Saturday, March 31, 2007

Шинэ сайт

Нэгэн оны өмнө чухам өөрчлөлт шинэчлэлтийн их хөдөлгөөний тоосонд дарагдсан эх орны минь шинжлэх ухааны салбаруудыг шинэ хэмээх тодотголтой энэ цаг үед дэлхийн хэмжээнд зэрэгцүүлэн авч ирэх нь залуус бидний хувьд үүрэг хэмээн үзэж дэлхийн өнцөг булангаас байгалийн шинжлэх ухаанаар сурч, хөдөлмөрлөдөг хэсэг залуус нэгдэн ТЕССЕРАКТ КЛУБ-ыг Монгол орны ирээдүйн шинжлэх ухааны хөгжлийн төлөө хэмээх нэгэн сэтгэлийн үзүүрээс байгуулцгаасан нь энэ юм. Тус клубын залуус бидний ихийг бүтээн, эрдмийг түгээх их аяны маань нэгээхэн хэсэг, шинжлэх ухааны багаахан голомт "тессеракт" цахим хуудаснаа саатсан таньд сэтгэлийн учигаас талархан буйгаа илэрхийлье. Тухлан саатна уу!

Сайт админ Гантуяагийн Чингис (OIMS)

гэсэн байна, Амжилт хүсье ТЕССЕРАКТ-ынханд.

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдлээ үлдээнэ үү