Tuesday, December 11, 2007

Айдас

Бага байхдаа харанхуйгаас их айдаг хүүхэд байж билээ. Бараг л хүүхэд болгон л тийм байдаг биздэ.
Манайх 4 давхарт байдаг байсын, лифт 1-4 давхарт зогсдоггүй. Тээл 4 давхар хүртэл алхана гэхээр нуруугаар хүйтэн хөлс чихардаг байж билээ, яджаахад падан харанхуй, гэрэлүй. Яг хойно мангас чөтгөр шулам сүнс юу л байдын бүгд л дагаад яваад байгаам шиг, айсан хүнд аргал хөдлөнө гэдэг шиг хэтэрхий их бодсоноос болоод хий юм сонсч тэрнээсээ айгаал эргэж харвал тэгээл дуусаа гэж бодоол гүрийгээл арайх гэж хаалган дээрээ ирээл хонхоо дараад цаанаас хүн онгойлгож өгөх хүртэлх хэдхэн секунд хүртэл асар удаан, хэцүү байдаг байж дээ. Заримдаа орцны үүдэнд хүүхдүүдтэй аймшгийн юм яриж суугаал дээшээ явж чадахгүй орцны үүдэнд ганцаараа үлдчээл 11 болонгуут аав хөөрхий санаа нь зовоол хайх гээл гараад ирэнгүүт нь гараас нь хөтлөөл хамт орно. Бас их аргатай, хэхэ.

Одоо тэгсэн чинь аймшгийн кинонд нугасгүй дуртай, бүр гэрлээ унтраажыгаад дууг нь чүд чангалжыгаад ганцаараа үзнэ гэжүгаа. Угаасаа ганцаараа юм чинь хэнтэйгээ үзэхвдэ.
Одоо харин харанхуйгаас үлгэр кинонд гардаг чөтгөр шулам биш бодит амьдрал дээр байдаг хүн гэхэд хэцүү хүнэнцэрүүдээс л айх юм да.
Үгийн зөрүүгүй цохидог, хар усанд толгойгоо мэдүүлсэн, ухамсар сэтгэл 2-оо уландаа гишгэцэн тийм хүнэнцэрүүдээс айх юм.

Уржигдар орой усанд оржийсон чинь гэнэт таг харанхуй болчдын байна. Нэг онигоон дээр гардаг шиг би сохорчлоо гэж хүртэл бодол орж иржийлээ шүү, хэхэ. Дараа нь толгойд орж ирсэн бодол нь ямар хулгайч дээрэмчин алуурчин нь орж ирээд гэрэл унтраачваа, яаж орж ирэв? хаалга яаж хаалаа энээ тэрээ гээл бөөн бодол айдастай давхцаал бас харанхуйд халтираад уначихгүйхэн шиг тэмтрэн байж нэг юм гараад биеэ арчаад, тэмрэн байж ороо засаал орондоо орсон чинь тог ирж энэ тэр, өджийлээ шд.

5 comments:

  1. Одоо бол нээрээ л тийм юмнаас айх хэрэгтэй байх шүү !!!! Тэр усанд орж байхдаа ямар ч сүрхий бодол бодоов дээ айн .... ккк :)

    ReplyDelete
  2. айсан хүнд аргал хөдлөнө гэж үнэн үг шүү, цагаа тулахаар хүн юм юм л бодохым даа

    ReplyDelete
  3. За би байсан бол ч үхсээн. Банныхаа өрөөний хаалгыг дотроосоо түгжэээл нам суучихна даа. Балайн, чи тэгээд банны өрөөнөөс гараал ирсэн чинь хоолойгий чинь боогоод унагуул яана. хэхэхэ

    ReplyDelete
  4. хахаха, тэнэгийн, тэгж боолгуулж унатлаа бас юм юм болно л доо. Юки бол айгаал харанхуй банны өрөөндөө суугаал байхын байна л дөө. хихи

    ReplyDelete
  5. Би байсан бол чихээ таглаад дуу аялаад суучих байсан байхаа. Аль болох янз бүрийн юм бодохгүй, бас чимээ сонсохгүйг л хичээгээл...Хэхэ.

    Би багадаа харин ч зоригтой байсаан. Харин том болоод солонгосын урт үстэй, цагаан палажтай хүүхэн гардаг аймшгийн кинонуудыг үзсээр байгаа үнэн аймхай болцон.
    Ямар сайндаа л шөнө ямар нэгэн юм дугарвал шууд л сүнс энэ тэр гэж гажигтаж амьтан хүн айлгаж байгаам чинь. Тийм хүн аймшгийн кино мино ганцаараа үзнэ гэж бодолтгүй биздээ...ккк

    ReplyDelete

сэтгэгдлээ үлдээнэ үү