Friday, June 22, 2007

Дэм дэмэндээ - Заяа охинд амьдрал хайрлая

Амьдрах итгэл, гэрэлт ирээдүйг түүнд хайрлацгаая!
Амьдрал зарим талдаа хатуу, тэр дундаа өвчиндөө шаналан эмнэлэгийн тааз ширтэн хэвтэх Батзаяа охины хувьд бүүр ч хатуу санагдана.
Түүний бичсэн захидлын хэсгээс
“Надад заяасан энэ амьдралдаа би маш их хайртай. Амьдралаа хайрладаг шиг яг тийм ихээр би өвчнийг үзэн яддаг. Өвдөх өвчингүй амьдралыг сэрүүн үедээ мөрөөдөж, унтах нойрондоо зүүдэлдэг над шиг хүн энэ хорвоод дахиад битгий төрөөсэй билээ…… Үеийн хүүхдүүд инээж хөхөрч, гүйж харайж, сурч боловсорч байхад би гэдэг хүн хэвтэж, өвдөж, уйлахаас өөр юу ч хийж чаддаггүй. Энэ байдалдаа би үнэхээр их харамсч гутардаг ……..Гэвч энэ муухай өвчнөөс болж үеийн найзууд маань конкурс өгч байхад би гэдэг хүн эмнэлэгт тааз ширтээд хэвтэж байхдаа үнэхээр их гутарч байсан. Яг энэ цагаас эхлээд өдийг хүртэл энэ бүхнийг дэр хөнжил хоёртойгоо нулимсаараа хуваалцсаар л ирсэн ….. “ гэжээ.

Тиймээ ид цэцэглэж явах залуу насаа аймшигт өвчний шаналлын харанхуй ертөнцд, эмнэлэгийн оронд дээр өнгөрүүлнэ гэдэг хэцүү хэрэг.

Б.Батзаяа охины хувьд одоо 20 настай. Түүний өвчний онош нь Батзаяа охины эгчийнх нь хөтлөн явуулдаг Амьдрах Хүслэн блогт бичсэнээр хоолойны ангина үе мөчиндөө орсон гэж гарсан байна. Энэ онош тогтоогдсоноос хойш 3 жил өнгөрсөн бөгөөд одоо хэвтэрт орж эмнэлэгээс салах аргагүй болтлоо хүндэрчээ.

Амьдрах хүслээр дүүрэн дүүгийнхээ шаналалыг харж тэсгэл алдсан эгч нь одоо түүнийг гадаад орнуудын сайн эмнэлэгт аваачиж эмчлүүлэхээр олноос тусламж хүсч байгаа юм. Түүний бичсэнээр гадаадын нэг эмнэлэгээс Б.Батзаяа дүүг нь эмчлэж болох талаар нааштай хариу ирсэн бөгөөд эмчилгээний зардалд наад зах нь 10,000 ам.доллар шаардлагатай байгаа юм байна. Ингээд дүүгийнхээ эмчилгээний төлбөрийг цуглуулах найдлагаар тэрээр Амьдрах Хүслэн гэх блог хөтлөж байгаа юм.
Заяагийн одооны шархнуудынх нь зургийг хараад өөрийн эрхгүй нулимс цийлэгнэлээ. Зүрх шимширмээр....

“Олны хүч оломгүй далай” гэдэг ардын зүйр үг бий. Иймд Бүгдээрээ.мн -ийн уншигчдаа Б.Батзаяа охинд амьдрах итгэл хайрлацгаая!

Батзаяа охинд туслах
Хандивын Данс: Зоос Банк Баяраагийн Батзаяа
Дансны Дугаар: 2413197095 /төгрөг/ 2413202777 /валют


Мөн та Амьдрах Хүслэн блогт орж тэнд байрлуулсан сурталчилгааны линкүүдэд аль болох олон удаа нэвтэрч тус болоорой.

Бичлэгийн эх сурвалж: http://www.bugdeeree.mn/

Бид Батзаяа охинд туслаж чадна. Бидний хийх өчүүхэн бага үйлдэл түүнд тус болж чадна. Тиймээс та доорхи санамжуудыг уншаарай.

Та бидний тус болж чадах зүйлс:

