Monday, January 7, 2008

2007 ~ 2008

Өнгөрөгч оноо дүгнээд, шинэ оноо нэг иймэрхүү байх болуу гээд төсөөлөөд бичлэг хийчье гэсэн чинь зөндөө удчихлаа, ганц нэг хүнийг хүлээлгэцэн бол уучлаарай.

Зэээк, 2007 он гараад хэдхэн хоног өнгөрөөгөөд Японд байсан бүхнээ орхиод 1955 онд БНМАУ дипломат харилцаа тогтоосон хамгийн анхны ардчилсан улс болох Жагарын орон Энэтхэг улсын Банглор хотыг зорьсон билээ. Бүхнээ орхиод явахад хүргэсэн том зүйл нь биелээгүй ч, MCP болсоноос гадна харамсах зүйлгүй юм үзэж харж, сурсан гэж боджыгаа.
5 сард Монголдоо буцаж ирсээн, сургууль төгсөөд өчнөө мөнгө төгрөг үрэн барин л ном сурахаар мордсон, одоо дахиал эцэг эхийнхээ мөөмнөөс зулгаастай байж болохгүй гэдгийг л хамгийн түрүүнд бодож, 3 жил дотор нь бараг юу буцалжыгааг мэдэхгүй тогоо рүү үсэрч ороод нэг хэсэг л дэвэрч халих шахам буцалжээж 1 ажилд орсон, хэдэн сар ажиллалаа, би арай түргэджээ, арай биш юмаа. Гараад оюутан байхдаа ийм ажил хийж үзэхийсэн гэж боддог мөрөөддөг байсан ажилдаа ямар ч байсан орж чадлаа.
Яадаг ч байсан Монголдоо байя гэж анхандаа шийдвэртээ бат зогсож байсан ч, сүүлийн үед буцаад явмаар ч юм шиг, энэ их бухимдал, энэ их угаарын, ухааны болон хүмүүсийн бохирдлоос зугатмаар санагдах юм.

2008 онд ингэмээр байна:
-Лав энэ ажлаа солино, тогтворгүйдээ бишээ, угаасаа төслийн хугацаа нь тийм юм.
-Унших гээд овоолсон тав гурван номнуудыг уншиж дуусгана.
-Орой ажлаас ирчээд ТВ-ийн удирдлага барьж суудаг цагийг багасгаж өөр зүйлд зарцуулдаг болно.
-Нэлээн эртнээс бодож байсан, ажлын хажуугаар бас нэг юм хийхгүй бол цалин харж амьдарна гэж байхгүй. Харин юу хийх вэ гэдгээ л зөв барьж авах гээд бодоод цаг хугацаа алдаал байгаад байна. Удахгүй ээ.
-тээд нээх олон юм бичмээргүй байна, биелэхгүй бол нигоо ниго. Эцэст нь амьдралын минь өчүүхэн ч гэсэн нэгэн хэсэг болсон блог чамдаа сард доод тал нь 5 бичлэг хүргэж байнаа.

Монголын блогчид маш олон болтугай.

10 comments:

  1. Банглор гэж outsoursing-ийн том төв хот. Мундаг завшаан тохиосон байна шүү.
    Утаа угаар хүний муухайгаас зугтах биш дор бүрнээ тэмцэж байж бид асуудлаа шийднэ байхаа. Ядаж блогтоо эсэргүүцлээ, шийдэх арга замаа хайж бичвэл нэгэн өдөр нар гийх ч юм билүү?

    ReplyDelete
  2. тиймээ, outsoursing чиглэлээр нэг компанид байсын, дараа нь япон луу явах байсын, тэр нэгэн тэнэг п-гээс болоод бүгд нурсан..
    энэ хотын талаар асуух юм байвал харин асууж болы шүү гэсэн хэхэ.

    Таны зөвөө, зугтмаар болжыгаач гэсэн мэдээж үугтахгүй ээ, хамтдаа тэмцэнэ, ядаж өөрийнхөө хүрээлэн байгаа орчноо бохирдуулахгүйг хичээнээ.

    ReplyDelete
  3. Амжилт хүсье. Чи чаднаа. Ниго болкүйээ. Би мэджээн. гсн.

    ReplyDelete
  4. 2008 nd amjilt husye, margaash enetheg yavlaa gesen @ sayahan irj bsan sanagdah yum. buten jil ongorson bna sht, , , , tsag hugatsaa ayamar hurdan bnaaa

    ReplyDelete
  5. 2008 ond chin amjilt husye. Nigoo bololgui geer ganbattene.

    margaash enetheg yavlaa gesen @ sayhan l yum shig sanagdaj bsan chin . . . buten jil ongorch. Tsaga hugatsaa yamar hurdan ongorch bnaaa. . .

    ReplyDelete
  6. Монголдоо ирсэн нь нэн сайшаалтай. Би л тэр энэтхэгрүү чинь явах юмсан. Ниго болно гэж юу байсийн. Харин жинхэнэ биччээд биелүүлхийн төлөө тэмцах хэрэгтэй шд.
    Тэгээд тэмцээд ирхийн цагт бүтэхгүй зүйл гэж бараг байдаггүй юм билээ.

    ReplyDelete
  7. Yorool bat orshigee, blogger blogchid mas olon boltugai.

    ReplyDelete
  8. Здравствуй, друг. Как погода там, в Монголии очень холодно? Здесь, в Португалии уже достиг зимы.


    Have a good day

    ReplyDelete
  9. Банголерт төгссөн гавал залууг авах газар Монголд лонх лонхоороо л байна. /хэхэ миний хэмжүүр нэг иймэрхүү л юм байх юм даа/

    Энэтхэг нээрээ сонин газар шүү. Би Hyderabad-д 3 сар байсийн. Энэтхэгийг эхний сар үзэн ядаад, хоёр дахь сардаа дасаад, гурав дахь сардаа хайртай болж байтал буцчихсан гэжуга.

    Шинэ оны зорилт чинь таалагдлаа, ниго болохгүйн тулд нэгийгээ үзэж нэхийгээ тайлах нь дээ, залуу минь.

    ReplyDelete
  10. ali deer unshsiin, kommentukldeeh gesn bolkuilaisiin, chinii jiliin tailan mailang tolovlogoog unshih gej hichneen ikh huleesen bilee, za yu ch gsn amjilt husiii.

    ReplyDelete

сэтгэгдлээ үлдээнэ үү