Thursday, December 27, 2007

Үзэсгэлэнтэй бай

Охид минь нүүрээ буд, нимгэн хувцасла
Олны өмнө үзэсгэлэнтэй бай, бардам бай

Хэн нэгэн чамайг хараад эхнэрээ марттал
Хэтэрхий гоо үзэсгэлэнт бай
Хэсэгхэн хугацаанд ч хамаагүй, чи дэлхийн хаан нь бай
Үүнээс илүү хаанчлал гэж үгүй
Үнэндээ орчлон гэдэг хуурамч юм
Та нар шиг охидуудаар халаасаа дүүргэх
Танхай бардам баян эрчүүдээр дүүрэн юм
Охид минь бүжиглэ нарги, битгий гунигла
Огт танихгүй залууг үнс, тэдэнд дурла
Хамаагүй ээ, хард, гомдоод уйл
Хэрэн хэсүүчил, залуусыг сонго, дарс уу
Алтанхан залуу насаа амтлаад үз
Аяа тэр чиний үзэсгэлэнт боол чинь байг
Зөвхөн чи нэг юмыг ухаарах хэрэгтэй
Зөрж өнгөрөх олон өдрүүдийн аль нэгтээ
Хүссэн хүсээгүй насаа элээж
Хамтдаан амьдрах хэн нэгэн
Хүлээж байгаа гэдэгт итгэх хэрэгтэй
Өөр юу ч хэрэггүй, тэр цагийг хүлээж
Өдөржин цонх ширтэн гуниглах хэрэггүй
Үүрд холын замд од
Үзэсгэлэн гоогоо харин хэзээ ч бүү гээ
Үдийн наран чиний гоо сайханд
Үүрд мөнх бишрэн бөхийж байг

эх сурвалж

3 comments:

сэтгэгдлээ үлдээнэ үү