Wednesday, March 28, 2007

Арай ч дээ, үнэхээр гашуун бас гаслантай

Өдөр алгасахгvй шахам хэвлэлийн хуудаснаас хоолойг нь хэрчиж, амийг нь хороожээ, хэн болох нь танигдахгүй эзэнгvй цогцос олдлоо, шатааж алжээ, дүүжилж vхлээ гэх мэтийн сэтгэл хирдхийлгэсэн мэдээ мэдээллvvд бидний эргэн тойронд хєвєрсєєр. Доодчуул нь дөч тавьхан мянган тєгрєг, хэдэн халтар vнэт эдлэлийн тєлєє нэгнийхээ амийг санаанд оромгvй хэрцгийгээр хєнєєж байхад дээдчvvл нь зиндаа зиндаагаараа луйвар хийж, ард тvмнээрээ даажигнана. Тэд нисдэг тэрэгээр ан хєєж, улсынхаа банкнаас их хэмжээний мєнгє гулгуулан тэрбум тэрбумаар нь казино тоглох нь байдаг л зvйл мэт.

Дансандаа, сейфэндээ хэдэн зуун сая, тэрбумаар нь мєнгийг хурааж, бvр тив алгасан хор найруулах болсон томчуудын шунал хэрээс хэтэрч, улс орныхоо ирээдvйг хэдэн зуун жилээр тодорхойлох ашигт малтмалуудаа харийнхантай хувааж идсэн шигээ даажинтай нь аргагvй инээмсэглэн алхана. Энэ бол Монголын єнєєгийн дvр тєрх.

Энд улс тєр, ард тvмний эрх ашиг гэж ярихын хэрэг ч алга. Нэг ёсондоо Монгол гэдэг улс дээр дооргvй луйварчдаар дvvрсэн газар болжээ гээд хэлчихэд хатуудахгvй л болов уу. Болжмор хvртэл бор талхныхаа єєдсийг хувааж иддэг байхад монголчууд бид унаж байгаа нэгнээ тvлхэж, vхэж байвал гvйцээчихээд явдаг vзэл бодол, vндэс суурь аль хэдийнээ бий болохоор барахгvй яг л эхээс тєрєхдєє аваад тєрчихсєн ааш мэт шигдчихэж.

Ард тvмний толгой дээр сууж байгаа адгийн луйварчид, хvн чанарын боолуудын тухай хvн бvр амандаа гаслах болсон энэ vед тэр жишээг тvр орхиё. Харин ард тvмэн єєрсдєє адгийн амьтад болж хувирсан ганцхан жишээг энд дурдах гэсэн юм. Єнгєрсєн гуравдугаар сарын 6-ны єдєр Улаанбаатар хот тэр аяараа эмэгтэйчvvдийн баярын уур амьсгал орчихсон байх vе. Эл єдєр Налайх дvvрэгт бага насны гурван хvvхэд гэртэйгээ шатаж, нас барсан харамсалтай явдал болсон билээ.


Vнэрлэх vрээсээ хагацсан гэр бvлд орох орон бэлэглэсэн онцгой байдлын сайдын тухай мэдээллийг бид ємнє нь хvргэж байсан. Хэрэг гардаг єдєр хохирогч хvvхдvvдийн аав нь ажилдаа явж, ээж нь гурван хvvхдээ гэртээ тvгжээд гадагшаа гарсан байжээ. Гал асч эхлэхэд хажуу айлынх нь хvvхэд дуудлага єгсєн ч хэтэрхий хожимдсоноос хvvхдvvдийн амь насыг аварч чадаагvй гэдэг. Гэвч байдал тухайн vед єєр байсан талаар тэр хавийн хvмvvс шуугиж, бас нэг нэгнээ зэмлэн харуусч байна. Цахилгааны утаснаас vvдсэн гал vvднээсээ эхэлж дvрэлзэж эхэлсэн бєгєєд ойролцоо явсан хоёр залуу хаалгыг эвдэх гэтэл хажууханд нь зогссон хижээл насны эрэгтэй “Боль боль та хоёр ингэж байж єєрсдєє асуудалд орно шvv, хэрэггvй” гээд болиулсан байдаг.

