Saturday, December 29, 2007

Шинэ жилийн мэнд хүргэе


Ирж буй шинэ ондоо аз жаргалаар дүүрэн, амжилт бүтээлээр арвин, амьд арзайж мэнд мэлтийгээд, архиа бага ууж, авгай хүүхэн багахан эргүүлж ажил амьдралаа дээшлүүлэхийн ерөөлийг өөд өөд нь өргөнхөн цацанхан дэвшүүлье.

Энэ жилийн хамгийн сүүлчийн бичлэгээ сийрүүлэв.
2007 оноо дүгнээд, 2008 оноо төсөөлөөд, өчигдөр болсон төрсөн өдрөө бас бус зүйлтэй нийлүүлээд жилийн дараа бичлэг үйлдэмц. Дэлгэрэнгүй..

Friday, December 28, 2007

Хайрт ээж тандаа баярлалаа

Энэ хорвоод намайг төрүүлж өдий зэрэгтэй өсгөж хүмүүжүүлсэн хайрт ээж тандаа төрүүлсэн өдрийн баярын мэнд хүргэе.
Өдөр ээж аав 2ыгоо дажгүй баярлуулсан гэж найдаж байна.

3 жил Монголдоо төрсөн өдрөө тэмдэглээгүй, өнөөдөр сэтгэл иик көөдөлжийнэ, тэхдээ бас ямар байх бол, яах бол гэсэн санаа зоволтоор дүүрэн байна.

Өнөөдөр миний төрсөн өдрөөө
Үеийн найзууд маань *******-д цугларнаа
ляа ляа ляааа ляа ля ля лааа

Өө, харьж бантагаа идье Дэлгэрэнгүй..

Thursday, December 27, 2007

Үзэсгэлэнтэй бай

Охид минь нүүрээ буд, нимгэн хувцасла
Олны өмнө үзэсгэлэнтэй бай, бардам бай

Хэн нэгэн чамайг хараад эхнэрээ марттал
Хэтэрхий гоо үзэсгэлэнт бай
Хэсэгхэн хугацаанд ч хамаагүй, чи дэлхийн хаан нь бай
Үүнээс илүү хаанчлал гэж үгүй
Үнэндээ орчлон гэдэг хуурамч юм
Та нар шиг охидуудаар халаасаа дүүргэх
Танхай бардам баян эрчүүдээр дүүрэн юм
Охид минь бүжиглэ нарги, битгий гунигла
Огт танихгүй залууг үнс, тэдэнд дурла
Хамаагүй ээ, хард, гомдоод уйл
Хэрэн хэсүүчил, залуусыг сонго, дарс уу
Алтанхан залуу насаа амтлаад үз
Аяа тэр чиний үзэсгэлэнт боол чинь байг
Зөвхөн чи нэг юмыг ухаарах хэрэгтэй
Зөрж өнгөрөх олон өдрүүдийн аль нэгтээ
Хүссэн хүсээгүй насаа элээж
Хамтдаан амьдрах хэн нэгэн
Хүлээж байгаа гэдэгт итгэх хэрэгтэй
Өөр юу ч хэрэггүй, тэр цагийг хүлээж
Өдөржин цонх ширтэн гуниглах хэрэггүй
Үүрд холын замд од
Үзэсгэлэн гоогоо харин хэзээ ч бүү гээ
Үдийн наран чиний гоо сайханд
Үүрд мөнх бишрэн бөхийж байг

эх сурвалж Дэлгэрэнгүй..

Ёолк


Бага байхдаа 20д гаргаал айл болгонд адилхан шахуу байдаг байсан ёолкоо гаргаж ирээл засдаг байж билээ. Өлгөдөг бөөрөнхийнүүд нь нэг нэгээрээ хагарсаар байгаад өлгөх тоглоомгүй болцон, зарим гайгүй хагархайг нь мод тал руугаа харуулаал өлгөчихнө, зарим тоглоомыг нь цаасаар зохиож хийгээд будаал өлгөчихдөг байжлээ. Би болохоор аль болох л хурдхан засч аль болох их хүн мөнгө тавиасай гээл горьдоол шинэ жил өнгөрсөн ч гэсэн хэд хоног бас хараастай, мөнгийг бол тоолоостой. Ахтай яг тэнцүү хувааж авна. Заримдаа энд нь байсан 100 төгрөг алга болчиж гээл хэрэлдээл, хардаал, хэхэ. Тухайн үед ч их л мөнгө байсан байхдаа, 7 8 мянга гэдэг.

Гацуурхан гацуурхан гацуурхааан
Ганган ногоон гацуурхааан

Нэг удаа цонхон дээрээ нээх сүрхий өвлийн өвгөн аав зурдаг баатар болоол ямар ч зургийн авъяасгүйн байжээж улаан цэнхэр усан будгаар зураал хажууд нь цагаанаар цасан ширхэг зураал орой нь аав ээжид зад загнуулаад буцаагаад өөрөө арилгах гэж үйлээ үзсэн дээ. Яджаахад нээх жижигхэн зурцан тэрийг нь 4 давхар луу хэн ч харахав дээ, хэхэ. Яджаахад юу гэдэг нь мэдэгдкүй ээ.

Яг сарын өмнө Сарын дараа гэдэг бичлэг хийж байсын байна.

Өнөөдөр нээрээ цас ороод нээх гоё өвөл, шинэ жил гэдэг уур амьсгалыг улам хүчтэй оруулж өгч байх шиг байна. Харин халтиргаа гулгаа л нэмэгдэж байх шиг байна даа, жолооч нараа болгоомжтой яваарай, хүлээцтэй тайван байж сурцгаая.
Бухимдал биеийг зовооно
Бартаат зам машиныг зовооноо гэж. Дэлгэрэнгүй..

Wednesday, December 26, 2007

Нойр хүрч үхлээ

Энд тэнд шинэ жилд уригдаж зочны ширээн дээр суух гоё л юм. Их тэнгэр цогцолбор луу ч орж үзлээ. Хашааны хаалган дээр үнэрч нохойтой 3 хамгаалагч зэрэг шалгадым байна, хашаагаар ороод хойшоогоо машинаар нэлээн явдым байшүү, гүн лүү нь ороол гоё гэрэлтүүлэгтэй байшинд ирээл хамгаалагч нь бас машины хаалга онгойлгож өгөөл... дотогшоо ороод дарга нартай зочны ширээн дээр суухад ширээний уур амьсгал л онцгүй байлаа, бэсдаар их тэнгэрт болсон """-ны шинэ жил аятайхан болсон, зөөгч нар нь ямар гоё үйлчилгээтэйм бэ, бараг Монголд ирснээс хойш анх удаа тийм гоё үйлчилгээ харлаа, нэг хөөрхөн охин байнга л яах уу ийх үү гээл бараг ам руу сэрээдэж өгөх нь холгүй. Гэтэл маргаашийнх нь Сөүл ресторанд болсон """""-ны шинэ жил дээр зөөгч нар хоолоо бараг ширээ рүү шидэх нь ээ шидэх нь. Сөүлд болсон арга хэмжээ харин өмнөх өдрийнхөөс том байгууллагынх болохоор ирсэн хамтлаг дуучид нь арай л анги. Кивигийнхэн харин намайг хамт зургаа авахуулья гээд гуйгаад байхаар нь авахуулсан, санаснаас өндөр юм байлээ шүү. тэр зургийг """-с олж хараарай.

Их тэнгэрт болсон шарсан торойн дуудлага худалдаа 150000 хүрсэн, пөөх гэж бодтол Сөүлийнхэд 500000 хүрдийн байна, ах нь яаж зүгээр байхав дундуур нь 120000 гэжийхад нь 150000 гэсэн чинь шууд 200000 болчихоор нь хаяцан. 200000-250000 болсон чинь нэг нөхөр шууд 500000 гээд цохиод авчдын байна, Ц.Нямдоржыг дуурайгаад байдаг жүжигчин Чапи хатгаад "та төсвийн байгууллагын хүн, яаж хаанаас 500000-г төлөх гэжийнэ? хөрөнгийн баталгаагаа үзүүлээрэй" гээд авлига аваагүй гэдгээ батал ухааны юм хэлээл тавина лээ. Нямдоржыг яаг, бүр ЯГ дуурайхымаа. Нүдээ аниад сонвол яг адилхан хоолой, яг л Нямдорж.

2 өдөр дарааллаад ёолкодцон чинь нойр хүрээд нүдэнд ор хөнжил харагдаад болдоггүй ээ. Өнөөдөр завсарлаад маргаашнаас дахиад хэд хоног...

Амьдрал гэж яг энэ түмпэн дэх бантан шиг пол пол пор пор хийж буцалсаар л..
Өө, плеткээ салгахаа мартчиж, жанкуу боллоо шд. Дэлгэрэнгүй..

Monday, December 24, 2007

Шив шинэ долоо хоногийн мэнд

Гээд өнөөдөр гэдэг өдрийг эхэлсэн ч, 31-г эс тооцвол энэ долоо хоног дуусаал шив шинэ байсан долоо хоног нь ноднин жил болох гэж байна. Шивийн шинэ жил иржийнэ гэжж.

Яаг энэ долоо хоногийг дахиад долоо хоногоор уртасгачмаар байхын. Долоохон хоногт юу яаж амжихгүй шдэээ. Энэ онд хийсэн бүтээсэн юмгүй дүгнэх амжилтгүйхэн л өнгөрөх гээд байна, ядаж төрсөн өдрөө хүн шиг тэмдэглэчих юмсан.
Энэ биеэ болдогсон бол ядаж 2 хуваагаад 2 тийшээ гүйхийнсэн. Өнгөрсөн долоо хоногийн баасангаас арга хэмжээнүүд эхэлцэн, одоо бас их тэнгэр лүү явах гээл суужын. Энэ жилийг дуустал бараг өдөр болгон л энд тэнд арга хэмжээнд орохгүй бол болохгүй нь..

Хөөе, халтирч унаваа, ойр ойрхон гишгэ. Дэлгэрэнгүй..

Thursday, December 20, 2007

ДУРЛАЛ гэдэг чинь


ДУРЛАЛ гэдэг чинь Бодлоор нэрэгдэж хүч ордог галзуу сархад...
ДУРЛАЛ гэдэг чинь Бурхны дүрээр сэтгэл тамласан хэрцгий яргачин...
ДУРЛАЛ гэдэг чинь Ам булаалдан агсрах ороо адуу...
ДУРЛАЛ гэдэг чинь Амласнаар бүтэж, санаснаар болдоггүй босоо ороолон...
ДУРЛАЛ гэдэг чинь Шүлэг нойронд сэмхэн гэтсэн нүнжиггүй хулгайч...
ДУРЛАЛ гэдэг чинь Сэтгэл зүрхийг минь бусдад худалдсан ичгүүргүй урвагч

эхийг yahoo messenger-с. Дэлгэрэнгүй..

Wednesday, December 19, 2007

Блогны толгойн зураг

Хэд хоногийн өмнө тэр дээрээс нь цас орж байгаа юм шиг болгох гэж ядсан МОНГОЛ гэдэг монгол бичгийг цаг гаруй paint-р зурж оруулсын.
Өмнөх үнсэлцэж байгаа 2 тагтааны зурагнаас илүү таалагдаж байна уу? цаашид энэ толгойн зурагнуудаа байнга сольж шинэчилж байхыг хичээнээ. Дэлгэрэнгүй..

Thursday, December 13, 2007

Утсаа алдчихлөөө

Энэ мэдээлэл технологийн эрин үеп гар утасгүй хэд хонож чадах бол?
Өчигдөр орой утсаа алдчихлөө. Утасныхаа хойноос зогсоо зайгүй гүйгээл байхым гэж хүртэл зүүдэлжийлээ шд, өглөө босоод нэг л хоосон, дутуу оргиол, чи минь хаана байййна? хариулж надад хэлээд өгөөч гээл дуулмар хүртэл болох юм, хэхэ. Тэди-г онгойхоор очиж жоохон эргэлдэж үзнээ, юмыг яаж мэдэхэв, явжаах ч юм билүү.

Дотроо жоохон ч гэсэн онгойлгох үүднээс тэр утас авсан хүмүүсийг ганц хараачы, муусайн хар новшнуудаа, гар нь татаж, мөсөн дээр халтирч гараараа тулж унаад гараа хугалаасай, машины урдуур орж мөргүүлмэр.

Утсанд ч нээх харамсахгүй л байна, гол нь хар залуугаараа ой тогтоолт нь муудаад ганц ч хүний дугаар цээжлээгүй надад дотор нь байгаа мэдээлэл юу юунаас илүү чухал байна. Намайг таньж мэддэг хүмүүс мсжр-р утсаа хэлж өгөөрэй.
Ирэх жилийн барцад нь энүүгээр гарчыгаа гээл тайвшрахаас.
Хүмүүсээ болгоомж сэрэмж илүүдэхгүй шүү. Дэлгэрэнгүй..

Tuesday, December 11, 2007

Айдас

Бага байхдаа харанхуйгаас их айдаг хүүхэд байж билээ. Бараг л хүүхэд болгон л тийм байдаг биздэ.
Манайх 4 давхарт байдаг байсын, лифт 1-4 давхарт зогсдоггүй. Тээл 4 давхар хүртэл алхана гэхээр нуруугаар хүйтэн хөлс чихардаг байж билээ, яджаахад падан харанхуй, гэрэлүй. Яг хойно мангас чөтгөр шулам сүнс юу л байдын бүгд л дагаад яваад байгаам шиг, айсан хүнд аргал хөдлөнө гэдэг шиг хэтэрхий их бодсоноос болоод хий юм сонсч тэрнээсээ айгаал эргэж харвал тэгээл дуусаа гэж бодоол гүрийгээл арайх гэж хаалган дээрээ ирээл хонхоо дараад цаанаас хүн онгойлгож өгөх хүртэлх хэдхэн секунд хүртэл асар удаан, хэцүү байдаг байж дээ. Заримдаа орцны үүдэнд хүүхдүүдтэй аймшгийн юм яриж суугаал дээшээ явж чадахгүй орцны үүдэнд ганцаараа үлдчээл 11 болонгуут аав хөөрхий санаа нь зовоол хайх гээл гараад ирэнгүүт нь гараас нь хөтлөөл хамт орно. Бас их аргатай, хэхэ.

Одоо тэгсэн чинь аймшгийн кинонд нугасгүй дуртай, бүр гэрлээ унтраажыгаад дууг нь чүд чангалжыгаад ганцаараа үзнэ гэжүгаа. Угаасаа ганцаараа юм чинь хэнтэйгээ үзэхвдэ.
Одоо харин харанхуйгаас үлгэр кинонд гардаг чөтгөр шулам биш бодит амьдрал дээр байдаг хүн гэхэд хэцүү хүнэнцэрүүдээс л айх юм да.
Үгийн зөрүүгүй цохидог, хар усанд толгойгоо мэдүүлсэн, ухамсар сэтгэл 2-оо уландаа гишгэцэн тийм хүнэнцэрүүдээс айх юм.

Уржигдар орой усанд оржийсон чинь гэнэт таг харанхуй болчдын байна. Нэг онигоон дээр гардаг шиг би сохорчлоо гэж хүртэл бодол орж иржийлээ шүү, хэхэ. Дараа нь толгойд орж ирсэн бодол нь ямар хулгайч дээрэмчин алуурчин нь орж ирээд гэрэл унтраачваа, яаж орж ирэв? хаалга яаж хаалаа энээ тэрээ гээл бөөн бодол айдастай давхцаал бас харанхуйд халтираад уначихгүйхэн шиг тэмтрэн байж нэг юм гараад биеэ арчаад, тэмрэн байж ороо засаал орондоо орсон чинь тог ирж энэ тэр, өджийлээ шд. Дэлгэрэнгүй..

Хятад, Ирак, Энэтхэг, Пакистанаас блогспотруу орох нь


эхийг Мика-гийн блогоос.

Хятадаас (Энэтхэг, Пакистан, Ирак бас бус орнууд байдаг гэсэн) гадагшаа ханддаг нилээд хэдэн сайт хаалттай байдаг. Жишээ нь БЛОГСПОТ, ВОРДПРЕСС, ФЛИКЕР гэх мэт.
Саяхан гэхэд ЮТУБЭ хаалттай байж байгаад онгойсон. Энэ нь ч Хятадад байдаг мань мэтийг их баярлуулсан даа хөөрхий..
Миний хувьд БЛОГСПОТруу орж чадахгүй учир блогоо бичихэд нэг хэсэг үнэн хүндрэлтэй тулгарч байлаа. Тийм ч учраас янз бүрийн арга хайж, боломжийг илрүүлэх санаатай нилээд олон юмыг оролдож туршиж үзсэн. Гэвч ямарч ахиц гарахгүй байсан учир блогоо нүүлгэе ч гэж бодож байсан удаатай... Тэгээд удаан хайсны эцэст БЛОГСПОТоор чөлөөтэй тэнэж болох гарц олсон юм.
Энэ удаа "ХААЛТТАЙ" орнуудад суугаа блогчиддоо 2 янзын арга зааж өгөхөөр бэлдэв.
1. БЛОГГЕР-р дамжин өөрийн блогт бичлэг нэмэх, блогныхоо царай зүсийг харах, сэтгэгдлүүдэд хариу бичих.
2. ИНБЛОГС-р дамжин бусдын блогыг унших, сэтгэглдээ үлдээх.
Эдгээр нь зөвхөн блогспот дээр үйлчлэнэ гэдгийг анхаараарай.

