Monday, April 16, 2007

Араааач даааа

Legacy хэмээх айхтар уран сэцэн, яг голийг нь онож хэлчээд байдаг бүсгүйн Их санасан газар 9 шөнө хоосон ыг умшаад би бас дугай өнгөрч чадсангүй, өөрийн эрхгүй кэйборд, хуруу нийлүүлэн сууна.

Бас л Монголчуудын маань бэлэнчлэх сэтгэлгээний доройтлыг харуулж байгаам шүү.
Хүүе хаая гэж уулга мянга алдаад ч юм өөрчилж чадахгүйгээс хойш... Амбасын үеэс л хятад гэлтгүй япон солонгос хүнтэй танилцуулна. Баян хүмүүстэй суулгуулна гээл зуучлах алба ч билүү юу ч билээ күмүүс яваал байдаг байсан. Олигтой үр дүн дагуулахгүйг нь мэдсээр байж үхсэнээ хийж бэлэнчлээд дураакдаад гараад байдаг хүүхнүүд вэ... Гадаад гэхээр л баян цатгалан, сайхан амьтад гэж эндүүрдэгээ больмоор юм. Монгол эрчүүдээ хайрлаж хүндэлж баймаар. хүн болгон адилгүй шүү дээ, мэдээж дотор нь ухамёрын доройтолд орцон, эсвэл орох хүн алийг тэр гэхэв. Эхнэр нь болж суучаад доройтуулсан ч хүн алийг тэр гэхэв. Гэхдээ ядаж л харийн хүнийг дагаж Монгол цусаа "сэдбэдгээ" болиочэээээ, ёооё орилсон чинь хоолой өвдчлөө.

Монголд хөдөлмөрийн насны 1 эрэгтэй хүнд 7 эмэгтэй оногдож байна гэсэн, залуу олдохоо байлаа гээд гараад амьдралаа гаргуунд нь хаяаад дуусах хэрэг үү? тэр монгол эрчүүд чинь харийн хүүхэн дагаад, зугаа цэнгэл хөөгөөд багасцийн биш, ирээдүйгээ бодсондоо, хэд гурван цаас олоод ирээдүйнхээ амьдралдаа зориулах гэсэндээ, хүүхдээ хүний хүүхдүүдтэй адилхан хувцаслаж ундлах гэсэндээ л боловсрол эзэмших гэж ажлын боол болох гэж гараад байна багасаад байна.

Ноднин японд байхдаа ойролцоох мужид байдаг нэм монгол охинтой танилцаж билээ. 21хэн настай. Япон нөхөртэй, 2 хүүхэдтэй.
10 жилийн учир мэдэхгүй жоохон байхад нь төслийн шугамаар ч билүү ирсэн нэг нөхөртэй танилцаад, үерхээд их л сайхан байж тэгтэл нөгөөх нь буцах болоод салж сарних юм болжийтол гоол алдцан байж, ер нь бол яг алдсан ч юмуу, нөгөө нөхөр албаар алдуулсан ч юмуу, бүү мэд. Япон луугаа дагуулаал явж, эхэндээ ч сайхан л байж, сүүл рүүгээ зоддог, хүчинддэг болж, хүүхэд нь зүрхний өвчтэй, байнгын эмнэлгийн хяналтанд байхгүй бол болдоггүй болж. Удаагүй байжийтал 2дохыг нь алдуулчиж.
Хөдөөний бөглүү тосгонорхуу жижигхэн хотод гадагшаа ч гаргадаггүй, хяхар хадам эхийн хамт 3 жил болж байна гэнэ, нөхөр нь эхэндээ ажилтай байсан, ажлаа хаяад мөрийтэй тоглоомонд орчиж, хааяа согтуу ирж хүчиндчээд унтдаг гээд уйлаад ярьж байсныг нь одоо ч тод санаж байна, Хаяаад явах гэхээр бага маань тэр эмнэлгээс холдож болохгүй болохоор чадахгүйм, ядаж томоо аваад монгол руугаа зугтмаар байна гэж байсан.
Хүний амьдралаа гэж

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдлээ үлдээнэ үү