Friday, April 13, 2007

Өчигдөр

яасан гэж санана?
өдөр лаптопний маань байнга нарны зураг, 30 цельсээс дээш градус гаргадаг цаг агаарны gadget дээр хар үүл, аянганы зураг гарсан байхаар нь энэ гаджит гажигтжийна гэж бодоод өнгөрлөө.
Оройхон тийшээ урд нь харж байгаагүй бүрхэг үүлтэй болоод иржийнэ, Гэнэт аянга цахилгаан цахиад жилийн 365 хоногийн 10аадхан хоногт нь бороо ормор болдог манай Банглор хотод бороо асгах нь тэр. Уул нь эндхийн борооны улирал нь 7, 8 сараас эхэлдэг, яг орохоо хүрэхээр 10-20 хоногт нь л ордог гэсэн.
Маш их сэтгэл хөдөлжийнө.. бага байхдаа лагер дээр бороо орохлээр баярлаад бороонд нүцгэн гүйдэг байсан үе шиг л их баярлажийна, золтой л гүйцэнгүй. Хар халуунд нь, халтайсан царайтай хар жагаруудад нь, хувцас хунар заваартуулдаг шар шороонд нь дургүй болоод ч тэрүү маш их баярласан, сэтгэл хөдөлсөн. Сэтгэл хөдлөөд гадуур ганцаараа хооллолоо, халуураад бороо орсныг "тэмдэглээд" пийв ууцан суужийна. Пийвнийхээ халуунд байшингийнхаа дээвэр дээр гарч Японд зун болгон болдог далайн хар шуурга Тайфү шиг ширүүн салхитай бороонд гараа алдалж дээшээ харж хэсэг зогслоо, байгалийн хүчийг мэдэрлээ, хэсэг цоглог явах эрч хүч авах шиг л боллоо. Харин золтой л хийсцэнгүй, хөнгөхөн юм болохоор...

Хааав халтар царайтай, баав бавгар бүв бүрхэг царайтай халтар жагарууд хар шар шорооноосоо сэжиглэхгүй хөл нүцгэн явах нь явж, хог шороогоо толгой дээрээ тавиал зөөдийн байж тэнгэрээс тэр сайхан ховорхон бороо орж байхад эрэгтэй юм байж алцаганаж гүйж мүйгээл, толгойдоо алчуур тавьж уут углацгаахым...
Гудмандаа биеэ засч тэрэн дээгүүрээ хөл нүцгэн яваад гартаа углаашаа бариад тэр гараараа дараа нь хоолоо иддэг халтар жагаруудыг би ойлгохгүйм...

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдлээ үлдээнэ үү