Friday, January 25, 2008

Хэдэн мөртүүд

Гуч хоног бэлдэж зэхээд
Гурав хоног наадам хийдэг.
Насанд хvртлээ тєхєєрч яваад
Найр хурим ганцхан хийдэг.

Их ажил болж хийсэн сумаар
Ирмэх тєдийд буудаад дуусдаг.
Зуун цагаар бvтээсэн чvдэнз
3урах тєдийд нvvрс болдог.

Учир иймээс, бэлтгэсэн зvйлээ
Удаан хэрэглэх гэж єєрийгее бvv зовоо!
Єєрийн зэхсэнийг эзний эрхээр
Єєрийгее баясган хэрэглэж сур!

********************************************************

Зохицохгvй юмыг зохицуулах гэвэл
Зовлон болохоос ашиг болохгvй.
Зохицох ёсон гэвч, дотроо бас
Зориуд тааруулсан еерийн цагтай.
Yлгэрлэвээс, еглее галлах эхнэр
Yд енгерееж босвол хэрэг юун.
Yерхэж явсан нехер, туслах тусаа
Yхсэн хойно санавал, тус юун.

********************************************************

Ээж дээ би согтуу очихгvй
Ижий минь бvvвэйн дуугаа мартана
Энгэрийн цэцэг гандаж шувуу буцаад л
Ижий минь vсэнд намрын хяруу буучихна.
Ээж дээ би согтуу очихгvй
Энхрий хvvгээ тэнцэж ядан гуйвлахад
Элгэндээ мэгшиж дэндvv их гомдоод
Ижий минь надаасаа алсад явчихна.

********************************************************

Аагий нь хэлэх юм бол Гучин найман градус,
Аашийг нь хэлэх юм бол Гучин найман алдаа.
Андуухан хэлэх юм бол Гучин найман нас,
Ахиухан хэлэх юм бол Гучин найман vхэл!
Ууж эхлэх цагтаа би хамгийн цэцэн.
Улайж халах vедээ би хамгийн баян.
Унтаад сэрэх цагт мєнгє ч vгvй, нєхєд ч vгvй,
Ухаан бидэн хоёр бие биеэн олохгvй...

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдлээ үлдээнэ үү