Tuesday, August 25, 2009

Амьд арзайж, мэнд мэлтийж байна

Зиак, Билгээ гэдэг хүн ямар ч байсан амвд арзайж, мэнд мэлтийж, хорвоогийн цөөхөн ч гэсэн хэсэгхэн тоосыг хөдөлгөж л явна.
Блогтоо кочлоогүй, бичлэг үйлдээгүй энэ хугацаанд их ч юм болж өнгөрлөө. Ажлаасаа 5 сард гараад нэлээн хэсэг хугацаанд хөдөө гадаа явлаа, хөдөө явахаас өмнө энэ тэрүүгээр дэмий баахан л сэлгүүцлээ.


Одоо шинээр ажилд орох гээл байжына. Заа тэр ажил ч яахав. Авгай хүүхэдтэй болллоо, 2 ч хүүхэдтэй боллоо гээл хадуурахгүй юу хэхэ. Авгай авч амжаагүй л байна. Найз охинтой ч болоогүй. Энэ хугацаанд дэмий гонзгой хэвээрээ л байлаа.
Амирлан маань харин эрэгтэй дүүтэй болсон. Саяхан бас миний сайн найз хүүтэй болсон. Хүмүүсийн амьдрал буцлаад л байхын, ...

Одооноос гайгүй ойр ойрхон блогтоо орж байнаа.
Нээрээ энэ төв зам хаагаад дээрээс нь оюутнууд цуглаад эхэлсэн чинь замын түгжрээ гэдэг юм чинь ямар аймар юм бэ. Метр яваал 10 минут зогсохын. Арай л аймар юм. Маргаашнаас явган гардымуу.

му авсан зургуудыг сонирхохыг хүсвэл энд дар.

Амьдрал үргэлж сайхнаараа
Дэлгэрэнгүй..

Wednesday, January 7, 2009

2008 - 2009

Болж өнгөрсөн болоод болох гэж байгаа юмс..

2008 онд төслийн ажлаа солих гэж солих гэж ухандсаар ямар ч байсан хугацааг нь дуустал тогтвортой ажиллаад шинэ ажилд орсон. 12 сард шинээр хүн ажилд авах газар олдохгүй байх гэсэн чинь харин ч хэд хэдэн сонголттой байлаа. 10 сард нээрээ амьдарч буй орчин, гэрээ сольсон юм байна. Юм юмтайгаа ойртож хотын төвд ирээд сайхан л байна. Шинээр сайхан гэрэлт найзуудтай болсон юм. Тэднээсээ амьдралын сайхан амтыг мэдрээд сайхан байнөө. Миний найз байгаад баярлалаа. 2009 он миний хувьд шинэ бүхнээр дүүрэн байх бололтой. Шинэ бүхэн сайхан шүү.

2008 оныг товчхоон дүгнэвэл унтаа жил байсын болов уу гэж бодлоо. Нэг л их унтаж ажлаас хоцорсон, чөлөөт цагаа үрсэн хүн. Хийж бүтээсэн, өөрчилсөн зүйлсгүй бүтэн нэг жил өнгөрчөө. 2008 онд ингэнэ дээ, тэгнэ дээ гэж бодсон зүйлсээ ч хэрэгжүүлж чадаагүй байна, нигоо нигоо.. Үнийн өсөлтийн шоконд орсын болуу гээд байхгүй юу, хэхэ.

2008 онд уул нь ингэнэ дээ гэж байснаа харсан чинь ажил солигдсоноос өөр алийг нь ч хэрэгжүүлээгүй байна.
номын тавиур дээр хэдэн ном хэвээрээ, орой ямар нэг кинонд цагаа зарсан хэвээрээ, ажлын хажуугаар хийнэ гэсэн зүйл бас л хэвээрээ, сард багадаа 5 бичлэг гэсэн ЯГШД гэсэн байх юм.
Тэхээр эд нарыгаа 2009 онд заавал хэрэгжүүлнээ. за бүгдийг нь гэж худлаа яриад яахав, ядаж заримыг нь тэхгүй бол дахиад нигоо болышд. Шинэ ажил маань 3 сараас нэлээд завгүй болох байх. Зун гэхэд ажилдаа дасаад жигдрээд өдөр бүхэн завгүй, бас амттай өнгөрч байх байх.

Яг жилийн өмнө Монголын блогчид маш олон болтугай гэж бичиж байсан чинь нээрээ 2008 онд санаа дагаад ч тэрүү блогчид огцом ихэссэн юм шиг санагдах юм.

Монголчуудын амьдрал сайжрах болтугай.
Дэлгэрэнгүй..

Tuesday, January 6, 2009

Төрсөн өдрийн бэлэг

Шинэ жилийн мэнд хүргэе.
Жил болгон л хүмүүс шинэ жил боллоо гээд хөөр болж байхад би төрсөн өдөр гээд хөөрцөглөж байдаг тэр өдөр сайхан болж өнгөрлөө. Амьралын сайхан амт дээрх шиг яг л нулимс цийлэгнэдгээрээ цийлэгнэж, хоолой зангираад хэлье гэсэн бүхнээ хэлж чадаагүй. Гэхдээ тэр өдөр үнэхээр сайхан байсан. Найзууд та нартаа маш их баярлалаа. Миний найзууд байгаад баярлалаа. Та нартаа хайртай шүү.

Та нарын өгсөн бэлэг маш их таалагдсан.
Аав ээж ах 3-ын бэлэг биет бэлгээс хамгийн гоё нь байлаа. Та 3-таа дахин баярлалаа.
Дэлгэрэнгүй..