Monday, December 22, 2008

Гоё юмааа



Хээи, Хүмүүсээ амьдрах гоё юмааа.
Үнэхэээр гоё!!!

Хараач, Та нар амтлаад, сонсоод, хэлээд, бодоод, мэдрээд үздээ.

Ямммар гоё гээч...

Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном.
Аз жаргалыг би бусдаас хайр хvлээхийн нэр гэж ойлгоном!

Өнөөдөр үнэхээр гоё өдөр байлаа. Сэтгэл дундуур, урвайх зүйл нэг ч байсангүй, гадаа хүйтэнд такси олдохгүй даараад зогсч байхдаа ч амьдралын амтыг мэдэрсэн гоё өдөр байлаа.

8-наас шинэ ажилдаа орсон. Шинэ ажил маань одоохондоо байлдааны бэлэн байдалд гэдэг шиг нээх их ажилтай ч юм шиг, нээх их завтай ч юм шиг л байна.
Ойрд бас блог гэдэг гайхалтай зүйлээр учирсан андуудтайгаа амьд явахын жаргалыг улам илүүгээр амталж байна.
Өнөөдөр үнэхээр гоё өдөр байнаа. Ойрын хэдэн сар хөдлөөгүй сэтгэл хөдлөлийг мэдэрлээ. Ямар сайндаа урд нь байнга холбогдож, байнгын оролцогч нь болсон UBS-н "зүрхнээс зүрхэнд" нэвтрүүлэгтээ шууд холбогдоод амьд явахын жаргалыг дахин мэдэрлээ.
Энгийн үедээ үргэлж хэлэхийг хүсч, үргэлж үнсүүлэхийг хүсдэг амьд бурхан эжийдээ үнсүүлж, таньдаа хүү нь хайртай, төрүүлж өсгөж өдий зэрэгт хүргэсэн таньдаа баярлалаа гэж хэлж үнсдэг тэр өдөр удахгүй болох гэжийнэ. Дахиал би амьдралд илүү хайртай болжийно.

Амьдрал үргэлж сайхнаараа
Алтан нарааан мандсан хэвээрээ

8 comments:

  1. Хөөрхөн ийн

    ReplyDelete
  2. Sain uu? Otoko, chamaig iim setgel ondor bgaag unshaad nz ni ch gesen saihan sanagdlaa. Minii nz urgelj iim saihan setgegdeltei bgaarai. Blog-iig chn unshihad hurtel uram zorig orj bn shuu, birthday chn hezee bolohiig medehgui ch chinii bichseneer udahgui boloh gj bgaa ym shg bna, terend ch gesen bayar hurgii!!!

    ReplyDelete
  3. Зул сарын мэнд найз минь

    ReplyDelete
  4. Хайн... хайргүй болчихсон байсан юм уу?

    ReplyDelete
  5. сайхан зүйлүүдийг мэдрэнэ гэдэг сайхан шүү.

    Нээрээ чамтай танилцсандаа их баяртай байгаа шүү.

    ReplyDelete
  6. Ойрд ер нь их гоё байнаа. Завгүй өдрүүд өнгөрсөөр л ..

    Амьдралын сайхан амтуудыг
    Амьсгалах тоолондоо мэдэрч байна

    Би ч гэсэн их баяртай байна.

    ReplyDelete
  7. tiim l yum bol hvniig uuchilhad yadiin naiz heveeree bhad yadiin

    ReplyDelete

сэтгэгдлээ үлдээнэ үү