БЛОГГЕР-р дамжин өөрийн блогт бичлэг нэмэх, блогныхоо царай зүсийг харах, сэтгэгдлүүдэд хариу бичих.
Хэдэн сарын өмнө БЛОГСПОТруу орож болохгүй ч БЛОГГЕРлуу ордог болохыг нь мэдээд блогоо тасралтгүй бичиж ирсэн. Энүүгээр байдаг зарим нэг хүмүүс блогоо бичиж чадахгүй учир хаасан гэж сонсож байсан. Тиймээс яаж бичлэг нэмэх болон өөрийн блогыг харж болохыг журмын нөхөддөө зураг хөрөгтэй нь зааж өгье гэж бодлоо. Их амархан шүү..
1. Эхлээд БЛОГГЕРруу орох хэрэгтэй.

2. БЛОГГЕР-н нүүр хуудасруу орно. Тэгэхээр нэг иймэрхүү байдалтай харагдана.

3. Layout гэсэн дээр дараарай.

4. Урьдчилан харах буюу Preview гэсэн дээр дарна.

5. Ингээд л таны блог яг одоо ямар байна гэдэг нь шууд харагдах болно.

6. Танд бичсэн сэтгэгдлүүдэд хариу бичих. Та өөрин блогоо үзэж чадах болсон учраас сэтгэгдлийнхээ тоог харж болно гэсэн үг.


Скролоороо сэтгэгдэлүүд дээр нэг дарахад дахин нэг цонх нээгдэх ба тэнд танд үлдээсэн сэтгэгдэлүүд гарч ирнэ. Ингээд л та бусдад комент үлдээдэгтэй адил өөрийн уншигчдад хариу бичиж болно гэсэн үг юм..

ИНБЛОГС-р дамжин бусдын блогыг унших, сэтгэглдээ үлдээх.
Ямар нэгэн баяр ёслолоор ч юмуу, ганц нэг аз нь тохиосон үед БЛОГСПОТ-г нээж бид нарыг (ялангуяа Ига мань 2-ийг.ккк) "жаргаадаг" байлаа. Орсон дээр нь гээд Зараа-н хэлдэгээр хурууныхаа хурдыг шалгаж, харахыг хүсч байсан блогуудруугаа хальт мульт шагайдаг байлаа гэж.. Гэхдээ одоо ингэх хэрэггүй боллоо.
Зөвхөн http://www.inblogs.net/ энэ линкрүү ороод доорх байдлаар бичихэд л болно.

Жишээ нь: http://www.inblogs.net/mikarito гэхэд Mika's Blog -руу орно.
Зөвхөн энэ хэдэн үйлдлийг хийхэд л та БЛОГСПОТ дээр байрлах бусдын блогруу чөлөөтэй орж, мөн сэтгэгдэл үлдээж болох юм. Яг л шууд үзэж байгаа мэт ямар ч хүндрэл гарахгүй. Сайхан байгаа биз?

Жич: Энэхүү бичлэгийг хүссэн бүх хүмүүс өөрийн сайт дээрээ Mika's Blog -ийн нэрийг дурьдан хуулбарлан тавьж болно.

Хятад, Ирак, Энэтхэг, Пакистанд суугаа Монголчууд таны сайтруу ихээрээ хандах болтугай. Дэлгэрэнгүй..

Monday, December 10, 2007

ごめん (Гомэн)

Энгийн найзуудын чинь л нэгэн адил
Энгүй сайхан найзлаж чадахгүй нь ээ, гомэн
Эр хүний минь хувьд ганц л удаа
Эгцэлж хараад надад дурлаач!

Зүгээр сайхан найзууд байя гэхээр
Зүрх сэтгэл минь багтраад дэлбэрэх нь ээ
Зөвхөн чамайг л хайрлаж, харамлаж, халамжлахыг
Зөн совин минь намайг ятгаад байнаа, гомэн

Баяртай гээд гэрлүүгээ ороход чинь
Булбарайхан гарнаас чинь татаж тэврээд
Битгий! надтай хамт байгаач гээд
Бал бурмын улаан уруулыг чинь үнснээ, яадын! гомэнн

2007.12.10 нойр хулжсан шөнийн тэг 3 цаг Дэлгэрэнгүй..

Wednesday, November 28, 2007

Сарын дараа

Өнөөдөр 11 сарын 28.
Яаг сарын дараа юу болно гээч? шинэ жил үү? мэдээж шинэ жил, тэхдээ яг сарын дараа биш шд. Мэджийгаа нь дугай байжыгаарай. Нээрээ саяхан нэг паабд орсон чинь тайзан дээр нь мангар том, бүр надаас өндөр ёолк засцан байлээ, аймар сэтгэл хөдлөөл, нээх сонин болоол байлээ, шинэ жил ойртох тусам уур амьсгал ороод гоё болох байх даа, монголын шинэ жил ч гоё болдог шүү, бүтэн жилийн бараг хамгийн гоё баяр гэдэгтэй хүн болгон санал нийлэх байх.

Яаг сарын дараа энэ өдрийн орой 9 өнгөрөөгөөд Лхагвадоржынх гэдэг нэгэн сайхан гэр бүлд 2дах хүү нь мэндлэх гэжийнэ.

9 цагаас цагийн хүрд гардаг байсан үе, цагийн хүрд эхлээл нэвтрүүлэгч Нарантуяа мэдээгээ уншиж байсан чинь ээж гэнэт өвдөж эхлээл, эхнэр маань төрлөөөө гээл аав хотын түргэн лүү утасдаал, 103-н машаан дэнжийн мянга руу хурдлаал ээжийг аваад 1-р төрөх газар хүргэж өгөөд увааааауувааа гээл би гэдэг хүн төрсөн байхдаа.

Уул нь ээж 3 хоног тэвчээд нэг мөсөн 1нд гаргасан бол миний нэр Батбилэг биш ямар нэг Шинэ-тэй нэртэй болох байсан байх даа, Шинэбаяр ч юмуу, Шинэхүү ч юмуу. Тээл сургуульд бараг хамгийн эхэнд биш нэлээн сүүл рүү дуудагдаж асуугддаг байх байсан байхдаа. Нээрээ манай 10 жилд 27нд төрсөн Шинэбаяр гэдэг нэг банди байдаг байсын байна, 26нд төрсөн бас нэг банди, их сургуульд нэг найз 29нд..
Японд төрсөн оноор биш сар өдрөөр нь нас тоолдог болохоор адилхан онд төрсөн хүмүүсээс дандаа нэгээр дүү явдаг байлаа.

Хаа байсын, болоогүй ч бүгдэнд нь удахгүй болох шинэ жилийн мэнд хүргэе. Дэлгэрэнгүй..

Friday, November 23, 2007

JICA 10 жил-р ичэв

Өчигдөр буюу 11 сарын 22-нд Жайкагийн монгол дахь төлөөлөгчийн газар байгуулагдсаны 10 жилийн ой болов. Монгол Япон төвд болсон энэ арга хэмжээнд зочид гийчид нэлээд байлаа, бараг 300 дөхсөн байхаа, лав 200 гарсан. Томчууд гэвэл Жайкагийн дэд ерөнхийлөгч, монгол дах Японы элчин сайдын орлогч, Гадаад хэргийн дэд сайд Цолмон, Нийслэлийн засаг дарга инээдэг Батбаяр (нэлээн хоцорч ирсэн) зэрэг байв.
Нэгэн хэвийн уйтгартай илтгэлүүд үргэлжлээд, дараа нь гол гол хэрэгжүүлсэн төслүүдийн монгол талын дарга нарт дусгалын зүйлс гардуулаад тэд нар нь бас л нэгэн хэвийн мэндчилгээнүүд хэлээл, бөгс банз болохоо дөхсөн шүү, нэг сандал дээрээ удаан суугаагүй удсаныг хэлэхүү.

за тэрч яахав, тэгсэн чинь тэр мэндчилгээ хэлжийгаа хүмүүс нь монголчуудад хандаж хэлээд байгаамуу, хаашаа юм. Хэдэн өгүүлбэр хэлчээд зогсож тэрийг нь орчуулна гэдгийг мэддэгүй болтойм, нэг нөхөр бүтэн хуудас мэндчилгээгээ тэр чигээр нь уншчдын байна, орчуулагч охин дундаас нь нэлээд их мэдээлэл алдаал, алдахаас яахав дээ, яаж цээжлэхэвдээ.

Бөгс банз болохын зэрэгцээ хүмүүсийн гар утас ямар их дугардын бэ, тэрийгээ тээл аймар удаан дуугаргаж байж авахын, авчаад таслахгүй чанга чанга ярихын, өмнөөс нь ямар их ичвэээ, уул нь бол бусад хүмүүсийг ялангуяа Жайкагийнхныг хүндэтгээд гар утсаа унтраадаггүйма гэхэд ядаж дууг нь хаачаад орж болмоорсон... тэгхэд бүр би хуралтай байна, зарим нь бүр ажил хэргээ яриал суугаад байхын. Ичиж амьдраачээ Дэлгэрэнгүй..

Wednesday, November 21, 2007

Чи яг юу вэ?

Өнгөрсөн баасанд найзынхаа билльярданд байжысан чинь тэнд 4 залуу уунгаа тоглоол байжысын. 2 нь түр гараад явсан хойгуур нөгөө 2 нь тээкэн дээр суужысан над дээр ирснээ нэг нь намайг
- ЧИ ЯГ ЮУ ВЭ?
- хүн байна
- хммн, яг шд ..чи яг юу вэ?
- би наад асуултанд чинь дөнгөж сая хариулчлаа гэсэн чинь цаашаа эргэж харж зогсжийснаа шууд нүүр лүү тохойгоороо савдаг байшд, нүд харанхуйлаал манараал явцан, нүдээ дараал Өөоо яаж байгаан гэсэн чинь дахиад хусдаг байшд, тэгснээ муу гөлөг минь чамайг хүн явсныг мэдэхгүйн байна энэ тэр гээл халамцуу хүний хэлдэг бүх хараалыг урсгадын байна, над руу сарвалзаал, найз нь тэвэрчээл хорьмоглоол, би нүдээ дараад доошоо тонгойчоол, би хогийн гаруудтай зодолдоод ч юмуу орооцолдож гараа бузарламааргүй байсан болохоор зөрүүлээд цохихыг нээх хүссэнгүй цагдаа дуудаал өгчмөөр байлаа, тйимэрхүү хүмүүстэй гар байтугай хөлийнхөө үзүүрийг хүргэхгүйг хичээдэг. Согтууруулах ундаа зарах эрхгүй байсан найзыгаа бодоод тэвчээд өнгөрөх хэрэгтэй болсон доо. Тэгжийтэл нөгөө гарч явсан 2 найз нь орж ирээд яасан гайгүй юу гээл надад санаа зовоод уучлаарай, битий цагдаа магдаа дуудаарай бид нар найзыгаа ингээд аваад явчы, ёстой уучлаарай, манай найзын аав нь өнгөрцийма, сэтгэл санаа нь хэцүү байгаан энээ тэрээ гэнэ. Нөгөөх нь сарвалзаж хараагаастай 3 найздаа чирүүлээд гарч явснаар би гэдэг хүн нэг нүдэндээ солонгордог үнэгүй тэньтэй үлдсэн дээ. Орой нь нүдэндээрээ төмс тавьж унтаад хавдар нь арай гайгүй болцон байлээ.

Хар ус уухаараа заавал хэл амаа билүүдэж, хэн нэгэнтэй гар зөрүүлж зодолдож цохилцож агсрахгүй бол болдоггүй, найзтайгаа бүр аавтайгаа ч хамаагүй зодолдмоор САНАГДДАГ, зодолдочдог, цохичихдог эрчүүдийгээ харахаар заримдаа өр эмтрэх юм. Дэлгэрэнгүй..

Thursday, November 15, 2007

Хайр дурлалын шүүхийн тогтоол

МОНГОЛ УЛСЫН ХАЙР ДУРЛАЛЫН ШҮҮХИЙН
ХЯНАЛТЫН ШАТНЫ ГАЛЗУУ ДУРЛАЛЫН
ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ


2007 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Дугаар 247 Улаанбаатар хот

Б-Д ХОЛБОГДОХ ГАЛЗУУ ДУРЛАЛЫН ХЭРГИЙН ТУХАЙ

бла бла бла ... (товчлов) хэлэлцэв.
...
...
бла бла бла ... (товчлов) -жээ.

ХЯНАВАЛ:
Ялтан Б нь 2005 оны 12 дугаар сарын 31-нээс 2006 оны 1 лүгээр сарын 1-нд шилжих шөнө хохирогч Ф-той танилцан, анхны харцаар ухаа мэдрэлээ алдатлаа дурлаж (танилцан гөлөрч зогсохдоо 2 чихээ хөлдөөснөө тухай үедээ мэдрээгүй нь шүүх эмнэлгээс тогтогдсон) өдөр шөнөгүй хойноос нь чаргууцалдан толгойг нь эргүүлж бие биенээсээ өөр эсрэг хүйстэн нүдэнд нь торохооргүй болтлоо хайртай болцгоосон нь нотлогджээ.

Мөн ялтан Б нь хохирогч Ф-д өөрийн саналаар гэрлэх санал тавьж 2006 оны 11 дүгээр сарын 15-нд гэрлэсэн нь гэрлэлтийн гэрчилгээгээр нотлогдсон болно.

Монгол Улсын Хайр Дурлалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4.7-д "ялтан өөрийн саналаар гэрлэх санал тавин гэрлэсэн бол насан туршид нь хайрлан халамжилж, хайргүй болсон ч хайртай дүр эсгэн халамжилж, цусаа гартал зодолдож тосоо гартал тэврэлдэн, араар нь тавихгүй, араараа тавиулахгүй байж бие болон сэтгэлийн жаргал эдлүүлэх хугацаагүй ялыг чанга дэглэмтэй эхнэрийн гарт эдлүүлнэ" гэж заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2007 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн "ялыг энгийн дэглэмтэй эхнэрийн гарт эдлүүлсүгэй" гэдэг 143 дугаар шийтгэх тогтоолыг "ялтан Б нь ухаан мэдрэлээ алдатлаа дурласан буруутайд тооцож, чанга дэглэмтэй эхнэрийн гарт эдлүүлсүгэй" гэж өөрчилсүгэй.

Дэлгэрэнгүй..

Last day of my freedom

гээд мэссэнжэрт оруулцан чинь хүмүүсээс янзан бүрийн таамаг иржий шүү, хэхэ маргааш шоронд орох гэж байгаамуу? маргааш гэрлэх гэж байгаамуу? гээл. Ажилд орцыму? ч гэх шиг угаасаа л ажилладышд.
Гүй ээээ, би өрөөндөө япон мэргэжилтэнтэйгээ 2уулхнаа суудын, тэр маань ажлаар гадаад явцан байж байгаад өнөөдөр ирж маргааш ажилдаа орохын, тээл миний цэнгэн хөгжилдье гэдэг дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэх өдөр өнөөдрөөр дуусгавар болжийгаан байхгүй юү дээ.
Хөөе өнөөдөр нэг эргүү мал миний уурыг бас тэвчээрийг их баржийнаа, Өчигдөр утсаар ярьж тохироол маргааш 10 цагт ажил дээр хүрээд ирээрэй гэхээр нь чухам л бэлдээл, чухам л санд мэнд үзүүдж харуулах бичиг цаасаа эмхлээл, чухам л яараал гүйгээд очсон чинь утсаа салгаад алга болцон байдгүй шүү, өрөөнд нь 10-аас хойш 12 хагас хүртэл ажлаа алданхан уйданхан жилийн өмнөх сонин гарчигланхан ингээл ороод ирэх байх гэж хаалга руу харж горьдонхон хүлээлээшд, өнөөдөртөө багтаж уулзахгүй бол маргааш тэгж гадуур хүнтэй уулзаад явах зав олдохгүй шд. Дахиад нэг хараачы, тэнэг эргүү мал чинь утсаа асаагаачээээээ.
Хүн хүлээх, хүлээлгэх дургүйг минь хэлэх үү, цагаа барьдаггүй, болзсон тохирсоноо хэнэгчгүй мартаад, өөрчлөөд алга болчдог хүмүүсийг бодохоор уужуу тайван хүлээцтэй миний тэвчээр минь барагдах юм. Дэлгэрэнгүй..

