Monday, March 26, 2007

Ус чандмань эрдэнэ буюу Энэтхэг крант коланы чанар


Саяын 5 дах өдөр гэрт ирсэн чинь гал тогооны ус гоождоггүй, жирийн үед зурагт ч үзүүлэхгүй шоржигонож дуугараад хаагддаггүй байсан ус маань байдаггүй ээ. Ус цэвэршүүлэгчэн дэх ус маань ч дуусч байна. Амралтын өдрүүдээ ашиглаад хувцас хунараа угаадаг баатар болсон чинь угаалгын машин луу ордог усны цоргоноос бас л ус гоождоггүй.
Яг амралтын өдөр таарч байсныг хэлэх үү оффист мэдээж хэн ч байхгүй... хоолоо хийж цайгаа уухын тулд шороон дундуур хутгалдан барин машин зам дагаж алхан дэлгүүр орж цэвэр ус худалдаж аваад харилаа. Дэлгүүр орохын тулд заваан зам дагаж замын хажуугаарх муу усны нүхний (явган хүний замаа дагуулаад муу усны нүх нь хог, хархаар дүүрэн ертөнцийн "тансаг" үнэрийг ялгарууланхан ил урсаж байдаг болно) дээгүүр алхаж буй замтайгаа ээлжлүүлэн харж өмхий үнэрийг нь хажуугаар өнгөрөх баик, машинаас боссон шороо тоостой холин барин амьсгалж явах хэрэгтэй болохоор хамгийн дургүй тэхдээ зайлшгүй хийх зүйлүүдийн нэг маань...
Тэгсэн ашгүй хажуу өрөөнд амьдардаг найзынд угаалгын маүиныг нь ашиглаад юмаа угааж болох нь.. угаалаа.. угаах ч гэж дээ би биш угаалгын машин л угааж байгаа юм чинь.. хувцсаа хийгээд тохиргоог нь хийчээд кино үзчээд ирсэн чинь... урьд нь будаг гардаггүй байсан улаан подволк маань бусад хувцаснуудыг янагийн ягаан туяатай болгоцон сууж байдын байна.. хайран юм, энэмуу улаан подволк! бишээ энэ муу ус тасралт, тасраагүй байсан бол ядаж гэртээ тус тусад нь угаачиж болох л байсан шд.. яаг яс юман дээр залхуугийн л гай байхгүй юу!
Энэтхэгийн крантнаас ус уувал амиа хорлохтой л адил байх.. ганц удаа ус буцалгахад л ус буцалгагчны ширэм цав цагаан бүрхүүлтэй болчино.. Тэр цагааныг нь юу ч гэдйин.. би ямар мэргэжлийн хүн биш мэдкүүм байна, лавл хор мор нь л ялгарч байгаа нь байх..

Өнөө өглөө оффис боид (Office boy - Энэтхэгт оффист кофе бэлдэх, юм канондох зэрэг жижиг сажиг ажил хийлгэдэг хүмүүсээ ингэж дууддын) ус байхгй гэж хэлсэн чинь "-өө, би өнгөрсөн 5 дахд цэвэрлэгч та нарын өрөөг цэвэрлэж байгаад крант нь хаагдахгүй байна гэхээр нь доогуур нь хаацын" гэдэг байгаа..
Энэтхэг дэх усны үнэ цэнийг мэдрүүлсэн амралтын өдрүүд байлаа..

1 comment:

  1. Усгүй... тэгээд Энэтхэгт шүү
    к к

    ReplyDelete

сэтгэгдлээ үлдээнэ үү