1. Хэрвээ та блог хөтөлдөг бол мөн ямар нэгэн сайтад админ хийдэг бол энэ бичлэгийг тэр чигээр нь өөрийн сайт болон блогтоо оруулаарай. Мөн өөрөө бичсэн ч болно.
2. Амьдрах Хүслэн блогруу орж зүүн гар талд байрлах google-ийн линкэн дээр дарах. Үүнд: Хэрвээ та Firefox-ийг ашигладаг бол дээрхи линкэн дээр Ctrl товчний хослолтой Internet Explorer ашигладаг бол Shift товчний хослолтойгоор Click хийвэл маш богино хугацаанд олон click хийх боломжтой. (Ctrl болон Shift товчний хослол нь дахин ачаалахгүйгээр шинэ цонх юмуу табд нээдэг учираас back хийж цаг алдахгүй эргээд цонхуудыг хаахад маш бага хугацаа зарцуулдаг давуу талтай)
3. Мөн энэ тухай мэдээллийг өөрийн yahoo, msn мессенжирт байрлах бүх хүмүүст тараах (yahoo мессенжирийнхээ групп дээр нь маусний баруун товчийг дараад Send Instant Message to All in Group гэсэн дээр дараад гарч ирэх цонхонд өөрийн уриалгыг бичиж явуулна. Жишээ текст: [… Амьдрах хүслээр дүүрэн яваа 20 хон настай Батзаяа охинд гараа сунган тусалцгаая. Тэрээр хоолойны ангина үе мөчиндөө орсон гэсэн оноштойгоор эхэлсэн бөгөөд одоогоор хэвтэрт орсон монгол эмчилэгдэх болмжгүй болсон учираас гадаадад очиж эмчлүүлэх юм байна. Хандивийн данс: Зоос БанкMNT - 241319 7095,USD - 241320 2777, Хүлээн авагчийн нэр: Баяраагийн Батзаяа. Бид түүнд туслаж чаднаа. Та заавал хандив өгөхгүйгээр www.lovelife.delhii.net блогруу орсноор бид тус болж чадах болно. Цааш нь дамжуулна уу … …] дээрхи жишээ тестийг хуулж аваад дамжуулж туслана уу) мөн yahoo мессенжирийн Status хэсэг www.lovelife.delhii.net гэсэн линкийг гаргах (Yahoo Messenger-ийн Messenger цэсрүү ороод My Status гэсэнлүү ороод New Status Message … гэсэн дээр дарна тэгээд гарч ирэх цонхон дээр өөрийн уриалгыг бичээд зай аваад www.lovelife.delhii.net гэсэх хаягыг бичиж өгнө. Жишээлбэл: Batzaya ohind tusaltgaaya www.lovelife.delhii.net) Жич: латин галигаар бичихгүй бол yahoo messenger-ийн зарим хувилбар монголоор бичисэн текстийг танихгүй арзайх магдлалтай.
4. Өөрсдийн тань мэдэх хүнээр дамжуулан телелвиз, FM радио, сонин сэтгүүл болон хэвлэл мэдээлийн хэрэгслээр гаргах. Том компаниудад хандив өргөх санал тавих зэрэгээр
5. Хамгын эцэст нь та боломжоороо хандив өргөх.

За за нэг ийм байна. Та дээрхи аргуудаас аль чадахаа хийгээрэй. Таньд амжилт хүсэе. Та дээрхи бичлэгийг өөрийн блог болон сайтдаа шууд хуулан байрлуулах бүрэн боломжтой. Дэлгэрэнгүй..

Monday, June 18, 2007

Сумын бүжиг

Yuki-гийн Сумын бүжиг-ийг уншсан чинь би бас сумын бүжигт орж байснаа бичмээр санагдчлаа, хэхэ.

2-р курс төгссөн зун шиг санагдаж байна. Ангийн хэсэг нөхөд Багануурын цаашаа гэр нь байдаг ангийнхаа нэг залуугийнд очиж хэд хонохоор ярьж ярьж яг явах болсон чинь 6-уулхнаа явсын. Яг голын эрэг дээр, адуу малтай, айраг цагаатай ёстой сайхан байсан. Гэрээс нь зайдуу, яг голын эрэг дээр майхнуудаа барьж бууцгаасан. Өглөө нь босч голын эрэг дээр бургасны сүүдэрт хэвтэж, хөзөрдөж, хөгжим сонсож хэвтээл, өдөр хоол идчээд гол руу орж тоглож, сэлж байгаал, орой хоол идчээд морь унаж зугаалаал.. жаргалтай хэдэн өдөр байсан.
Нэг орой нь гал тойроод юм ярьцан суужийсан чинь морьтой хүмүүс наашаа чиглээл иржийнэ, тэгсэн чинь харин нөгөө манай ангийн залуугийн дүү нь найзуудтайгаа хүрч ирдийн, одоо сумын клубт дискотой, та нар явахгүймуу гэж хэлэх гэж ирж байгаан гэнэ. бид хэд ч Өө тэгье тэгье гээл уухайн тас.. очсон чинь ёстой төсөөлж байсан яг дүрээрээ. гэрэл нь гэсэн чинь сумын цагдаа нь гар чийдэнгээ таазны голд эргэлдэж байгаа бөмбөлөг рүү тусгаал болоо, хөгжим нь хальт зурагдцан, зажилцан кассет, дээр үеийн хэдэн дуунууд... Бас ч гүй, кассетаа солиноо, сольсон кассет нь хүмүүн төрөлхтөн, задгай цагаан, вальс... тэрэн дээр нь сумын улаан буланд хамаг байдаг гоёоо өмсөөд нүүр амаа хамаг гоёоороо будаад ирцгээсэн улаан хацартай хүүхнүүд, урт дээлтэй залуучууд эргэлдэхийг үзүүлж өгнө шүү, хэхэ. Одоо хүртэл нүдэнд харагдаад, инээд хүрээд байхын... Вальсанд нь ч бид хэд юугаараа дутах в, эргэлдээл байсан, тэгсэн хэдэн залуучууд бас тооцоолсноор ширүүн харцгаагаал, үүдэнд гарч ирэхийг хүлээгээл зогсож байлээ шүү, Охидуудыг маань өдөсхийгээл байжийсан чинь цаанаас хэдэн залуу орилоол ирсэн, нөгөө өдөөд байсан залуус ч пирр гээл зугтаачлаа, барын амнаас юуны аманд гэдэг билээ тэрэн шиг юм бодоол айгаад зогсож байтал, харин мань хэдийг сумын бүжгэнд хүргэж ирсэн ангийн залуугийн дүү найз нартайгаа байдаг байгаа, сумын атаман юм гэнээ, тэгээд бид хэдийг майхан хүртэл хүргэж өгөөд, нэг нь 3 литр Монгол, 2 тарваганы боодог авчирснаар жинхэнэ найр эхэлсийм даа... Дэлгэрэнгүй..