Monday, November 12, 2007

Updated...

Өнөөдөр блогоо чимэглэх тал дээр нилээд анхаарч ажиллалаа.
Сүүлд оруулсан сэтгэгдлүүдийг гаргадаг болголоо. Яахуу мсжр-т онлайн байгаа эсэхийг минь харагдуулдаг юм орууллаа, толгой хэсэгт үнсэлцэж байгаа 2 тагтааны зураг орууллаа. Маргааш та ч, би ч тагтаа болж төрөхийг үгүйсгэхгүй.. Дэлгэрэнгүй..

Friday, November 9, 2007

1140 1180

Юун тоо вэ гэж гайхаж байна уу?

Зарим хүмүүс уржигдраас 1140 гэдэг тоог харж байгаа байх, ялангуяа жолооч нар. 1 литр Аи92 бинзен 1140 боллоо. 2007 он гарсаар 5 удаа бензиний үнэ өссөн гэжий шүү. Бинзений үнэ өсөхөөр дагаад юмны үнэ нэмэгддэг юм шиг үндэслэлгүй боловч бичигдээгүй хуультай болсон мэт... Бинзений үнэ 120 төгрөгөөр нэмэгдэхэд 450 км зам туулж 5 тонн мах оруулж ирэхэд 1 кг маханд 3.5 төгрөг оногдоно, энэ тэхээр махны үнэ нэмэгдэх үндэслэл болж чадах уу? талх үйлдвэрээсээ гараад дэлгүүрт хүрэх хот доторх зайнд 1 талханд 1 төгрөг ч хүрэхгүй өртөг ногдож байгаа нь талхны үнэ өсөхөд нөлөөлөх ёсгүй. Литр бинзений үнийг 1 ЛИТР гэдэг утгаар нь 1 КГ МАХ, эсэвэл 1 ШИРХЭГ ТАЛХ гэдэгтэй адилхан 1 цул, бүхэл зүйл мэт ойлголтоор хүмүүс ойлгоод тэрийг нь далимдуулж нөгөөдүүл нь үнээ нэмээд байх шиг байгаа юм. 1 Литр бинзен 120 төгрөгрөөр нэмэгдэхэд талх сайндаа л 5 төгрөгөөр нэмэгдвэл их юм болох ёстой. Эсрэгээрээ 1 литр бензинээр хэдэн талхыг хэдэн км зөөж чадах вэ гээд бодож үзэх хэрэгтэй л байх. Энэ бүхнийг тооцож ч садахгүй, бинзений үнэ өссөн болохоор гэдэг ганцхан, бас үндэслэл болж чадахааргүй тэнэг шалтагт нь итгэдэг мунхаг иргэдийг хуурч бухимдуулсаар, энэ бүхнийг хараад анализ хийгээд яаж ч арга хэмжээ авч чадахгүй байгаа иргэдийг бас л бухимдуулсаар байх уу, иргэд бухимдаж байна, би ч бас иргэн
Заримдаа бодоод байхад, бинзен оруулж ирдэг компаниуд яг л нэг покер тоглож байгаам шиг санагддын. Гартаа барьсан моднууддаа бүгд итгэл дүүрэн нэгэн зэрэг бооцоонуудаа нэмээл тоглоомонд оролцоол (нэгэн зэрэг л үнээ нэмдэг болцон шд, урьд хэзээ нэгэн цагт НИК-ийг баримжаалж аялдан дагалддаг байсан сан) Хэн ч гэсэн бооцоогоо нэмж ихийг олохыг л бодно.

2005 онд таксины 65 компани байж байгаад энэ онд 27 болтлоо буурсан гэжий шүү. Тэдний 1180 хан такси нийслэл хотод маань явжийна гэнэ шүү. Хаана л бол такси, аваар осол л бол хоорондоо үйлчлүүлэгчээ булаалдсан таксинууд байдаг байсан цаг саяхан. Хэн хүнгүй анзаарч байгаа байх, такси барихад үнэхээр хэцүү болсон. Би монголд ирчээд анхандаа тэгж л их хүмүүс баяжчаад бүгд такси бариад байгаан байх гэсэн бас үгүймаа. Цөөрсөн шалтгаан нь мэдээж бинзений үнэ нэмэгдсэнтэй холбоотой. Хүмүүс ядуураад, эсвэл таксиг жигшээд суухгүй байгаад байгаан биш. (тэхдээ арай л аймар салж унах гэжийгаа, хүн алаад хийцэн юм шиг үнэртэй төмөр авдарнууд байды шүү) Үнэтэй болцон бинзенээ энэ байнгын түгжрээн дунд нормалдсаар байгаад дуусгана, үйлчлүүлэгсээс авах мөнгө нь ихэнхдээ 1000 дотор, цаашлаад 2000. Өчигдөр такси такстай болох талаар ярьжийлээ. Эхний км-т 500 дараачийнхаас нь 300 гэж. Тийм болвол харин салоноо сайхан цэвэрлээд соёлтой үйлчлэнэ гэжийлээ. Энэ миний бодлоор зөв шүү. Японд эхний км-т 650 еэн (6500 төгрөг орчим) дараачийнхаас нь 300 ч билүү байдын. Би нэг л удаа сууж үзсэн. Яалтчгүй, хүйтэн бороотой, автобус зогсцон, өөр хот руу явчаад ирсэн болохоор bike-аа гэртээ орхицон байсан, 2800 еэн билүү гарсан санагджийна. Бас дээд зэргийн цэвэрхэн, соёлтой, бүр бүгд костюм өмсдөг гээл бодчих. Бүх юм нь автомат. Мэдээж тоолуур нь, бас баримт болгож авахуйц билл нь гараад ирнэ, бүр хаалга нь хүртэл автоматаар хаагдаж нээгдэнэ. Дандаа Toyota CROWN эсвэл COMFORT л явдаг. Харин халтуурны машин гэсэн ойлголт байхгүй. Монголд такси гэдэг юмыг нэг тансаг хэрэглээ болгомоор санагдаад байдын. Мөнгөтэй хүн нь сууна л биз. Ойрдоо ажил тараал гэр лүүгээ алхдаг болоод байгаа, алхахаар нээх даарахч гүйн байлээ, такси нь олдохгүй, түгжрээтэй, нийтийн тээвэр нь асар шахцалдаантай, карманд хулгайчын гар зугаалаастай.

Өө, нээрээ. Өчигдөр ТВ-д нэг эд анги нь дэлбэрээд Монгол ТВ-ийн антенийг ашигладаг зарим ТВ-үүд эфирээ явуулах боломжгүй болжээ. МҮОТ, UBS, TM, Боловсролын Суваг, SBN эд нар л гарна лээ. Заримдаа энэ олон ТВ юун дээр оршин тогтнодогийг таахад ч бэрх юм.. Дэлгэрэнгүй..

Thursday, November 8, 2007

Паар

2 хоног паар ч гүй, халуун ч усгүй хөлдөөж алах гэжийшд, ямар сайндаа гараа аль болох усанд хүргэхгүйг боодохов дэ. Нэг л хүйтэн оргиод байсымаа, гайхаал паараа бариад үзсэн чинь цэв хүйтэн, паах пөөх болоол, тэрхэн хооронд ямар ч их юм боддын, хэхэ. Нөгөө халаалт байхгүй 10 жил болсон байрныхаа төлөө өлсгөлөн зарласан Дамчаа гуайгаас авахуулаал, тэр чигээрээ мөстдөг Day after tommorow гээд кинон дээр хүйтнээс яаж зугтаж байгаа аргуудыг хүртэл бодоод амжжийлээ шд. Арайх гэж дулаацаал унтаад өглөө боссон чинь хэтрүүлээд хэлэхэд гадаа унтаж байгаам шиг л хүйтэн байлаа, Япон яг тийм шд, өвөл нь нээх сүртэй монгол шиг -20 энэ тэр хүрэхгүй л дээ, тэхдээ байшингуудынх нь хана нь лааг нимгэн, бас монгол шиг халаалтын нэгдсэн систем гэж байхгүй, стооб гээд бензин клонк дээр заржийдаг тусгай керосин шингэнээр ажилдаг авсаархан паар байдын, тэрийг асаагаал нээх удахгүй тэр жижигхэн өрөөнүүд дулаацчина, орой энэ тэр гэртээ ирэхээр гадаа байгаатай яг адилхан, бас стообоо өглөө босоход толгой өвдөөд, агаар нь ч гэсэн хэцүүдэх учраас унтахдаа утраачина, тээд өглөө яг гадаа унтаж байгаам шиг хүйтэн болохоор халуун хөнжилнөөсөө босохоос залхуураал, стобоо залгачаад дулаацахаар нь босъё гэжийгаад буцаад унтаад өгнө, тэгж хичээлээ их тасалдаг байж билээ.
Өх нээрээ тэр паар тээд ингэсийн, өчигдөр 1616-с манай ОСНАА-н утсыг асуугаад утасдаад үзсэн чинь ДШС-д юм зассан гэсэн өнөөдөр тавьчина гэсэн (эьгүй сонсогдож байгааз, хэхэ) гэжийнэ, орйо ажлаасаа харьсан чинь ирчиж, тэхдээ манай паар нэг л бишээ, үлбийсэн л юм байхын, паар чинь яапаг билээ, байжийгаад бүр хүйтрээд ирэхээр бүр халуун өгдөг билүү? сайн мэдэхгүйма, 3 жил монголд байгаагүй болохоор.. Цонхноос бас аймар сийгээд, дулаанаа алдаад байх шиг байнаа, дээр үед цонх дулаална гэхээр бөөн юм болдог байж билээ, жанкуу зуураал хөвөн чихээл.. хэхэ. Одоо дулаалкуйгаар зүгээр цонхонд наадаг бэлэн цаас маас байдаг болуу? мэджийгаа хүн байвал хэлж зааж өгч туслаараай. Дэлгэрэнгүй..

Monday, November 5, 2007

Анхны хайраа гэж..

Сая амралтын өдрүүдээр хэд хэдэн юм хайх, авах гэж аавынд очсын. Цэргийн үүрэгтнийхээ үнэмлэхийг хайгаад олдоггүй ээ, тэрийг хайгаал шургуулгануудаа уудалжийсан чинь 5-р ангид байхдаа ангийнхаа хүүхдүүдээр бичүүлж авсан дурсгалын дэвтэр гарч иржийнэ. Асар нандин эд дээ. Ямар тэнэг тэнэг асуулт бичдэг байв даа, хэхэ дуртай ТВ-н нэвтрүүлэг чинь юу вэ л гэнэ, дургүй нь юу вэ л гэнэ, дуртай өнгө, дургүй өнгө л гэнэ, танайх лагер хаана гардаг вэ л гэнэ, есөн жорын асуулт.. Тэгжийсэн чинь тэр дэвтэрний завсраас юу гарч ирсэн гээч... нээх хөөрхөн, танил бүсгүйн зураг. Тэрхэн зуурт тэрэнтэй анх танилцаж байсан, үнссэн, бас ... гээл зүрхний хамгийн доор нь хадгалагдаж үлдсэн хамгийн нандин дурсамжууд.. Анхны хайрынхаа зургийг хадгалдагаа тэхэд л саналаа шд, хэхэ. Хэзээ ч мартагддаггүй дурсамж гэвэл анхны хайр л байх.. Хичнээн тэвчээд ч асгараад байсан тэр нулимсыг бодохоор их гашуун байсан шүү, чамаас болоод л одоо ийм бүлцэн нүдтэй болцышд ер нь.. Хичнээн намайг гомдоосон ч насан туршдаа дурсаж, хүндэлж явнаа.

Анхны хайр бүтдэггүй гэдэг, яг яахаар нь бүтсэн гээд, яахаар нь бүтээгүй гэдгийн бол? тэр зааг нь юу вэ? Амьдрал зохиож чадаагүй ч аз жаргалтай байсан хугацаандаа л бүтсэн л гэж боддог.. Магадгүй амьдрал зохиож цааш нь хамт байгаагүйгээрээ анхны хайр ариухан, бас нандин дурсамж байж чадах байх.

Ай хөөрхий анхны хайраа гэжжж


өө нээрээ, тээд тэр цэргийн үнэмлэх хаашаа орчивоо, нэг өдөр санаатайгаар цэргийн албанаас зайлсхийсэн гээд бариад аваад явчуул яанаа, хэхэ. Эрүү үүсгэдэг гэжийшд. Дэлгэрэнгүй..

Хүсэлт - Санал асуулганд оролцоорой

Миний блогоор орж ирсэн хэн бугай нь ч гэсэн он солигдохоос өмнө хажууд байрлах санал асуулганд өргөнөөр оролцож өөрт тохирох аль нэгийг нь заавал сонгоно уу?

Хуучийн санал асуулгыг нь хусах цаг нэгэнт болсон гэж бодоод авах гэтэл блогспот маань өөрөө санал асуулгатай болцон байна.. Тиймээс цаашид ч гэсэн байнга янзан бүрийн санал асуулгаар та бүхнийг залхаах болохоо амлая. Дэлгэрэнгүй..

Thursday, November 1, 2007

Байгалийн хүч ээ гэж

Та нар Номин Талстын Батсүхийн "Хүсэл" дууны клипийг үзсэн байх, ангийн хэсэг нөхөд хонхны баяраа тэмдэглэж яваад үерийн усанд 36 цаг тэмцэж 4 нь амьд гарч байгаа эмгэнэлтэй түүхийн бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн клип. Сая энэ түүхийн тухай уншлаа, их эмгэнэлтэй. Сэтгэл дотор сонин болчлоо, энэ салаар сурвалжлан, яг нүдэнд харагдтал бичсэн сэтгүүлчийн сурвалжлагыг уншаад нүдний өмнүүр үерийн ус харагдах шиг л боллоо. Уншихыг хүсвэл энд дар. Хүн хичнээн хүчтэй ч байгалийн хуулинд л захирагдана, хэн ухаантай нь л амьд гарах арга эвээ олдог гэдгийг ухааруулмаар.

Япон улс бас байгалийн гамшигт үзэгдлүүд их гэдгээрээ алдартай. Зундаа байнга бий болж японы ихэнх нутгийг хамран, байшин барилга хүнтэй ийтэй нь газрын хөрснөөс арчиж хаядаг далайн хүчтэй хар салхиуд, газар хөдлөлт гээл бүгд л хэлж ирдэггүй хийсч ирдэг. Анх мэдэрсэн газар хөдлөлт нь японд байхдаа биш монголд. Миний санажийгаагаар 95 онд байхаа, шөнө байсан санагдана. Унтаж байхад орноос унатал сэгсрээл ханын сирвантан дах шилэн аяга стаканууд харшилдаал, босоол цонхоор харсан чинь зарим хүмүүс унтлагынхаа хувцастай, гэрийнхээ хувцастай гадаа гараад зогсгооцон, ийш тийшээ сандарч гүйлдээл, тэгээд дараа нь яасныг нь сайн санахгүй байна, бодвол тээл намжцын байгааз...

2003 оны зун шиг санагджийна, 7 сарын 18-нд майр том том мөндөртэй бороо орсон, зарим цонхнууд хага хага үсрээл, ТВ-р үерийн байдал гараал, хорооллын зам дээр хойд гэр хорооллоос нь урсч орж ирсэн айлын хөргөгч, авдар энэ тэр урсаал, 20тн-ын контэйнер хүртэл урсаал, машинууд нь хөвөөл хоорондоо мөргөлдөөл.. бас аймар байсан шүү.

Анх японд мэдэрсэн газар хөдлөлт хичээл хийж байхад ангид байдаг том саглагар цэцэг нээх сонин туялзаал байсын, гайхаал байжийсан чин цонх доргиол.. бас эвгүй байсан шүү. Японд газар хөдлөлтөнд зориулж тусгай хичээл, бүр тусгай сургуулилт ордог. Хуурамч газар хөдлөлт эсвэл гал түймрийн дохио өгөөл бүгд зааврын дагуу галын гарцаар гадагшаа гүйгээл, хугацааг нь хэмждэг. Би байнга пасспорт, банкны дэвтэр, нэг цэвэр ус аваал гарахад бэлэн байлгадаг байсан. Миний байсан Сэндай хотод 80-аад онд японы түүхэн дэх нэлээн хүчтэй газар хөдлөлтийн нэг болж байсын байлээ, өдрийн 4, 5 цагийн үед байсан болохоор бага сургуулийн хүүхдүүд хийчээл тарцан гадаа тоглож байсан үе, гэнэт газар хөдлөөл хүүхдүүд айсан даа бүгд хана руу наалдаал, тэр хана нь тоосго шиг өрлөгөн хана, тэр нь хүүхдүүдийн дээрээс нураад, амь үрэгдэгсдийн ихэнхи нь хүүхдүүд байсан гэдэг. Тэрнээс хойш хана, хашлагануудыг дандаа дундуур нь хатуу босоо төмөртэй барьж, байшин барилгануудын газар хөдлөлтийг даах чадлыг нэлээн сайжруулж барих болсон гэдийн байлээ. Нэг онцлог нь тэр газар хөдлөлт давтамжтай, 20 жилийн. Тэр нь намайг японд байхад хэзээ л бол хэзээ болж болох байлаа, өнөөдөр ч байж болно, эсвэл маргааш, эсвэл жилийн дараа ч юмуу.. Газар хөдлөх бүрт тэр хүчтэй нь юм болуу гэж айх, бас тэр байгалийн хүчийг мэдрэх хүсэл зэрэгцдэг байсан. Ямар ч газар хөдлөлт чичирхийлэл нь 1 минутаас хэтэрдэггүй гэсэн шүү. Айсан хүнд тэр нь асар удаан санагдах нь элбэг. Харин тэр 1 минутаас цаашхи нь хамгийн аюултай.

