Thursday, May 31, 2007

Дэм дэмэндээ

Дээс эрчиндээ гэжж..

25 дугаар суваг телевизийн Танайд хоноё нэвтрүүлэгт оролцсон 4, 6 настай 2 хүүтэйгээ амьдардаг Б.Тунгалаг гэдэг 27хон настай амьдралын төлөө тэмцэж яваа бүсгүйд сэтгэлийн болон эдийн жаахан ч гэсэн дэм өгч чадах болуу гэж горьдоод энэ бараг хэн ч шагайдаггүй блогтоо бичлэг үйлдэхээр шийдлээ.

Элэг нь устаад гэдэс нь усаар дүүрэх болсон тэр бүсгүй урт насгүй болжээ. Өвчтэй болсныг нь мэдээд нөхөр хаяаад явчиж, явах явахдаа зодож нүдэж зовоодог байсан, зовлон үзээд уйлаад байхаар нулимс хүртэл хайран санагдах юм гэх нүдэндээ нулимсгүй яриаг сонсоод өөрийн эрхгүй нулимс минь цийлэгнэж байсан. Энэ байдлаараа ямар ч найдваргүй, өнөө маргаашгүй гэж би ойлгосон. Германд, урд хагалгаа хийдэг, Германийх нь 99%ийн баталгаатай даан ч 80 мянган доллар хэрэгтэй гэсэн. Группын 26000 төгрөг аваад 20000аар нь гэрээ түрээсэлдэг бүсгүйд хаанаасаа тэр их мөнгө олдох вдээ, тэрэнтэйгээ ч эвлэрцэн хүүхдүүдээ салгалгүй хамтад нь асрамжинд өгнөө гэж ярьж суугаа бүсгүйд монголын ард түмэн туслах чин хүсэлтэй байгааг захын хүнтэй таараал нөгөө танайд хоноё-ийг үзсэн үү гээл Тунгалагийн тухай ярилцах ярианаас мэдэрч болно. Маш ухаалаг, маш цэвэрхэн. Гэр дотор нь нэг мухар ширээнээс өөр юмгүй ч хүүхдүүдийнх нь хувцас% цагаан хэрэглэл гээд бүгд л гял цял...

Зовж зүдэрсэн, өдөр хоногийг барж ядан буй хүн Монголд олон ч гэлээ энэ бүсгүй тэднээс тэс өөр. Амьдралд хайртай, амьдралдаа зорилготой, амьрахыг үнэн голоосоо хүсч буй энэ бүсгүйд уул нь Монгол газарын Мянгаа ч юмуу, Женкогийн Баттулга ч юмуу, хэдэн нэртэй нэргүй том баячууд 10ь 20 саяаар нь цацахад л энэ хөөрхийлөлтэй 3ын амьдрал цэцэглээл ирмээр санагдах юм...

Тунгалагт туслах гэсэн хүмүүс боломжоороо л тусалж байна. Хашаандаа үнэгүй суулгая гэсэн хүнээс авахуулаад шинэ модон гэр, тэвш дүүрэн түлээ, тортой хүнсний зүйлээс авахуулаад 5000, 50000 төгрөг бариад ирсэн хүмүүс ч байсан. "25 дугаар суваг" ТВийн зохион байгуулсан Тунгалагт туслах хүмүүсийн уулзалтын дараа 10 сая орчим төгрөг цугларсан гэсэн. Ээж ажлын газрынхандаа санаачлага гаргаад тэдний ажлийнхан нэг өдрийн цалигаа хандивлаж байгаа гэнэ...
Энэ мэтээр хүмүүс тусалж дэмжээд Германд эмчлүүлэх зардал энэ тэрийг нь бүрдүүлчээсэй... Амьдралд үнэхээр ХАЙРТАЙ, амьдрах гэж үнэхээр ТЭМЦЭЖ яваа энэ сайхан сэтгэлийн хаттай бүсгүйд АМЬДРАХ урам зориг, эрч хүчийг хайрлацгаая, хүмүүс ээ.

ГОЛОМТ БАНК-ны 1711021650 энэ данс руу Б.Тунгалагт туслахыг хүссэн хүн өөрийнхөө боломж бололцоогоороо хандив өргөөрэй.

энэ бичлэг маань аль болох олон хүнд хүрээсэй гээд Тунгалаг бүсгүйн хэлсэн ЯМАР Ч ЯДУУ ХҮНД САВАНГИЙН МӨНГӨ ОЛДДОГ Л БАЙХГҮЙ ЮУ гэдэг үгээр бичлэгээ цэглэе.

1 comment:

  1. Хн...
    Хангалттай мөнгө цугларч хагалгаа нь амжилттай болж эдгэрэх болтугай

    ReplyDelete

сэтгэгдлээ үлдээнэ үү