Thursday, September 25, 2008

Утгагүй байна


Гудманд залуус үнсэлдэхээн больжээ, гунигтай байна.
Гутал тосолж хөгжим тоглох ч хүн алга, уйтгартай байна.
Хайрын шүлгийг уншихаа ч болчихож, харамсалтай байна.
Хаврын бороонд догдлохоо ч байчихаж, өрөвдөлтэй байна.

Салалт ойрдоо ихсэх юм гэнэ, сонирхолтой байна.
Сайндаж эвлэрэх нь багасах юм байх, хачирхалтай байна.
Эрчүүд дурлалыг BAR-наас хайцгааж
Эмэгтэйчүүд хайрыг буудлаар түгээцгээж
Эргэн тойрон хүсэл мөрөөдөлгүй хүмүүстэй
Ингэж амьдрах утгагүй байна

5 comments:

  1. oh come on. Tiim ch utgagui bish l baina shdee. chi amidralaa utgagui boltol ni gantsaaraa baigaad baigaam bolu? end tend l gantsaardsan humuus. Daanch biy biynee olohgui yavah yum.

    ReplyDelete
  2. би ингэж уйтгарлаад байгаан биш шдээ.
    Энэ чинь зүгээр л шүлэг, тэгээд ч миний сэтгэлээс гарсан мөртүүд биш.
    Ер нь гэхдээ сүүлийн үед монголын нийгэмд иймэрхүү дүр зураг бий болоод байгаа шүү гэдгийг л хүмүүст хүргэх гэсэн оролдлого.

    ReplyDelete
  3. This comment has been removed by a blog administrator.

    ReplyDelete
  4. Sain uu Otoko? namaig tanij bn uu? ene shulgiig chn unshsan chn yag minii bodoj bsan ym bn sht, hehe...chamtai uulzsan ter odor ch hezee ch sanaanaas garahgui bhdaa, gehdee denduu haramsaltai oroitson moch baij bilee... bodohleer l gunigtai..gehdee l saihan hehe

    ReplyDelete
  5. сүүлийн сэтгэгдэл үлдээгчийг танихгүй байна.. хэн бэ?

    ReplyDelete

сэтгэгдлээ үлдээнэ үү