Аянга цахилгаан өндөр байшингуудын дундах хүн дээр хэрвээ цохидог байсансан бол энэ хэдэн увайгүй эрх мэдэлтнүүдийг нэг ниргүүлэхсэн дээ Дэлгэрэнгүй..

Wednesday, October 31, 2007

Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ

нэг хэсэг баахан болохгүй бүтэхгүй бухимдсан уурссан бичлэг биччиж, энэ сарын сүүлийн бичлэг болгоод ганц дуртай шүлгээ хийчье

О.Дашбалбар Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ

Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла!
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул,
Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх!
Архинд орсон нэгийгээ шоолж бүү инээ,
Аяа, чиний аав чинь ч байж мэднэ шүү.
Амжиж, чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг!
Ачийг чинь тэд бас бүү мартаг.

Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд
Гарцаагvй түүнийг нь олж хэл.
Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдөр
Газар дээр нэг бус удаа тохиолдоно.

Чамд дурласан сайхан хөвгүүнийг
Чанга хатуу үгээр битгий гомдоо, бүсгүй минь
Чамайг хайрласных нь хариуд хайрла!
Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж ч болох шүү
.

Бидний амьдрал ав адилхан,
Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч
Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч
Бидний зам дээр ав адилхан учрал тохиолддог!
Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж
Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөн аргад!

Өнөөдөр чи инээж, нөгөөдөх уйлдаг ч
Өөр нэг өдөр чи гуньж, цаадахь чинь дуулна.

Өлгий, авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор
Өөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла!
Өргөн хорвоод хүн хайраар л дутаж болохгүй!

Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном.
Аз жаргалыг би бусдаас хайр хvлээхийн нэр гэж ойлгоном! Дэлгэрэнгүй..

Monday, October 29, 2007

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих үү?

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье л гээд байдаг, гурил гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид нь үнээ зохиомлоор хэт өсгөөл, өсгөх өсгөхдөө жинг нь багасгаал үнээ нэмээд байхын, 1 кг гээд бичцэн гурил нь, боов нь 1кг-дээ хүрдэггүйн байлээшд, 850гр хийчээл 1кг-н мөнгө аваад байгаа байхгүй юу. 650гр-н боов нь яс юман дээр 550 гр байх жишээтэй. 5, 6 ширхэгээс дахиад нэгийг гаргачиж байгаам чинь, энэ зөрүүнээс үйлдвэрлэгчид зохиомлоор нэмжийгаа ашиг дээрээ нэмээд ямар их ашиг олж байгаа болоо?.. 100гр гээд бичцэн аарц хүртэл 85гр байдаг гэсэн. За, талхан дээр бол бүр ярилтгүй.. өчигдөр ТВ-р энэ талаар гарчийлээ, энийг ямар байгууллага нь хянаж шалгадын болоо?

Миний бодлоор шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах хороо гэдэг байгууллага үнэн хэрэгтээ зүээр л нэг прогноз судалгаа хийдэг, эрхийн хязгаарлагдмал байгууллагын эрхийг нь нэмж өгөөд, энэ үндэсний үйлдвэрлэгчдийг жоохон зохицуулахгүй бол... Маргааш талхны үнэ 1000 болоход жоохон илүүдэл гараал, хэсэг хүн өлсөөл, талх нь борлогддогоороо борлогдож л таараа... харин ямар ч хяналт зохицуулалт байхгүй

Юмны үнэ багахан ч гэсэн нэмэгдэхэд орлого багатай буюу орлогогүй хүний нуруун дээр уул овоолсон юм шиг амьдрал нь хүндрэнэ... Дэлгэрэнгүй..

Monday, October 22, 2007

Хариуцлага алдсан сайд дарга нартаа хариуцлага тооцоочээ

"Сүйрэл" нэтрэй МИ8-ын сүйрлийн тухай нэвтрүүлэг С1 ТВ-р хэд хэдэн удаа гарлаа. Хэд хоногийн өмнө үзсэн, өчигдөр бас үзлээ. Энхсайханы ёжтой инээхийг хараад золтой л зурагтаа аваад шидчихсэнгүй. Амь эрсэдсэн хүмүүсийн нэрийг мэдэгдэхээс өмнө ар гэрийнхэн нь санаа зовжийгаагаа хэлэхэд ямар муухай инээсэн гээч, энэ нэвтрүүлгийг үзсэн хүн байвал надтай адилхан уурссан нь гарцаагүй. Сайдаа та юундаа инээгээд байгаан бэ гэж уйлан хэлэхэд дахиж инээжийлээ, би лав тэр хүмүүсийн оронд байсан бол сандал аваад шидцээн...
Уйллаа. Амь эрсэдсэн хүмүүсийн нэрийг дуудахад ар гэрийнхэнийх нь уйлах, орилохыг харахаар өөрийн эрхгүй нулимс бөмбөрчийлээ.

Хэсэг хэвлэлээр шуугиал юу ч болоогүйм шиг нам гүм болчдог... Арай л улам цайм юмаа...

Энэ бүхнийг маш сайн найруулан тавьж, зарим аль хэдийн мартцан байгаа хэсэг нөхдүүдэд сануулга болгон, нэвтрүүлэг болгон гаргаж байгаа С1-ийн хамт олонд үнэхээр баярлалаа гэмээр байна..


Миний бодлоор энэ Засгийн Газрын үед хэзээ ч урьд өмнө үзэж харж сонсож тохиолдож байгаагүй их завхайрал, назгайрал, хараа хяналтгүй байдал, үл тоомсорлол, хүнд суртал, авилга (мэдээж), ард түмнийг гутаан доромжлол, хүмүүсийн амьдралын доройтол, ядуурал, эдийн засгийн уналт, инфляцийн өсөлт гээд тоочоод баршгүй олон сөрөг үзэгдэл байна.

Энэ хариуцлагагүй сайд дарга нарт хариуцлага тооцох цаг болсын бишүү?
Хэзээ болтол энэ бодлогогүй, зохицуулалтгүй, ирээдүйгүй амьдралын нарийхан хар замаар ард түмэн замнах ёстойн бээ? 1кг гурилыг 800 төгрөгөөр авч хэрэглэнэ гэж юу байсын бэ, төр гэж ер нь яг юу хийдэг байгууллага вээ, 50 хувийн ашиг дундаас нь саагаад байгаа байгууллагуудад зориулсан хууль ч юмуу гаргаачээ!!! бухимдал маань дээд цэгтээ хүрэх гэжийнэ шүү.

намайг дандаа л болохгүй бүтэхгүй харанхуй юм бичдэг гэж бүү бод, угаасаа энэ нийгэм харанхуй байна, бүр түнэр харанхуй!! Ямар ч сонины дотор 60-90 хувь нь улс төр, хар бараан харанхуй баларсан зүйл байгаа, ТВ-ээ асаагаад мэдээ хар! Болжийгаа бүтэж байгаа зүйлийн талаарх мэдээ хэдэн хувь нь байна гэдгийг эрх биш тунгаах буй за. Дэлгэрэнгүй..

Friday, October 19, 2007

Дэмий юм дэмий шдээ

Замын хашлага зарим зарим газраа жоохон бутарсныг эс тооцвол яагаачгүй байхад тэрийг үнэтэй чулуун хашлагаар сольж замын түгжрээ нэмээл, хүйтэнд хүмүүсийг ажиллуулаал, шаааааааал дэмий мөнгө урсгаал байж яадын болоо, өөр мөнгө угаачих юм олдохгүй л байгаан байх даа... Дэлгэрэнгүй..

Thursday, October 18, 2007

Нэг л бишээ

Миний санахын 3, 4 жилийн өмнө бол ингэж их жагсаал, цуглаан, өлсгөлөн болдоггүй л байсан сан...

ТВ-ээр ч, сонингоор ч ихэнхдээ л хар бараан мэдээнүүд, дандаа болохгүй бүтэхгүй...
Нэг хэсэг нь их баян баян, сайхан сайхан юм эдэлж хэрэглээл, гоё машин унаал... Нэг хэсэг нь болохгүй байна гэж жагсаал, өлсгөлөн зарлаал.. Өлсгөлөн гэснээс энэ зунаас хойш хэдэн ч өлсгөлөн болов доо? ХЗХ-ны нэг хэсэг, МҮОНРТ-ийн нэг хэсэг, Бөмбөгөрийн нэг хэсэг, хамгийн сүүлд нь Дамчаа гуай өлсгөлөн зарлах шив. Дунд нь өөр олныг орхисон ч байж магад, ажил хаялт жагсаал цуглааныг нь оруулбал за тээд маш олон байгаа байх. Жишээ нь гэхэд Дагвадоржийг 2 башё барилдуулахгүй гэдгийг эсэргүүцэж хүртэл Япон Элчингийн гадаа жагсаад байх шиг байсан шүү.. Тэр ч арай хэтэрсэн байхаа. Япон Элчин Японы Мэргэжлийн Сумо Бөхийн Холбоо 2 өөр байгууллага шүү дээ.
Жагсаал цуглаан, өлсгөлөнгийн аргаар асуудлыг шийддэг моод дэлгэрчвүү гэмээр л байхын, Яалтчгүй, шаардлагатай асуудлыг яахав гэхэд ингэчвэл асуудал шийдэгдчинэ гэдэг ойлголттой болж цаашдаа энэ нь улам газар авах вий дээ...
Арга ч гүй дээ, энгийн хүмүүсийн амьдрал улам л хэцүүдээд, эрх ямбатнууд нь улам л мунхаг улайм цайм аашлаад байхаар... Дэлгэрэнгүй..

Wednesday, October 17, 2007

Бодол

ямар удаа вэ, бичлэг нэмээгүй..

Их ч юм болж өнгөрлөө дөө гэжж..

Күй ээ, энэ хужаа нар бүр арай л даварчий шүү, магадгүй тэр бухимдал намайг энд дахин бичлэг хийлгэж байгаа байх. Хужаа дугаартай машинтайгаа хаа байсан увсад очцон нөгөө айхтар мөнгөн усаар алт олборлоод нутгийнхныг нь дээрэлхээд байжийвал яасын!!! хараа хяналт гэж юм байдымуу? хөдөө ч гэсэн уул нь замын цагдаа, пост байдаг биз дээ, тэрний хаагуур нь тойроод гарчдын? эсвэл нүдээ аниад гараа тосоод гаргачдымуу?

Өмнөговьд 16 метр чулуужсан мод хаа байсан 6 сард олдчоод байхад тэрийг нэг Геннис энэ тэрт нь бүртгүүлээд хамгаалалтандаа авчиж болдгүй л юм байхдаа, Геннисын одоогийн амжилт нь 11 метр гэсэн. Нутгийн хэдэн залуучууд Хятадууд тэр байтугай юм хийгээд байхад бид нар яагаад болдгүйен гэцэн ямар ч зөвшөөрөлгүй тэр модыг нь ачаад аваад явах гэжийлээ шд, хятадуудад дамлаал зарышд, өөр яахав дээ тэрэнгээр..

Сүүлийн үед нэг муухай ханиад гадуур яваад байлээ шүү, халдсаныхаа дараа хэсэг биед нь нуугджыгаад гарч ирдэг юм шиг байна, эхлээд хоолой эрвэгнэнэ, толгой өвдөнө, нус гоожно, дахиад нус гоожно, бас дахиал гоожно, яг одоо нусаа татаал суужийна.

Хөөөөе, энэ юмны үнэ арай дэнджийнаа, Бензины үнэ 30-70 Төг нэмэгдлээ гэнэ, Газрын тосны хэрэг эрхлэх газраас энэ нь юмны үнэ өсөх шалтгаан биш, дунд нь үнийн хөөрөгдөл үүсгэж байна гэнээ, уул нь тийм л дээ, тэхдээ яг яс юман дээр нэмэгдээл байгаа байхгүй юу. Тэр төсвийн ажилчдын цалинг нэмнэ гэх сургаар нь л гэхэд 2 удаа нэмэгдсэн, одоо 11 сараас төсвийнхний цалин нь нэмэгдсэн болонгуут дахиал өснө дөө аягүй бол.. Дунд нь хувийн секторынхон хэцүүдэж байшд, надаас авахуулаал.. Бараг худалч хүнд солонгост 1 сар амьдрах мөнгөнөөс илүү зардал гарч байгаа байх шүү, Солонгос байтуга японд 1 сар амьдрах мөнгөөр Монголд 1 сар амьдрах болох гээд байх шиг байна, авчийгаа цалин нь хэд билэээ...

Хэсэг хугацаанд Монголдоо байгаагүй байсан болохоор ч тэр юмуу, энэ машины түгжрээнд дасахгүй нь ээ, ямар аймар юм бээ!!! Яджаахад такси нь цөөрциймүү эсвэл такси барьдаг хүн нь олширцымуу, ямбий амбаар нь ч олдохгүйен.

Уул нь хөдөөнөөс орж ирсэн хүмүүс нь тухайн хотдоо төлөвшиж, суурьшиж, соёлждог баймаар... Манайх болохоор эсрэгээрээ. улам л бүдүүлэг, соёлгүй, мал оруулж ирээд зам дээгүүр тууж байгаа аятай л байхын, Хогоо хаях, замын хөдөлгөөнд оролцох 2оос харахад л хангалттай. Голдуу хөдөөнөөс орж ирсэн хүмүүс, оюутнууд л зам гарахдаа мал лугаа... Хотоо хөдөө болгоол, зарим хотын уугуул нь хөдөөнийхөн дундаа уусаал..

Хот төлөвлөлтийн бодлого алдагдцан энэ Улаанбаатарт машин хүн нь багтаж ядаад чихцэлдээд, бүгд л бие биенийхээ урдуур орох гэж зүтгээд түгжрээ үүсгээл...
Монгол Улсын нийслэл нь Хар хорин хот. гээл хуулиндаа өөрчлөлт оруулаал Хар хорины хот байгуулалтын бодлогыг маш сайн боловсруулаад, замын сүлжээг нь сайн, хангалттай өргөн гаргаж өгөх хэрэгтэй. Альваа дэд бүтцийн үндэс нь зам, замын сүлжээ!!! Японд, Энэтхэгт миний үзсэн хотуудын замын сүлжээ яг хотынхоо төвд дөрвөлжин шугамтай дэвтэр шиг сүлэилдсэн байдын байлээ. Туулын хөндийгөөс том Хар хорины хөндийд эхлээд замыг нь сайн гаргаад өгчвөл ирээдүйд УБ-с том, сайхан нийслэл бий болно гэдэгт итгэлтэй байна. Хэрэв Хар хорин луу нийслэл нүүвэл:
- хүн амын бөөгнөрөл, машины түгжрээ шууд шийдэгдэнэ.
- Хар хорин орчим болон УБ-Хархорины хоорондох дэд бүтэц цөөн хэдэн жилийн дотор асар хурдтай хөгжинө.
- УБ-ын агаарын бохирдлыг маш их хэмжээгээр багасгана.
- хүн амын өсөлтөд мэдэгдэхүйц хурдтай өөрчлөлт орно.
гээл тоочоод баршгүй олон ач холбогдолтой гэж мөхөс би бодном.

Ёооё ямар их юм биччивээ

Хүсвэл бусдад хүндэтгэлтэйгээр энд ярилцаж болно шүү. Дэлгэрэнгүй..