Нєгєєтэйгvvр шатсан айл худгаас холгvйхэн байдаг. Гал командынхан ирээгvй байх vед худаг дээр 20-иод хvн усаа авангаа гал хэр зэрэг дvрэлзэн асаж байгааг харсаар зогссон байх юм. Худаг дээр ус авч байгаа тэр олон хvнээс нэг нь ч очоод арвын хувингаар ус хийчих сэтгэл гаргаагvй нь даанч харамсалтай. Энэ бол амьдрал. Ийм амьдрал, хэзээ ч хэнд ч ахиад тохиолдохгvй гэх газаргvй. Тэр дотор хvvхэд бий болов уу, очоод шалгачихья, ядаж хувин ус аваачаад хийцгээчихье гэх хvн тэдний дундаас нэг ч гараагvй нь бvр ч гутармаар. Хэдийгээр хvvхдvvдийн ээж яаран ирж, дvрэлзэж байгаа гал дундуур хvvхдvvдээ аврахаар ухасхийж орсон ч олоогvй. vхтэл vр харам гэгчээр толгойтой vсээ хуйхлуулаад гарч ирсэн байдаг. Тэр vед vvднээсээ эхлэн дvрэлзсэн галыг хараад ирсэн хоёр залуу хаалгыг нь эвдээд орчихсон бол, гайтай хєгшин хоёр залууг болиулаагvй бол, худаг дээр байсан тэр олон хvн нийлээд ус цацчихсан бол балчирхан гурван хvvхэд єдийд амьд vлдэх байсан гэдэг бодол сэтгэлээс огт гарахгvй нь. Цоожлоод гарсан ээж, амь тэмцэж байхад нь хараад зогсох хvмvvсийн буруугаас хорвоогоос одсон тэр балчирхан хvvхдvvдийн том нь дєнгєж дєрєвхєн настай.

Хvний хорвоо дээр мэндлээд дєрєвхєн жилийг vзэж байгаа хуруухан чинээ Г.Энхжин охин хоёр настай ихэр дvv нарынхаа нvvрийг доош харуулаад, єєрєє цээжээрээ дээрээс нь дарж тэвэрсэн байдалтай нас барсан байжээ. Жаахан боловч дvv нартаа аминаасаа илvv хайртай бяцхан охин гал гарах vед чадахаараа орилж, аргагvйн эрхэнд хоёр дvvгээ шатаачих вий гэсэндээ элгээрээ тэвэрч хэвтсэн нь. тэр биз. Хорвоог бvрэн таньж чадаагvй хvvхэд хvртэл єєрийгєє золиослоод дvv нараа аврахыг бодож байхад бид тэр дєрвєн настай хvvгийн ухаанаас ч долоон дор сэтгэхvйтэй, асуудалд, хэл аманд єртчихнє гэдэг арчаагvй сэтгэлгээгээр амиа хоохиолж явдагаа хvлээн зєвшєєрєхєєс ч яалтай Бид Монголчууд, Чингисийн vр сад, халуун сэтгэлтэй эх орончид гэж цээжээ дэлдэх дуртай хvмvvс. Хаана байна тэр халуун сэтгэл, монгол зан чанар чинь. Хятадууд гэж бид муулах дуртай улс.

Гэтэл тэд адгийн наад зах нь Эрээний зах дээр хvртэл нэгнээ ємєєрч, хаацайлан бvгд шаваад хэрvvл хийж хэн нэгэнтэй нь муудалцсан хvнийг бараг зодох шахдагийг нь ч бид гайхаж ирээд л ярьдаг. Тэдэнд бидэнд байхгvй зан чанар, сэтгэхvй байдаг аж. Улс тєр, ардчилал, єнєєгийн нийгэм, би, бид гэж ам амандаа шуугихаасаа ємнє луйварчдаас ч долоон дор болсон хvн чанараа эргэж нэг єнгийх цаг нь болжээ ард тvмэн минь. Энэ нийтлэлийг уншаад та хэн нэгний хvн чанарын тухай, гал гарч байхад хараад зогсож байсан хvмvvсийн тухай гайхан, гаслах хэрэггvй. Энэ бол бидний амьдралын ганцхан жишээ. Тэр адгийн хvн чанаргvй хvмvvс чинь та бас бид бvгдээрээ шvvдээ.

гэсэн нэлээн юм бодогдуулсан нийтлэл саак дээр байхаар нь хамаг биеийн үс сэрдхийн байж уншихдаа тэсэлгүй энд copy paste хийчлээ. Күмсүүд нэгийг бодож хоёрыг тунгаацгаана уу!!

Би хэрвээ тэр худаг дээр зогсч байсан бол тэгэх байсан, ингэх байсан гэж л лав битий бичээрэй!!!

0 сэтгэгдэл:

Post a Comment

сэтгэгдлээ үлдээнэ үү