Wednesday, August 29, 2007

Мянгат малчин....


Улаанбаатар хот маань мянгат малчин боллоо, хэхэ. бишээ, Улаанбаатараас миний блог руу http://bilgeegiin.blogspot.com гэдэг линкээр хандсан хүмүүсийн тоо 1000 давлаа. ( http://bilgee.sr.mn гэдэг линкээр хандсан тоо энд нэмэгдээгүй байгаа) Хандсан тоогоороо дараагийн дугаарт миний бодлоор Токио орох болуу гэж бодож байна, 100 давсан нь Японы Токио, Солонгосын Сөүл, Энэтхэгийн Бангалор, АНУ-ын California мужийн Grass Valley гэдэг газрууд байна. Grass Valley-д байдаг хүнийг би танихгүй ч тэр хүн байнга миний блогоор зочилдогт нь баярлаж явдагаа хэлмээр байна, заримдаа бүр тэр хүнийг орж ирэх болуу гээд хардаг болцон байсан.
Өмнө нь Японд байсан болоод ч тэрүү найз нөхөд, таньдаг мэддэг хүмүүс японоос их орж ирдэг, бас Энэтхэгийн Бангалорт байсан болохоор тэнд танилцсан найз нөхөд их ордог, Сөүлээс ордог хүнийг хэн гэдгийг нь би одоо хүртэл мэдэхгүй л байгаа...
Ер нь миний блогоор зочилсон болон зочилдог бүх хүмүүстээ баярлалаа гэмээр байна. Ингээд бичсэн чинь нээх салж хагацах гэжийгаа юм шиг санагдчлаа, тийм биш шүү, цаашдаа ч заваараа блогоо үргэлжлүүлнээ.

Google дээр search хийгээд миний блог руу анх удаа хандаж байгаа гадаад хүн хэд хэдэн удаа таарч байсан, бусад нь бүгд Монгол хүмүүс гэж бодохоор Монголчууд маань дэлхийн өнцөг булан бүрт байдгийн байна. Нэрийг нь ч дуулж байгаагүй улс орноос ч хүртэл орж байсан, өнөө өглөөний байдлаар нийт 69 газраас (Европ Африкаас 29, Америк тивээс 18, Ази Австралиас 22) хандсан байна. Өшөө олон газраас ороосой...

Өө нээрээ, энэ тоологчийг мэддэггүй хүн байгаад, өөрийнхөө блогтоо сулгахыг хүссэн хүн байвал миний блогны хамгийн доор байрлах icon дээр нь дараад өөртөө account нээлгээрэй.

зиа зиа ажлаа хийе...

3 comments:

  1. Мангат зочинтой Билгээ. Сайнуу хө?

    ReplyDelete
  2. Болж байна үргэлжлүүлээд байгаарай.Минийх дөнгөж 500 ч хүрээгүй явж байдаг за яахав гэсэн.....

    ReplyDelete
  3. мангат зочинтой Билгээ нь сайн л байна, хэхэ
    Та сайн уу?
    нэг мэдэхэд л 1000 гараал явчина дөө

    ReplyDelete

сэтгэгдлээ үлдээнэ үү