Thursday, July 26, 2007

Богд уул маань шатаж байна

Нийслэлчүүд ээ!!!
Ажлын маань цонхоор тэнгэр сааралтуулсан түймрийн утаа харагджийна, хүүхэд байхдаа өвөл очиж гулгадаг байсан богины амны яг харалдаа урд талаас нь нэлээн өргөн хэмжээний саарал утаа гарчийна. Зарим нь мэдээчгүй энэ халууныг хараагаал алхаж байгаа байх. Хүн хүчээ энэ дээдчүүл нь явуулсан л байгаа даа, тээл МИ8-ийнх шиг хугацаа алдаад байж болохгүй шд. Манайхан мэдээлэл дамжуулах тал дээрээ үнэн хоцрогдолтой шүү. Юу болжийгааг мэдээчгүй өрөөндөө айр кондишнд сэрүүцэсхийгээд суужийгаа дарга нар олон л байгаа байх даа хөөрхий. Одоо 16:50 минут болжийно. Намайг түймэр гарчийгааг цонхоороо анзаарч харахад лав 15 цаг болцон байсан.

Гадаа машины градус заагч 43.5 гэж заажийлээ. Энэ бол зүгээр зогсож байгаа машиных биш, хурдтай давхиж байхад шүү. Машинаа хэдхэн минут орхичоод ирэхэд дотор нь байгаа цэвэр ус уухад ам түлжийнэ, бараг буцалжийна. Бидний хэлж сурснаар яг сауна. Нохой гаслам халуун гэдэг нь л болжаах шиг байна. Хэдэн онд ч билээ говь-алтайд газрын гадарга дээр 80 градус хүрээд элсэн дээр өндөг шарж иджийсэн гэнэлээ, одоо ч болж магадгүй л байна шүү...

Бас нэг юм хэлэхэд халуун байна гээд гол дээр тоглож, сэлжийгаад тэрнээсээ ийсэн юм боловоо!! усыг басч болдгүйн шүүүү. БОЛГООМЖТОЙ БАЙГААРАЙ.

2 comments:

сэтгэгдлээ үлдээнэ үү