Сонсцгоо
Сонсоцгоо
Солиотой хүн ярьж байна
Сайхан бүсгүйд хоёр нүдээ өгчихсөн
Сохор хүн ярьж байна
Ар араасаа галд шатсан
Арван зургаан захидал амилж байна
Гурван зуун жаран тав хоног
Гунигт дарагдсан зүрх шивнэж байна
Хайр гэдэг нэр шигээн гоё биш
Хайрлана гэдэг хүсэл шигээн сайхан биш
Дурлал гэдэг чинь өөртөөн оноосон
Дуусашгүй гэгээн гуниг юм байна
Архи уугаад дуулдаг байсан бол уйлдаг боллоо
Аниргүй шөнөөр гуниг дэрлэж шүлэг бичдэг боллоо
Амьдрал гэдэг зовлон шиг бодогдож
Амраг бүсгүй минь бурхан шиг санагдаж
Хаврын салхийг сэтгэлээн дүүртэл залгичхаад
Хашгирч ч чадахгүй хоосон санаа алдах шиг
Дурласан сэтгэл гэдэг ганцаархнаа шаналж
Дусал дуслаар биеэс минь тасарч байхад
Хайртай хүн чинь тавлах мэт цангинатал инээж
Харах ч үгүй зөрөх ямар байдгийг үзээрэй
Сэм сэмхэнээр мартая гэж хичээх тусам
Сэтгэл хайрлана гэж зөрвөл ямар байхав бодоорой
Харцгаа
Хайрлуулж чадаагүй зүрх үхэж байна
Бүрэнхий үдшийн аниргүйн дунд
Бүлээн цус нь нүднээс урсаж байна
Хүүгийн блогноос авав.
Тэртээ 4 жилийн өмнөх хаврыг
Тэсэлгүй дурслаа, энэ шүлгээр
Тэхэд би уйлж байсан, бичиж байсан
Тэр харин над дээр ирээгүй
Анхны хайртдаа хаягдчаад
Архи ууж согтуурхаад
Арчаагаа алдаж байсаан би
Аргадаж харин намайг тэр тоогоогүй
Хаягдсан сэтгэл бичиж байна.
Хайрандаа шатсан зүрх ярьж байна.
Халуураад явчлаа нөгөө Билгээ чинь
Харьж эмээ уулаа.
Солиотой хүн ярьж байна
Сайхан бүсгүйд хоёр нүдээ өгчихсөн
Сохор хүн ярьж байна
Ар араасаа галд шатсан
Арван зургаан захидал амилж байна
Гурван зуун жаран тав хоног
Гунигт дарагдсан зүрх шивнэж байна
Хайр гэдэг нэр шигээн гоё биш
Хайрлана гэдэг хүсэл шигээн сайхан биш
Дурлал гэдэг чинь өөртөөн оноосон
Дуусашгүй гэгээн гуниг юм байна
Архи уугаад дуулдаг байсан бол уйлдаг боллоо
Аниргүй шөнөөр гуниг дэрлэж шүлэг бичдэг боллоо
Амьдрал гэдэг зовлон шиг бодогдож
Амраг бүсгүй минь бурхан шиг санагдаж
Хаврын салхийг сэтгэлээн дүүртэл залгичхаад
Хашгирч ч чадахгүй хоосон санаа алдах шиг
Дурласан сэтгэл гэдэг ганцаархнаа шаналж
Дусал дуслаар биеэс минь тасарч байхад
Хайртай хүн чинь тавлах мэт цангинатал инээж
Харах ч үгүй зөрөх ямар байдгийг үзээрэй
Сэм сэмхэнээр мартая гэж хичээх тусам
Сэтгэл хайрлана гэж зөрвөл ямар байхав бодоорой
Харцгаа
Хайрлуулж чадаагүй зүрх үхэж байна
Бүрэнхий үдшийн аниргүйн дунд
Бүлээн цус нь нүднээс урсаж байна
Хүүгийн блогноос авав.
Тэртээ 4 жилийн өмнөх хаврыг
Тэсэлгүй дурслаа, энэ шүлгээр
Тэхэд би уйлж байсан, бичиж байсан
Тэр харин над дээр ирээгүй
Анхны хайртдаа хаягдчаад
Архи ууж согтуурхаад
Арчаагаа алдаж байсаан би
Аргадаж харин намайг тэр тоогоогүй
Хаягдсан сэтгэл бичиж байна.
Хайрандаа шатсан зүрх ярьж байна.
Халуураад явчлаа нөгөө Билгээ чинь
Харьж эмээ уулаа.
0 сэтгэгдэл:
Post a Comment
сэтгэгдлээ үлдээнэ үү