Friday, June 22, 2007

Дэм дэмэндээ - Заяа охинд амьдрал хайрлая

Амьдрах итгэл, гэрэлт ирээдүйг түүнд хайрлацгаая!
Амьдрал зарим талдаа хатуу, тэр дундаа өвчиндөө шаналан эмнэлэгийн тааз ширтэн хэвтэх Батзаяа охины хувьд бүүр ч хатуу санагдана.
Түүний бичсэн захидлын хэсгээс
“Надад заяасан энэ амьдралдаа би маш их хайртай. Амьдралаа хайрладаг шиг яг тийм ихээр би өвчнийг үзэн яддаг. Өвдөх өвчингүй амьдралыг сэрүүн үедээ мөрөөдөж, унтах нойрондоо зүүдэлдэг над шиг хүн энэ хорвоод дахиад битгий төрөөсэй билээ…… Үеийн хүүхдүүд инээж хөхөрч, гүйж харайж, сурч боловсорч байхад би гэдэг хүн хэвтэж, өвдөж, уйлахаас өөр юу ч хийж чаддаггүй. Энэ байдалдаа би үнэхээр их харамсч гутардаг ……..Гэвч энэ муухай өвчнөөс болж үеийн найзууд маань конкурс өгч байхад би гэдэг хүн эмнэлэгт тааз ширтээд хэвтэж байхдаа үнэхээр их гутарч байсан. Яг энэ цагаас эхлээд өдийг хүртэл энэ бүхнийг дэр хөнжил хоёртойгоо нулимсаараа хуваалцсаар л ирсэн ….. “ гэжээ.

Тиймээ ид цэцэглэж явах залуу насаа аймшигт өвчний шаналлын харанхуй ертөнцд, эмнэлэгийн оронд дээр өнгөрүүлнэ гэдэг хэцүү хэрэг.

Б.Батзаяа охины хувьд одоо 20 настай. Түүний өвчний онош нь Батзаяа охины эгчийнх нь хөтлөн явуулдаг Амьдрах Хүслэн блогт бичсэнээр хоолойны ангина үе мөчиндөө орсон гэж гарсан байна. Энэ онош тогтоогдсоноос хойш 3 жил өнгөрсөн бөгөөд одоо хэвтэрт орж эмнэлэгээс салах аргагүй болтлоо хүндэрчээ.

Амьдрах хүслээр дүүрэн дүүгийнхээ шаналалыг харж тэсгэл алдсан эгч нь одоо түүнийг гадаад орнуудын сайн эмнэлэгт аваачиж эмчлүүлэхээр олноос тусламж хүсч байгаа юм. Түүний бичсэнээр гадаадын нэг эмнэлэгээс Б.Батзаяа дүүг нь эмчлэж болох талаар нааштай хариу ирсэн бөгөөд эмчилгээний зардалд наад зах нь 10,000 ам.доллар шаардлагатай байгаа юм байна. Ингээд дүүгийнхээ эмчилгээний төлбөрийг цуглуулах найдлагаар тэрээр Амьдрах Хүслэн гэх блог хөтлөж байгаа юм.
Заяагийн одооны шархнуудынх нь зургийг хараад өөрийн эрхгүй нулимс цийлэгнэлээ. Зүрх шимширмээр....

“Олны хүч оломгүй далай” гэдэг ардын зүйр үг бий. Иймд Бүгдээрээ.мн -ийн уншигчдаа Б.Батзаяа охинд амьдрах итгэл хайрлацгаая!

Батзаяа охинд туслах
Хандивын Данс: Зоос Банк Баяраагийн Батзаяа
Дансны Дугаар: 2413197095 /төгрөг/ 2413202777 /валют


Мөн та Амьдрах Хүслэн блогт орж тэнд байрлуулсан сурталчилгааны линкүүдэд аль болох олон удаа нэвтэрч тус болоорой.

