Wednesday, April 4, 2007

Монголчуудаа сонсоцгоо

xaaxgvigeer anxaaraltai umshaarai: mongolchuudaa sonsotsgoo. ta mongol ulsdaa hairtai l yum bol ene ulsaa tseverhen blgah ajild edevhtei oroltsoh tun. 4 sariin 15 nii odor ta buhen ulaanbaatar hotiinhoo gazart hevtej bga 3 han hogiig l avaarai. ingehed l manai ulaanbaatariin hognii dor hayj 1500000 hog tseverlegdeh bolnooo. ene unen shuu. etsest ni helehed 3 han hog avahad l bolno shuudee eniig l sain bodooroi. eleg sadan ta nartaa naidaj bna. ene msngriig ooriin msngriin toolbar t bgaa buh hundee ilgeegeerei. ok

гэсэн мсж яахуугаар тараагдаад ирлээ. Мэдээж листэн дэх бүх хүмүүстээ явуулсан. Би Монголдоо байсан бол бас энэ хөдөлгөөнд оролцмоор л байна. 3ханыг биш чадах чадахаараа түүмээр л байна. Даанч би гадаадад байна. Тээд бодлоо... энэ богинохон болов ч асар чухал мэссэжийг листэнд минь байхгүй ч энэ блогоор минь шагайсан хүн болгонд, ядаж нэг ч гэсэн хүнд хүргэмээр санагдаад бичлээ. Харамсалтай нь миний бодлоор тэр хогийг хамаагүй шидчихдэг хаячихдаг, соёлгүй ухамсаргүй хүмүүс нь даанч би энд бахираад ориллоо ч сонсохчгүй мэдэхчгүй, зарим нь блог гэж юу байдгийг ч мэдэхгүй хээвнэг хогоо хаядгаараа хаяаал алхалж яваа байх гэж айжийна.
Энэ бүх нийтээрээ суботник хийх ажлыг уул нь ухамсартай нэг нь хийж байхад зарим нэг нь хийхгүй хээвнэг хажуугаар нь хогоо хаяаал, дээрээс нь цэвэрлэгч энэ тэр гээл шоолоол (уул нь өөрсдийгөө шоолж байгаам шд) явж байх вий вий. Оролцдоггүймаа гэхэд ядаж нэгнийхээ үйл хэргийг доош нь хийдэггүй баймаар, үнэлмээр, урам хайрламаар...
ЭХ ДЭЛХИЙ, БАЙГАЛИА ХАМГААЛАХ VЙЛС НАДГVЙГЭЭР ЧАМГVЙГЭЭР ОРШИХГVЙ

Хүмүүсээ, бие биендээ урам өгч амьдаряааа!

Үнэхээр хог гэлтгүй, агаарын бохирдол зэрэг асуудлууд бол би энд хошуу нэмэхэд илүүц болохоороор их яригдаж бичигдэж байгаа болохоор би олон юм нуршихаа болъё. Хамгийн чухал нь юун түрүүнд Улаанбаатараа биш Ухамсраа цэвэрлэцгээе.

2 comments:

  1. үнээн үнэн, хамгийн гол нь хүн болгоны ухамсарт хийж өгөх хэрэгтэй. Арай гэж наян жил сураад, гайгүй ажил олж хийгээд, 17 давхар байшин хөдөлмөрөөрөө босгож аваад, одоо л нэг сайхан амьдрая гэсэн чинь УБ утаандаа дарагдаад юу ч харагдахгүй болчихсон байвал хэцүү еэ...

    ReplyDelete
  2. юу ч харагдахгүй болохоос нь өмнө дотор эрхтэн нь ЮУ ч гүй болоод чад хийчих байлгүй дээ, хэрвээ агаарын бохирдлоо зохицуулж чадахгүй бол..

    ReplyDelete

сэтгэгдлээ үлдээнэ үү