Friday, March 14, 2008

Валинтений баярын талаар..

Удаан юм бичсэнгүй шүү. Юм бичихгүй байхад л орж ирээд байдаг байсан хүмүүст гялайлаа.

Японд 2 сарын 14-нд эмэгтэйчүүд нь эрэгтэйдээ шоколад өгдөг, хосууд эсвэл сэтгэлээ илчлэх гэжийгаа бол нөгөө залуудаа өөрийн гараар зүрхэн хэлбэртэй шоколад хийж өгдөг. Ажлын газрынхаа бүх эрчүүдэд шоколад өгөх жишээтэй.
3 сарын 14-нд эрчүүд нь 2 сарын 14-нд шоколад өгсөн хүндээ л буцааж өгнө.

Монголд ёсыг нь сайн мэдэхгүй байж заавал япончуудыг дуурайх гээд байх шиг... Уул нь хайр дурлалдаа умбаж байгаа хүмүүс нь л бие биедээ бэлэг өгвөл зүгээр байх. Хажуугаар нь сэтгэлийн углуургаа илчлэх гэсэн хүмүүст далим гарч байгаа ч юм шиг, эсвэл хомрогонд нь ч хавчуулагдаад байх шиг...
Бүр сүүлдээ синглүүдийн баяр болгоцон бөөн бөөнөөрөө л энд тэнд.. Ялангуяа охид хүүхнүүд их гадуур их явжаагаам шиг байсан.

1 comment:

  1. za thanx shuu, neeree yadag ch bayariim medQuil bailee sht

    ReplyDelete

сэтгэгдлээ үлдээнэ үү