Monday, March 26, 2007

Товч намтар буюу "миний халууралт"

1984 оноос 1985 он солигдох шинэ жил болох гээл цас бударсан үдэш ээж маань оройн мэдээ үзээд хэвтжийсэн чинь би 3 хоног тэсчийгаад 31-нд төрчихгүй төрнө гэсээр байгаад 28 нд Улаанбаатар хотын 1-р төрөхт төрцөн гэсэн.. :P
1991 oны хаврын 1 өдөр цэцэрлэгээ тарчаад 6 настай байжээж сургуульд орно гэж уйлсаар байгаад ерөнхий боловсролын 56-р дунд сургуулийн бэлтгэл ангид орж номын хаалгыг татсан даа гэжж..
8 төгстлөө 56-д бусдын л адил суралцаж байгаад 99 онд тэр жил нь нээгдээд 1 жил болоод буцаад дампуурцан нэгэн хувийн сургуульд элсэж харин тэр сургуулийн ачаар 10-тaa суулгүй 10-ийн улсын шалгалтаа өгч, дээд сургуульд конкурсдах эрх олж аван, бас нэг ХАРАЙЖ 2000 онд 4-өө Японд очиж төгсөнө, 2 дипломтой төгсөнө энээ тэрээ гэсэн их л уран цэцэн цуурхалтай нэгэн хувийн дээд сургуульд аав ээжийг ятган байж 15 настайдаа ОЮУТАН болж орвоо гэж.. Юун Японд төгсөх! битий горьд гэдэг байгаа..
Яваандаа япон Монгол талууд түнжин хагарч жирийн л нэг өндөр төлбөртэй сайхан нэрнээс цаашгүй хувийн сургууль болвоо, ер нь ч анхнаасаа л тийм л байсан л дөө.
Яахав 1-р курс төгсөх хавар бүх оюутнуудын дунд авсан шалгалтанд нь тэнцэж япон талын хөрөнгө оруулагчдын буянаар Япон гэдэг орноор 10 хоног зугаалуулж, Диснейлэнд гэдэг газар нь шавайгаа ханатал бүтэн өдөр тоглох азтай 10 оюутны 1 нь болсон нь мартагдашгүй дурсамж. Тэрнийхээ шанд "анхны юм, шинэ тутам байгуулагдсан" гэсэн мунхаг үгээр түрий барьсан мэргэжлийн туршлагагүй "сургууль"-ийн туршилтын туулай нь болсондоо, мэргэжлийн мэдлэг хомс ч гэлээ өөрийнхөө хэмжээнд өдий олон сайн муу нөхөдтэй болгож өгсөнд нь, өөрийнхөө хэмжээнд гадарлахаар Япон хэлтэй болгож өөрийнхөө хэмжээнд хангалттай Япон оронтой "зууралдуулж" өгсөнд нь,
шилжилтийн насны 4 жилийг минь уйлуулж дуулуулж уярааж ухааруулж өгсөн оюутан насны минь 2дох гэр болохоор сургуульдаа би хорсож харамсч чадалгүй дурсаж, баярлаж явдаг юм.

Хүн болгон л оюутан насаа гэж гээл уртаар санаа алдаж ирээл яхьдаг байсан болоод ч тэрүү яагаад ч юм Оюутан гэхлээр л нэг л тасархай юм шиг л санаж бодож, хурдхан л Оюутан болох юмсан гэсэн бодол дотроо тээсээр оюутан болчихоод тэр сайхан амтыг нь амсалгүй 4-р курсээ төгсөх дөхчөөд, тэр амтыг нь хожим сүүлд нь мэдэрдийм шиг байна лээ.. Эсвэл би л ганцаараа тэгж бодож байж ч болох..

Ангийнхнаасаа холдоно, амьдрал толгой дээр бууна гэж бодох тоолонд л асар нимгэн боловсролтойгоо мэдэрдэг байлаа. Одоо ч бараг ялгаа алга дөө..

Ай хөөрхий...
яах гэж энийг бичиж байгаагаа ч мэдэхээ байлаа.. яг халуурсан байхаа..

эмх замбараагүй энэ өгүүлбэрүүдээс та юу ойлгож чадсын бол доо...? таньд ямммар ч хэрэг болохгүй ч уншсан бол баярлалаа.. эмх замбараагүй, найруулгагүй, ойлгомжгүй, хэрэггүй мэдээллээр алтан цагийг чинь үрсэн бол боловсрол нимгэн намайг уучил.

1 comment:

  1. хэхэ ингэж бичмээр санагдах үе байлгүй л яахав амжилт

    ReplyDelete

сэтгэгдлээ үлдээнэ үү