Бичлэгийн эх сурвалж: http://www.bugdeeree.mn/

Бид Батзаяа охинд туслаж чадна. Бидний хийх өчүүхэн бага үйлдэл түүнд тус болж чадна. Тиймээс та доорхи санамжуудыг уншаарай.

Та бидний тус болж чадах зүйлс:

1. Хэрвээ та блог хөтөлдөг бол мөн ямар нэгэн сайтад админ хийдэг бол энэ бичлэгийг тэр чигээр нь өөрийн сайт болон блогтоо оруулаарай. Мөн өөрөө бичсэн ч болно.
2. Амьдрах Хүслэн блогруу орж зүүн гар талд байрлах google-ийн линкэн дээр дарах. Үүнд: Хэрвээ та Firefox-ийг ашигладаг бол дээрхи линкэн дээр Ctrl товчний хослолтой Internet Explorer ашигладаг бол Shift товчний хослолтойгоор Click хийвэл маш богино хугацаанд олон click хийх боломжтой. (Ctrl болон Shift товчний хослол нь дахин ачаалахгүйгээр шинэ цонх юмуу табд нээдэг учираас back хийж цаг алдахгүй эргээд цонхуудыг хаахад маш бага хугацаа зарцуулдаг давуу талтай)
3. Мөн энэ тухай мэдээллийг өөрийн yahoo, msn мессенжирт байрлах бүх хүмүүст тараах (yahoo мессенжирийнхээ групп дээр нь маусний баруун товчийг дараад Send Instant Message to All in Group гэсэн дээр дараад гарч ирэх цонхонд өөрийн уриалгыг бичиж явуулна. Жишээ текст: [… Амьдрах хүслээр дүүрэн яваа 20 хон настай Батзаяа охинд гараа сунган тусалцгаая. Тэрээр хоолойны ангина үе мөчиндөө орсон гэсэн оноштойгоор эхэлсэн бөгөөд одоогоор хэвтэрт орсон монгол эмчилэгдэх болмжгүй болсон учираас гадаадад очиж эмчлүүлэх юм байна. Хандивийн данс: Зоос БанкMNT - 241319 7095,USD - 241320 2777, Хүлээн авагчийн нэр: Баяраагийн Батзаяа. Бид түүнд туслаж чаднаа. Та заавал хандив өгөхгүйгээр www.lovelife.delhii.net блогруу орсноор бид тус болж чадах болно. Цааш нь дамжуулна уу … …] дээрхи жишээ тестийг хуулж аваад дамжуулж туслана уу) мөн yahoo мессенжирийн Status хэсэг www.lovelife.delhii.net гэсэн линкийг гаргах (Yahoo Messenger-ийн Messenger цэсрүү ороод My Status гэсэнлүү ороод New Status Message … гэсэн дээр дарна тэгээд гарч ирэх цонхон дээр өөрийн уриалгыг бичээд зай аваад www.lovelife.delhii.net гэсэх хаягыг бичиж өгнө. Жишээлбэл: Batzaya ohind tusaltgaaya www.lovelife.delhii.net) Жич: латин галигаар бичихгүй бол yahoo messenger-ийн зарим хувилбар монголоор бичисэн текстийг танихгүй арзайх магдлалтай.
4. Өөрсдийн тань мэдэх хүнээр дамжуулан телелвиз, FM радио, сонин сэтгүүл болон хэвлэл мэдээлийн хэрэгслээр гаргах. Том компаниудад хандив өргөх санал тавих зэрэгээр
5. Хамгын эцэст нь та боломжоороо хандив өргөх.

За за нэг ийм байна. Та дээрхи аргуудаас аль чадахаа хийгээрэй. Таньд амжилт хүсэе. Та дээрхи бичлэгийг өөрийн блог болон сайтдаа шууд хуулан байрлуулах бүрэн боломжтой. Дэлгэрэнгүй..

Monday, June 18, 2007

Сумын бүжиг

Yuki-гийн Сумын бүжиг-ийг уншсан чинь би бас сумын бүжигт орж байснаа бичмээр санагдчлаа, хэхэ.