Thursday, September 6, 2007

Яаана даа яана

Хаашаа л харна харцнаас нь DonaldDuck-н нүдэндээ $ эргэлдүүлдэг шиг мөнгө бодсон, гандсан хувцастай гундсан төрхтэй гутарсан хүмүүс, лааз цуглуулж гудамж метерлэсэн хүнэнцэрүүд, юм л бол урдаа гаргах дургүй уралдаанд оролцож буй юм шиг уулгалан уранхай дээл шиг ямбий дөрвөлжин төмөр унасан "мундаг" жолооч нар, адгууснаас ялгагдах ганц зэвсэгтэй атал алмаснаас долоон дор архиралдаж харааж хэрэлдэж зодолдсон ааг омог бяр чадал нь бахдаж ядсан харцуул, бас хүүхнүүд, хэдэн ногоон үндэсний ягаанд нүдээ ухаад хэлээ тасдаад өгөхөд бэлэн, бас өгцөн хувцас гутааж нэр баастсан хүнэнцэрүүд... ингээд дүрслээд байвал дуусахгүй нь...
Нэг л их бухимдсан, нэг л их яарсан, нэг л их завгүй улсууд, бас амьдрал нь болохгүй бүтэхгүй л... гадагш гарч 3D-н боол болвол түрийвч зузаарна гэж буруу ойсон хүмүүс... (3D гэдэг нь буурай хөгжилтэй орны ажиллах хүчийг хямд үнээр ашиглаж хийлгэдэг Dangerous Dirty Difficult ажил) Энэ бол өнөөгийн төрх..
Яаана даа яаана. Эдийн засгийн доройтол бол нийгмийн ухамсрын доройтлоос хурдан сэхээд босоод ирнэ.

Хүмүүсийн энэ хэцүү амьдрал өөрсдийнх нь арчаагүй, сэргэлэн биш, боловсролгүй, ухамсаргүй байдалтай нь илүү их холбоотой хэдий ч холбогдож байгаа нөгөө үзүүр нь яах аргагүй энэ орны нийгэм, эдийн засгийн дорой байдал юм...
Аз жаргалтай, сайхан хангалуун амьдарч байгаа хүмүүс нь төдийлөн бухимдахгүйгаар барахгүй энэ бүхнийг тоохгүй өнгөрч чаддаг.
Магадгүй 20 жилийн дараа Монгол улс хөгжөөд, илүү боломжийн болоод ирэхлээр тэр үед хүмүүс одооных шиг бухимдаж, харааж, архидаж, завхайрч, гутарч, өлсөж, лааз өшиглөн гудамж метерлэхгүй байх гэж найдаж байна. Тэхээр шууд бас энэ одооны залуучууд гээд буруутгаж ч бас болохгүй байх, болно л доо давхар аль алийг нь л буруутгах хэрэгтэй байх... миний бодлоор.
Эдийн засаг, нийгмийн ухамсрын доройтолтой энэ цаг үед төрсөндөө харамсмаар ч юм шиг, ТТЭЗ-н үед төрсөн бол 5 жилийн төлөвлөгөөгөө биелүүлж баярын бичгээр шагнуулчаал, энхрий хайрт нам засгаа магтан дуулаал санах бодох харуусах гутрах хараах гулдайх зүйлгүй эхнэр 3 хүүхэдтэйгээ амар жимэр хангалуун сайхан амьдрах ч байсын билүү.

Энэ бол зөвхөн миний хувийн бодол, соёлтойгоор санал сэтгэгдлээ хуваалцана гэдэгт найдъя. Дэлгэрэнгүй..

Tuesday, September 4, 2007

Үнэхээр гоё дуу юмаа



Үг нь ч ая нь ч үнэхээр их таалагдлаа.. зарим хэсэгт нь бүр бие арзасхийгээл...
Ойрд дуу оруулаагүйн байна. Энэ дууг боломжтой бол заавал сонсоорой гэж хэлмээр байна, ялангуяа япон хэл мэддэг хүмүүс нь...
Бүтнээрээ явахгүй байгаа хүмүүс энд дараад сайт руу нь ороод bufferлэж дуусгаад сонсоорой. Дэлгэрэнгүй..

Wednesday, August 29, 2007

Мянгат малчин....


Улаанбаатар хот маань мянгат малчин боллоо, хэхэ. бишээ, Улаанбаатараас миний блог руу http://bilgeegiin.blogspot.com гэдэг линкээр хандсан хүмүүсийн тоо 1000 давлаа. ( http://bilgee.sr.mn гэдэг линкээр хандсан тоо энд нэмэгдээгүй байгаа) Хандсан тоогоороо дараагийн дугаарт миний бодлоор Токио орох болуу гэж бодож байна, 100 давсан нь Японы Токио, Солонгосын Сөүл, Энэтхэгийн Бангалор, АНУ-ын California мужийн Grass Valley гэдэг газрууд байна. Grass Valley-д байдаг хүнийг би танихгүй ч тэр хүн байнга миний блогоор зочилдогт нь баярлаж явдагаа хэлмээр байна, заримдаа бүр тэр хүнийг орж ирэх болуу гээд хардаг болцон байсан.
Өмнө нь Японд байсан болоод ч тэрүү найз нөхөд, таньдаг мэддэг хүмүүс японоос их орж ирдэг, бас Энэтхэгийн Бангалорт байсан болохоор тэнд танилцсан найз нөхөд их ордог, Сөүлээс ордог хүнийг хэн гэдгийг нь би одоо хүртэл мэдэхгүй л байгаа...
Ер нь миний блогоор зочилсон болон зочилдог бүх хүмүүстээ баярлалаа гэмээр байна. Ингээд бичсэн чинь нээх салж хагацах гэжийгаа юм шиг санагдчлаа, тийм биш шүү, цаашдаа ч заваараа блогоо үргэлжлүүлнээ.

Google дээр search хийгээд миний блог руу анх удаа хандаж байгаа гадаад хүн хэд хэдэн удаа таарч байсан, бусад нь бүгд Монгол хүмүүс гэж бодохоор Монголчууд маань дэлхийн өнцөг булан бүрт байдгийн байна. Нэрийг нь ч дуулж байгаагүй улс орноос ч хүртэл орж байсан, өнөө өглөөний байдлаар нийт 69 газраас (Европ Африкаас 29, Америк тивээс 18, Ази Австралиас 22) хандсан байна. Өшөө олон газраас ороосой...

Өө нээрээ, энэ тоологчийг мэддэггүй хүн байгаад, өөрийнхөө блогтоо сулгахыг хүссэн хүн байвал миний блогны хамгийн доор байрлах icon дээр нь дараад өөртөө account нээлгээрэй.

зиа зиа ажлаа хийе... Дэлгэрэнгүй..

Thursday, August 23, 2007

Зарим заримдгуудад

Зарим заримдгуудад зориулсан шүлэг
Загатнаагvй ч гэлээ, миний гар
Заримуудад зориулж, ганц шvлэг бичилгvй горьгvй нь.
Замбараагvйдээ биш ч, энэ хорвоо
Зарим нэгэн юмсаар агуа их биеэ гутаажээ.
Замбуулин хэдий арвин тусмаа
Заваан юм төдий элбэг болжээ.
Заримдаг гийгvvлэгч ес байтап
Заримдаг хvн, ерэн хувийг нь эзлэхэд хvрчээ
!
өөрснийгөө тэд хэзээ ч мэдэж чадаагvй байж
өрөөл бусдыг тэд хэзээ ямагт,
өөчилж, муучилж, ховлож амьдрах нь
өтөг шивхээр хооллогч өт хорхой мэт буюу.
Дөмгvvр ганган явбал дээрд vзэж, «нударган» гэнэ,
Дөнгөж хувцастай явбал доорд vзэж, <<гуйлгачин>> гэнэ,
Олонтой явбал атаархахдаа завхуул гэнэ.
Орь ганцаар явбал аархахдаа зайгуул гэнэ.
Улаан мөнгөө өөрөөсөө харамлаад өөрснөө
Ууж чадахгvй явж, уусан хvнийг архичин гэнэ!
Уу, ид! гэж зvгээр яваа хvнийг шахаж шахчихаад
Улаандаа гарсан ховдог гэж дэвэн дэлхийд зарлана!
Авгайгаасаа саллаа! гэж өөрөө хаягдсан юм шиг уурлана
Авалгvй, ганц бие явбал, өөрөө суух албатай юм шиг муулна.
Амар мэндийг нь асуухад ярвалдаад хариу дуугардаггvй байж
Адилхан дуугvй зөрвөл их зан гаргалаа гэж уйлах шахна!
Дориухан алхвал дайрчих шахлаа гэж гомдол тоочно.
Доройхон явбал өөрөө дайрчих гээд хөл гар гишгэлнэ.
Мөнгө харуулчихвал гуйж авчхаад эргvvлж өгөхгvй,
Мөнгөгvй цагтаа уулзаад нэг нvдээр харахгvй цааш эргэнэ.
Гэтэл энэ маань өөрөө ямар хvн бэ?
Гэм буруугvй хазгай гишгэдэггvй ариухан амьтан уу?
Гэвэл бас vгvй ээ! Энэ хорвоод төрөөд
Гэтэж тагнаж, ховлож хутгаж явахаас өөрийг сурсангvй
Ний нуугvй хэлэхэд булай бvхнийг vйлдээчин
Нийгмийн бөөс болж, бусдын талхыг vмхээчин
Зарим ийм заримдагчуудад зориулж өөрсөн шиг нь
Заваан шvлэг, нэгийг бичлээ, хайран ч гар минь!
1975-8-14
Р.Чойном Дэлгэрэнгүй..

Wednesday, August 22, 2007

Мастурбаци

Ойрд шүлэг оруулаагүйн байна, эхийг бийрбэхээс
Б.Галсансүхийн ийм нэгэн шүлэг байна.

Сармагчин бид хоёр л
Сааж чадна
Сайхан хүүхний зураг
Сармагчинд байхгүй ч
Гавал байна
Гар байна
Ганцаардал байна


Галзуу дур байна
Сармагчин бид хоёр л
Сааж чадна
Сармагчинд
Сармагчингийн
Сүрэг байвч
Саах хэрэг гарна
Сармагчин бид хоёр л
Сааж чадна
Ганцаардахад
Гар байна
Гавал байна
Галзуу дур байна
Сармагчин бид хоёр л
Сааж чадна
Хүн сүрэг
Хажууд байвч
Харин саах
Хэрэг гарна.


Б.Галсансүх: Хувь заяатайгаа би...

Хувь заяатайгаа би ... эвлэрэх дургүй нь сайхан
Хуучин бүхнийг дурсах хэрэггүй нь сайхан
Цагийн юм цагтаа гэдэг үг
Цээжнээс минь гардаггүй нь сайхан

Зовлон болоод ганцаардал гэдэг үг
Зөвхөн надад хамаатай байх нь сайхан
Ярихын аргагүй сэтгэлийн хөдлөл
Янз янзын үед илрэх нь сайхан
Хүссэн бүхэн шаналал болж
Хүсээгүй зовлонг надад авчирах нь сайхан
Өнө эртнээс надад зориулж бэлтгэсэн
Өгөөмөр зовлонг жаргал шиг эдлэх нь сайхан
Эдэлж эдэлсэн энэ жаргалаасаа болж
Эрлэгт очоогүй байх нь сайхан.
Харин тэр үед би харамсалгүй
Харамж шан адил зовлонгоо дааж чадах нь сайхан. Дэлгэрэнгүй..

Бухимдаж байна, уур минь хүрч байна

Монголдоо л амьдармаар байшд, Монголдоо л баймаар байшд
тээд яаж амьдрахын болжийнаааа?
Энэ их стресс дунд, энэ тэнэг малнуудын дунд...

тэр Батаа одоо ёстой ЮУ ПЭЭ??? нисгэгч нарийг нь эрх ямба, албан тушаалаараа дээрэлхэн албадаж нисгүүлж үнэг хөөж яваад нисдэг тэрэг унагачаад одоо нөгөө нисгэгч нараа буруутан болгож, өөрөө ХОХИРОГЧ болцон, тэгснээ шүүх хуралдаа ирэхгүй байна гэнүү? гуцаач!! буудаж унагаагаач, японд байсан бол парламентийн гишүүн нь ааль хэдийн ичээд өөрөө амиа хорлож байгаа. Ичих булчирхай нь ширгэцэн, нүүр нь ч улайдаггүй зарим заримдагуудыг бодохоор нүүр байтугай бөгс хүртэл улайгаад, улайсч хорсох юм.

Сүүлийн хэдэн жил стресстэхийн нэмэр гээд улстөр сонирхохгүй байсан ч энэ нийгэм нь долоон дор стресстүүлжийнэ.

дэлгүүрт хүнсээ цуглуулах гээд орсон чинь талх 460Т, тос 2000Т, кэл төмс 900Т гэнүү??? энэ арай дэндэнээ, КӨӨӨӨШ. тэр бүдүүн нөхдүүд ямар нэг юм хийгээчээ яшиг буцаагаад ТТЭЗтай болчмоорын, тээл төрөөс мөнгөний бодлогоо бариал, барааны үнийг хянаал байжээвэл..
сарын 100 гаруйхан мянгынхаа хэдээр нь идэж хэдийг нь байрандаа төлж, яаж амьдрахын болжийнаа??? Төрийн албан хаагчдын цалинг нэмнэ гэнэ, тэгээд дагуулаад юмныхаа үнийг нэмээд байхаар ямар нэмэгдэлт байдын харин ч улам хэцүүднэ, хувийн байгууллагынхан нь бүр л хэцүүджийнэ (надаас авахуулаад...) тэр Оюу толгой энээ тэрээ гэж зарим нь юугаа ч ойлгоогүй байж салхинд намирч явдаг олон хөдөлгөөнүүд нь одоо л шаагимаарын, одоо л тэр өлсгөлөнгөө зарлаж, одоо л засгийн газрын ордны үүдэнд цуглаанаа хиймээрийн!!!

хуушуур идмээр санагдаад монгол хуушуур ортол 240Т гэнүү, ирэх сараас цахилгааны үнэ, таксины үнэ гээл бас бүгд л өсөх байх даа, нэг мэдсэн чинь агаар нь хүртэл үнэтэй болчих вий дээ.

Өчигдөр орой ямар ч билээ ТВ-н шөнийн сурвалжлагаар саун массаж сурвалжилжийна. тэр биеэ үнэлэгч нь ичихчгүй юу гэнүү, массажистаар энд ороод 2 л хоножийно гэнэ, мөн гуцваа, улаан цайм левчикнйих нт дээгүүр хөх нь ил унжжад байхад!!
Хялбар аргаар мөнгө олох гэсэн хямдхааааан охидоор Монгол минь дүүрчээ юу да? УБ хотод зөвхөн саун массажны газар гэхэд л 400 гаран байна гэнэ, нэг газар нь дунджаар 4 охин гэхэд 400х4=1600!!! цаана нь зочид буудалд биеэ үнэлдэг, караокед ажилдаг, шууд биеэ үнэлдэг гээд яриад байвал дуусахгүй их биеэ үнэлэгчдийн тоог гаргахад ч хэцүү их юмаа. Эд бол хэнтэй ч хамаагүй мөнгийг нь аваал унтдаг нь!!! Харин өөрсдөө сонгодог нь ч гэхиймүү, өнгөтэй мөнгөтэйд нь сонгогддог нь ч гэхиймүү охидуудыг тээл захын бааранд ороход л бүжиглэмэр аядаал, пиво вино уумар аядаал сууж байгаатай нь таарч болох байх дөө, тэр байтугай гудамжаар алхахад ч олдоно. Нэлээн дээхэн нэг ТВ-р нэг охин Монголд бараг 2 охины 1 нь л янхан гэж хэлж байсан бараг үнэнд ойртож байна шүү.

Охидууд минь юу боджийноо? охидуудаа сайлах гэжийгаан бишэээ, муулжийгаан байхгүй юу дээ!!!
энийг уншин бухимдсан бүсгүй та 2 охины нөгөө нь байгаасай... Дэлгэрэнгүй..

Thursday, July 26, 2007

Богд уул маань шатаж байна

Нийслэлчүүд ээ!!!
Ажлын маань цонхоор тэнгэр сааралтуулсан түймрийн утаа харагджийна, хүүхэд байхдаа өвөл очиж гулгадаг байсан богины амны яг харалдаа урд талаас нь нэлээн өргөн хэмжээний саарал утаа гарчийна. Зарим нь мэдээчгүй энэ халууныг хараагаал алхаж байгаа байх. Хүн хүчээ энэ дээдчүүл нь явуулсан л байгаа даа, тээл МИ8-ийнх шиг хугацаа алдаад байж болохгүй шд. Манайхан мэдээлэл дамжуулах тал дээрээ үнэн хоцрогдолтой шүү. Юу болжийгааг мэдээчгүй өрөөндөө айр кондишнд сэрүүцэсхийгээд суужийгаа дарга нар олон л байгаа байх даа хөөрхий. Одоо 16:50 минут болжийно. Намайг түймэр гарчийгааг цонхоороо анзаарч харахад лав 15 цаг болцон байсан.

Гадаа машины градус заагч 43.5 гэж заажийлээ. Энэ бол зүгээр зогсож байгаа машиных биш, хурдтай давхиж байхад шүү. Машинаа хэдхэн минут орхичоод ирэхэд дотор нь байгаа цэвэр ус уухад ам түлжийнэ, бараг буцалжийна. Бидний хэлж сурснаар яг сауна. Нохой гаслам халуун гэдэг нь л болжаах шиг байна. Хэдэн онд ч билээ говь-алтайд газрын гадарга дээр 80 градус хүрээд элсэн дээр өндөг шарж иджийсэн гэнэлээ, одоо ч болж магадгүй л байна шүү...

