Thursday, July 3, 2008

Мэдээллийн тэнцвэрт байдлын төлөө

Ийм байдлаар 4 хоног ганц талын мэдээллээр бөмбөгдөхөд юу үлдэх вэ?
Ху-гийн эсрэг байсан хүсүүс ч "Энхрий хайрт нам засаг минь" гээд гүйгээд очиж мэдэх нь байна. Худлаа зүйлийг 1000 ярихад үнэн болдог шүү дээ.
Вэбсайтуудын сэтгэгдэл бичих хэсгийг хүртэл хаачихлаа. Сэтгэгдэл бичиж болж байгаа ганцхан сайт нь NEWS.MN байна. Яг энэ асуудлаар ч гэсэн бичсэн байна. ЭНД

Баривчлагдаад эрүүдэн шүүгдэж байгаа хүмүүсийн эрх, эрх чөлөөг ноцтой зөрчиж байна. Энэ тухай "Онц байдлын тухай" хуулинд ч тусгасан байна. Даанч харамсалтай нь
Онц байдлын үед хүч, галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэхдээ хууль зөрчсөн, бүрэн эрхээ хэтрүүлсэн, түүнчлэн албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу энэ хуулийн 18 дугаар зүйлд заасан иргэний эрх, эрх чөлөөний баталгааг зөрчсөн цагдаагийн ба цэргийн алба хаагч, төрийн албан хаагч нь хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ.
гэж л байна. Яг ямар хариуцлага хүлээлгэхийг нь эрхэм гишүүд маань хууль батлахдаа тусгаж өгөөгүй бололтой. Магадгүй мунхаг би ойлгоогүй ч байж болно л доо.

Энэ бүхний дараа мэдээллийн тэнцвэрт байдал алдагдсан гэдгийг бүрэн ойлгоод, ухамсарлаад, ялгаж салгаж чадах хүн нь хэд билээ?
Юу ч гэсэн нүдэн балай, чихэн дүлий хэд хоног гүрийхээс.

5 comments:

  1. үнэн зүйл шүү, дэмжиж байна. Одоо залуус бид яах вэ? мэдээлэл ... хүлээж болно. дараа нь ... мөн дахиад дараа нь яах вэ ... энэ бас л тодорхойгүй. Бид хаана байна вэ, ингэхэд бид утсан хүүхэлдэй гэж үү. ууг нь ингэж байхаар 7 хэмжиж, нэг огтло гэдэг үг байдаг даа.
    Гэтэл удирдаж байгаа энэ нөхдүүд нэг л бишээ. энэ хуульд тэр орхисон байх гэдэг чинь үнэн нөгөө мундагууд чинь орхичихсон шд ээ. Ийм хууль зөндөө бий.

    ReplyDelete
  2. хуулийн цоорхой гэж аймар юмаа. одоо чинь юу билээ? 2008 он 21р зуун билүү? эсвэл 37 он билүү?

    ReplyDelete
  3. Энэ чинь 1939 он биш шүү дээ. Архичин, тэнэмэл, гудамжны, алуурчин ч байсан эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэдэг, буруутай гэдэг нь хуулиар нотлогдоогүй бол хууль зөрчсөн байсан ч тэр хүнийг шийтгэж болохгүй. Хуулийн дагуу хуулийн дагуу гэж улиг болтол ярьж байж өөрсдөө хуулиа биелүүлж байгаа нь тэгээд энэ үү?

    Энэ төр засаг үнэхээр ардчилалыг уландаа гишгэж хүний, тэр тусмаа Монгол улсын жирийн иргэдийн эрхийг зөрчиж, ард түмнээ 2 тал болгон талцуулаад байлдуулж баясан харж инээж сууна. Одоо тэгээд Монгол ТВ-ээр Тэр Мөнх-Оргил гуай юу яриад байгаа юм бэ? Өөрөө АК-47 барьсан цагдаа нарыг гар хоосон хүмүүс рүү явуулчихаад???

    Нэг байшин, хэдэн зураг шатаа л биз, зурах зураачид барих барилагачид нь байгаа цагт бид тэрэнд харамсаад байх юм байхгүй.

    Харин бидний хамгийн үнэтэй зүйл Хүний эрх, эрх чөлөөг маань ерөнхийлөгч, ерөнхий сайд энэ засгийн газар шатааж байна.

    Хэлмэгдүүлэлт хомрогололт 21-р зуунд байна гэдэг үнэхээр гутамшигтай. Жигшин зэвүүцэж байна. МАХН үнэхээр засрахгүй юм байна. Хэдэн жил болсон ч засрахгүй гэдгийг нь харлаа. 1939 оны үйл явдал өнөөдөр давтагдаж байна :((

    Залуус бид нэгдэж тэмцэх болно. Түр хүлээцгээе. Байдал намдаад, хэвлэл мэдээлэл нээгдэг. Бүх оюунлаг, ардчилсан, энэ бүхнийг жигшин зэвүүцэж буй хүмүүс удахгүй нэгдэнээ. Тиймээ залуусаа бүгдээрээ очиж тайван замаар жагсана. Бас дахин ийм балмад явдал гаргуулахгүй, хөөрсөн доргисон нөхдийг шууд шахан тойргоос гаргаж жагсана. Үнэн ялах цаг ирнээ!

    ReplyDelete
  4. Сэтгэгдэл бичсэн бүх хүмүүст баярлалаа.
    Санал нэгтэй байна. Ялангуяа 3 дах сэтгэгдэл бичигчтэй 100% санал нэг байна.

    ReplyDelete
  5. Э.БАТҮҮЛ ИЙН ӨГҮҮЛЭВ...
    -Ардчилсан нам бол ялж, ялагдаж сурсан улс төрийн хүчин. Манай намд хорсох зан байхгүй. Бид хорсох юм бол аль 1992 он, 2000 онд хорсохоор л байсан шүү дээ. Ардчилсан нам иймэрхүү цохилтыг дааж сурсан улс төрийн хүчин.

    -Гол нь, 1990 онд Монголын ард түмэн үзэл бодлын төлөө тэмцсэн. Өнөөдөр бол тэмцлийн зорилго нь огт өөр тийшээ эргэсэн байна. Зөвхөн Монголын баялагт хяналт тавьж, тэр баялгийг захиран зарцуулах эрх мэдлийн төлөө тулалдах болж. Монголд хэн хяналт тавьж, хэн хожих вэ гэдгийн яг л араатан шиг эрх мэдэлд шунаж байгаа хүмүүс эрүүл ухаанаа алдаснаас ийм байдал үүссэн. Тэгэхэд 1990 оны ардчилсан хувьсгалыг цэвэр оюун ухаан удирдсан юм.
    -Ардчиллын дайсан бол хүчирхийлэл. Хүчирхийлэл фашизм, нацизм, коммунизмын таних тэмдэг. Ардчиллынх биш. Ардчилал өөрөө хүчирхийллийн эсрэг байдаг. Ер нь улс төрд сэтгэлийн тэвчээр, сэтгэлийн хат л хэрэгтэй....

    (эх сурвалжыг www.news.mn-ээс авав.)

    ReplyDelete

сэтгэгдлээ үлдээнэ үү