2-р курс төгссөн зун шиг санагдаж байна. Ангийн хэсэг нөхөд Багануурын цаашаа гэр нь байдаг ангийнхаа нэг залуугийнд очиж хэд хонохоор ярьж ярьж яг явах болсон чинь 6-уулхнаа явсын. Яг голын эрэг дээр, адуу малтай, айраг цагаатай ёстой сайхан байсан. Гэрээс нь зайдуу, яг голын эрэг дээр майхнуудаа барьж бууцгаасан. Өглөө нь босч голын эрэг дээр бургасны сүүдэрт хэвтэж, хөзөрдөж, хөгжим сонсож хэвтээл, өдөр хоол идчээд гол руу орж тоглож, сэлж байгаал, орой хоол идчээд морь унаж зугаалаал.. жаргалтай хэдэн өдөр байсан.
Нэг орой нь гал тойроод юм ярьцан суужийсан чинь морьтой хүмүүс наашаа чиглээл иржийнэ, тэгсэн чинь харин нөгөө манай ангийн залуугийн дүү нь найзуудтайгаа хүрч ирдийн, одоо сумын клубт дискотой, та нар явахгүймуу гэж хэлэх гэж ирж байгаан гэнэ. бид хэд ч Өө тэгье тэгье гээл уухайн тас.. очсон чинь ёстой төсөөлж байсан яг дүрээрээ. гэрэл нь гэсэн чинь сумын цагдаа нь гар чийдэнгээ таазны голд эргэлдэж байгаа бөмбөлөг рүү тусгаал болоо, хөгжим нь хальт зурагдцан, зажилцан кассет, дээр үеийн хэдэн дуунууд... Бас ч гүй, кассетаа солиноо, сольсон кассет нь хүмүүн төрөлхтөн, задгай цагаан, вальс... тэрэн дээр нь сумын улаан буланд хамаг байдаг гоёоо өмсөөд нүүр амаа хамаг гоёоороо будаад ирцгээсэн улаан хацартай хүүхнүүд, урт дээлтэй залуучууд эргэлдэхийг үзүүлж өгнө шүү, хэхэ. Одоо хүртэл нүдэнд харагдаад, инээд хүрээд байхын... Вальсанд нь ч бид хэд юугаараа дутах в, эргэлдээл байсан, тэгсэн хэдэн залуучууд бас тооцоолсноор ширүүн харцгаагаал, үүдэнд гарч ирэхийг хүлээгээл зогсож байлээ шүү, Охидуудыг маань өдөсхийгээл байжийсан чинь цаанаас хэдэн залуу орилоол ирсэн, нөгөө өдөөд байсан залуус ч пирр гээл зугтаачлаа, барын амнаас юуны аманд гэдэг билээ тэрэн шиг юм бодоол айгаад зогсож байтал, харин мань хэдийг сумын бүжгэнд хүргэж ирсэн ангийн залуугийн дүү найз нартайгаа байдаг байгаа, сумын атаман юм гэнээ, тэгээд бид хэдийг майхан хүртэл хүргэж өгөөд, нэг нь 3 литр Монгол, 2 тарваганы боодог авчирснаар жинхэнэ найр эхэлсийм даа... Дэлгэрэнгүй..

