Wednesday, January 7, 2009

2008 - 2009

Болж өнгөрсөн болоод болох гэж байгаа юмс..

2008 онд төслийн ажлаа солих гэж солих гэж ухандсаар ямар ч байсан хугацааг нь дуустал тогтвортой ажиллаад шинэ ажилд орсон. 12 сард шинээр хүн ажилд авах газар олдохгүй байх гэсэн чинь харин ч хэд хэдэн сонголттой байлаа. 10 сард нээрээ амьдарч буй орчин, гэрээ сольсон юм байна. Юм юмтайгаа ойртож хотын төвд ирээд сайхан л байна. Шинээр сайхан гэрэлт найзуудтай болсон юм. Тэднээсээ амьдралын сайхан амтыг мэдрээд сайхан байнөө. Миний найз байгаад баярлалаа. 2009 он миний хувьд шинэ бүхнээр дүүрэн байх бололтой. Шинэ бүхэн сайхан шүү.

2008 оныг товчхоон дүгнэвэл унтаа жил байсын болов уу гэж бодлоо. Нэг л их унтаж ажлаас хоцорсон, чөлөөт цагаа үрсэн хүн. Хийж бүтээсэн, өөрчилсөн зүйлсгүй бүтэн нэг жил өнгөрчөө. 2008 онд ингэнэ дээ, тэгнэ дээ гэж бодсон зүйлсээ ч хэрэгжүүлж чадаагүй байна, нигоо нигоо.. Үнийн өсөлтийн шоконд орсын болуу гээд байхгүй юу, хэхэ.

2008 онд уул нь ингэнэ дээ гэж байснаа харсан чинь ажил солигдсоноос өөр алийг нь ч хэрэгжүүлээгүй байна.
номын тавиур дээр хэдэн ном хэвээрээ, орой ямар нэг кинонд цагаа зарсан хэвээрээ, ажлын хажуугаар хийнэ гэсэн зүйл бас л хэвээрээ, сард багадаа 5 бичлэг гэсэн ЯГШД гэсэн байх юм.
Тэхээр эд нарыгаа 2009 онд заавал хэрэгжүүлнээ. за бүгдийг нь гэж худлаа яриад яахав, ядаж заримыг нь тэхгүй бол дахиад нигоо болышд. Шинэ ажил маань 3 сараас нэлээд завгүй болох байх. Зун гэхэд ажилдаа дасаад жигдрээд өдөр бүхэн завгүй, бас амттай өнгөрч байх байх.

Яг жилийн өмнө Монголын блогчид маш олон болтугай гэж бичиж байсан чинь нээрээ 2008 онд санаа дагаад ч тэрүү блогчид огцом ихэссэн юм шиг санагдах юм.

Монголчуудын амьдрал сайжрах болтугай.

8 comments:

  1. Тэр ерөөл бат оршиг.

    ReplyDelete
  2. Baaxan untsanaa medsen bol yamai daa naiz meni. Bi chamaig mash ix zuil xiix chadaltai zaluu gej xardag shuu. Yagaad gexeer bi chamaig ix surguulid baixiin zarchimch zan, ajil xeregch zang cheni meddeg bolxoor. Tegexeer yu xelex geed baina gevel naiz meni chi yugaa xuleegeed xeden tusul xeseed yvaad baigaag cheni bas sain oilgoxgui baigaa. . . Arai uur yum xiix tuxai neg bodooroi.

    JD cheni

    ReplyDelete
  3. Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа.
    Ж-д сэтгэлийн үг үлдээсэнд их баярлалаа. Их сургуульд байсныг бодвол найз нь илүү хулчгар, илүү залхуу болцон юм шиг ээ. Бусдыг жич ярья.

    ReplyDelete
  4. Бүх хүнд л тийм үе байдаг. Амарч аваад, эрч хүчээр цэнэглэгдсэн бол цаашаа зүтгээд байж дээ шинэ ондоо :D
    Зурхай дээр ч бас жил, сар, өдрөөрөө хүний идэвхи энэ тэр янз бүр байдаг гэсэн. Шинэ он шинэ бүхнээр дүүрэн л харагдаад байна :D

    ReplyDelete
  5. Нээрээ л өдөр хоногууд амархан өнгөрөөд байх шиг. Чи нээрээ цаг нөхцөөсөн юман дээрээ нэг юм дутуу орхичиж, яагаав poker. Гэхдээ зүгээрээ хааяа найзуудаараа тоглож байхад бол, стресс тайлаад гоё байдаг юм.
    Ямартай ч 2009 онд арвин их амжилтыг хүсье.

    ReplyDelete
  6. Chamd az jargal husey. Sanasandaa hurch sarvaisnaa bugdiig n avaarai. Neg l medehed amidral hajuugaar n ongorch Nar heviih orchlong dugnen suuh mochid Amidral nadad yu ogson be Bi tuunees yaj hurtsen be geh bodrol Tseejind duuren omogshih ued Ergeh horvoogiin egshind n erhelsen namaig Ergeed neg dursaarai...

    ReplyDelete
  7. Hello!
    Really great work! Have a nice weekend!

    ReplyDelete
  8. Hi, bi bas ene jil shine ajild orson , ajillaad l guigeed bn daa, minii blog butsaad amilsan shuuu, zochilooroi :-)

    ReplyDelete

сэтгэгдлээ үлдээнэ үү