Такси

Саяхан нэг сэрүүхэн орой харих гээд явжийсан чинь нэг жоохоон, 10 жилийн гэмээр нэг охин гар өргөхөөр нь хүргээд өгчи гэж бодоод зогссон чинь
-Ахаа дэнжийн мянга гээл суулаа, урд, миний хажууд..
Тэгсэн чинь харваас жоохон охин байна, архи үнэртэхиймаа, тэрийгээ үнүүртүүлэхгүй гэсиймүү сэнгэнэтэл бохь зажилжийна, бохьны гаа, архины ааг холилдоод ямар муухай үнэртдийн бээ, даарчийсан ч гэсэн цонхоо онгойлгоол явлаа. Дэнжийн мянга руу дөхөж ирээд
-ах нь энэ хавийг сайн мэдэхгүй, дэнжийн мянга чинь эндээс эхэлдэг билүү? гэсэн чинь,
-тийн, одоо наадхаараа доошоо орчих гээд нээх огцом жалга гатлуулаал нэг гудмаар оруулаал явж алдлаа, сүүл рүүгээ ч жоохон айсхийгээл явчлаа, харанхуй гудам руу аваачаад урьдаас тохирцон хүмүүс хүлээж байх ч юм билүү гэсэн бодол төрөөл, явж явж нэг хашааны гадаа ирснээ
-Энд зогсчих, ахаа удахгүй ээ, тээд эргээд явнаа гэхээр нь
-заа за, гээл эргэчээд хүлээгээл байсан, гарч ирдэггүй, нөгөө голорно гэдэг нь юм байлгүй гэж бодоод заалтаа харсан чинь 1500 орчим л айхаар нь за яршиг, харьж унтья гээд буцах замаа арайх гэж олж харьсан даа...

Уржигдар байхаа, Тэнгис орох гээд такси бариад явсан чинь хаа байсан Тэдигийн хойно зогсчоод
-ахын дүү ингээд буучих гэдийн байна
-күй, юу гэсэн үг вэ, алхахад хол байшд, тойроод үүдэнд нь оччих гэсэн чинь
-залуу хүүхэд байж юун сүртэйн бэ, энүүхэн хооронд алхчаач, ах нь бас буцаж тойрох болийшд гэхээр нь гэдэн хөдлөөд
-тэгвэл такси барих ямар хэрэг байгаан, үйлчилвэл үйлчилсэн шиг үйлчлээч гэсэн чинь
-Юү гэнээ гээд нээх муухай харжийна, барьж авч цохих нь ээ, тэхээр нь миний харин инээд хүрээд зио зио, яршигоо, буян болог гээд мөнгийг нь өгөөд хаалгыг нь зөөлхөн хааж өгөөд явуулаад алхсын,

Энэ хөдөөнийхөөн гэжж,,
замаа мэдэхгүй, хотжоогүй, соёлгүй, ухамсаргүй, хөдөөнөөс орж ирсэн, замын хөдөлгөөний соёл гэдэг ойлголт мэдэхгүй, дүрмээ бас мэдэхгүй энэ зарим таксины жолооч нарыг яалтай вээ? Дэлгэрэнгүй..

Monday, June 4, 2007

Юм хөгжнөө гэж...

Биднийг хүрээлэн байгаа юмс, техник технологи улам л боловсронгуй болоод байхымаа.

Юм хөгжөөл байхын, тэмээн жин цувдгаараа цуваал, харин бидний зарим нөхөд суугаал байхын, уул нь суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг дээ, зарим нь суух нь байтугай ухраал байхымаа...

за тэр ч яахав, гадаа ямар халуун байнаа...

Дэлгэрэнгүй..