Такси

Саяхан нэг сэрүүхэн орой харих гээд явжийсан чинь нэг жоохоон, 10 жилийн гэмээр нэг охин гар өргөхөөр нь хүргээд өгчи гэж бодоод зогссон чинь
-Ахаа дэнжийн мянга гээл суулаа, урд, миний хажууд..
Тэгсэн чинь харваас жоохон охин байна, архи үнэртэхиймаа, тэрийгээ үнүүртүүлэхгүй гэсиймүү сэнгэнэтэл бохь зажилжийна, бохьны гаа, архины ааг холилдоод ямар муухай үнэртдийн бээ, даарчийсан ч гэсэн цонхоо онгойлгоол явлаа. Дэнжийн мянга руу дөхөж ирээд
-ах нь энэ хавийг сайн мэдэхгүй, дэнжийн мянга чинь эндээс эхэлдэг билүү? гэсэн чинь,
-тийн, одоо наадхаараа доошоо орчих гээд нээх огцом жалга гатлуулаал нэг гудмаар оруулаал явж алдлаа, сүүл рүүгээ ч жоохон айсхийгээл явчлаа, харанхуй гудам руу аваачаад урьдаас тохирцон хүмүүс хүлээж байх ч юм билүү гэсэн бодол төрөөл, явж явж нэг хашааны гадаа ирснээ
-Энд зогсчих, ахаа удахгүй ээ, тээд эргээд явнаа гэхээр нь
-заа за, гээл эргэчээд хүлээгээл байсан, гарч ирдэггүй, нөгөө голорно гэдэг нь юм байлгүй гэж бодоод заалтаа харсан чинь 1500 орчим л айхаар нь за яршиг, харьж унтья гээд буцах замаа арайх гэж олж харьсан даа...

Уржигдар байхаа, Тэнгис орох гээд такси бариад явсан чинь хаа байсан Тэдигийн хойно зогсчоод
-ахын дүү ингээд буучих гэдийн байна
-күй, юу гэсэн үг вэ, алхахад хол байшд, тойроод үүдэнд нь оччих гэсэн чинь
-залуу хүүхэд байж юун сүртэйн бэ, энүүхэн хооронд алхчаач, ах нь бас буцаж тойрох болийшд гэхээр нь гэдэн хөдлөөд
-тэгвэл такси барих ямар хэрэг байгаан, үйлчилвэл үйлчилсэн шиг үйлчлээч гэсэн чинь
-Юү гэнээ гээд нээх муухай харжийна, барьж авч цохих нь ээ, тэхээр нь миний харин инээд хүрээд зио зио, яршигоо, буян болог гээд мөнгийг нь өгөөд хаалгыг нь зөөлхөн хааж өгөөд явуулаад алхсын,

Энэ хөдөөнийхөөн гэжж,,
замаа мэдэхгүй, хотжоогүй, соёлгүй, ухамсаргүй, хөдөөнөөс орж ирсэн, замын хөдөлгөөний соёл гэдэг ойлголт мэдэхгүй, дүрмээ бас мэдэхгүй энэ зарим таксины жолооч нарыг яалтай вээ? Дэлгэрэнгүй..

Monday, June 4, 2007

Юм хөгжнөө гэж...

Биднийг хүрээлэн байгаа юмс, техник технологи улам л боловсронгуй болоод байхымаа.

Юм хөгжөөл байхын, тэмээн жин цувдгаараа цуваал, харин бидний зарим нөхөд суугаал байхын, уул нь суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг дээ, зарим нь суух нь байтугай ухраал байхымаа...

за тэр ч яахав, гадаа ямар халуун байнаа...

Дэлгэрэнгүй..

Thursday, May 31, 2007

Дэм дэмэндээ

Дээс эрчиндээ гэжж..

25 дугаар суваг телевизийн Танайд хоноё нэвтрүүлэгт оролцсон 4, 6 настай 2 хүүтэйгээ амьдардаг Б.Тунгалаг гэдэг 27хон настай амьдралын төлөө тэмцэж яваа бүсгүйд сэтгэлийн болон эдийн жаахан ч гэсэн дэм өгч чадах болуу гэж горьдоод энэ бараг хэн ч шагайдаггүй блогтоо бичлэг үйлдэхээр шийдлээ.

