Friday, April 18, 2008

Шударга бус өрсөлдөөн буюу шулах ажиллагаа

Уул нь Шударга Бус Өрсөлдөөнийг Хянан Зохицуулах Газар гэдэг сүрдмээр гоё нэртэй Засгийн Газрын ТОХИРУУЛАГЧ агентлаг байдын. Вэб хаяг нь http://www.ursulduun.mn
Энэ газар үнэхээр хуйвалдагч хувалзнуудыг хуйвалдан тохиролцож байгаад зохион байгуулалттай зэрэг үнээ нэмдэг бусармаг балиар ажиллагааг нь зохицуулж чаддаг сан бол сайхан л даа. Тэхдээ энэ газрын буруу ч гэж юу байхав, энэ тогтолцоо, эрх зүйн орчин нь хүчин мөхөсдөөд л байх шиг байгаам.

2000 онд батлагдсан Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулинд заасан аж ахуйн нэгжийг торгох дээд хэмжээ нь ердөө л 100000-250000 төгрөг.

Өөрөөр хэлбэл хэдэн том талх нарийн боовны үйлдвэрүүд хоорондоо яриал "за маргаашнаас бүх бүтээгдэхүүндээ 1000 1000 төгрөг нэмье" гэхэд ШБӨХЗГ-с тэр үйлдвэрүүдийг дээд тал нь 250000ХАН төгрөгөөр л торгоно, өөр яаж ч садахгүй гэсэн үг. Шатахуун импортлогч нар ч гэсэн наанаа "Орост шатахууны үнэ нэмэгдсэн болохоор" гээл мунхаглуулаал ам тагласан болчино. Цаагуураа "ирэх 1дэхийн өглөө 04 цагт самбар дах үнээ шинэчлээд бүгд 30 30 төгрөг нэмий шүү" гээл тохиролцож байж болох..

2 comments:

  1. Thanks for your work and have a good day.

    ReplyDelete
  2. Magadgui chinii zov baix.Getel ene undesleltei gej uu? zavgui zaluu mini tegeed blogoo bicheed baij dee. Unniig tunxaglaxaar shiidee uy?

    ReplyDelete

сэтгэгдлээ үлдээнэ үү