Thursday, August 23, 2007

Зарим заримдгуудад

Зарим заримдгуудад зориулсан шүлэг
Загатнаагvй ч гэлээ, миний гар
Заримуудад зориулж, ганц шvлэг бичилгvй горьгvй нь.
Замбараагvйдээ биш ч, энэ хорвоо
Зарим нэгэн юмсаар агуа их биеэ гутаажээ.
Замбуулин хэдий арвин тусмаа
Заваан юм төдий элбэг болжээ.
Заримдаг гийгvvлэгч ес байтап
Заримдаг хvн, ерэн хувийг нь эзлэхэд хvрчээ
!
өөрснийгөө тэд хэзээ ч мэдэж чадаагvй байж
өрөөл бусдыг тэд хэзээ ямагт,
өөчилж, муучилж, ховлож амьдрах нь
өтөг шивхээр хооллогч өт хорхой мэт буюу.
Дөмгvvр ганган явбал дээрд vзэж, «нударган» гэнэ,
Дөнгөж хувцастай явбал доорд vзэж, <<гуйлгачин>> гэнэ,
Олонтой явбал атаархахдаа завхуул гэнэ.
Орь ганцаар явбал аархахдаа зайгуул гэнэ.
Улаан мөнгөө өөрөөсөө харамлаад өөрснөө
Ууж чадахгvй явж, уусан хvнийг архичин гэнэ!
Уу, ид! гэж зvгээр яваа хvнийг шахаж шахчихаад
Улаандаа гарсан ховдог гэж дэвэн дэлхийд зарлана!
Авгайгаасаа саллаа! гэж өөрөө хаягдсан юм шиг уурлана
Авалгvй, ганц бие явбал, өөрөө суух албатай юм шиг муулна.
Амар мэндийг нь асуухад ярвалдаад хариу дуугардаггvй байж
Адилхан дуугvй зөрвөл их зан гаргалаа гэж уйлах шахна!
Дориухан алхвал дайрчих шахлаа гэж гомдол тоочно.
Доройхон явбал өөрөө дайрчих гээд хөл гар гишгэлнэ.
Мөнгө харуулчихвал гуйж авчхаад эргvvлж өгөхгvй,
Мөнгөгvй цагтаа уулзаад нэг нvдээр харахгvй цааш эргэнэ.
Гэтэл энэ маань өөрөө ямар хvн бэ?
Гэм буруугvй хазгай гишгэдэггvй ариухан амьтан уу?
Гэвэл бас vгvй ээ! Энэ хорвоод төрөөд
Гэтэж тагнаж, ховлож хутгаж явахаас өөрийг сурсангvй
Ний нуугvй хэлэхэд булай бvхнийг vйлдээчин
Нийгмийн бөөс болж, бусдын талхыг vмхээчин
Зарим ийм заримдагчуудад зориулж өөрсөн шиг нь
Заваан шvлэг, нэгийг бичлээ, хайран ч гар минь!
1975-8-14
Р.Чойном

1 comment:

  1. Unuudur ovoo zav garaad oroh taalagdsan bloguudaaraa ayalaj yavna.
    Ene estoi unen ugtei shuleg shuu. Odoo ued zarimdag gej helj bolohuits hun mash ih olshirch baina. Za tegeed deerees ni mungunii baraa harchihaaraa hunii ami hunuuhuus ch siihgui humuus buurch ih olshirch baina. Yana daa.

    ReplyDelete

сэтгэгдлээ үлдээнэ үү