Showing posts with label видео. Show all posts
Showing posts with label видео. Show all posts

Monday, May 12, 2008

Амралтын өдөр... Парад, Уралдаан..

Зээ хө, тэхээр амралтын 2 өдрөө маш сайхнаар, магадгүй хамгийн гоёор өнгөрүүллээ.

5 сарын 10. Бямба
Яасан гэхээр хагас сайнд нь их дэлгүүрийн урд машинууд цуглаад хотоор парад хийж явах юм гэнэ гэж найзаасаа дуулаад давхиал очлоо. Янзан бүрийн машин байнаа, намайг ч дунд нь оруулахгүй байлгүй гэсэн шүү юм боджийтол энүү гэмээр машинууд ч дугаар авцан байжына, тэхээр нь яодын гээд зохион байгуулж байгаа хүн дээр нь очоод 32 гэсэн дугаар аваад машинаа бүртгүүлчлээ. Нийт 60 дугаар авчирсан гэсэн, дугаар нь сүүл рүүгээ дуусаад дугаар авч чадаагүй машинууд нь хамгийн хойно нь явах юм болов оо. Би ч угаасаа иймэрхүү юманд зүрх
хөөрчдийн болохоор цуваа гарахыг хүлээлээ. Эхлээд маршлын гүүрэн дээр очиж яг дугаараараа 1 эгнээнд ороод, дараа нь бүх авто үзлэг болж байгаа газраар явсан. Бүгд аваараа асаагаал, гэрлээ асаагаал 1 эгнээгээр явахад ямар гоё кайфтай байсан гээч. Онцлог нь би яг голд нь байсан болохоор урагшаа ч хойшоо ч харсан үнэхээр сүртэй харагдаж байлээ дээ. За тээд бичвэл зөндөө юм байна дөө.

5 сарын 11. Ням
Өглөө нь өчигдрийн дууссан газраа цуглаад цуваагаар яваад багахангайн тийшээ хотоос 80 км гаруй газар, хуучин Монголын агаараас хамгаалах хүчний ганц анги нэгтгэл байсан газар очсон. Очих хүртэлх зам нь ч гоё юм байлээ. Зүгээр гичгээл 140, 150...
140тэй гишгэж байсан чинь хажуугаар яндан хийгээд, далавч хийгээд моторыг нь янзалцан аксент сүнк гээл гардаг байшд, ичих ч шиг..
Сүүлд машинууд хойноос нэмэгдэж ирээл байсан, цувааны төгсгөлийг хашаа руу оруулж дуусахад 100 лав гарцан гэжийсэн, лав нэг 130-аад машин байсан байхаа. Хаа байсан 10 жилийн хүүхэдтэй ч таарах ч шиг, Японд байсан залуу ч таарах ч шиг.. за тэр яахав. Тээл 2 2-оороо хоорондоо боцоо тавих нь тавиал уралдаж өгсөн дөө. Тэнд байсан хамгийн гоё машин нь саарал өнгөтэй Porsche, 2 дах гоё нь хөх өнгөтэй Nissan T Z (зургийг нь авч амжсангүй), дараачийн гоё нь саарал өнгөтэй Mitsubishi Lancer Evolution VII (зургийг нь авч амжсангүй). Би ч бас яаж зүгээр байхав нэг хиймороо сэргээгээд нэг бэнзтэй уралдсан. Цагаан өнгөтэй нэг пажиро жиип ландыг бол залгихгүй залгих шиг болсон.. Бас туг тойрох тэмцээн болсон. Туг тойрохдоо яг адмлхан хэмжээгээр зассан зам дээр 2 машин 2 тйишээ зэрэг гараад буцаж түрүүлж бариандаа ирэх тэмцээн. Энд нэг цагаан аксент хэд хэдэн машинтай халз үзээд түрүүлсэн шүү. Энгийн аксент гэдэг утгаараа хүмүүсийг нэлээд шуугиулж байлээ. Бичлэгийг дижитал аппаратаараа хийсэн тул бичлэгийн шаардлага хангахгүй, хөдөлгөөнтэй байгаад хүлцэл өчье. Дэлгэрэнгүй..

Friday, May 9, 2008

Биширмээрээ..


Үнэхээр хэлэх ч үг алга, ямар аймар авъяастайн бээ.. ёстой биширмээрээ Дэлгэрэнгүй..

Tuesday, September 4, 2007

Үнэхээр гоё дуу юмаа



Үг нь ч ая нь ч үнэхээр их таалагдлаа.. зарим хэсэгт нь бүр бие арзасхийгээл...
Ойрд дуу оруулаагүйн байна. Энэ дууг боломжтой бол заавал сонсоорой гэж хэлмээр байна, ялангуяа япон хэл мэддэг хүмүүс нь...
Бүтнээрээ явахгүй байгаа хүмүүс энд дараад сайт руу нь ороод bufferлэж дуусгаад сонсоорой. Дэлгэрэнгүй..

Tuesday, April 10, 2007

WINDOWS VISTA AERO VS LINUX UBUNTU



энийг үзээд танд Windows-ээсээ салах бодол төрж байна уу?
You Tube-ээс яаж видео үздэгийг надаар buffer-лэж дуусахаар нь үзээрэй гэж хэлүүлэлтгүй мэднэ гэж найди. Дэлгэрэнгүй..

Friday, March 30, 2007

Энэтхэг хит - Dhoom 2 - Dhoom Again

Энэтхэг залуусыг байлдан дагуулж буй Dhoom 2 кино намайг 2 сарын өмнө энд ирэхэд яг кино театруудаар гарч эхэлж байсан.. Киноны дуу нь бас нэлээн хит болоод байгаа, би хүртэл эндхийн MTV-р гарахад нь дагаж дуулдаг болчоод байгаа. Dhoom 2 киноны soundtrack Dhoom Again-ыг таны мэлмийд баръя.
Dhoom гэдэг нь хиндигээр зугаа, наргиа гэсэн утгатай.
Dhoom Machatha гэхээрээ цоглог бай (enjoy it, be happy) л гэсэн үг юм шиг байгаам..

Хүмүүсээ цоглог байцгаагаарай!

Дэлгэрэнгүй..

Monday, March 12, 2007

Монголчууд бид ЭВтэй байхдаа ХҮЧТЭЙ

бага зэрэг чангалж байгаад сонссон чинь үс босдог байшд (鳥肌立つ), хэхэ гарын үс шүү..
энэ клипийг бүх Монголчууддаа, ялангуяа харийн нутагт нутгаа санаж буй нутаг нэгтнүүддээ зориуллаа. хэхэ нээх өөрөө зохиоцон юм шиг үү

Дэлгэрэнгүй..

Friday, March 9, 2007

нэг ийм клип оллоо IceTop-76

уул нь бол хориглогдсон гэж сонссон..
клип нь байдгийг сая л мэдлээ, үзлээ..

Дэлгэрэнгүй..