Thursday, October 9, 2008

Шудрaга ёс гэж алга..

7 сарын 1 гэдэг Монголын түүхэн дэх нэгэн толбот хар өдөр...
5 хүний эрдэнэт амь насыг бүрэлгэсэн буруутангаа олж чадаагүй байж сонгуулийн үр дүнд бухимдаж, бусдыг даган баясаж чулуу нүүлгэснийх нь хариуд 4-7 жилийн ял сонсгож байна.
Ядаж өдөөн турхирсан, эсвэл нийгэмд ийм бухимдал бий болгохуйц сонгууль явуулсан, бүр эсвэл сонгуулиа луйвардсан этгээдүүдэд ямар ч хариуцлага тооцоогүй байна. Чадахгүй л дээ, чадал чансаатай хүмүүс рүү халдаж чадахгүй.
..Харин эрх зүйн мэдлэггүй, хөрөнгө бэлгүй, өөрийгөө өмгөөлөх ч чадваргүйгээр нь нөгөө л залуус хохироод дуусах нь шиг байна.
Шүүх хурал дээр насанд хүрээгүй хүүхдийг нүүрээ гараагаа тагласан хүүхдийн зураг барьчаад "энэ чи мөн биз дээ" гээд ял тулгаж байгаа нь ямар ч эрүүл хүний ой ухаанд буухааргүй байлтай. Тэгээд тэр ял тулгаж байгаа нь прокурор ч биш улсын ШҮҮГЧ хүн шүү.

Монголд шүүх мөнгөтэйд үйлчилдэг, мөнгөтэй хүн хүчтэй, шударга ёс гэж хаана ч байхгүй гэсэн ард түмний ойлголтыг улам бататгасан л явдал болоод байна.

Шудрaга ёс гэж алга..

Нөгөө олон хүний эрхийн байгууллагууд, нөгөө олон иргэний хөдөлгөөнүүд хайчцан бэ? Түрүүчээсээ ял сонсоод байгаа энэ залуус, хүүхдүүд шиг ганц худагт байгаа 7 сарын 1-ний хэрэгт холбогдолтой гэгдэх залуус ялгаа байхгүй ял сонсоод явах нь байна шүү.

Ямар нэгэн юм хийгээчээ.
Дэлгэрэнгүй..