Элэг нь устаад гэдэс нь усаар дүүрэх болсон тэр бүсгүй урт насгүй болжээ. Өвчтэй болсныг нь мэдээд нөхөр хаяаад явчиж, явах явахдаа зодож нүдэж зовоодог байсан, зовлон үзээд уйлаад байхаар нулимс хүртэл хайран санагдах юм гэх нүдэндээ нулимсгүй яриаг сонсоод өөрийн эрхгүй нулимс минь цийлэгнэж байсан. Энэ байдлаараа ямар ч найдваргүй, өнөө маргаашгүй гэж би ойлгосон. Германд, урд хагалгаа хийдэг, Германийх нь 99%ийн баталгаатай даан ч 80 мянган доллар хэрэгтэй гэсэн. Группын 26000 төгрөг аваад 20000аар нь гэрээ түрээсэлдэг бүсгүйд хаанаасаа тэр их мөнгө олдох вдээ, тэрэнтэйгээ ч эвлэрцэн хүүхдүүдээ салгалгүй хамтад нь асрамжинд өгнөө гэж ярьж суугаа бүсгүйд монголын ард түмэн туслах чин хүсэлтэй байгааг захын хүнтэй таараал нөгөө танайд хоноё-ийг үзсэн үү гээл Тунгалагийн тухай ярилцах ярианаас мэдэрч болно. Маш ухаалаг, маш цэвэрхэн. Гэр дотор нь нэг мухар ширээнээс өөр юмгүй ч хүүхдүүдийнх нь хувцас% цагаан хэрэглэл гээд бүгд л гял цял...

Зовж зүдэрсэн, өдөр хоногийг барж ядан буй хүн Монголд олон ч гэлээ энэ бүсгүй тэднээс тэс өөр. Амьдралд хайртай, амьдралдаа зорилготой, амьрахыг үнэн голоосоо хүсч буй энэ бүсгүйд уул нь Монгол газарын Мянгаа ч юмуу, Женкогийн Баттулга ч юмуу, хэдэн нэртэй нэргүй том баячууд 10ь 20 саяаар нь цацахад л энэ хөөрхийлөлтэй 3ын амьдрал цэцэглээл ирмээр санагдах юм...

Тунгалагт туслах гэсэн хүмүүс боломжоороо л тусалж байна. Хашаандаа үнэгүй суулгая гэсэн хүнээс авахуулаад шинэ модон гэр, тэвш дүүрэн түлээ, тортой хүнсний зүйлээс авахуулаад 5000, 50000 төгрөг бариад ирсэн хүмүүс ч байсан. "25 дугаар суваг" ТВийн зохион байгуулсан Тунгалагт туслах хүмүүсийн уулзалтын дараа 10 сая орчим төгрөг цугларсан гэсэн. Ээж ажлын газрынхандаа санаачлага гаргаад тэдний ажлийнхан нэг өдрийн цалигаа хандивлаж байгаа гэнэ...
Энэ мэтээр хүмүүс тусалж дэмжээд Германд эмчлүүлэх зардал энэ тэрийг нь бүрдүүлчээсэй... Амьдралд үнэхээр ХАЙРТАЙ, амьдрах гэж үнэхээр ТЭМЦЭЖ яваа энэ сайхан сэтгэлийн хаттай бүсгүйд АМЬДРАХ урам зориг, эрч хүчийг хайрлацгаая, хүмүүс ээ.

ГОЛОМТ БАНК-ны 1711021650 энэ данс руу Б.Тунгалагт туслахыг хүссэн хүн өөрийнхөө боломж бололцоогоороо хандив өргөөрэй.

энэ бичлэг маань аль болох олон хүнд хүрээсэй гээд Тунгалаг бүсгүйн хэлсэн ЯМАР Ч ЯДУУ ХҮНД САВАНГИЙН МӨНГӨ ОЛДДОГ Л БАЙХГҮЙ ЮУ гэдэг үгээр бичлэгээ цэглэе. Дэлгэрэнгүй..

Wednesday, May 30, 2007

Танилтай бол талын чинээ

Танилгүй бол юуны чинээ гэдэг билээ мартчиж...

