Thursday, October 9, 2008

Шудрaга ёс гэж алга..

7 сарын 1 гэдэг Монголын түүхэн дэх нэгэн толбот хар өдөр...
5 хүний эрдэнэт амь насыг бүрэлгэсэн буруутангаа олж чадаагүй байж сонгуулийн үр дүнд бухимдаж, бусдыг даган баясаж чулуу нүүлгэснийх нь хариуд 4-7 жилийн ял сонсгож байна.
Ядаж өдөөн турхирсан, эсвэл нийгэмд ийм бухимдал бий болгохуйц сонгууль явуулсан, бүр эсвэл сонгуулиа луйвардсан этгээдүүдэд ямар ч хариуцлага тооцоогүй байна. Чадахгүй л дээ, чадал чансаатай хүмүүс рүү халдаж чадахгүй.
..Харин эрх зүйн мэдлэггүй, хөрөнгө бэлгүй, өөрийгөө өмгөөлөх ч чадваргүйгээр нь нөгөө л залуус хохироод дуусах нь шиг байна.
Шүүх хурал дээр насанд хүрээгүй хүүхдийг нүүрээ гараагаа тагласан хүүхдийн зураг барьчаад "энэ чи мөн биз дээ" гээд ял тулгаж байгаа нь ямар ч эрүүл хүний ой ухаанд буухааргүй байлтай. Тэгээд тэр ял тулгаж байгаа нь прокурор ч биш улсын ШҮҮГЧ хүн шүү.

Монголд шүүх мөнгөтэйд үйлчилдэг, мөнгөтэй хүн хүчтэй, шударга ёс гэж хаана ч байхгүй гэсэн ард түмний ойлголтыг улам бататгасан л явдал болоод байна.

Шудрaга ёс гэж алга..

Нөгөө олон хүний эрхийн байгууллагууд, нөгөө олон иргэний хөдөлгөөнүүд хайчцан бэ? Түрүүчээсээ ял сонсоод байгаа энэ залуус, хүүхдүүд шиг ганц худагт байгаа 7 сарын 1-ний хэрэгт холбогдолтой гэгдэх залуус ялгаа байхгүй ял сонсоод явах нь байна шүү.

Ямар нэгэн юм хийгээчээ.

8 comments:

  1. shudarga yos gej bdag bol ireedui bolson zaluuchuudaa yagaad ingej hils heregt gutgej hairan zaluu nasiig ni tornii tsaana unguruulne ve? 1 muu baishin shataa l biz. ugaasaa ehneesee songuulia shudarga zohion baiguulj chadaagui ter zuulun duudald tuhalsan etgeeduuded ehleed hariutslaga tootsoh hergtei shdee

    ReplyDelete
  2. Энэ асуудлаас ч одоо залхаж байна шүү.
    Шудрага юмтай байсан бол Монгол өдийд овоо явж байхгүйюү

    ReplyDelete
  3. Anony.. Еээээ, наадахыг чинь яриад байна л даа.

    Мика.. шудрага бус байдалд аль хэдийнэ дасаад байгаа хэдий ч энэ удаагийн явдал арай л хэрээс хэтэрчийнэ.

    ReplyDelete
  4. heleh ch ug alga bolood, odoo tegeed burhand itgedeggui ch uldsen gants songolt ni yum shig sanagdaad burhand l zalbirch suuna doo... :((( udahgui ingej bichsenii chin tuluu chamaig avaachaad horij ch medne... 1939 on yumuu 2008 on yumuu boo med >:-(

    ReplyDelete
  5. арай үгүй байлгүй дээ..
    Өөрийн блог дээрээ өөрийн үзэл бодлоо бичсэний төлөө хориод байвал блогчингууд дуусахгүй шд..

    ReplyDelete
  6. õýäèé èä ñóð÷ áîëîâñðîõ íàñàíäàà õîðèãäîë ãýäýã íýðèéã ç¿éæ òîðíû öààíà õîðèãäîõ íü õàðàìñàëòàé áàéãàà ÷ òºð òºìºð í¿¿ðýý õàðóóëàõ íü çºâ.7-1íä ÿàæ áàéñíûã íü ýðãýýä ñàíà äàà.òýä ÷óëóó øèäýõã¿é õàðààä çîãñîæ áàéñàí õ¿ì¿¿ñ çºí人 ë áàéñàí ø äýý.Íýã áàéøèí øàòààë áèç ãýõèéí òýãâýë òýð áàéøèíã òýä ë øàòààãàà áèç äýý.

    ReplyDelete
  7. Жоохон хэтрүүлсэн юм л даа... Гэхдээ л үгүй гэх газаргүй л болчихсон юм биш үү?

    ReplyDelete
  8. Anony хэлж байгааг хөндлөнгөөс харахада зөв байж болох талтай ч,
    1. 15тай хүүхэд 7 жилийн дараа 22той шоронгоос гарахдаа ямар хүн болж гарч ирэх үү? цагдаа, төрийг үзэн яддаг, жинхэнэ гэт хэрэгтэн бэлтгэгдэж гарч ирнэ. Хүүхэд байхдаа сонгуулийн үо дүнд бухимдсан олны дунд ороод дагаж хөөрөөд хэдэн чулуу шидцэн чинь шоронд орцон гэх үү?
    Үр дүнг нь бодолцох хэрэгтэй.

    2. Төр төмөр нүүрээ гаргая гэвэл эхлээд галлах команд өгсөн хүнээ олоод дарга цэргээ хаацайлаад байлгүй, адилхан л шоронд хийх хэрэгтэй. Байшингаас илүү, хэдэн морин хуурнаас илүү эрдэнэт 5 хүний амь үрэгдсэн гэдгийг санах хэрэгтэй.
    Тэгж ярихын бол тэр морин хуурнуудыг 7 жилийн ял сонсож байгаа хүүхдүүдийн оронд ард түмний татварын мөнгөөр хохирлыг нөхсөн гэдгийг ч санах хэрэгтэй.

    ReplyDelete

сэтгэгдлээ үлдээнэ үү