Tuesday, April 10, 2007

Өглөө бүр эртлэн босч бай

Өглөө болгон эртлэн босч
Өндөр тэнгэрийг бүрэн харж бай
Огторгуй хурмаст уужмын хутгаа
Оюун ухаанд чинь хайрлах болно

Орой болгон нэгийг санаж
Одот ертөнцийг хүндэтгэн харж бай
Эрхэст гариг үзэсгэлэнт сүлдээрээ
Үүрд таныг хайрлах болно

Алтан нарыг мандах тоолон
Алаг зүрхнээсээ догдлон харж бай
Эндэгдэлгүй дэвжихийн учир тавилангаар
Эрдэнэт бөмбөлөг гийх болно.

Ухаант хүн та хаана ч явсан
Уулын оргилыг хүндэтгэн харж бай
Баян буурал хангайн хишгээр
Бат түвшин явах болно.

Учирсан бүхнийхээ нүүр царайг
Уяхан даруухан инээмсэглэн харж бай
Өнөр өтгөн урт удаан наслахын
Өлзий буян бүрдэх болно

Бага байхад энэ шүлгийг нээх гоё хоолойтой ах радиогоор уншдаг байсан санагдана. Бас л яг оноод хэлцэн байгаам шүү.
Би харин энд уулын оргилыг харж чадгуум даа...

4 comments:

  1. pooooooooooh gants meddeg shulgiig mini tavichihaj hehe. ogloo radiogoor ene shulgiig sonschood hicheeldee yavdag bj bileee. ogloonii sanamj gedeg nevtruuleg bsan shig sanagdaj bna.なつかし~ィ。

    ReplyDelete
  2. neeree ih tanil shuleg bna haaya neg shuleg unshih bas goe shu

    ReplyDelete
  3. bi shine ogloo bvriig ehlvvldeg setgvvlch hvn ih saihan shvleg bna ta bvhen saihan shvleg sonsohiig hvswel eh oron tv ogloo 8 tsagaas sonsooroi

    ReplyDelete
  4. Энийг сонсохоор олж өгч чадах болов уу? Баярлалаа

    ReplyDelete

сэтгэгдлээ үлдээнэ үү