Бас нэг юм хэлэхэд халуун байна гээд гол дээр тоглож, сэлжийгаад тэрнээсээ ийсэн юм боловоо!! усыг басч болдгүйн шүүүү. БОЛГООМЖТОЙ БАЙГААРАЙ. Дэлгэрэнгүй..

Tuesday, July 10, 2007

Интернэт ашиглан мөнгө олъё - 2



Товч тайлбар
Cashsurfers - серфинг спонсор. Реферал level: 4. Суртчилгааны самбар нь зөвхөн доороо байрлалтай. Самбар ашиглалтын хязгаарлал: өдөрт 4 цаг. 1 цаг = 100 мин. 1 цагт 1200 оноо авна. 1200 оноо = $0.001-$0.25-ын хооронд хэлбэлздэг. Онооны үнэлгээний түвшин сар болгон $0.001-$0.25-ын хооронд хэлбэлзэн өөрчлөгдөнө. Таны цуглуулсан оноо сар бүр тухайн үеийнхээ онооны үнэлгээн түвшин дээр бодогдоно. Төлбөрийн хэлбэр: чекээр, PayPal-аар. Төлбөрөө авч болох хамгийн бага хэмжээ: 40$(гадаадын гишүүд), 20$(Америкын гишүүд).

Бүртгүүлэх - энд дарахаар бєглєх хуудас гарна.


User name - Гишүүнчлэлийн нэр
First name - Нэр
Last name - Овог
Email address - Email хаягаа бич
Verify email address - Email хаягаа давтан бич
Old email address - Хоёрдогч Email хаягаа бич
Address line 1 - Чек хүлээн авах газрын хаяг (Хороолол, дүүрэг, байр, хаалганыхаа дугаарыг бич)
Address line 2 - Хаягын үргэлжлэл
City - Хотын нэр
State - Хоосон орхиж болно (Америк улсад амьдардаг хvмvvст зориулагдсан юм)
Other State - Мөн адил
Country - Амьдарч байгаа орныхоо нэрийг сонго
ZIP/Postal code - Шуудангийн дугаар
Gender - Хүйс
Year of birth - Тєрсєн он, сар, єдєр

I have read and agree with the Terms and Conditions. - Гишvvний гэрээг зєвшєєрч байна. (Заавал тэмдэглэ)

Дараа нь Sign Up For Cashsurfers Now товчлуурыг дар. Хэрэв бөглөх хуудас дутуу юм уу буруу бөглөгдсөн эсвэл таны гишvvний нэр давхардсан тохиолдолд алдааг улаанаар тэмдэглэн танд зааж өгөх болно. Хэрэв бүх юм зүгээр бол таны email-рүү нууц код илгээгдэнэ. Та email-рүүгээ ороод, Cashsurfers.com-оос ирсэн email-ээс өөрийн нууц кодоо(Your password) хараарай. Cashsurfers.com-руу дахин ороод "Member Sign In" цэсийг дараад гишүүний нэрээ нууц кодтойгоо оруулаад нэвтрэн ор. Хэрвээ та бүртгэлийн мэдээлэлээ дахин засах хэрэг гарвал Account цэсээр ороод засаж болно.

Самбарыг татан авах Энд дарах буюу Download цэсрүү ороод Download the CashSurfers CashBar Now гэснийг дараад программаа татаж аваад суулгаарай.

Самбартай ажлах
Таны самбарын зүүн захад харагдаж байгаа x + - гэсэн 3 тэмдэг байгаа. x - самбарыг хаах. + - Самбарын цэс. - - Самбарыг нуух (нуусан тохиолдолд оноо авахгүй). Жижигхэн ногоон гэрэл самбар идвэхтэй ажиллаж байгааг заана. Хэрэв улаан байвал эсрэгээрээ (оноо цуглуулахгүй гэсэн үг). Энэ тохиолдолд хулганаа хөдөлгөх хэрэгтэй. Самбар хулганы хөдөлгөөнийг мэдэрдэг болохоор хулгана хөдлөхгүй удах юм бол самбар идвэхгүй болно. Хулгана хөдөлснөөс хойш самбар дээрх реклам солигдосны дараа ногоон асах болно шүү. Самбар тодорхой хэмжээний зайтай танд ямар нэгэн санал болгосон(Offers) цонх үүсгэн гаргаж ирдэг. Хэрэв энэ нь танд яршигтай байвал хянах гэрлийн доор байгаа чагтыг авчаарай. Дахин үүсгэхээ болино. Компьютераа асаах болгонд самбар автоматаар өөрөө ажилдаг. Энэ нь төвөгтөй байвал самбарын цэсрүү ороод Auto-Run on Startup гэсний чагтыг авчаарай. Мөн заримдаа элдэв янзын юм асуусан жижигхэн цонх гарч ирдэг. Энэ үед нь зүгээр л "Cool" гэдэг дээр нь дараад өгөөрөй. Энэ нь зүгээр л таныг компьютерынхаа ард байн уу? үгүй юу? гэдгийг л шалгаж байгаа асуудал.

Хамтрагч
Та реферал линкээ Referrals цэсээр ороод харж болно. Жишээ нь: миний нэр Bilgee, байхад http://www.cashsurfers.com/signup.asp?referrer=Bilgee ийм линк байх ёстой. Таны хамтрагчын(level 1-4) Offers-оос авсан мөнгний 10%-тай нь тэнцэх мөнгө танд дээр нэмэгдэнэ (хамтрагчаас хувь хасагдана гэсэн үг биш үү). Мөн таны хамтрагчын(level 1-4) самбар дээрх реклам солигдох бүрд танд 1 оноо нэмэгдэнэ.

Statistics хуудасны тайлбар
Та энэ цонхноос мөнгө төгрөг, оноо бүртгэлтэй холбоотой бүхнээ харж болно.


Your Referrals: - Таны нийт хамтрагчын тоо
Your Points: - Таны нийт оноо
Your Hours: - Таны нийт цаг
Level 1 Points: - Таны хамтрагчаас ирсэн оноо
Level 2 Points: - Таны хамтрагчын хамтрагчаас ирсэн оноо. г.м
Level 3 Points: -
Level 4 Points: -
Total Points: - Нийт оноо
*Recent Payrate: - Одооны Үнэлгээний түвшин

Эцэст нь хэлхэд Special Offers-оор мөнгөө арвижуулж болох боловч энэ нь голдуу Америк болон Канадын гишүүдэд зориулагдсан байдаг. Хэрэв Таны төлбөр 40$ хүрсэн бол Payments цэсээр ороод төлбөрөө авах хүсэлтээ тавьж болно.

За ингээд миний хэлэх зүйлс ерөнхийдөө дууслаа . Хэрвээ танд санал хүсэлт болон ямар нэгэн ойлгомжгүй зүйлс мөн асуух зүйлс байвал Comment үлдээгээрэй, эсвэл чаатанд бичээрэй.

Хэрвээ та оролдоод үзэхээр шийдсэн бол энд даран бүртгүүлээрэй.

Энэ нь миний өмнө танилцуулж байсан AGLOCO-той төстэй юм. Тэхдээ тэрнээс илүү найдлага тавьж байгаа. Илүү магадлалтай санагдаж байгаа.
За амжилт хүсье залуусаа. Дэлгэрэнгүй..

Monday, July 2, 2007

Туслаарай

Блогны баруун талд гардаг зураг, чаат, ангилал, холбооснууд зэрэг sidebar маань гардаггүй ээ, эсвэл надад харагдахгүй байгаан болуу? ТА бүхэнд харагдаж байвал, эсвэл харагдахгүй байвал ямар байгааг нь сэтгэгдэл дээр бичиж хэлж өгч туслаач!!!

Та бүхнээс хичээнгүйлэн гуйя Дэлгэрэнгүй..

Friday, June 22, 2007

Дэм дэмэндээ - Заяа охинд амьдрал хайрлая

Амьдрах итгэл, гэрэлт ирээдүйг түүнд хайрлацгаая!
Амьдрал зарим талдаа хатуу, тэр дундаа өвчиндөө шаналан эмнэлэгийн тааз ширтэн хэвтэх Батзаяа охины хувьд бүүр ч хатуу санагдана.
Түүний бичсэн захидлын хэсгээс
“Надад заяасан энэ амьдралдаа би маш их хайртай. Амьдралаа хайрладаг шиг яг тийм ихээр би өвчнийг үзэн яддаг. Өвдөх өвчингүй амьдралыг сэрүүн үедээ мөрөөдөж, унтах нойрондоо зүүдэлдэг над шиг хүн энэ хорвоод дахиад битгий төрөөсэй билээ…… Үеийн хүүхдүүд инээж хөхөрч, гүйж харайж, сурч боловсорч байхад би гэдэг хүн хэвтэж, өвдөж, уйлахаас өөр юу ч хийж чаддаггүй. Энэ байдалдаа би үнэхээр их харамсч гутардаг ……..Гэвч энэ муухай өвчнөөс болж үеийн найзууд маань конкурс өгч байхад би гэдэг хүн эмнэлэгт тааз ширтээд хэвтэж байхдаа үнэхээр их гутарч байсан. Яг энэ цагаас эхлээд өдийг хүртэл энэ бүхнийг дэр хөнжил хоёртойгоо нулимсаараа хуваалцсаар л ирсэн ….. “ гэжээ.

Тиймээ ид цэцэглэж явах залуу насаа аймшигт өвчний шаналлын харанхуй ертөнцд, эмнэлэгийн оронд дээр өнгөрүүлнэ гэдэг хэцүү хэрэг.

Б.Батзаяа охины хувьд одоо 20 настай. Түүний өвчний онош нь Батзаяа охины эгчийнх нь хөтлөн явуулдаг Амьдрах Хүслэн блогт бичсэнээр хоолойны ангина үе мөчиндөө орсон гэж гарсан байна. Энэ онош тогтоогдсоноос хойш 3 жил өнгөрсөн бөгөөд одоо хэвтэрт орж эмнэлэгээс салах аргагүй болтлоо хүндэрчээ.

Амьдрах хүслээр дүүрэн дүүгийнхээ шаналалыг харж тэсгэл алдсан эгч нь одоо түүнийг гадаад орнуудын сайн эмнэлэгт аваачиж эмчлүүлэхээр олноос тусламж хүсч байгаа юм. Түүний бичсэнээр гадаадын нэг эмнэлэгээс Б.Батзаяа дүүг нь эмчлэж болох талаар нааштай хариу ирсэн бөгөөд эмчилгээний зардалд наад зах нь 10,000 ам.доллар шаардлагатай байгаа юм байна. Ингээд дүүгийнхээ эмчилгээний төлбөрийг цуглуулах найдлагаар тэрээр Амьдрах Хүслэн гэх блог хөтлөж байгаа юм.
Заяагийн одооны шархнуудынх нь зургийг хараад өөрийн эрхгүй нулимс цийлэгнэлээ. Зүрх шимширмээр....

“Олны хүч оломгүй далай” гэдэг ардын зүйр үг бий. Иймд Бүгдээрээ.мн -ийн уншигчдаа Б.Батзаяа охинд амьдрах итгэл хайрлацгаая!

Батзаяа охинд туслах
Хандивын Данс: Зоос Банк Баяраагийн Батзаяа
Дансны Дугаар: 2413197095 /төгрөг/ 2413202777 /валют


Мөн та Амьдрах Хүслэн блогт орж тэнд байрлуулсан сурталчилгааны линкүүдэд аль болох олон удаа нэвтэрч тус болоорой.

Бичлэгийн эх сурвалж: http://www.bugdeeree.mn/

Бид Батзаяа охинд туслаж чадна. Бидний хийх өчүүхэн бага үйлдэл түүнд тус болж чадна. Тиймээс та доорхи санамжуудыг уншаарай.

Та бидний тус болж чадах зүйлс:

1. Хэрвээ та блог хөтөлдөг бол мөн ямар нэгэн сайтад админ хийдэг бол энэ бичлэгийг тэр чигээр нь өөрийн сайт болон блогтоо оруулаарай. Мөн өөрөө бичсэн ч болно.
2. Амьдрах Хүслэн блогруу орж зүүн гар талд байрлах google-ийн линкэн дээр дарах. Үүнд: Хэрвээ та Firefox-ийг ашигладаг бол дээрхи линкэн дээр Ctrl товчний хослолтой Internet Explorer ашигладаг бол Shift товчний хослолтойгоор Click хийвэл маш богино хугацаанд олон click хийх боломжтой. (Ctrl болон Shift товчний хослол нь дахин ачаалахгүйгээр шинэ цонх юмуу табд нээдэг учираас back хийж цаг алдахгүй эргээд цонхуудыг хаахад маш бага хугацаа зарцуулдаг давуу талтай)
3. Мөн энэ тухай мэдээллийг өөрийн yahoo, msn мессенжирт байрлах бүх хүмүүст тараах (yahoo мессенжирийнхээ групп дээр нь маусний баруун товчийг дараад Send Instant Message to All in Group гэсэн дээр дараад гарч ирэх цонхонд өөрийн уриалгыг бичиж явуулна. Жишээ текст: [… Амьдрах хүслээр дүүрэн яваа 20 хон настай Батзаяа охинд гараа сунган тусалцгаая. Тэрээр хоолойны ангина үе мөчиндөө орсон гэсэн оноштойгоор эхэлсэн бөгөөд одоогоор хэвтэрт орсон монгол эмчилэгдэх болмжгүй болсон учираас гадаадад очиж эмчлүүлэх юм байна. Хандивийн данс: Зоос БанкMNT - 241319 7095,USD - 241320 2777, Хүлээн авагчийн нэр: Баяраагийн Батзаяа. Бид түүнд туслаж чаднаа. Та заавал хандив өгөхгүйгээр www.lovelife.delhii.net блогруу орсноор бид тус болж чадах болно. Цааш нь дамжуулна уу … …] дээрхи жишээ тестийг хуулж аваад дамжуулж туслана уу) мөн yahoo мессенжирийн Status хэсэг www.lovelife.delhii.net гэсэн линкийг гаргах (Yahoo Messenger-ийн Messenger цэсрүү ороод My Status гэсэнлүү ороод New Status Message … гэсэн дээр дарна тэгээд гарч ирэх цонхон дээр өөрийн уриалгыг бичээд зай аваад www.lovelife.delhii.net гэсэх хаягыг бичиж өгнө. Жишээлбэл: Batzaya ohind tusaltgaaya www.lovelife.delhii.net) Жич: латин галигаар бичихгүй бол yahoo messenger-ийн зарим хувилбар монголоор бичисэн текстийг танихгүй арзайх магдлалтай.
4. Өөрсдийн тань мэдэх хүнээр дамжуулан телелвиз, FM радио, сонин сэтгүүл болон хэвлэл мэдээлийн хэрэгслээр гаргах. Том компаниудад хандив өргөх санал тавих зэрэгээр
5. Хамгын эцэст нь та боломжоороо хандив өргөх.

За за нэг ийм байна. Та дээрхи аргуудаас аль чадахаа хийгээрэй. Таньд амжилт хүсэе. Та дээрхи бичлэгийг өөрийн блог болон сайтдаа шууд хуулан байрлуулах бүрэн боломжтой. Дэлгэрэнгүй..

Monday, June 18, 2007

Сумын бүжиг

Yuki-гийн Сумын бүжиг-ийг уншсан чинь би бас сумын бүжигт орж байснаа бичмээр санагдчлаа, хэхэ.

