Thursday, December 27, 2007

Ёолк


Бага байхдаа 20д гаргаал айл болгонд адилхан шахуу байдаг байсан ёолкоо гаргаж ирээл засдаг байж билээ. Өлгөдөг бөөрөнхийнүүд нь нэг нэгээрээ хагарсаар байгаад өлгөх тоглоомгүй болцон, зарим гайгүй хагархайг нь мод тал руугаа харуулаал өлгөчихнө, зарим тоглоомыг нь цаасаар зохиож хийгээд будаал өлгөчихдөг байжлээ. Би болохоор аль болох л хурдхан засч аль болох их хүн мөнгө тавиасай гээл горьдоол шинэ жил өнгөрсөн ч гэсэн хэд хоног бас хараастай, мөнгийг бол тоолоостой. Ахтай яг тэнцүү хувааж авна. Заримдаа энд нь байсан 100 төгрөг алга болчиж гээл хэрэлдээл, хардаал, хэхэ. Тухайн үед ч их л мөнгө байсан байхдаа, 7 8 мянга гэдэг.

Гацуурхан гацуурхан гацуурхааан
Ганган ногоон гацуурхааан

Нэг удаа цонхон дээрээ нээх сүрхий өвлийн өвгөн аав зурдаг баатар болоол ямар ч зургийн авъяасгүйн байжээж улаан цэнхэр усан будгаар зураал хажууд нь цагаанаар цасан ширхэг зураал орой нь аав ээжид зад загнуулаад буцаагаад өөрөө арилгах гэж үйлээ үзсэн дээ. Яджаахад нээх жижигхэн зурцан тэрийг нь 4 давхар луу хэн ч харахав дээ, хэхэ. Яджаахад юу гэдэг нь мэдэгдкүй ээ.

Яг сарын өмнө Сарын дараа гэдэг бичлэг хийж байсын байна.

Өнөөдөр нээрээ цас ороод нээх гоё өвөл, шинэ жил гэдэг уур амьсгалыг улам хүчтэй оруулж өгч байх шиг байна. Харин халтиргаа гулгаа л нэмэгдэж байх шиг байна даа, жолооч нараа болгоомжтой яваарай, хүлээцтэй тайван байж сурцгаая.
Бухимдал биеийг зовооно
Бартаат зам машиныг зовооноо гэж.

2 comments:

  1. mongiig bol tooloostoi medeejiin yum baisaar baital hehe, geel naba aldaal ineedeg gejiisht,haha.

    ReplyDelete
  2. Бага байхад ёолкны тухай асуудлууд ч их байжээ. Гоё гоё дурсамжууд л үлдэж. Орос шилэн өвлийн өвгөн, цасан охин гээд л өнгө өнгөөрөө төрөл төрлөөрөө 12 сар гараал шкафан дээрээсээ тоос дарсан өвлийн ёолкоо буулгаж ирээд л гацуураа чимэглэх хамгийн гоё нь. Гэхдээ би бага байхдаа ахтайгаа хэрэлдэж ёолкоо чимэглэж байгаад том ёолкоо унагаагаад бүх тоглоомоо хагалчихаж билээ. Түүнээс хойш атийсан жижигхэн ёолк засдаг болсон. Харин сүүлийн 2,3 жил ёолк зассангүй. Ёолкны мөнгөн дээрээс ч их асуудал үүсдэг байлаа шүү. Шинэ оны мэнд Билгээ...

    ReplyDelete

сэтгэгдлээ үлдээнэ үү