Сүүлийн 3 жил тогтвортой Монголдоо байгаагүй болооод ч тэр юмуу, угын найз нөхөд цөөтэйг хэлэх үү, энэ 3 долоо хоногт найзаа гэж боддог ганц найзаа эс тооцвол ганцаараа юм шиг л санагджийна, Монголд танилгүй бол ажил төрөл амжихгүй, танилтай бол ямар хурдан амжина гээч... бараг гэрлийн хурдаар..

Яджаахад ноднин зун буцахаасаа өмнө утсаа алга болгоод бүх дугаар форматлагдцан болохоор гар утас аав ээжтэй ярихаас бусдаар бараг хэрэглэгдэхгүй л байна дөө

Яагаад ч юм ойрд юм бичих "онгод" орохгүй юм... Дэлгэрэнгүй..

Monday, May 21, 2007

Монголд ирээд 2 долоо хонолоо...

Эхэндээ халуун орноос ирснийг хэлэх үү, хөлдөж үхчих гээд хэцүү л байлаа, ямар сайндаа, аав гэрт маактай суужийхад би 2 давхар ноосон цамцтай хөлдөж үхэх гээд суужийхав дээ. Ирсний 2 хоногийн дараа нь бүр намайг өдөж байгаам шиг цас орж үзэж байгаам чинь...
Тээд 2 долоо хоног хотын захад байдаг гэртээ бүгэж баахан хууль уншиж Төрийн албан хаагчийн шалгалт өгдөг баатар болоод өчигдрийг хүртэл нээт байтугай усанд орох ч завгүй бэлдлээ, гэр хорооллынх болохоор гэртээ усгүймоо. Ирснээ хэнд ч хэлээгүй, найз нартаа ч, ах дүү нартаа ч. Өглөөнөөс унтах хүртлээ хоол идэж уухаас бусдад нь хууль уншаастай... Тэгэж тэгэж бэлдсэн шалгалтанд нь өчигдөр тэнцсэнгүй ээ, над шиг 2 долоо хоног уншаал тэнцчдэг шалгалт гэж юу байхав гэсэн тэнэг аргадалтаар өөрийгөө тайвшруулаал өнөөдөр л нээтэд суужийна. Ирснээсээ хойш дусал ч алкохоль амсаагүй.
Гэртээ бүгээд зурагт ч үзэх завгүй байсан болохоор цаг үеийн үйл явлын мэдээллээс их хоцорсон байна. Бас ингэж нээтэд сууж юм хум уншина гэвэл бүтэхгүйн байна...

Монголчуудын амьрал, амжиргааны түвшин нэг үеээ бодоход арай дээрдсэн ч юм шиг, эсвэл улам доройтцон ч юм шиг.

Гадагшаа гарч мөнгөтэй болох ганцхан хүсэлтэй, тэрнийхээ төлөө амиа өгөхөд ч бэлэн шахуу хүмүүс ч улам их болж, Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Солонгос руу 15000 ажиллах хүч гаргана гээд, хөл толгойгоо олохгүй үймээн, зөвхөн бүртгүүлэхийн төлөө 2,3 хоног цэнгэлдэхийн гадаа нойр хоолгүй хонон өнжин оочирлоод, зохицуулуулагдахын тулд сургуультай цагдаагийн нохойнд уруулан барин суух ч гэж... 15000-ын 11000 нь эрэгтэй гэсэн, хөдөлмөрийн насны 1 эрэгтэй хүнд 17 эмэгтэй хүн оногдож байна гэсэн судалгаа байна гэсэн, дээрээс нь зөвхөн солонгос руу 11000 эрэгтэй гараад явчина, бусад улс руу ч "ажиллах хүч" гарсаар л... Ядаж л энэ жээндэр мээндэр нь юу болжийнааа?
Энэ төр засаг нь ямар нэг юм хийгээчээ, хөдлөөчээ.