2-р курс төгссөн зун шиг санагдаж байна. Ангийн хэсэг нөхөд Багануурын цаашаа гэр нь байдаг ангийнхаа нэг залуугийнд очиж хэд хонохоор ярьж ярьж яг явах болсон чинь 6-уулхнаа явсын. Яг голын эрэг дээр, адуу малтай, айраг цагаатай ёстой сайхан байсан. Гэрээс нь зайдуу, яг голын эрэг дээр майхнуудаа барьж бууцгаасан. Өглөө нь босч голын эрэг дээр бургасны сүүдэрт хэвтэж, хөзөрдөж, хөгжим сонсож хэвтээл, өдөр хоол идчээд гол руу орж тоглож, сэлж байгаал, орой хоол идчээд морь унаж зугаалаал.. жаргалтай хэдэн өдөр байсан.
Нэг орой нь гал тойроод юм ярьцан суужийсан чинь морьтой хүмүүс наашаа чиглээл иржийнэ, тэгсэн чинь харин нөгөө манай ангийн залуугийн дүү нь найзуудтайгаа хүрч ирдийн, одоо сумын клубт дискотой, та нар явахгүймуу гэж хэлэх гэж ирж байгаан гэнэ. бид хэд ч Өө тэгье тэгье гээл уухайн тас.. очсон чинь ёстой төсөөлж байсан яг дүрээрээ. гэрэл нь гэсэн чинь сумын цагдаа нь гар чийдэнгээ таазны голд эргэлдэж байгаа бөмбөлөг рүү тусгаал болоо, хөгжим нь хальт зурагдцан, зажилцан кассет, дээр үеийн хэдэн дуунууд... Бас ч гүй, кассетаа солиноо, сольсон кассет нь хүмүүн төрөлхтөн, задгай цагаан, вальс... тэрэн дээр нь сумын улаан буланд хамаг байдаг гоёоо өмсөөд нүүр амаа хамаг гоёоороо будаад ирцгээсэн улаан хацартай хүүхнүүд, урт дээлтэй залуучууд эргэлдэхийг үзүүлж өгнө шүү, хэхэ. Одоо хүртэл нүдэнд харагдаад, инээд хүрээд байхын... Вальсанд нь ч бид хэд юугаараа дутах в, эргэлдээл байсан, тэгсэн хэдэн залуучууд бас тооцоолсноор ширүүн харцгаагаал, үүдэнд гарч ирэхийг хүлээгээл зогсож байлээ шүү, Охидуудыг маань өдөсхийгээл байжийсан чинь цаанаас хэдэн залуу орилоол ирсэн, нөгөө өдөөд байсан залуус ч пирр гээл зугтаачлаа, барын амнаас юуны аманд гэдэг билээ тэрэн шиг юм бодоол айгаад зогсож байтал, харин мань хэдийг сумын бүжгэнд хүргэж ирсэн ангийн залуугийн дүү найз нартайгаа байдаг байгаа, сумын атаман юм гэнээ, тэгээд бид хэдийг майхан хүртэл хүргэж өгөөд, нэг нь 3 литр Монгол, 2 тарваганы боодог авчирснаар жинхэнэ найр эхэлсийм даа... Дэлгэрэнгүй..

Такси

Саяхан нэг сэрүүхэн орой харих гээд явжийсан чинь нэг жоохоон, 10 жилийн гэмээр нэг охин гар өргөхөөр нь хүргээд өгчи гэж бодоод зогссон чинь
-Ахаа дэнжийн мянга гээл суулаа, урд, миний хажууд..
Тэгсэн чинь харваас жоохон охин байна, архи үнэртэхиймаа, тэрийгээ үнүүртүүлэхгүй гэсиймүү сэнгэнэтэл бохь зажилжийна, бохьны гаа, архины ааг холилдоод ямар муухай үнэртдийн бээ, даарчийсан ч гэсэн цонхоо онгойлгоол явлаа. Дэнжийн мянга руу дөхөж ирээд
-ах нь энэ хавийг сайн мэдэхгүй, дэнжийн мянга чинь эндээс эхэлдэг билүү? гэсэн чинь,
-тийн, одоо наадхаараа доошоо орчих гээд нээх огцом жалга гатлуулаал нэг гудмаар оруулаал явж алдлаа, сүүл рүүгээ ч жоохон айсхийгээл явчлаа, харанхуй гудам руу аваачаад урьдаас тохирцон хүмүүс хүлээж байх ч юм билүү гэсэн бодол төрөөл, явж явж нэг хашааны гадаа ирснээ
-Энд зогсчих, ахаа удахгүй ээ, тээд эргээд явнаа гэхээр нь
-заа за, гээл эргэчээд хүлээгээл байсан, гарч ирдэггүй, нөгөө голорно гэдэг нь юм байлгүй гэж бодоод заалтаа харсан чинь 1500 орчим л айхаар нь за яршиг, харьж унтья гээд буцах замаа арайх гэж олж харьсан даа...

Уржигдар байхаа, Тэнгис орох гээд такси бариад явсан чинь хаа байсан Тэдигийн хойно зогсчоод
-ахын дүү ингээд буучих гэдийн байна
-күй, юу гэсэн үг вэ, алхахад хол байшд, тойроод үүдэнд нь оччих гэсэн чинь
-залуу хүүхэд байж юун сүртэйн бэ, энүүхэн хооронд алхчаач, ах нь бас буцаж тойрох болийшд гэхээр нь гэдэн хөдлөөд
-тэгвэл такси барих ямар хэрэг байгаан, үйлчилвэл үйлчилсэн шиг үйлчлээч гэсэн чинь
-Юү гэнээ гээд нээх муухай харжийна, барьж авч цохих нь ээ, тэхээр нь миний харин инээд хүрээд зио зио, яршигоо, буян болог гээд мөнгийг нь өгөөд хаалгыг нь зөөлхөн хааж өгөөд явуулаад алхсын,

Энэ хөдөөнийхөөн гэжж,,
замаа мэдэхгүй, хотжоогүй, соёлгүй, ухамсаргүй, хөдөөнөөс орж ирсэн, замын хөдөлгөөний соёл гэдэг ойлголт мэдэхгүй, дүрмээ бас мэдэхгүй энэ зарим таксины жолооч нарыг яалтай вээ? Дэлгэрэнгүй..

Monday, June 4, 2007

Юм хөгжнөө гэж...

Биднийг хүрээлэн байгаа юмс, техник технологи улам л боловсронгуй болоод байхымаа.

Юм хөгжөөл байхын, тэмээн жин цувдгаараа цуваал, харин бидний зарим нөхөд суугаал байхын, уул нь суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг дээ, зарим нь суух нь байтугай ухраал байхымаа...

за тэр ч яахав, гадаа ямар халуун байнаа...

Дэлгэрэнгүй..

Thursday, May 31, 2007

Дэм дэмэндээ

Дээс эрчиндээ гэжж..

25 дугаар суваг телевизийн Танайд хоноё нэвтрүүлэгт оролцсон 4, 6 настай 2 хүүтэйгээ амьдардаг Б.Тунгалаг гэдэг 27хон настай амьдралын төлөө тэмцэж яваа бүсгүйд сэтгэлийн болон эдийн жаахан ч гэсэн дэм өгч чадах болуу гэж горьдоод энэ бараг хэн ч шагайдаггүй блогтоо бичлэг үйлдэхээр шийдлээ.

Элэг нь устаад гэдэс нь усаар дүүрэх болсон тэр бүсгүй урт насгүй болжээ. Өвчтэй болсныг нь мэдээд нөхөр хаяаад явчиж, явах явахдаа зодож нүдэж зовоодог байсан, зовлон үзээд уйлаад байхаар нулимс хүртэл хайран санагдах юм гэх нүдэндээ нулимсгүй яриаг сонсоод өөрийн эрхгүй нулимс минь цийлэгнэж байсан. Энэ байдлаараа ямар ч найдваргүй, өнөө маргаашгүй гэж би ойлгосон. Германд, урд хагалгаа хийдэг, Германийх нь 99%ийн баталгаатай даан ч 80 мянган доллар хэрэгтэй гэсэн. Группын 26000 төгрөг аваад 20000аар нь гэрээ түрээсэлдэг бүсгүйд хаанаасаа тэр их мөнгө олдох вдээ, тэрэнтэйгээ ч эвлэрцэн хүүхдүүдээ салгалгүй хамтад нь асрамжинд өгнөө гэж ярьж суугаа бүсгүйд монголын ард түмэн туслах чин хүсэлтэй байгааг захын хүнтэй таараал нөгөө танайд хоноё-ийг үзсэн үү гээл Тунгалагийн тухай ярилцах ярианаас мэдэрч болно. Маш ухаалаг, маш цэвэрхэн. Гэр дотор нь нэг мухар ширээнээс өөр юмгүй ч хүүхдүүдийнх нь хувцас% цагаан хэрэглэл гээд бүгд л гял цял...

Зовж зүдэрсэн, өдөр хоногийг барж ядан буй хүн Монголд олон ч гэлээ энэ бүсгүй тэднээс тэс өөр. Амьдралд хайртай, амьдралдаа зорилготой, амьрахыг үнэн голоосоо хүсч буй энэ бүсгүйд уул нь Монгол газарын Мянгаа ч юмуу, Женкогийн Баттулга ч юмуу, хэдэн нэртэй нэргүй том баячууд 10ь 20 саяаар нь цацахад л энэ хөөрхийлөлтэй 3ын амьдрал цэцэглээл ирмээр санагдах юм...

Тунгалагт туслах гэсэн хүмүүс боломжоороо л тусалж байна. Хашаандаа үнэгүй суулгая гэсэн хүнээс авахуулаад шинэ модон гэр, тэвш дүүрэн түлээ, тортой хүнсний зүйлээс авахуулаад 5000, 50000 төгрөг бариад ирсэн хүмүүс ч байсан. "25 дугаар суваг" ТВийн зохион байгуулсан Тунгалагт туслах хүмүүсийн уулзалтын дараа 10 сая орчим төгрөг цугларсан гэсэн. Ээж ажлын газрынхандаа санаачлага гаргаад тэдний ажлийнхан нэг өдрийн цалигаа хандивлаж байгаа гэнэ...
Энэ мэтээр хүмүүс тусалж дэмжээд Германд эмчлүүлэх зардал энэ тэрийг нь бүрдүүлчээсэй... Амьдралд үнэхээр ХАЙРТАЙ, амьдрах гэж үнэхээр ТЭМЦЭЖ яваа энэ сайхан сэтгэлийн хаттай бүсгүйд АМЬДРАХ урам зориг, эрч хүчийг хайрлацгаая, хүмүүс ээ.

ГОЛОМТ БАНК-ны 1711021650 энэ данс руу Б.Тунгалагт туслахыг хүссэн хүн өөрийнхөө боломж бололцоогоороо хандив өргөөрэй.

энэ бичлэг маань аль болох олон хүнд хүрээсэй гээд Тунгалаг бүсгүйн хэлсэн ЯМАР Ч ЯДУУ ХҮНД САВАНГИЙН МӨНГӨ ОЛДДОГ Л БАЙХГҮЙ ЮУ гэдэг үгээр бичлэгээ цэглэе. Дэлгэрэнгүй..

Wednesday, May 30, 2007

Танилтай бол талын чинээ

Танилгүй бол юуны чинээ гэдэг билээ мартчиж...

Сүүлийн 3 жил тогтвортой Монголдоо байгаагүй болооод ч тэр юмуу, угын найз нөхөд цөөтэйг хэлэх үү, энэ 3 долоо хоногт найзаа гэж боддог ганц найзаа эс тооцвол ганцаараа юм шиг л санагджийна, Монголд танилгүй бол ажил төрөл амжихгүй, танилтай бол ямар хурдан амжина гээч... бараг гэрлийн хурдаар..

Яджаахад ноднин зун буцахаасаа өмнө утсаа алга болгоод бүх дугаар форматлагдцан болохоор гар утас аав ээжтэй ярихаас бусдаар бараг хэрэглэгдэхгүй л байна дөө

Яагаад ч юм ойрд юм бичих "онгод" орохгүй юм... Дэлгэрэнгүй..

Monday, May 21, 2007

Монголд ирээд 2 долоо хонолоо...

Эхэндээ халуун орноос ирснийг хэлэх үү, хөлдөж үхчих гээд хэцүү л байлаа, ямар сайндаа, аав гэрт маактай суужийхад би 2 давхар ноосон цамцтай хөлдөж үхэх гээд суужийхав дээ. Ирсний 2 хоногийн дараа нь бүр намайг өдөж байгаам шиг цас орж үзэж байгаам чинь...
Тээд 2 долоо хоног хотын захад байдаг гэртээ бүгэж баахан хууль уншиж Төрийн албан хаагчийн шалгалт өгдөг баатар болоод өчигдрийг хүртэл нээт байтугай усанд орох ч завгүй бэлдлээ, гэр хорооллынх болохоор гэртээ усгүймоо. Ирснээ хэнд ч хэлээгүй, найз нартаа ч, ах дүү нартаа ч. Өглөөнөөс унтах хүртлээ хоол идэж уухаас бусдад нь хууль уншаастай... Тэгэж тэгэж бэлдсэн шалгалтанд нь өчигдөр тэнцсэнгүй ээ, над шиг 2 долоо хоног уншаал тэнцчдэг шалгалт гэж юу байхав гэсэн тэнэг аргадалтаар өөрийгөө тайвшруулаал өнөөдөр л нээтэд суужийна. Ирснээсээ хойш дусал ч алкохоль амсаагүй.
Гэртээ бүгээд зурагт ч үзэх завгүй байсан болохоор цаг үеийн үйл явлын мэдээллээс их хоцорсон байна. Бас ингэж нээтэд сууж юм хум уншина гэвэл бүтэхгүйн байна...

Монголчуудын амьрал, амжиргааны түвшин нэг үеээ бодоход арай дээрдсэн ч юм шиг, эсвэл улам доройтцон ч юм шиг.

Гадагшаа гарч мөнгөтэй болох ганцхан хүсэлтэй, тэрнийхээ төлөө амиа өгөхөд ч бэлэн шахуу хүмүүс ч улам их болж, Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Солонгос руу 15000 ажиллах хүч гаргана гээд, хөл толгойгоо олохгүй үймээн, зөвхөн бүртгүүлэхийн төлөө 2,3 хоног цэнгэлдэхийн гадаа нойр хоолгүй хонон өнжин оочирлоод, зохицуулуулагдахын тулд сургуультай цагдаагийн нохойнд уруулан барин суух ч гэж... 15000-ын 11000 нь эрэгтэй гэсэн, хөдөлмөрийн насны 1 эрэгтэй хүнд 17 эмэгтэй хүн оногдож байна гэсэн судалгаа байна гэсэн, дээрээс нь зөвхөн солонгос руу 11000 эрэгтэй гараад явчина, бусад улс руу ч "ажиллах хүч" гарсаар л... Ядаж л энэ жээндэр мээндэр нь юу болжийнааа?
Энэ төр засаг нь ямар нэг юм хийгээчээ, хөдлөөчээ.

Архинд шумбаад живлээ, архиддаг хүмүүс нь бүр донтох хам шинжиндээ орж, залуу халаагаа ч сайн бэлтгэж байх шиг байна. Архинаас үүдэлтэй гэмт хэрэг улам нэмэгдэж, гэмт хэргийнх нь нөхцөл байдал, сэдэл нь улам л хүндрээл байна, Хил дээр хил манаж суухдаа 3уулаа архидаад нөгөө 2ыгоо АКдаад алчихым, архи уугаад аавыгаа алцан, зодцон хэргүүд ч чих дэлсэхийм.

Хүний мөс, хүн чанар гэдэг юм алга болжээ, олсон хэдэн бор дээрээ нэмж төлөөд хоол авч идээд баагаад гаргацым шиг байна. Алт ухаж мөнгө олох гээд хамгаалагчид нь автлга өгчөөд уурхай руу орж шороогоо ухаж байх хооронд нь мөнгө авсан хамгаалагч нь нөгөө тал руугаа бас олиод уурхайн эзэн нь өөр хэдэн хамгаалагчтай, сургуультай нохой дагуулж хойноос нь ороод бороохойдож нохойгоор уруулж тахир дутуу шахуу болгожийно гэнэ,

шинэ оны дараахан нэгэн залуу найз нартайгаа уугаад харьлаа гэж салаад салхинд цохиулж тасраад дун өвлийн хүйтэнд гадаа уначиж. Тэхэд хүмүүс босгох нь битгий хэл ядаж цагдаа дуудаад эрүүлжүүлэхт хүргүүлчиж болноо доо, тэхэд яасан гэж боджийно?... турсикнээс нь бусдыг нь тайлж аваад шалдалцан, тэрнээс нь болоод 2 хөлнийхөө улнаас хөлдөөд үхцэн махаа талыг нь огтлуулаад, цагаан сараар хүмүүстэй өвдгөөрөө 4 хөллөж золгож, хөлийн улных нь мах төлжиж ургатал гишгэж ч чадахгүй мөлхөж "хөлд орсон" байхым.. Сонсох төдийд хөл эрвэгнэж нуруугаар хүйт оргиж байхад энэ хүмүүсийн мөс яацан болж таарах уу...
Хүний мөсөө гэжжж...

Нээтэд өөрийнхөө лаптопноос орох гэхээр дургүйцээд байхын, дараа нь паянтай замын тэмдэглэлээ зураг хөрөгтэй нь бичнээ...

Бороо бороо ороосой, оросын маамуу ирээсэй гэжж, Монгол минь хаврын шороонд халтайчаад нүүрээ угаагаагүй хүүхэд шиг л байна даа. Хааяа хааяадаа шороо хог нь босоол... Дэлгэрэнгүй..

Wednesday, May 2, 2007

КОЛА МЕНТОС 2-Г ХЭЗЭЭ Ч БҮҮ ХОЛЬЖ ХЭРЭГЛЭ

Дөнгөж сая хайрт ээжээс минь 2 хүүдээ АЮУЛТАЙ гэсэн гарчигтай мэйл ирлээ, яаж азаар би энд кола уудаггүййн...
Ментос кола 2 нь урвалд хүчтэй ордым байна, энэ зурган дээрх урвал хүний гэдсэнд явагдахаар юу болохыг төсөөлж байгаа биздээ?
Ер нь бидний ууж иддэг зүйлс дотор энэ мэт хүний биед асар хор нөлөөтэй урвалууд их явагддаг байхаа, үйлчлэл нь л удаан, эсвэл хэсэг хугацааны дараа л ирдэг болохоос биш...

