Monday, May 12, 2008

Амралтын өдөр... Парад, Уралдаан..

Зээ хө, тэхээр амралтын 2 өдрөө маш сайхнаар, магадгүй хамгийн гоёор өнгөрүүллээ.

5 сарын 10. Бямба
Яасан гэхээр хагас сайнд нь их дэлгүүрийн урд машинууд цуглаад хотоор парад хийж явах юм гэнэ гэж найзаасаа дуулаад давхиал очлоо. Янзан бүрийн машин байнаа, намайг ч дунд нь оруулахгүй байлгүй гэсэн шүү юм боджийтол энүү гэмээр машинууд ч дугаар авцан байжына, тэхээр нь яодын гээд зохион байгуулж байгаа хүн дээр нь очоод 32 гэсэн дугаар аваад машинаа бүртгүүлчлээ. Нийт 60 дугаар авчирсан гэсэн, дугаар нь сүүл рүүгээ дуусаад дугаар авч чадаагүй машинууд нь хамгийн хойно нь явах юм болов оо. Би ч угаасаа иймэрхүү юманд зүрх
хөөрчдийн болохоор цуваа гарахыг хүлээлээ. Эхлээд маршлын гүүрэн дээр очиж яг дугаараараа 1 эгнээнд ороод, дараа нь бүх авто үзлэг болж байгаа газраар явсан. Бүгд аваараа асаагаал, гэрлээ асаагаал 1 эгнээгээр явахад ямар гоё кайфтай байсан гээч. Онцлог нь би яг голд нь байсан болохоор урагшаа ч хойшоо ч харсан үнэхээр сүртэй харагдаж байлээ дээ. За тээд бичвэл зөндөө юм байна дөө.

5 сарын 11. Ням
Өглөө нь өчигдрийн дууссан газраа цуглаад цуваагаар яваад багахангайн тийшээ хотоос 80 км гаруй газар, хуучин Монголын агаараас хамгаалах хүчний ганц анги нэгтгэл байсан газар очсон. Очих хүртэлх зам нь ч гоё юм байлээ. Зүгээр гичгээл 140, 150...
140тэй гишгэж байсан чинь хажуугаар яндан хийгээд, далавч хийгээд моторыг нь янзалцан аксент сүнк гээл гардаг байшд, ичих ч шиг..
Сүүлд машинууд хойноос нэмэгдэж ирээл байсан, цувааны төгсгөлийг хашаа руу оруулж дуусахад 100 лав гарцан гэжийсэн, лав нэг 130-аад машин байсан байхаа. Хаа байсан 10 жилийн хүүхэдтэй ч таарах ч шиг, Японд байсан залуу ч таарах ч шиг.. за тэр яахав. Тээл 2 2-оороо хоорондоо боцоо тавих нь тавиал уралдаж өгсөн дөө. Тэнд байсан хамгийн гоё машин нь саарал өнгөтэй Porsche, 2 дах гоё нь хөх өнгөтэй Nissan T Z (зургийг нь авч амжсангүй), дараачийн гоё нь саарал өнгөтэй Mitsubishi Lancer Evolution VII (зургийг нь авч амжсангүй). Би ч бас яаж зүгээр байхав нэг хиймороо сэргээгээд нэг бэнзтэй уралдсан. Цагаан өнгөтэй нэг пажиро жиип ландыг бол залгихгүй залгих шиг болсон.. Бас туг тойрох тэмцээн болсон. Туг тойрохдоо яг адмлхан хэмжээгээр зассан зам дээр 2 машин 2 тйишээ зэрэг гараад буцаж түрүүлж бариандаа ирэх тэмцээн. Энд нэг цагаан аксент хэд хэдэн машинтай халз үзээд түрүүлсэн шүү. Энгийн аксент гэдэг утгаараа хүмүүсийг нэлээд шуугиулж байлээ. Бичлэгийг дижитал аппаратаараа хийсэн тул бичлэгийн шаардлага хангахгүй, хөдөлгөөнтэй байгаад хүлцэл өчье.

5 comments:

  1. Ёооооо бүр зүрх хөөрчилөө...саак болжээ

    ReplyDelete
  2. Гоё юм болсон сурагтай байсан чинь бодитоор нь хэсгээс нь ч гэсэн үзүүлсэнд баярлалаа хэхэ Харин Оросын нисэх онгоцны буудал биш Монголын агаараас хамгаалах хүчний ганц анги нэгтгэл тэнд байсан л даа. Одоо харин авралгүй болсон хэхэ. Бага байхад ч байлдааны онгоцнууд нисээд л гоё байдаг байж билээ :D

    ReplyDelete
  3. goyo blogtoi yum bn. neg negniiheeree zochiltsgooj baiya. www.gegeen.com -n linkendee nemeerei. cheers

    ReplyDelete
  4. Hello, my friend!
    Good work. I love it!
    Happy week.

    ReplyDelete

сэтгэгдлээ үлдээнэ үү