Архинд шумбаад живлээ, архиддаг хүмүүс нь бүр донтох хам шинжиндээ орж, залуу халаагаа ч сайн бэлтгэж байх шиг байна. Архинаас үүдэлтэй гэмт хэрэг улам нэмэгдэж, гэмт хэргийнх нь нөхцөл байдал, сэдэл нь улам л хүндрээл байна, Хил дээр хил манаж суухдаа 3уулаа архидаад нөгөө 2ыгоо АКдаад алчихым, архи уугаад аавыгаа алцан, зодцон хэргүүд ч чих дэлсэхийм.

Хүний мөс, хүн чанар гэдэг юм алга болжээ, олсон хэдэн бор дээрээ нэмж төлөөд хоол авч идээд баагаад гаргацым шиг байна. Алт ухаж мөнгө олох гээд хамгаалагчид нь автлга өгчөөд уурхай руу орж шороогоо ухаж байх хооронд нь мөнгө авсан хамгаалагч нь нөгөө тал руугаа бас олиод уурхайн эзэн нь өөр хэдэн хамгаалагчтай, сургуультай нохой дагуулж хойноос нь ороод бороохойдож нохойгоор уруулж тахир дутуу шахуу болгожийно гэнэ,

шинэ оны дараахан нэгэн залуу найз нартайгаа уугаад харьлаа гэж салаад салхинд цохиулж тасраад дун өвлийн хүйтэнд гадаа уначиж. Тэхэд хүмүүс босгох нь битгий хэл ядаж цагдаа дуудаад эрүүлжүүлэхт хүргүүлчиж болноо доо, тэхэд яасан гэж боджийно?... турсикнээс нь бусдыг нь тайлж аваад шалдалцан, тэрнээс нь болоод 2 хөлнийхөө улнаас хөлдөөд үхцэн махаа талыг нь огтлуулаад, цагаан сараар хүмүүстэй өвдгөөрөө 4 хөллөж золгож, хөлийн улных нь мах төлжиж ургатал гишгэж ч чадахгүй мөлхөж "хөлд орсон" байхым.. Сонсох төдийд хөл эрвэгнэж нуруугаар хүйт оргиж байхад энэ хүмүүсийн мөс яацан болж таарах уу...
Хүний мөсөө гэжжж...

Нээтэд өөрийнхөө лаптопноос орох гэхээр дургүйцээд байхын, дараа нь паянтай замын тэмдэглэлээ зураг хөрөгтэй нь бичнээ...

Бороо бороо ороосой, оросын маамуу ирээсэй гэжж, Монгол минь хаврын шороонд халтайчаад нүүрээ угаагаагүй хүүхэд шиг л байна даа. Хааяа хааяадаа шороо хог нь босоол... Дэлгэрэнгүй..

Wednesday, May 2, 2007

КОЛА МЕНТОС 2-Г ХЭЗЭЭ Ч БҮҮ ХОЛЬЖ ХЭРЭГЛЭ

Дөнгөж сая хайрт ээжээс минь 2 хүүдээ АЮУЛТАЙ гэсэн гарчигтай мэйл ирлээ, яаж азаар би энд кола уудаггүййн...
Ментос кола 2 нь урвалд хүчтэй ордым байна, энэ зурган дээрх урвал хүний гэдсэнд явагдахаар юу болохыг төсөөлж байгаа биздээ?
Ер нь бидний ууж иддэг зүйлс дотор энэ мэт хүний биед асар хор нөлөөтэй урвалууд их явагддаг байхаа, үйлчлэл нь л удаан, эсвэл хэсэг хугацааны дараа л ирдэг болохоос биш...

Ээжээс ирсэн мэйл:

Last week a little boy died in Brazil after eating MENTOS and drinking Coca-Cola / PEPSI together. One year before the same accident happened with another boy in Brazil . Please check the experiment that has been done by mixing Coka-Cola (or Coka-Cola Light) with MENTOS.


So be careful with your self eating MENTOS (POLO's) and drinking COCA-COLA or PEPSI together.
CHECK THIS OUT...






Дэлгэрэнгүй..

