Monday, May 21, 2007

Монголд ирээд 2 долоо хонолоо...

Эхэндээ халуун орноос ирснийг хэлэх үү, хөлдөж үхчих гээд хэцүү л байлаа, ямар сайндаа, аав гэрт маактай суужийхад би 2 давхар ноосон цамцтай хөлдөж үхэх гээд суужийхав дээ. Ирсний 2 хоногийн дараа нь бүр намайг өдөж байгаам шиг цас орж үзэж байгаам чинь...
Тээд 2 долоо хоног хотын захад байдаг гэртээ бүгэж баахан хууль уншиж Төрийн албан хаагчийн шалгалт өгдөг баатар болоод өчигдрийг хүртэл нээт байтугай усанд орох ч завгүй бэлдлээ, гэр хорооллынх болохоор гэртээ усгүймоо. Ирснээ хэнд ч хэлээгүй, найз нартаа ч, ах дүү нартаа ч. Өглөөнөөс унтах хүртлээ хоол идэж уухаас бусдад нь хууль уншаастай... Тэгэж тэгэж бэлдсэн шалгалтанд нь өчигдөр тэнцсэнгүй ээ, над шиг 2 долоо хоног уншаал тэнцчдэг шалгалт гэж юу байхав гэсэн тэнэг аргадалтаар өөрийгөө тайвшруулаал өнөөдөр л нээтэд суужийна. Ирснээсээ хойш дусал ч алкохоль амсаагүй.
Гэртээ бүгээд зурагт ч үзэх завгүй байсан болохоор цаг үеийн үйл явлын мэдээллээс их хоцорсон байна. Бас ингэж нээтэд сууж юм хум уншина гэвэл бүтэхгүйн байна...

Монголчуудын амьрал, амжиргааны түвшин нэг үеээ бодоход арай дээрдсэн ч юм шиг, эсвэл улам доройтцон ч юм шиг.

Гадагшаа гарч мөнгөтэй болох ганцхан хүсэлтэй, тэрнийхээ төлөө амиа өгөхөд ч бэлэн шахуу хүмүүс ч улам их болж, Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Солонгос руу 15000 ажиллах хүч гаргана гээд, хөл толгойгоо олохгүй үймээн, зөвхөн бүртгүүлэхийн төлөө 2,3 хоног цэнгэлдэхийн гадаа нойр хоолгүй хонон өнжин оочирлоод, зохицуулуулагдахын тулд сургуультай цагдаагийн нохойнд уруулан барин суух ч гэж... 15000-ын 11000 нь эрэгтэй гэсэн, хөдөлмөрийн насны 1 эрэгтэй хүнд 17 эмэгтэй хүн оногдож байна гэсэн судалгаа байна гэсэн, дээрээс нь зөвхөн солонгос руу 11000 эрэгтэй гараад явчина, бусад улс руу ч "ажиллах хүч" гарсаар л... Ядаж л энэ жээндэр мээндэр нь юу болжийнааа?
Энэ төр засаг нь ямар нэг юм хийгээчээ, хөдлөөчээ.

Архинд шумбаад живлээ, архиддаг хүмүүс нь бүр донтох хам шинжиндээ орж, залуу халаагаа ч сайн бэлтгэж байх шиг байна. Архинаас үүдэлтэй гэмт хэрэг улам нэмэгдэж, гэмт хэргийнх нь нөхцөл байдал, сэдэл нь улам л хүндрээл байна, Хил дээр хил манаж суухдаа 3уулаа архидаад нөгөө 2ыгоо АКдаад алчихым, архи уугаад аавыгаа алцан, зодцон хэргүүд ч чих дэлсэхийм.

Хүний мөс, хүн чанар гэдэг юм алга болжээ, олсон хэдэн бор дээрээ нэмж төлөөд хоол авч идээд баагаад гаргацым шиг байна. Алт ухаж мөнгө олох гээд хамгаалагчид нь автлга өгчөөд уурхай руу орж шороогоо ухаж байх хооронд нь мөнгө авсан хамгаалагч нь нөгөө тал руугаа бас олиод уурхайн эзэн нь өөр хэдэн хамгаалагчтай, сургуультай нохой дагуулж хойноос нь ороод бороохойдож нохойгоор уруулж тахир дутуу шахуу болгожийно гэнэ,

шинэ оны дараахан нэгэн залуу найз нартайгаа уугаад харьлаа гэж салаад салхинд цохиулж тасраад дун өвлийн хүйтэнд гадаа уначиж. Тэхэд хүмүүс босгох нь битгий хэл ядаж цагдаа дуудаад эрүүлжүүлэхт хүргүүлчиж болноо доо, тэхэд яасан гэж боджийно?... турсикнээс нь бусдыг нь тайлж аваад шалдалцан, тэрнээс нь болоод 2 хөлнийхөө улнаас хөлдөөд үхцэн махаа талыг нь огтлуулаад, цагаан сараар хүмүүстэй өвдгөөрөө 4 хөллөж золгож, хөлийн улных нь мах төлжиж ургатал гишгэж ч чадахгүй мөлхөж "хөлд орсон" байхым.. Сонсох төдийд хөл эрвэгнэж нуруугаар хүйт оргиж байхад энэ хүмүүсийн мөс яацан болж таарах уу...
Хүний мөсөө гэжжж...

Нээтэд өөрийнхөө лаптопноос орох гэхээр дургүйцээд байхын, дараа нь паянтай замын тэмдэглэлээ зураг хөрөгтэй нь бичнээ...

Бороо бороо ороосой, оросын маамуу ирээсэй гэжж, Монгол минь хаврын шороонд халтайчаад нүүрээ угаагаагүй хүүхэд шиг л байна даа. Хааяа хааяадаа шороо хог нь босоол...

4 comments:

  1. Sai uu Bilgee??

    sonirholtoi bogood haruusaltai unen bodit baidaliig ooriinhoo ugeer bichihiig chin unshihad saikhan shuu!!!

    Sukhee (Bangalore)

    ReplyDelete
  2. Hi bilgee,

    bichsenees chin harhad sonirholtoi bogood haruusmaar baina shuu!!!

    end baigaa ajilaa bur moson orhij baigaa yum u?

    yamartaich Amjilt!

    Sukhee

    ReplyDelete
  3. Гайгүйэ чи ирсийм бий вий кк
    юу байна даа. мань чинь ч байж л байна. Тэхдээ сайн хараад дунд нь орвол хүмүүс арай л өөр болоод байгаа шүү. Гэхдээ 2 тийшээ яваад байх шиг байна. Нэг хэсэг нь амьдрал нь ч ухамсар нь ч -тал руугаа нөгөө хэсэг нь ядаж ухамсар нь + тал руугаа. Тэхдээ л энэ бол амжилт гэж боджийно. Шалгалт жоохон тиймэрхүү юм болж.. Дараагийнхдаа унаж болкүй шөө хөө.
    Тэгж байгаад нэг уулзах юм шүү.

    ReplyDelete
  4. TAXNA-taigaa hezee uulzah uu? chi minii mail ruu dugaaraa send hiichih! not offline msg! mail

    ReplyDelete

сэтгэгдлээ үлдээнэ үү