Monday, November 5, 2007

Анхны хайраа гэж..

Сая амралтын өдрүүдээр хэд хэдэн юм хайх, авах гэж аавынд очсын. Цэргийн үүрэгтнийхээ үнэмлэхийг хайгаад олдоггүй ээ, тэрийг хайгаал шургуулгануудаа уудалжийсан чинь 5-р ангид байхдаа ангийнхаа хүүхдүүдээр бичүүлж авсан дурсгалын дэвтэр гарч иржийнэ. Асар нандин эд дээ. Ямар тэнэг тэнэг асуулт бичдэг байв даа, хэхэ дуртай ТВ-н нэвтрүүлэг чинь юу вэ л гэнэ, дургүй нь юу вэ л гэнэ, дуртай өнгө, дургүй өнгө л гэнэ, танайх лагер хаана гардаг вэ л гэнэ, есөн жорын асуулт.. Тэгжийсэн чинь тэр дэвтэрний завсраас юу гарч ирсэн гээч... нээх хөөрхөн, танил бүсгүйн зураг. Тэрхэн зуурт тэрэнтэй анх танилцаж байсан, үнссэн, бас ... гээл зүрхний хамгийн доор нь хадгалагдаж үлдсэн хамгийн нандин дурсамжууд.. Анхны хайрынхаа зургийг хадгалдагаа тэхэд л саналаа шд, хэхэ. Хэзээ ч мартагддаггүй дурсамж гэвэл анхны хайр л байх.. Хичнээн тэвчээд ч асгараад байсан тэр нулимсыг бодохоор их гашуун байсан шүү, чамаас болоод л одоо ийм бүлцэн нүдтэй болцышд ер нь.. Хичнээн намайг гомдоосон ч насан туршдаа дурсаж, хүндэлж явнаа.

Анхны хайр бүтдэггүй гэдэг, яг яахаар нь бүтсэн гээд, яахаар нь бүтээгүй гэдгийн бол? тэр зааг нь юу вэ? Амьдрал зохиож чадаагүй ч аз жаргалтай байсан хугацаандаа л бүтсэн л гэж боддог.. Магадгүй амьдрал зохиож цааш нь хамт байгаагүйгээрээ анхны хайр ариухан, бас нандин дурсамж байж чадах байх.

Ай хөөрхий анхны хайраа гэжжж


өө нээрээ, тээд тэр цэргийн үнэмлэх хаашаа орчивоо, нэг өдөр санаатайгаар цэргийн албанаас зайлсхийсэн гээд бариад аваад явчуул яанаа, хэхэ. Эрүү үүсгэдэг гэжийшд.

13 comments:

  1. Анхны хайраа гэж мэдэж тухайн үедээ жаргалтай байсан үе чинь л сайхан. Хайр гэж юу байдаг, ямар мэдрэмж трөж эргээд хэрхэн зүрх шимширдэгийг мэдээгүй хүмүүс зөндөө байдаг шүү дээ. Гэхдээ эргээд харах ч бас гоё шүү ;)

    btw, tegjiigeed tseregst hulgailuulchihvaaa naad haijiigaa yumaa olooo :)

    ReplyDelete
  2. tiim shuu naadruu chine ochihgui bol buun asuudal. Ehniih deer ni ochoogui barivchlagdangaa aldsan. Sayniih deer ni achigdangaa aldsan.

    ReplyDelete
  3. Naadruu chine ochihgui bol buun asuudal boldiin blee. Ehniih deer bultaad barivchlagdangaa aldsan daraagiih deer ni achigdangaa aldsan

    ReplyDelete
  4. Zovlon, тэр талаар жаахан зөвлөгөө, ойлголт юу л байна.. өгөөч, би ямар ч ойлголтгүй явжыгаа шд.

    ReplyDelete
  5. Анхны хайр л гэнэ, бүтсэн бүтээгүй л гэнэ.

    Сонсохоос ч дургүй хүрэм сэдэв...

    ReplyDelete
  6. hey huurhun l dursamjtai yum bn shde, ene zuragniihaa orond harin ter ohiniihoo huurhun zurgiig tavihgyi dee xexe ,

    ReplyDelete
  7. hehe sain uu bilgee ah
    uur hunii pcnees anh udaa tanii blog ruu orj uzlee
    hunii amidraliin zoblon jargal buur anhnii hair aa ch bichsen chin ih taalagadaj baina
    coolbaby duu chin

    ReplyDelete
  8. to Jagaa
    тэгж ч хүмүүсийн нүдийг алт болгохгүй шүү..

    to coolbaby
    юу байна даа ахын дөө? бүх юм нт сайн л биз дэ?
    би энэ блогтоо хэнээс ч хамаарахгүй бүхнийг бичнэ

    ReplyDelete
  9. хх энэ хүүхэд бас иймэрхүү юм бичдийм байна.. ;) тэр санал асуулга чинь гарч иркүй байнаа.. өгч чадсангүй. миний өмнөөс нэг санал өгчөөрэй.. тэгээд миний нэрийг хүү болгочихоо ;)

    ReplyDelete
  10. Тэр зургаа битгий устгаарай хө. Одоо гэртээ авааччих. Аавындаа байлгаадайхаар алга болчиношт.

    ReplyDelete
  11. хүү болгосон,

    яалаа гэж устгахав дээ, би ер нь зураг ураад байдаг хүмүүсийг ойлгодоггүйен, сүүлд нь харамсана даа. Аавынд байхаар алга болохгүй байхоо, миний өрөө рүү хүн ордог чгүйен, эсрэгээрээ тэнд байсан нь найдвартай байж мэднэ, хэхэ, tnx

    ReplyDelete
  12. hair hair l geh yum ter chini yu yum be
    haluun zurhiig mini dogdluulsan ter l negen busgui yumuu
    durlal durlal geh yum ter chini yu yum be
    dunduur setgeliig mini gereltuuldeg ter negen busgui yumuu

    uunii uchriig ololgui 20 jil amidarlaa
    uhehees naana oloh bolovuu gej 2 jil bodloo
    heleed uguh hun bna uu hair gej yu bdgiig
    heleed uguh hun bna uu durlal gej yu bdgiig

    ReplyDelete
  13. goy yuma hund durlaj uzxiisaan xe xe

    ReplyDelete

сэтгэгдлээ үлдээнэ үү