сэтгэл тавгүй байна

くっそうーー. この2週間でマジ遅いスピードで一生懸命我慢してダウンロードした300MBやつを間違えてShift+delしっちゃったーよぉ.(涙) 
さてと、こうやっていくらか日本語を使わないと中途半端に学んだ俺の日本語が挨拶だけに変わりそうで、ここに書く以外使う機会のないマワリだからここに書き込んだ.こないだ<さくらんぼ>って思い出さなくて一晩俺中:俺って20代のくせにおじいさんみたいに忘れん坊になってるんだな思い込んだ.自分にむかつく.人って怠ければ怠けるほど何もしないように怠けちゃうもんだな.

インド、インドって言えばむしむしした暑い、最初は夜眠れないほど暑さ...

こないだ、ヤホウmsgrに自分のBlogのアドレスを書いてるまま母さんとチャットした後、母さんBlogの書き込みを全部プリントアウトしてお父さんと一緒に読んだんだって、今いろいろ自分の中に考えた事、書きたい事をすべて書けないし、こう書いたら両親どう思うかな、何って言われるかなって心配で最近は何も書き込んでない、だってお父さんいつも英語勉強してる?いつも勉強してるってうるさいんだから、また勉強しないでこんなのを書いてるんだ、ああだこうだって言うから、

халтар хултар эзэмшихээ аядсан япол хэлээ мартчих гээд ганц нэг өгүүлбэр буруу зөв бичиж үзлээ, япон хэл мэдэхгүй хүн нь сорри шүү.. Дэлгэрэнгүй..

Thursday, April 26, 2007

Юм хөгжнөө гэж...

Ойрд гэрээ санаад байгаамуу, эндэх амьрал таалагдахгүй байгаамуу яг яагаад байгаан чөтгөр бид 2 бүү мэдээ...
Миний хуучин ПС-ний кэйборд дээр нэг ийм товч байсан, ганц дараал Монгол руу явчина, Ctrl+Z гэж undo хийгээл буцаад байсан газраа ирчинэ. Күй мөн, амар байжээ. Юм хөгжнөө гэж....

Саяхан авсан лаптопны маань гар нь ийм...


Удахгүй монитор, процессорыг нь бас эвхдэг гарах юм гэнэлээ. Юм хөгжнөө гэж..

Бага байхад манайх гэртээ Pentium3 компьютертай болоол өдөр шөнөгүй балбаал, компьютер гэдэг юмны сайхныг биширч байсан үе саяхан мэт, Гэтэл өнөөдөр компьютер ямар хурдтайгаар хөгжиж, шинэчлэгдэж байгааг ёстой чөтгөр бид 2 бүү мэдээ.

За, энэ дөнгөж саяхан авсан принт скрийн



Цаана чинь юм хөгжөөд байна, ямар нэгэн юм хийгээчээ гэдэг шиг дагаад хөгжихгүй бол, глобалчлагдахгүй бол болохгүй нь ээ.
Сая нэг найздаа хайсан юмыг нь өгчих санаатай upload хийгээд өгсөн чинь татаж авч ч мэдэхгүййн, Интернетийг зүгээр нэг мэйлээ шалгаад, мэссэнжэрдээд гардаг жижигхэн зүйл төдий ашигладаг цагийг халмаар байна...
Өнгөрсөн долоо хоногт нэг найз маань чи хэтэрхий их интернетэд суужийна, бодит байдлаас тэгж хөндийр ч болохгүй гэнэ, тэр cyber ертөнцөөр чинь хоолоо олж иддэг хүмүүс байна, тэр тогоон дотор чинь бодитой амьралл буцлах үе ч байна. Каблийг нь салгаад хаячвал зүгээр л нэг дөрвөлжин авдар ч гэсэн эндээс итгэл үнэмшил, ухаарал бодрол олж авдаг, эндээс амьдрах цог цаль жавхаагаа олж авдаг..
Энэ юу бичээд хадуураад байнаа гэж боджийнуу, би өөрөө ч тэгж боджийно, өөрийгөө... Дэлгэрэнгүй..