Sunday, January 6, 2008

Төрсөн өдөр, шинэ жил

2008 оны эхний бичлэгээ ингэж нэг юм хийвээ гэжж.

Угаасаа цөөхөн найзтайм болохоор тэр хэдийгээ уриад төрсөн өдрөө сайхан тэмдэглэе гэж бодлоо. Шинэ жилтэй бараг давхцдаг болохоор олигтой тэмдэглэчихээр газар олдохгүй бага зэрэг толгой өвтгөж байгааад Хан Бройд хийхээр тэр өдөр нь шийдээд захиалга өгөөд тэмдэглэв.
Нэг найзтайгаа буу халаад тайзан дээрээс юу яриад байгааг нь мэдэлгүй байжытал нэг найз тайз руу гарцан намайг дуудаад байхын, тэхээр нь төрсөн өдрөө тэмдэглэж байгаа хүнд бэлэг мэлэг өгөх гэжийгаан байх гээл догдлоол гарцан чинь хөтлөгч нь за дахиад нэг зоригтой хүн байнуу гэжийнэ, асуулт хариултын тэмцээн лүү ах гүйгээд орцон байдаг байшд, бантаад тэр чигтээ оролцолгүй хаачхав. Дундаа нэг "зоригтой" бүсгүй суулгацан найзтайгаа додигор суужылаа.
Эхний асуулт: Ленин багшийн жинхэнэ нэр хэн бэ гэнэ, ах хамгийн түрүүнд гараа өргөөл Владимир Илиеч Ленин гээл хариулсан чинь хүмүүс еээ онигоо, 10 жилдээ юу уншчысым бээ гээл орилдын байна, хэхэ ёстой л онигоотойм байлээ, тайзан дээр баахан хүний өмнө гарцан, гаднаас тайзны хэдэн гэрэл хүмүүсийн зөвхөн намайг л хараад байгаам шиг харц, дотроос уусан жоохон виски нь халаагаад... Найз маань зөв таагаад өөртөө нэг оноо авлаа. Зөв хариулт нь Ульянов юм байна шүү, над шиг мэдэхгүй хүмүүсэ байвал.
Дараагийн асуулт: африкийн хамгийн баян улс болох Өмнөд Африкийн нийслэл юу вэ? гэнэ, мэдкүүм чинь буудаад яахав, хэн нь ч хариулж чадалгүй, 4 хариулт хэлэхээр нь нөгөө охин зөв буудаад өөртөө нэг оноо авчлаа. Зөв хариулт нь Bloemfontein
Дараагийн асуулт: Mr.Bean-ы жинхэнэ нэр хэн бэ? гэнээ, хэн нь ч мэддэггүй, 4 хариултаас би Rowan Atkinson гэж зөв буудан өөртөө 1 оноо аваад 3-уулаа 1, 1 оноотой болчлоо.
Сүүлийн асуулт: 2012 оны зуны олимп аль хотод болох вэ? гэнэ, Зөв хариулт нь мэдээж Лондон, би ийгээд тэмцээнд нь түрүүлсэн болж хэдэн пийвээр шагнууллаа. Пийвнээс илүү сайхан дурсамжтай болж авсан.

Дараа нь бага зэрэг бүжиглэх санаатай метро орсон чинь манай залуус маань 2007 оны сүүлчийн Баасанг ямар нижгэр тэмдэглэжийсэн гээч, аймар, саун, онжиго эргэх зайгүй, зах дээр явжыгаам шиг.. өөр юу гэдэг билээ, их хүнтэй байлээ. Удалгүй өндөрлөцгөөсөн.
Хөөе, энэ ч гайгүй, 31ний шөнө ямар байсан гэж боджыно? Он гаргачаад найзтайгаа 1 цаг дөхүүлээд очсон чинь хүмүүс цуглаж байлээшд, жинкэн зах байлээ дээ, өлгүүр нь дуусцан гээд хувцастай нь л оруулцгаагаад байсан, 21 нас хүрээгүй хүнд үйлчлэхгүй гээд хаа сайгүй ханан дээрээ наацан байж, харваас 18 ч хүрээгүй хүүхдүүд худалч хүнд 80 хувь нь байлээ, лав бичиг баримтыг нь шалгаад 21 хүрээгүйг нь гаргавал тэндээс хэдэн зуун хүүхдүүд гарах байсан байх. Үнэхээр ангайсан, 14 15 тай гэмээр хүүхдүүд ч их явжылээ, бараг анх удаа бар гэдэг юманд орж үзэж байж ч болох.
Ёолкон дээрээсээ хэдэн төгрөг түүгээл найзуудтайгаа уулзана, талбай орно гэж хэлж гараад баранд орж ирдэг юм шиг байгаам.

1 comment:

  1. Happy New Year! And best wishes for a healthy and successful 2008

    ReplyDelete

сэтгэгдлээ үлдээнэ үү