Monday, June 18, 2007

Сумын бүжиг

Yuki-гийн Сумын бүжиг-ийг уншсан чинь би бас сумын бүжигт орж байснаа бичмээр санагдчлаа, хэхэ.

2-р курс төгссөн зун шиг санагдаж байна. Ангийн хэсэг нөхөд Багануурын цаашаа гэр нь байдаг ангийнхаа нэг залуугийнд очиж хэд хонохоор ярьж ярьж яг явах болсон чинь 6-уулхнаа явсын. Яг голын эрэг дээр, адуу малтай, айраг цагаатай ёстой сайхан байсан. Гэрээс нь зайдуу, яг голын эрэг дээр майхнуудаа барьж бууцгаасан. Өглөө нь босч голын эрэг дээр бургасны сүүдэрт хэвтэж, хөзөрдөж, хөгжим сонсож хэвтээл, өдөр хоол идчээд гол руу орж тоглож, сэлж байгаал, орой хоол идчээд морь унаж зугаалаал.. жаргалтай хэдэн өдөр байсан.
Нэг орой нь гал тойроод юм ярьцан суужийсан чинь морьтой хүмүүс наашаа чиглээл иржийнэ, тэгсэн чинь харин нөгөө манай ангийн залуугийн дүү нь найзуудтайгаа хүрч ирдийн, одоо сумын клубт дискотой, та нар явахгүймуу гэж хэлэх гэж ирж байгаан гэнэ. бид хэд ч Өө тэгье тэгье гээл уухайн тас.. очсон чинь ёстой төсөөлж байсан яг дүрээрээ. гэрэл нь гэсэн чинь сумын цагдаа нь гар чийдэнгээ таазны голд эргэлдэж байгаа бөмбөлөг рүү тусгаал болоо, хөгжим нь хальт зурагдцан, зажилцан кассет, дээр үеийн хэдэн дуунууд... Бас ч гүй, кассетаа солиноо, сольсон кассет нь хүмүүн төрөлхтөн, задгай цагаан, вальс... тэрэн дээр нь сумын улаан буланд хамаг байдаг гоёоо өмсөөд нүүр амаа хамаг гоёоороо будаад ирцгээсэн улаан хацартай хүүхнүүд, урт дээлтэй залуучууд эргэлдэхийг үзүүлж өгнө шүү, хэхэ. Одоо хүртэл нүдэнд харагдаад, инээд хүрээд байхын... Вальсанд нь ч бид хэд юугаараа дутах в, эргэлдээл байсан, тэгсэн хэдэн залуучууд бас тооцоолсноор ширүүн харцгаагаал, үүдэнд гарч ирэхийг хүлээгээл зогсож байлээ шүү, Охидуудыг маань өдөсхийгээл байжийсан чинь цаанаас хэдэн залуу орилоол ирсэн, нөгөө өдөөд байсан залуус ч пирр гээл зугтаачлаа, барын амнаас юуны аманд гэдэг билээ тэрэн шиг юм бодоол айгаад зогсож байтал, харин мань хэдийг сумын бүжгэнд хүргэж ирсэн ангийн залуугийн дүү найз нартайгаа байдаг байгаа, сумын атаман юм гэнээ, тэгээд бид хэдийг майхан хүртэл хүргэж өгөөд, нэг нь 3 литр Монгол, 2 тарваганы боодог авчирснаар жинхэнэ найр эхэлсийм даа...

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдлээ үлдээнэ үү