Monday, January 14, 2008

Өнөөдөр Насанд хүрсэний баяр


Японд 20 нас хүрч байж насанд хүрсэнд тооцогддог. 20 хүрээгүй хүнд архи тамхи хориотойгоос гадна, олон нийтийн газар тамхи татаж байгаад цагдаад баригдвал сануулах арга хэмжээ авна, эцэг эхэд нь мэдэгдэнэ, цаашлаад арга хэмжээ нь хүндрэнэ. Гэмт хэрэг хийсэн хүн 20 хүрээгүй бол тэр хүний нэрийг олон нийтэд бүтнээр нь мэдэгдэж болохгүй. Гар утас авахад 20 хүрээгүй бол заавал эцэг эхийн зөвшөөрсөн бичиг хэрэгтэй. Би чинь анх 19тэйдөө очсон болохоор намайг Монгол руу аав ээж рүүгээ тэр бичгийг нь факсдаад гарын үсэг зуруул энэ тэр гээд утас авахад хэцүү байлаа. Бас цагийн ажил хийхээд насанд хүрээгүй гээд энгийн хүний цалингаас 50 еэнээр бага байна. Гэх мэт олон юм байна.
Жил бүрийн 1 сарын 14нд Японы өнцөг булан бүрт "Насанд хүрсэний баяр" буюу 成人式 (сэйжиншики) -г улс даяар амралтын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Тухайн хотын удирдлага баяраа тэмдэглэж буй залуусыг хүлээн авч уулзан, том зааланд албан ёсны мэндчилгээнүүд хөвөрсний дараа гарч ирээд зад зад архидаж,
балай авцгаана даа, харин ч нэг. Монгол шиг 30 хүрсэн ч аав ээжийнхээ дэргэд хүүхдээрээ байжыдаггүй болохоор 20 хүрээ л бол архи, тамхи чөлөөтэй, эсрэгээрээ эцэг эх нь насанд хүрсэнд нь баяр хүргэж хундага тулгана. Тур өдөржигөө тухайн хот, суурин, тосгон нь өнгө өнгийн кимоно өссөн охидууд, юката болон костюм өмссөн залуусаар дүүрээд хавар цэцэг дэлгэрч байгаам шиг л өнгө нэмнэ.

Монголд тусгайлан ийм өдөр гаргаж тэмдэглэдэггүймаа гэхэд хэзээ болтол жоохон хүүхэд шиг араас нь санаа зовж, жоохон оройтонгуут нь л араас нь байн байн залгаал, хаагуур хэнтэй юу хийж байгааг нь хянаж цагдаад л байдаг эцэг эхчүүд нь хүүхэдтэйгээ насанд хүрсэн хүн шиг ярилцаж ойлголцдог болоосой.

5 comments:

  1. гоё баяр байна а. энэ баяраа бас эрэгтэй хүүхэд нь том болсны баяраараа солиут хийж буудуулдаг гэсэн тийм ээ. монголчууд ер нь ядаргаатай туйлширамтгай шүү тэ, хүүхэд хүүхэд гээд л,

    ReplyDelete
  2. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  3. 20 nasand hursniigee zuvhon arhi uuj, tamhi tataj, avgai huuhen erguulj, balai avtsgaah erhtei bolj baigaa gej oilgood baigaa yum bish beeeez!?

    ReplyDelete
  4. сэтгэгдэл үлдээсэнд их баярлалаа.

    20 нас хүрэнгүүт зөвхөн аридаж тамхи татах эрхтэй болдог гэсэн утгаар биш жинхэнэ утгаараа насанд хүрсэнд тооцогдож, тэрийгээ нийгэм болон гэр бүлдээ хүлээн зөвшөөрөгдөж тэр хэмжээгээрээ хариуцлага хүлээх чадвартай болно, мөн тэр хэмжээгээрээ биеэ даах чадвартай болно гэсэн утгаар хэлсиймаа. Буруу ташаа ойлголт өгөхөөрөөр бичсэн бол өршөө. Монгол шиг 25 хүрсэн ч жоохон хүүхэд шиг халамжлаал , нөгөөх нь ч аав ээжийнхээ мөөмнөөс гарч чаддаггүй сонин тогтолцооноос ялгаатай талыг л гаргах гэсийм.

    ReplyDelete
  5. Neeree goyo bayar yum shig bgaan.
    Mongold iim odortei bolbol zugeer shuu. Tuhain etgeed ooriigoo tom hun geed bodchihvol hariutslag ondorsoh ni todorhoi sh dee.

    ReplyDelete

сэтгэгдлээ үлдээнэ үү