Ээжээс ирсэн мэйл:

Last week a little boy died in Brazil after eating MENTOS and drinking Coca-Cola / PEPSI together. One year before the same accident happened with another boy in Brazil . Please check the experiment that has been done by mixing Coka-Cola (or Coka-Cola Light) with MENTOS.


So be careful with your self eating MENTOS (POLO's) and drinking COCA-COLA or PEPSI together.
CHECK THIS OUT...






Дэлгэрэнгүй..

сэтгэл тавгүй байна

くっそうーー. この2週間でマジ遅いスピードで一生懸命我慢してダウンロードした300MBやつを間違えてShift+delしっちゃったーよぉ.(涙) 
さてと、こうやっていくらか日本語を使わないと中途半端に学んだ俺の日本語が挨拶だけに変わりそうで、ここに書く以外使う機会のないマワリだからここに書き込んだ.こないだ<さくらんぼ>って思い出さなくて一晩俺中:俺って20代のくせにおじいさんみたいに忘れん坊になってるんだな思い込んだ.自分にむかつく.人って怠ければ怠けるほど何もしないように怠けちゃうもんだな.

インド、インドって言えばむしむしした暑い、最初は夜眠れないほど暑さ...

こないだ、ヤホウmsgrに自分のBlogのアドレスを書いてるまま母さんとチャットした後、母さんBlogの書き込みを全部プリントアウトしてお父さんと一緒に読んだんだって、今いろいろ自分の中に考えた事、書きたい事をすべて書けないし、こう書いたら両親どう思うかな、何って言われるかなって心配で最近は何も書き込んでない、だってお父さんいつも英語勉強してる?いつも勉強してるってうるさいんだから、また勉強しないでこんなのを書いてるんだ、ああだこうだって言うから、

халтар хултар эзэмшихээ аядсан япол хэлээ мартчих гээд ганц нэг өгүүлбэр буруу зөв бичиж үзлээ, япон хэл мэдэхгүй хүн нь сорри шүү.. Дэлгэрэнгүй..

Thursday, April 26, 2007

Юм хөгжнөө гэж...

Ойрд гэрээ санаад байгаамуу, эндэх амьрал таалагдахгүй байгаамуу яг яагаад байгаан чөтгөр бид 2 бүү мэдээ...
Миний хуучин ПС-ний кэйборд дээр нэг ийм товч байсан, ганц дараал Монгол руу явчина, Ctrl+Z гэж undo хийгээл буцаад байсан газраа ирчинэ. Күй мөн, амар байжээ. Юм хөгжнөө гэж....

Саяхан авсан лаптопны маань гар нь ийм...


Удахгүй монитор, процессорыг нь бас эвхдэг гарах юм гэнэлээ. Юм хөгжнөө гэж..

Бага байхад манайх гэртээ Pentium3 компьютертай болоол өдөр шөнөгүй балбаал, компьютер гэдэг юмны сайхныг биширч байсан үе саяхан мэт, Гэтэл өнөөдөр компьютер ямар хурдтайгаар хөгжиж, шинэчлэгдэж байгааг ёстой чөтгөр бид 2 бүү мэдээ.

За, энэ дөнгөж саяхан авсан принт скрийн



Цаана чинь юм хөгжөөд байна, ямар нэгэн юм хийгээчээ гэдэг шиг дагаад хөгжихгүй бол, глобалчлагдахгүй бол болохгүй нь ээ.
Сая нэг найздаа хайсан юмыг нь өгчих санаатай upload хийгээд өгсөн чинь татаж авч ч мэдэхгүййн, Интернетийг зүгээр нэг мэйлээ шалгаад, мэссэнжэрдээд гардаг жижигхэн зүйл төдий ашигладаг цагийг халмаар байна...
Өнгөрсөн долоо хоногт нэг найз маань чи хэтэрхий их интернетэд суужийна, бодит байдлаас тэгж хөндийр ч болохгүй гэнэ, тэр cyber ертөнцөөр чинь хоолоо олж иддэг хүмүүс байна, тэр тогоон дотор чинь бодитой амьралл буцлах үе ч байна. Каблийг нь салгаад хаячвал зүгээр л нэг дөрвөлжин авдар ч гэсэн эндээс итгэл үнэмшил, ухаарал бодрол олж авдаг, эндээс амьдрах цог цаль жавхаагаа олж авдаг..
Энэ юу бичээд хадуураад байнаа гэж боджийнуу, би өөрөө ч тэгж боджийно, өөрийгөө... Дэлгэрэнгүй..

Хурд ба даяаршлал

Дөлгөөний блогноос энэ бичлэгийг нь бас тавихгүй бол болохгүй санагдаад байна.

Даяаршлал гэдэг нь хүмүүсийн ой тойнд буй шинэ санаа байхаа нэгэнт болиж, хүмүүсийн амьдралд нэвтэрч хэв маяг болж тогтжээ. Даяаршлыг дэлгэрүүлж, даяаршлыг тодорхойлж буй хүчин зүйлсийн нэг бол яах аргагүй хурд юм. Тиймээс даяаршлалыг ярих үед “хурд” гээч ойлголтыг орхигдуулж ер болохгүй ээ. Аливааг хурдан суралцдаг, суралцсанаа хурдан нэвтрүүлдэг, банкных нь гүйлгээ хурдан хийгддэг, үйлдвэрлэл хурдацтай явагддаг, мэдээллийг хурдан авч чаддаг, дэлгүүрийн үйлчилгээ хүртэл шуурхай болж өдөр ирэх тусам бидний амьдрах орчин маань нэг ёсондоо “хурдалж” эхлэж байна.

Би явж байна, харин Бээжин сууж байна уу?

Бид заримдаа ажил тун тааруухан явж байх үед “би явж байна Бээжин сууж байна” гэж хэлдэг. Бага багаар хийсээр бүх ажлаа дуусгана гэсэн утгыг агуулж хэлдэг л дээ. Энэ үгийг анх диван галбийн (амбасын) үед жингийн цуваанд явсан шинэхэн аянчин тэмээн хөсгийн удааныг гайхахдаа уухай алдахад нөгөөдөх нь найзыгаа тайвшруулж хэлсэн болов уу гэж боддог юм. Гэтэл өнөөдөр жингийн цуваагаар явбал энэ үгийг хэн хүн хэлж арай л болохгүй болов уу. Учир нь Хятадын нийслэл Бээжин байтугай Шанхай хот “сууж” байхаа нэгэнт болижээ. Та Шанхайд гурван жил очиогүй бол шинэ барилга байшин сүндэрлэж өмнө нь таваргаж явсан гудамжиндаа одоо алхалж яваагаа ч мэдэхгүй болтлоо дүр төрхөө өөрчилчихсөн байх вий. Хэрвээ Бээжин суугаад байсан бол юу гэж Шанхай ингэж өөрчлөгдөх вэ дээ. Ангал хясааг алгассан, уул толгодыг холбосон, гол мөрнийг гаталсан хурдан галт тэрэгний замыг саяхан Төвд рүү барьж дууслаа. Зарим газраараа 5072метрийн өндөрт тавиж буй төмөр зам дунджаар 4000метрын өндөрт сүндэрлэн босож байхад Бээжин л лавдаг “сууж” байгаагүй нь хэнд ч тодорхой бизээ.
Та Египт-д 30 жилийн өмнө очиж үзсэн бол өнөөдөр очиход бараг л төөрөхгүй яваад байх болов уу. Яахав Египтын алдарт пирамидын нэг тэнд бараг 4500 гаруй жил сүндэрлэчихсэн тул нэмж хэдэн жил сүндэрлэхэд болохгүй юм алга. Тэгээд ч хотод нь бүтээн байгуулалт тийм ч “хурдан” биш байгаа болохоор өмнө нь бууж байсан буудалдаа хүртэл өрөө захиалж очиж болохоор аж. Тиймээс ч “би явж байна пирамид сууж байна.”
Аяны жолоог арлын Япон орон руу залж Токиогийн Наритад газардахад таньд Япон орон 3 жилийн өмнө очиж байснаас нээх өөрчлөгдөөгүй санагдаж магадгүй. Тиймээс энэ арлынхан “сууж” байсан мэт сэтгэгдэл төрөх вий. Тэгвэл яарч дүгнэлтэнд хүрэхээсээ түр хүлээзнээрэй. Япончууд дэлхийн хоёрдугаар дайны дараачаас эхлэн хагас зууны турш хотоо хөгжүүлж, сэтгэлгээгээ шинэчлэн, биеэ дайчлан зүтгэжээ. Тэгээд ч мянган давхар барилгаар хөгжил дэвшил шийдэгддэггүй тул мянган давхарыг барих гэж махарсангүй бололтойм. Харин тэдний нөр их хөдөлмөр нь цахим орон зайд буй огт өөр ертөнцөд шингэн, сүүлийн гурван жилд тэд асар их бүтээн босголтыг хийж амжжээ. Япон орон интернэтийн хурдаараа Америкаас доогуур, үнээрээ өндөр явж байсан цаг өчигдөрхөн. Гэтэл өнөөдөр тэнд интернэтийн хурд нь Америкаас 50 дахин, үнэ нь 50 дахин хямдхан байна. Ийм өөрчлөлтийг тийм богино хугацаанд хийж чадахыг л би “хурд” гэж нэрлээд байгаа юм шүү дээ. Ийм л болоод “би явж байна, Япон нисэж байна.”

Даяаршил болон Чарьлз Дарвин

Даяаршлын эринд техник технологи байтугай хувь хүн асар хурдацтайгаар өөрчлөгдөж байна. Үүний хэрээр хувь хүний амьдралыг үзэх үзэл болоод амьдралд хандах хандлага маш эрчтэйгээр шинэчлэгдэж байна гэсэн үг. Учир иймд 100 жилийн дараа ямаршуухан хүн бүрэлдэн бий болох бол гэсэн асуулт урган гарна. Өнөөдөр хамгийн хүчтэй нь л маргааш хөгжиж бас цааш дэвшинэ гэсэн ойлголт хүмүүсийн дунд өргөн байдаг. Тэгвэл энэ ойлголт нилээд учир дутагдалтай мэт. Чарльз Дарвины эволюцийн онолын дагуу бол хамгийн хүчтэй нь биш харин “...аливаа амьд организмийн орчиндоо хамгийн хурдан дасан зохицох чадвартай нь хөгжин, цаашид амьдрах магадлал өндөр байдаг.” Үүний нэгэн адил өнөөдрийн даяаршлын үед хэн орчиндоо хурдан дасаж, нааштай өөрчлөлтийг хамгийн хурдан өөртөө тусган авч, үүнийгээ амьдралдаа хэрэгжүүлж чадаж байна тэр л үлдэж хоцрох болж байна.
Даяаршлын тэргүүн шугаманд улс орнууд хоорондоо уралдаж, түүний араас пүүс компаниуд хоорондоо өрсөлдөж, харин хамгийн микро түвшинд бие хүмүүс өөр хоорондоо хүчээ сорьдог болсон байна. Дэлхийн нэг тал бөмбөрцөгт байгаа хүмүүс нөгөө талд байгаа хүмүүстэй хэрхэн нэг тавцан дээр хүчээ үзэх юм бэ гэж асууж магадгүй. Тэгвэл хариулт нь энгийн бөгөөд хялбархан. Өнөөдөр асар хурдацтайгаар хурдатгалтай хөгжиж байгаа техник технологийн дэвшлийн үр дүнд бүрэлдэн тогтож буй интернэт, компьютерийн дэвшлийн ачаар өмнө нь бие биентэйгээ уулзаж, учирч байгаагүй үндэстэн ястан хоорондоо, үзэж хараагүй хэрнээ бие биентэйгээ нэг тивээс нөгөө дээр болж буй өрсөлдөөнд оролцох боломж бүрэн нээгджээ. Ийм ч учраас даяаршлын микро түвшинд хүмүүс дэлхийн хэмжээнд сэтгэн бодож, ажлын гүйцэтгэлээ олон улсын жишигт нийцэхүйцээр хийх зүй ёсны шаардлага урган гарч байгаа юм. Өөрчлөлтийн хурд хэнийг ч өөршөөхгүй тул өөрийгөө боловсруулах нь хэн бүхний нэн тэргүүний шаардлага болоод байна.
Өнөөдөр та Массачусетсийн Техникийн Институтийн хичээлийн програмыг болон шалгалтын материалыг үнэгүй интернетээр авч, Харвардын Их Сургуулийн сургалт дамжаанд интернэтээр суух боломж бүрэн байгаагаар барахгүй энэ дэвшилт нь өргөн хүрээнд тарж буй тул Монголын зарим сумдын сургуулийн дотуур байруудад суурилуулсан зөөврийн компьютерээр сурагчид интернетэд холбогдож, мэдээлэл татах боломжоор хүртэл хангагджээ. Үүний хэрээр өрсөлдөөн ч нэмэгдэж, бидний амьдарч буй орчин маань ч хүн бүрээс бага ч болов илүү чармайлт гаргахыг, өөртөө хийх өөрчлөлт шинэчлэлээ бага багаар атугай хурдасгахыг шаардаж байна.
Орчин үеийн сэтгэлгээтэй үед бид материаллаг баялагийг бол бүтээж чадна. Харин сэтгэлгээний хоцрогдлоосоо салалгүйгээр материаллаг баялагийг бүрдүүллээ ч гэсэн удахгүй хоосорч өлсөнө. Тэгээд ч сэтгэлгээний хоцрогдлоос салалгүйгээр даяаршлын эринд бид хувьсан, орчиндоо дасан зохицоход тун хүндрэлтэй. Тийм ч учраас бид даяаршиж буй орчиндоо аль болох түргэн дасаж, хурдацтайгаар сэтгэлгээндээ шинэчлэлт оруулах хэрэгтэй байна. Дэлхийн тавцан нь маш их боломж бас агуу их эрсдэл хоёрыг зэрэг агуулдаг тул үр дагавар нь орших, эс орших дээрээ тулах тул Монгол улс маань усны урсгал даган даяаршихаас илүү идэвхтэй, бодлоготой бас залууртай даяарших хэрэгтэй.

Арслан ба зээр

Мальтусын онолоор бол ирээдүйд хүмүүсийн хэрэгцээний хүнсий бүтээгдхүүн хязгаарлагдмал болох бөгөөд тамааглал ёсоор бол 20-р зууны дундуур хүн төрөлхтөнд хүрэлцэхээ байж улмаар өлсгөлөн газар авна гэмээн үзжээ. Даяаршлын энэ үед Мальтусын онол хоцрогдож хүнс байтугай баялагийг шинээр бүтээж болдог ба өмнө нь байсан баялагаа илүү үр дүнтэй ашиглаж бас сурсанаар нэг ёсондоо баялаг хязгаарлагдахгүй болж байгаа юм. Харин хэн түргэн сэтгэж, хурдан оролцож, тухайн орчиндоо хурдан дасан зохицсон нь илүүтэйгээр энэ баялагаас хүртэх юм.
Доорх африкийн зүйр үгийг Бээжин дахь шатахуун шахах үйлдвэрийн менежир Хятад ханз руу буулган өөрийн үйлдвэрийн шалан дээр хадаж авсан байна.

Африкт өглөө болоход зээр босоод
Хамгийн хурдан арслангаас илүү хурдан гүйхгүй бол гүйцэгдэнэ гэдгээ мэддэг
Араатны хаан арслан эртлэн босохдоо
Хамгийн удаан зээрийг гүйцэж барихгүй бол өлсөж үхнэ гэдгээ мэддэг
Ачит нар уулын цаанаас цухуйхад чи
Арслан ч бай, зээр ч бай хамаагүй гүйхгүй л бол болохгүй ээ.

Хятад менежерийн энэ үгийг шалан дээрээ сийрүүлэх болсон шалтгаан нь мэдээж ирээдүйд өлсөж үхэхгүй гэсэндээ л тэр шүү дээ. Нэгэнт баялагийн бүтээж болдог, үр ашигтайгаар ашиглах боломж ихэссэн зэргээс хамаарч даяаршлын үед арслан ч, зээр ч байсан хамаагүй идэх хоол байж л байна гэдгийг бид санаж явахад илүүдэхгүй. Эцэст нь хэлэхэд хурд бол өнөөдрийн амьдарлын баталгаа юм. Би хэн нь арслан хэн нь зээр гэдгийг мэдэхгүй байна. Гэхдээ нар ч мандахаараа мандаж, барууны арслангууд болон азийн барууд аль хэдийн гүйлдээд эхэлчихсэнийг л би мэдэж байна. Тиймээс Япон шиг нисдэггүй юмаа гэхэд ядаж гүйцгээе!

Бажууд Б.Дөлгөөн Дэлгэрэнгүй..