Wednesday, April 4, 2007

Гар утастай боллоо

Манай гэрээс алхаад 10 минутын газар 10-аад хоногийн өмнө сайхан том, цэвэрхэн, сэлүүхэн, сэрүүхэн Их дэлгүүр нээгдэж... Дөнгөж нээгдсэн болохоор зарим тасаг нь дөнгөж палкат малкат ханан дээрээ наасан шигээ л суужийна лээ, зарим нь ч бүр хоосон. Хамгийн дээд давхартаа хүнсний тасагтай. Тэрний доод давхарт миний дэлгүүр хэсэхдээ орох дуртай электрон барааны тасаг. Ер нь энд аль ч томоохон дэлгүүрт хүнсний тасаг нь хамгийн дээд давхартай байрлахыг нь эхэндээ их гайхдаг байсан, бодоод байх нь ээ тэр нь зочдыг барааны тасгаар оруулуулах бас нэг төрлийн менежментийн ухаан гэлтэй. Миний хувьд лав Улсын их дэлгүүрийн хажууханд амьдардаг байхдаа хүнсний тасгаар хальт орж юмаа авчаад л гардаг дээгүүр барагтай бол гардаггүй байсан санагдана.
Электрон барааны тасагт орсон чинь бараг 50% шахуу хямдруулсан гар утаснууд нүдэнд туслаа. Эндхийн монголчуудтай холбогдохоос авахуулаад найз нөхөд ар гэрийхэнтэй холбогдох мэдээллийн технологийн хэрэгсэл гар утасгүй бол хэцүү болохоор гар утастай болох санаатай байсныг хэлэх үү.. энийг уншиж буй өөрөө ч гэсэн над руу залгах ч юм билүү...
Тэр дотроос Nokia 1600 гэдэг утас гайгүй таалагдаад бэлэн мөнгөтэй явсан бол авахаар л байлаа. Миний requirement бол өнгөт дэлгэцтэй л бол болоо. Хамгийн хямдхан, өнгөт дэлгэцтэй нь тэр байсан, 2300Rs. Өчигдөр өдрийн завсарлагаанаар хальт сүнгэнэж очиж утсаа аваад, дугаараа аваад утастай болчлоо.

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдлээ үлдээнэ үү