Thursday, April 17, 2008

Шаардлагагүй мэдээлэл нь шаардах хуудас болж байна

Сонин захиалдаггүй ч гэсэн хаа тааралдсан газраа гарчиглачдаг, гүй ядаж тэргүүн нүүрний гарчигуудыг харчдаг хүн ч юмны үнэ нэмэгдэх юм байна гээд хар таамаг авахаар БАЛИАР, ХЭРЭГГҮЙ мэдээллийг эхний нүүрэндээ тавихаа болимоорымаа.
Жишээ нь өнөөдрийн өдрийн сонинын тэргүүн нүүрний хамгийн дээр нь "Газрын тосны үнэ дахин нэмэгдэв" гэсэн гарчигтай маш богинохон, үнэн худал нь мэдэгдэхгүй, ядаж мэдээг бэлтгэсэн сэтгүүлчийн ч нэргүй мэдээлэл байна. Тэр Нью-Иоркийн хөрөнгийн бирж дээр газрын тосны үнэ нэмэгдсэн ч бай, нэмэгдээгүй ч бай, монголын шатахуун импортлогч хуйвалдагч хувалзнууд үнээ нэмэхээр бол нэмдгээрээ л нэмнэ, энэ мэдээллийг олж авч ашиглахаа хүрвэл өдрийн сонинтой сонингүй олоод л авна.

Энэ мэдээллийн юу нь болохгүй байна вэ гэхээр энгийн ард иргэд хараад "өөө, дахиал бинзений үнэ нэмэгдэх байхдаа, тэгээл юмны үнэ дагаал нэмэгдэх байхдаа" гэсэн логикийн хувьд алдаатай ч, монголын амьдралд бичигдээгүй хууль мэт болсон бодлууд төрнө. Тэр энгийн ард иргэд дотор нь жирийн хурганы арьс нөмөрсөн ченж гэдэг өлөгчин гичий чононууд нуугдаал явжыгаа.

1 литр бинзен 40 төгрөгөөр нэмэгдэхэд талхыг нэг нэгээр нь зөөгөөд, 1 талх зөөхөд 1 литр бинзен зарцуулдаг мэт болгоол 100 төгрөг нэмэгдээл... юу вэээээ 1 талх 840 төгрөг өөөө?

нөгөө өлөгчин гичий чононууд нөөцийн махнаас кг махыг 2100-р аваал 4200-р заржышд... хахаха, инээд ч хүрэх шиг.

Ер нь тэр дэлхийн зах зээл дээр юу яаж өсч байгаа нь мань мэтэд ямар падлий байнаа?
Нөгөө гичий чоно хурганы арьс нөмрөөл хоньнуудын дунд байж байхад нь "одоо чоно ирж та нарыг иднэ гэнэ шүү, бэлдээд байж байгаарай" гэсэнтэй ялгаагүй л юм болоод байх шиг. Тэгэнгүүт нь нөгөө хурганы арьс нөмөрсөн гичийнүүд нь дотроос нь, гаднаас нь том чононууд хот руу нь дайраал... Тарга тэвээрэг муутайнууд нь үхэж үрэгдээл, арай гайгүй сэргэлэн нь нэгнийхээ ард нуугдаж бусдыгаа барьж өгөөл..
Зиа зиа, сайхан хадуурахжына.

1 comment:

  1. Ер нь санхүүгийн хороо билүү тэрэнд хэт хөөрөгдлийг хянах байгууллага байх ёстой юм шиг байгаа юм. Эдийн засгийн байдлаа хувьчлалд хэт шилжүүлнээр манай монополууд ямар ч хамаагүй үнэ тогтоодог зуршилтай болчихсон. Тэр нь жижиг эргэлтийн бизнест хүчтэй нөлөөлөөд манайхан ямар ч тооцоололгүй бүтээгдэхүүнд үнэ нэмдэг буруу зуршилтай болчихсон байгаа юмшиг. Зах зээлийн хуулиараа энэ хумигтах ёстой байдал авилга хэтэрхий хавтгай байгаа учраас энэ үйл явц ямарч зөв замаараа явахгүй байгаа байх

    ReplyDelete

сэтгэгдлээ үлдээнэ үү