 will run only Fishing 9.4 and Hunting 5.2 until MotherInLaw 1.0 is uninstalled.

I hope these notes have helped. Thank you for choosing to install Husband 1.0 and we here at Tech Support wish you the best of luck in coming years. We trust you will learn to fully enjoy this product!

эхийг оллоогоос Дэлгэрэнгүй..

Лаптоп авлаа, сайхан эд юмаа...

ᠪᠢ ᠪᠯᠥᠭ ᠪᠢᠼᠢᠬᠦ ᠳᠣᠷᠲᠠᠢ᠃ ᠮᠢᠨᠦ ᠨᠡᠷᠡ ᠪᠢᠯᠢᠭᠡ᠃ энэ ихэнх хүмүүсийн компьютер дээр гарахгүй, алдаатай дүрснүүд л гарах байх... Учир нь би 2хон хоногийн өмнө авсан лаптопоороо Windows Vista-д дагалдаж ирдэг Монгол Уйгаржин фонтоор бичсэн юм, Вистатай хүмүүст фонт нь танигдах байх, бас ХР дээр монгл бичгийн фонттой бол...
Хаа байсан 6-р ангиас хойш монгол бичгээр бичээгүй болохоор нээх эвгүй байлээ шүү. Мартчихгүй юмсан.. Эх Монгол бичгээ

Миний лаптопын үзүүлэлт энд. Үйлдвэрээсээ 512MB-ын RAM-тай ирдгийг нь 1GB-single RAM-р солиулцан. Виста уул нь маш олон шинэ зүйлс боломж нэмэгдэж дээшилсэн ч нөгөөтэйгүүр хэт олон мэдэхгүй зүйл дотор яг нэг бум бужигнасан шинэ орчинд төөрсөн хүүхэд шиг л хэрэглэхэд эхэндээ бага зэрэг хэцүү юм. Хаана нь юу нь байгаа нь мэдэгдэхгүй хайгаал явчижийна лээ. 2 хоног жоохон ноцолдож одоо л дасч байх шиг байна.
Тээд энэ бичлэг маань лаптопноосоо бичих анхны бичлэг болж байна. Сэтгэл их хөдөлжийнээ, ийгээд нэг ая барьеээ.
Заза, цаад чинь өлсөөд халуурч эхэлжийнэ, цайны цаг болчиж хоолондоо явлаа...

Залуусаа пиздаа гэж харааж байхынхаа оронд ядаж ВИСТАА гэж харааж байвал ямар вэ? Дэлгэрэнгүй..

Wednesday, April 4, 2007

Гар утастай боллоо

Манай гэрээс алхаад 10 минутын газар 10-аад хоногийн өмнө сайхан том, цэвэрхэн, сэлүүхэн, сэрүүхэн Их дэлгүүр нээгдэж... Дөнгөж нээгдсэн болохоор зарим тасаг нь дөнгөж палкат малкат ханан дээрээ наасан шигээ л суужийна лээ, зарим нь ч бүр хоосон. Хамгийн дээд давхартаа хүнсний тасагтай. Тэрний доод давхарт миний дэлгүүр хэсэхдээ орох дуртай электрон барааны тасаг. Ер нь энд аль ч томоохон дэлгүүрт хүнсний тасаг нь хамгийн дээд давхартай байрлахыг нь эхэндээ их гайхдаг байсан, бодоод байх нь ээ тэр нь зочдыг барааны тасгаар оруулуулах бас нэг төрлийн менежментийн ухаан гэлтэй. Миний хувьд лав Улсын их дэлгүүрийн хажууханд амьдардаг байхдаа хүнсний тасгаар хальт орж юмаа авчаад л гардаг дээгүүр барагтай бол гардаггүй байсан санагдана.
Электрон барааны тасагт орсон чинь бараг 50% шахуу хямдруулсан гар утаснууд нүдэнд туслаа. Эндхийн монголчуудтай холбогдохоос авахуулаад найз нөхөд ар гэрийхэнтэй холбогдох мэдээллийн технологийн хэрэгсэл гар утасгүй бол хэцүү болохоор гар утастай болох санаатай байсныг хэлэх үү.. энийг уншиж буй өөрөө ч гэсэн над руу залгах ч юм билүү...
Тэр дотроос Nokia 1600 гэдэг утас гайгүй таалагдаад бэлэн мөнгөтэй явсан бол авахаар л байлаа. Миний requirement бол өнгөт дэлгэцтэй л бол болоо. Хамгийн хямдхан, өнгөт дэлгэцтэй нь тэр байсан, 2300Rs. Өчигдөр өдрийн завсарлагаанаар хальт сүнгэнэж очиж утсаа аваад, дугаараа аваад утастай болчлоо. Дэлгэрэнгүй..

Saturday, March 31, 2007

Шинэ сайт

Нэгэн оны өмнө чухам өөрчлөлт шинэчлэлтийн их хөдөлгөөний тоосонд дарагдсан эх орны минь шинжлэх ухааны салбаруудыг шинэ хэмээх тодотголтой энэ цаг үед дэлхийн хэмжээнд зэрэгцүүлэн авч ирэх нь залуус бидний хувьд үүрэг хэмээн үзэж дэлхийн өнцөг булангаас байгалийн шинжлэх ухаанаар сурч, хөдөлмөрлөдөг хэсэг залуус нэгдэн ТЕССЕРАКТ КЛУБ-ыг Монгол орны ирээдүйн шинжлэх ухааны хөгжлийн төлөө хэмээх нэгэн сэтгэлийн үзүүрээс байгуулцгаасан нь энэ юм. Тус клубын залуус бидний ихийг бүтээн, эрдмийг түгээх их аяны маань нэгээхэн хэсэг, шинжлэх ухааны багаахан голомт "тессеракт" цахим хуудаснаа саатсан таньд сэтгэлийн учигаас талархан буйгаа илэрхийлье. Тухлан саатна уу!

Сайт админ Гантуяагийн Чингис (OIMS)

гэсэн байна, Амжилт хүсье ТЕССЕРАКТ-ынханд. Дэлгэрэнгүй..